| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/04913/И |
| Дугаар | 183/шш2024/02548 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 183/шш2024/02548
2024 оны 06 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2024/02548 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дү*******гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ү******* т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 466,963,050 төгрөгийг хариуцагч И******* с******* ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 311,308,700 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 155,654,350 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ү******* т******* ХХК-ийн урьдчилан төлсөн 2,492,765 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И******* с******* ХХК-аас 2,492,765 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү******* т******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, з*******ийн гэрээтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
5.Нэхэмжлэгч барьцааны гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ