Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 310

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ё.Сэрээнэн,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

шүүгдэгч Р.Ц , түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Ц-ийн Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Х овогт Б-ийн М, Ө овогт А-ийн Б, Б овогт Р-ийн Ц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526011217 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ц-ийн Т,

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн М.

 

3. Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1985 онд Улаанбаатар хотын шүүхийн 819 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63А, 109Б-д зааснаар 4 жил хорих ялаар, 1991 онд Улаанбаатар хотын Октъябрын районы ардын шүүхийн 33 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар, 1992 онд Улаанбаатар төмөр замын тусгай шүүхийн 42 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн 2 жил хорих ялаар, 1997 онд Баянгол дүүргийн шүүхийн 395 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт А-ийн Б,

                             

4. Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ***** тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1984 онд Улаанбаатар хотын шүүхийн 213 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109В, 168В-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Р-ийн Ц.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Т нь А.Б, Р.Ц нартай урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод оршин суух иргэн Т.Н-ийн орон байрны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч гуулин цутгамал, суугаа аюуш бурхан /аравчтай/ 1 ширхэг, монгол хийцийн шармал цутгамал суугаа амьд бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин намсрай бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин цутгамал бурхан 1 ширхэг, монгол хийцийн гуулин цутгамал шармал бурхан 1 ширхэг, монгол хийцийн манчир бурхан 1 ширхэг, гавлан тодов аяга 1 ширхэг, гуулин цутгамал арслан 1 ширхэг, мөнгөн хийцийн 5 хошуу малын төрийн сүлд 1 ширхэг, гуулин цутгамал жаргалын 8 морь тус бүр 1 ширхэг, гуулин цутгамал балба улсын хийцтэй бурхан 1 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн “5.5”-ийн мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн 6-ийн мөнгөн аяга 1 ширхэг, 3-ийн орчин үеийн хийцтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, итали хийцийн мөнгөн ээмэг, зүүлт /хослол/ 1 ширхэг, мөнгө төмөр хийцтэй ээмэг, зүүлт бугуйвч 7 ширхэг, хөдөлмөрийн хүндэт медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль тус бүр 1 ширхэг, 1973 оны Анагаах ухааны дээд сургуулийн ромбо 1 ширхэг, гипсэн хийцтэй боронздсон шар соёмбо 1 ширхэг, цутгамал шармал гуулин очир 1 ширхэг, эмэгтэй хүний “Zara” брендийн арьсан хийцтэй гар цүнх 1 ширхэг, гуулин цутгамал суврага 1 ширхэг, полиса хийцийн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 15,625,000 төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Т нь Б.М-тай урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн Daihatsu Terios маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан давтан үйлдлээр:

1. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо,  ****** тоотод оршин суух Г.М-ын орон байрны вакум цонхыг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп маркийн ЛЕД зурагт, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж ээмэг, гоёлын зүүлт, 30,000 төгрөгтэй мөнгөний модон хайрцаг бэлэн 200,000 төгрөг зэргийг хулгайлж, хохирогч Г.М-т нийт 1,810,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо,  ******** тоотод оршин суух Э.Н-ийн орон байрны вакум цонхыг эвдэн нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагт, Леново маркийн ай-5 үзүүлэлттэй 17 инчийн зөөврийн компьютер, бэлэн 400,000 төгрөг, 13 кг өвчүүний мах, 27 кг ууцны мах зэргийг хулгайлж, хохирогч Э.Н-д нийт 1,875,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо ******** тоотод оршин суух иргэн Н.Ц-ын Монгол гэрийн цоожыг эвдэн нэвтэрч 39 инчийн Тошиба маркийн ЛЕД зурагтыг хулгайлж 700,000 төгрөгний хохирол учруулж, уг 39 инчийн Тошиба маркийн ЛЕД зурагтыг “Уудам ирээдүй” ломбарданд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тавьж иргэний нэхэмжлэгч Г.П-д 378,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо,  ********* тоотод оршин суух М.Б-ийн Монгол гэрийн цоожыг эвдэн нэвтэрч 42 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бугуйн цаг зэргийг хулгайлж хохирогч М.Б-д нийт 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ******** тоотод оршин суух Н.Г-ын Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, архи, мөнгөн ээмэг, гинж зэргийг хулгайлж  хохирогч Н.Г-д нийт 652,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагаас 12 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ********* тоотод оршин суух Х.А-ын Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж орон байранд нэвтэрч мөнгөн аяга, годон гутал, мөнгөн ээмэг гинж бөгжний хослол зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Х.А-т нийт 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо,  **************** тоотод оршин суух Н.А-ийн өвлийн орон байрны цонхыг эвдэн нэвтэрч Хитачи маркийн зурагт, Самсунг маркийн гар утас,  мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 487,000 төгрөгний хохирол учруулсан,

8. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  ********** тоотод оршин суух С.Г-ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг хулгайлж 250,000 төгрөгний хохирол учруулж, уг зөөврийн компьютерийг 2016 оны 02 дугаар сард иргэн М.С-д зарж иргэний нэхэмжлэгч М.С-д 100,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо,  ************* тоотод оршин суух Г.Г-ийн байшингийн цонхыг хөшиж орон байранд нэвтэрч бөөгийн мөнгөн толь, унадаг дугуй, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж, нийт 830,000 төгрөгний хохирол учруулсан,

10. 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтангадас ХХК-ний агуулахын байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 3 хайрцаг тамхи зэргийг хулгайлж, иргэний нэхэмжлэгч Д.Э-д 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн Ц.Т нь ганцаараа давтан үйлдлээр: 

1. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо,  ********** тоотод оршин суух Г.П-ын байшингийн цонхыг эвдэн нэвтэрч Сони маркийн 40 инчийн ЛЕД зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж,  нийт 540,000 төгрөгний хохирол учруулсан,

2. 2016 оны 07 дугаар сарын 31-ний оройн 22 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ************* тоотод оршин суух иргэн Б.Ө-ын байшингийн вакум цонхыг хөшин эвдэн нэвтрэн Леново маркийн зөөврийн компьютер, Нокиа маркийн гар утас зэрэг нийт 290,000 төгрөг буюу бага бас хэмжээний хохирол учруулахыг завдсан,

3. 2016 оны 05 дугаар сарын 13-наас 15-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ************ оршин суух Д.З-гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч 32 инчийн Планет ЛЕД зурагт, хөргөгч, хөлдөөгч, 3 ширхэг хивс, чемодан, цүнх, зурагтны хүлээн авагч, тогоо зэрэг эд зүйл хулгайлж нийт 1,305,000 төгрөгний хохирол учруулсан,

4. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагаас 13 цаг 40 минутын хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр ************ тоотод оршин суух Д.Д-ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Шарп маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 680,000 төгрөгний хохирол учруулж, уг Шарп маркийн 32 инчийн ЛСД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Аарт” ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 106,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15-19 цагийн хооронд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ************* тоотод оршин суух Р.Б-ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Тошиба маркийн 42 инчийн ЛЕД зурагт, Самсунг Эс-2 маркийн гар утас, Асер маркийн зөөврийн компьютер, Пилипис брэндийн талх нарийн боов баригч зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 940,000 төгрөгний хохирол учруулж, уг Тошиба маркийн 42 инчийн ЛЕД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Хур амаа” ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч А.А-д 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ************* тоотод оршин суух Р.У-ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч 40 инчийн Фунай маркийн ЛСД зурагт, кабелын төхөөрөмжийн удирдлага зэрэг эд зүйл хулгайлж нийт 300,000 төгрөгний хохирол учруулж, уг 40 инчийн Фунай маркийн ЛСД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс” ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч О.Э-т 163,500 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ************ тоотод оршин суух Д.О-ын Монгол гэрийн хаалганы цоожийг хөшин орон байранд нэвтэрч 32 инчийн Сони маркийн ЛЕД зурагт болох 270,000 төгрөгний эд зүйл хулгайлж хохирол учруулж, уг 32 инчийн Сони маркийн ЛЕД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Арчу” ломбарданд тавьж  иргэний нэхэмжлэгч П.С-т 216,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 17 удаагийн үйлдлээр бусдад 31,127,500 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан.

8. Бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гашуун сухайт боомтын Хилийн 8 дугаар отрядын 7 дугаар заставын хариуцсан хилийн 703 дугаар тэмдгийн баруун талаар 300 метр газраар хилийн торон саадан доогуур мөлхөж хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн.

 

Шүүгдэгч Б-ийн Б.М нь Ц.Т-тэй урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн Daihatsu Terios маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан давтан үйлдлээр:

1. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо,  ****** тоотод оршин суух Г.М-ын орон байрны вакум цонхыг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп маркийн ЛЕД зурагт, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж ээмэг, гоёлын зүүлт, 30,000 төгрөгтэй мөнгөний модон хайрцаг бэлэн 200,000 төгрөг зэргийг хулгайлж, хохирогч Г.М-т нийт 1,810,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо,  ******** тоотод оршин суух Э.Н-ийн орон байрны вакум цонхыг эвдэн нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагт, Леново маркийн ай-5 үзүүлэлттэй 17 инчийн зөөврийн компьютер, бэлэн 400,000 төгрөг, 13 кг өвчүүний мах, 27 кг ууцны мах зэргийг хулгайлж, хохирогч Э.Н-д нийт 1,875,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо ******** тоотод оршин суух иргэн Н.Ц-ын Монгол гэрийн цоожыг эвдэн нэвтэрч 39 инчийн Тошиба маркийн ЛЕД зурагтыг хулгайлж 700,000 төгрөгний хохирол учруулж, уг 39 инчийн Тошиба маркийн ЛЕД зурагтыг “Уудам ирээдүй” ломбарданд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тавьж иргэний нэхэмжлэгч Г.П-д 378,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо,  ********* тоотод оршин суух М.Б-ийн Монгол гэрийн цоожыг эвдэн нэвтэрч 42 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бугуйн цаг зэргийг хулгайлж хохирогч М.Б-д нийт 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ******** тоотод оршин суух Н.Г-ын Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, архи, мөнгөн ээмэг, гинж зэргийг хулгайлж  хохирогч Н.Г-д нийт 652,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагаас 12 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ********* тоотод оршин суух Х.А-ын Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж орон байранд нэвтэрч мөнгөн аяга, годон гутал, мөнгөн ээмэг гинж бөгжний хослол зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Х.А-т нийт 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо,  **************** тоотод оршин суух Н.А-ийн өвлийн орон байрны цонхыг эвдэн нэвтэрч Хитачи маркийн зурагт, Самсунг маркийн гар утас,  мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 487,000 төгрөгний хохирол учруулсан,

8. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  ********** тоотод оршин суух С.Г-ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг хулгайлж 250,000 төгрөгний хохирол учруулж, уг зөөврийн компьютерийг 2016 оны 02 дугаар сард иргэн М.С-д зарж иргэний нэхэмжлэгч М.С-д 100,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо,  ************* тоотод оршин суух Г.Г-ийн байшингийн цонхыг хөшиж орон байранд нэвтэрч бөөгийн мөнгөн толь, унадаг дугуй, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж, нийт 830,000 төгрөгний хохирол учруулсан,

10. 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтангадас ХХК-ний агуулахын байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 3 хайрцаг тамхи зэргийг хулгайлж, иргэний нэхэмжлэгч Д.Э-д 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч А.Б нь Ц.Т, Р.Ц нартай урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод оршин суух иргэн Т.Н-ийн орон байрны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч гуулин цутгамал, суугаа аюуш бурхан /аравчтай/ 1 ширхэг, монгол хийцийн шармал цутгамал суугаа амьд бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин намсрай бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин цутгамал бурхан 1 ширхэг, монгол хийцийн гуулин цутгамал шармал бурхан 1 ширхэг, монгол хийцийн манчир бурхан 1 ширхэг, гавлан тодов аяга 1 ширхэг, гуулин цутгамал арслан 1 ширхэг, мөнгөн хийцийн 5 хошуу малын төрийн сүлд 1 ширхэг, гуулин цутгамал жаргалын 8 морь тус бүр 1 ширхэг, гуулин цутгамал балба улсын хийцтэй бурхан 1 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн “5.5”-ийн мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн 6-ийн мөнгөн аяга 1 ширхэг, 3-ийн орчин үеийн хийцтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, итали хийцийн мөнгөн ээмэг, зүүлт /хослол/ 1 ширхэг, мөнгө төмөр хийцтэй ээмэг, зүүлт бугуйвч 7 ширхэг, хөдөлмөрийн хүндэт медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль тус бүр 1 ширхэг, 1973 оны Анагаах ухааны дээд сургуулийн ромбо 1 ширхэг, гипсэн хийцтэй боронздсон шар соёмбо 1 ширхэг, цутгамал шармал гуулин очир 1 ширхэг, эмэгтэй хүний “Zara” брендийн арьсан хийцтэй гар цүнх 1 ширхэг, гуулин цутгамал суврага 1 ширхэг, полиса хийцийн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 15,625,000 төгрөгний хохирол учруулсан.

 

Шүүгдэгч Р.Ц нь А.Б, Ц.Т нартай урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод оршин суух иргэн Т.Н-ийн орон байрны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч гуулин цутгамал, суугаа аюуш бурхан /аравчтай/ 1 ширхэг, монгол хийцийн шармал цутгамал суугаа амьд бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин намсрай бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин цутгамал бурхан 1 ширхэг, монгол хийцийн гуулин цутгамал шармал бурхан 1 ширхэг, монгол хийцийн манчир бурхан 1 ширхэг, гавлан тодов аяга 1 ширхэг, гуулин цутгамал арслан 1 ширхэг, мөнгөн хийцийн 5 хошуу малын төрийн сүлд 1 ширхэг, гуулин цутгамал жаргалын 8 морь тус бүр 1 ширхэг, гуулин цутгамал балба улсын хийцтэй бурхан 1 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн “5.5”-ийн мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн 6-ийн мөнгөн аяга 1 ширхэг, 3-ийн орчин үеийн хийцтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, итали хийцийн мөнгөн ээмэг, зүүлт /хослол/ 1 ширхэг, мөнгө төмөр хийцтэй ээмэг, зүүлт бугуйвч 7 ширхэг, хөдөлмөрийн хүндэт медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль тус бүр 1 ширхэг, 1973 оны Анагаах ухааны дээд сургуулийн ромбо 1 ширхэг, гипсэн хийцтэй боронздсон шар соёмбо 1 ширхэг, цутгамал шармал гуулин очир 1 ширхэг, эмэгтэй хүний “Zara” брендийн арьсан хийцтэй гар цүнх 1 ширхэг, гуулин цутгамал суврага 1 ширхэг, полиса хийцийн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 15,625,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Ц.Т-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөрийн гэм буруу дээр маргахгүй, бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа. Ажил хийж хохирлоо бүгдгийг төлнө. 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс бусдын батланд даалтад гарах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй. Цаашид үйлдэхгүй байж чадна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэв.

 

Шүүгдэгч А.Б-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Р.Ц-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэх нь:

 

1. Шүүгдэгч Ц.Т, А.Б, Р.Ц нар нь урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод оршин суух иргэн Т.Н-ийн орон байрны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч гуулин цутгамал, суугаа аюуш бурхан /аравчтай/ 1 ширхэг, монгол хийцийн шармал цутгамал суугаа амьд бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин намсрай бурхан 1 ширхэг, балба улсын хийцийн гуулин цутгамал бурхан 1 ширхэг, монгол хийцийн гуулин цутгамал шармал бурхан 1 ширхэг, монгол хийцийн манчир бурхан 1 ширхэг, гавлан тодов аяга 1 ширхэг, гуулин цутгамал арслан 1 ширхэг, мөнгөн хийцийн 5 хошуу малын төрийн сүлд 1 ширхэг, гуулин цутгамал жаргалын 8 морь тус бүр 1 ширхэг, гуулин цутгамал балба улсын хийцтэй бурхан 1 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн “5.5”-ийн мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын орчин үеийн хийцийн 6-ийн мөнгөн аяга 1 ширхэг, 3-ийн орчин үеийн хийцтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, итали хийцийн мөнгөн ээмэг, зүүлт /хослол/ 1 ширхэг, мөнгө төмөр хийцтэй ээмэг, зүүлт бугуйвч 7 ширхэг, хөдөлмөрийн хүндэт медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль тус бүр 1 ширхэг, 1973 оны Анагаах ухааны дээд сургуулийн ромбо 1 ширхэг, гипсэн хийцтэй боронздсон шар соёмбо 1 ширхэг, цутгамал шармал гуулин очир 1 ширхэг, эмэгтэй хүний “Zara” брендийн арьсан хийцтэй гар цүнх 1 ширхэг, гуулин цутгамал суварга 1 ширхэг, полиса хийцийн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 15,625,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-12/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 49-40/,

- Нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 41-45/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 46/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 47, 48/,

- Алдагдсан эд зүйлийн жагсаалт /2хх-ийн 49-51/,

- Хохирогч Т.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 7 цагийн үед ээж Т зуслангаас гараад гэртээ 8 цагийн үед ирэхэд хөршийн хаалга хаалттай, цоожлогдоогүй, гэрийн үүдний давхар хаалга хоёулаа онгорхой, гэртээ ороход том өрөөний сирвант дээр байсан том бурхан, жижиг өрөөний шкаф шургуулга онгорхой байдалтай байхад нь хулгай орсон гэж мэдээд бид нар луу хэлсэн. ...Би алдагдсан эд зүйлийнхээ заримыг хүлээж авсан, одоо Гавлан тодов, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хундага, мөнгөн ээмэг зүүлт, мөнгөн бугуйвч, хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Анагаах ухааны дээд сургуулийн төгсөлтийн ромбо, боронзон өнгөтэй гипсэн соёмбо, Зара брендийн гар цүнх дутуу байгаа. ...7 ширхэг бурхан багш, 1 ширхэг гавлан тодов, жаргалын 8 морь, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гараас арай том мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 6 ширхэг мөнгөн хундага, 1 ширхэг мөнгөн ээмэг зүүлтийн хослол, тодорхой сайн мэдэхгүй байна 6-7 ширхэг мөнгөн болон төмөр ээмэг, зүүлт, бугуйвч, ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль тус бүр 1 ширхэг, 1 ширхэг хөдөлмөрийн хүндэт медаль, 1 ширхэг Анагаахын дээд сургуулийн 1973 оны төгсөлтийн ромбо, соёмбо 1 ширхэг, мөнгөн бүрмэлэн зэсэн аяга 1 ширхэг тус тус алдагдсан. ...Хулгайд алдсан аравчтай суугаа аюуш бурхан, суугаа Занабазарын хийцтэй сүншиглэсэн бурхан, намсрай бурхан, гуулин дугуй дотор бурхан багшийн товойлгож дүрсэлсэн бурхан, манчир бурхан, гуулин цутгамал ойролцоогоор 1 см өндөртэй бурхан багш, гуулин цутгамал бурхан багш, жаргалын 8 морь, 5 хошуу малын дүрстэй мөнгөн төрийн сүлд, жижиг мөнгөн бүрмэл зэсэн аяга, арслан, гуулин суварга, гуулин очир хүлээн авсан. Гуулин цутгамал зүүн гартаа хулгана барьсан бурхан нь манай гэрээс алдагдсан бурхан биш байсан... “ /1хх-ийн 51, 52, 2хх-ийн 45/ гэсэн,

 

- Гэрч С.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 08 цагийн үед гэртээ ирсэн. Хөршийн хаалга хаалттай, цоожлогдоогүй байхаар нь цоожны нүхний завсараар харахад гэрийн үүд нэвт, онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол том өрөөний сирвантны хаалга онгойсон, сирвант дээр байсан том бурхан байхгүй, жижиг өрөөгөө хартал шкафны хаалгууд бүгд онгорхой байхаар хулгай орсон гэдгийг мэдсэн. Манай гэрээс 6 ширхэг бурхан, мөнгөн сүлд, гипсэн соёмбо, жаргалын 8 морь, гуулин жижигхэн хийцтэй арслан, гавлан тодов, 5 хошуу малтай төрийн сүлд, жижиг бурхан багш, гуулин жижиг очир, 5 ширхэг дунд болон жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн хундага 6 ширхэг, том бурхан, медаль, ромбо, мөнгөн ээмэг, зүүлт, бугуйвч тус тус алдагдсан...” /1хх-ийн 53/ гэсэн,

 

- Гэрч  Д.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сарын 07-ны орой 18-19 цагийн үед байх ...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар байрны урдуур явж байтал хуучны танил Баака намайг дуудсан. Баака 25 дугаар байрны баруун талд байх сааданд хар өнгийн цүнх үүрсэн 20 гаруй насны эрэгтэй хүүхэдтэй сууж байсан. ...Удалгүй Р.Ц эгч ирээд ойр зуурын юм яриад хэзээ ирсэн юм бэ гэж асуухад 2 сарын өмнө баривчилгаагаар ирлээ гэж байсан. ...Баака хар өнгийн пиджак, цагаан эрээн өнгийн сорочикон цамц өмссөн, Р.Ц лидрин эсхүл савхин хар өнгийн богино хүрэм өмссөн байсан...” /1хх-ийн 54/ гэсэн,

 

- Шүүгдэгч Р.Ц мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сарын 07-ны шөнө гэртээ унтаж байхад А.Б өөрийнхөө 99574781 дугаараас залгаж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байранд хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход Очироо бид хоёр 24 дүгээр байрны хэдэн давхарт гэдгийг нь мэдэхгүй байна, нэг айлын төмөр хаалгыг түшиж бай гээд онгойлгосон. Очироо бид хоёр тэр айлд ороод харанхуй байсан болохоор Очироо хар цүнхэнд бурхан, мөнгөн аяга зэрэг зүйл хийж байгаад Р.Ц эгчээ багтахгүй байна гэхээр нь би  орны хажууд байсан цагаан өнгийн эмэгтэй хүний гар цүнхийг дотор нь бусад зүйлийг хийсэн. Тэгээд 24 дүгээр байрнаас А.Б, Очироо бид гурав гараад шууд миний амьдарч байгаа нийтийн байранд очиж хулгайлсан юмнуудыг гаргаж ягаан өнгийн цэцэгтэй үүргэвчинд хийсэн. А.Б-ийн ээж нь Архангай аймаг руу явсаныг мэдээд А.Б-ийн ээжийн гэрт хулгайлсан цүнхтэй зүйлээ А.Б, Очироо бид гурав аваачиж тавьсан. Би эхлээд Очироод уурлаад би хулгай хийж чадахгүй гэж хэлж орцноос 2 удаа гарч орж байсан. ...Би өдөр 24 дүгээр байранд очихдоо хар өнгийн савхин куртик, ягаан өнгийн пүүз, цэнхэр жинсэн шорт өмссөн байсан. А.Б хар өнгийн костюм пиджак, сорочикон цамц өмссөн, Очироо хулгай хийхдээ бэлтгэлийн цамц өмссөн, өдөр нь ягаан өнгийн сорочикон цамц өмссөн байсан. ...Мөнгөн аягануудыг танихгүй хүнд 200-300 мянган төгрөгөөр зарсан, цагаан өнгийн цүнхийг шатаасан, мөнгөн ээмэг зүүлт надад байгаа, яг хаана хийсэнээ санахгүй байна. Ойн медалиудыг мэдэхгүй байна...” /1хх-ийн 132-133/ гэсэн,

 

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Баак ах буюу А.Б ах над руу утсаар яриад намайг уулзъя Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дээр хүрээд ир гэсэн. ...Надад дүү хийх нэг ажил байна, ...Хар хорингийн хойно нэг айл байна, бүргэд хаалгатай онгойлгож чадах уу гэсэн. Би хэдэн давхарт юм бэ гэж асуухад 7 давхарт байдаг гэсэн. ...Би зөвшөөрч олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. ...Р.Ц эгч, Баак ах бид гурав гэрээс нь гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн арын зам дээрх дугуй засварын урд буугаад замын урд талд байсан 9 давхар цэнхэр өнгөтэй байрны завсраар гараад ертөнцийн зүгээр баруун тийш харсан эхний орцны үүдэнд ирсэн. Тэр орцны кодыг Баак ах мэдээдэх гээд орц руу нэг хүүхэд орцны хаалганы код хийгээд орохоор нь араас нь хараад цээжилж чадаагүй. Баак ах Р.Ц эгч хоёр кодыг нь заавал мэдээрэй гээж хэлээд урагшаа явсан. Би тэр орц руу дахин нэг хүн ирээд орохоор нь араас нь дагаж орцны хаалганы кодыг  цээжилсэн. Кодоо шалгаж үзээд Баак ах, Р.Ц эгч хоёр дээр ирсэн. ...Р.Ц эгч мөн өөрийн биеэр очиж орцны кодыг шалгачихаад ирсэн. Тэр саадны саравчинд сууж байхад шил, лааз түүдэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй Баак ах, Р.Ц эгч хоёр уулзсан. ...23 цаг өнгөрч байхад Р.Ц эгч гэртээ үлдээд Баак ах бид хоёр гараад такси бариад хулгай хийсэн байр луу очиж байрны гаднаас тэр айлын гэрэл асаж байгаа үгүйг харахад гэрэл нь асаагүй байсан. Баак ах хажуу талын орцны үүдэнд хүн хараад сууж байя, цагдаа ирвэл хэлье гээд үлдсэн. Би орц руу орж шатаар 7 давхарт гарч нөгөө айлынхаа гадна талын модон хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод доторх төмөр хаалганы цоожний харалдаа завсараар төмрөөр хөшиж зай гаргасан. Тэгээд буцаж гараад Баак ахтай уулзаж хаалга нь онгойхгүй байна, аймар чанга дуу гарч байна, би чадахгүй байна гэхэд Баак ах хаалгыг нь доороос нь хөшөөд чулуу хавчуулаад дээш төмрөө явуулахад цоож нь мултарна гэсэн. Тэгээд би чулуу аваад ороод онгойлгох гэж нэлээн удаан оролдоод онгойлгож чадалгүй гарч Баак ахтай дахиж уулзсан. Баак ах тэгэхэд хажуу талын орцны үүдэнд хүн хараад сууж байсан. Би ганцаараа чадахгүй байна гээд Р.Ц эгчийг бид хоёр гэрээс нь такси барьж очиж авчираад би Р.Ц эгчтэй хамт орсон. Баак ах хажуу талын орцны үүдэнд хүн хараад үлдсэн. ...Р.Ц эгчтэй тэр айл руу ороод Баак ар руу онгойлгочихлоо гэж хэлэхэд гэрт нь бурхан байгаа тэрийг ав гэсэн. ...Сирвантан дээр олон бурхан байхаар нь өөрийнхөө үүрч явсан хар өнгийн үүргэвчинд хийхэд багтахгүй байсан. Р.Ц эгч жижиг цагаан гар цүнх байсныг аваад тэр цүнхэнд бусдыг нь хийгээд өөр өрөө рүү оролгүй шууд гарсан. Р.Ц эгчийн хөлсний байранд очоод хулгайлсан зүйлүүдээ үзээд Баак ахад би их  айсан, наад зүйлүүд чинь мөнгө болох юм уу гэхэд болно болно гээд хулгайлсан эд зүйлүүдээ даавуунд ороож алаг эрээн үүргэвч цүнхэнд хийж тавиад унтацгаасан. Би өглөө эрт босоод хулгай хийхдээ өмсөж байсан хувцсаа, үүрч явсан хар цүнх,  айлаас хулгайлсан цагаан өнгийн гар цүнхтэй хамт шатаасан. ...2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баак ах над руу утасдаж хулгайлсан цүнхтэй эд зүйлүүдийг манай ээжийнд аваачиж тавья гээд намайг дуудсан. ...А.Б ах хар өнгийн пиджак, хар өнгийн өмд, сорочикон цамц өмссөн байсан. Р.Ц эгч хар өнгийн богино савхин куртик, цэнхэр өнгийн жинсэн шорт өмссөн байсан. Би өдөр нь ягаан өнгийн сорочикон цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар цагаантай пүүз өмссөн байсан. Би орой нь дээгүүр өмссөн цамцаа солиод бэлтгэлийн цахилгаантай цамц өмссөн байсан...” /1хх-ийн 155-156/ гэсэн мэдүүлгүүдээр,

 

Шүүгдэгч Ц.Т, Б.М нар нь урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн Daihatsu Terios маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч:

 

1. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо,  ****** тоотод оршин суух Г.М-ын орон байрны вакум цонхыг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп маркийн ЛЕД зурагт, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж ээмэг, гоёлын зүүлт, 30,000 төгрөгтэй мөнгөний модон хайрцаг, бэлэн 200,000 төгрөг зэргийг хулгайлж, хохирогч Г.М-т нийт 1,810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:,

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 233-234/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 247-250/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2хх-ийн 28/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 90/,

- Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...гэртээ очоод үзтэл манай байшингийн цонхыг онгойлгож ороод том өрөөнд байсан Sharp брэндийн 39 инчийн зурагт, миний мөнгөн бугуйвч, манай хүүхдийн мөнгөн бугуйвч, мөнгөний модон хайрцаг, 30,000 төгрөг, манай эхнэрийн мөнгөн бөгж ээмэг хосоороо, гоёлын зүүлт нь хосоороо, бэлэн 200,000 төгрөг алга болсон...” /3хх-ийн 44/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 09 цагт би нөхөр Ц.Т-тэй хамт мөнгө олохоор гарсан юм. Манай хойд эцэг Мөнхболдын ****** улсын дугаартай Териоса маркийн тээврийн хэрэгслийн торгууль нь 300,000 төгрөг болсон байсан болохоор яаралтай мөнгө олох хэрэгтэй болсон. ...Ц.Т хулгай хийе гэсэн. ...Налайх руу ****** улсын дугаартай машинаар явсан. ...Төмөр замын далан дагаад явж байхад нэг булангийн хашаа эзэнгүй байсан. ...Ц.Т машинаа хөдлөхөд бэлэн зогсож байгаараа гэж хэлээд дотогш орсон. 10 орчим минутын дараа хар өнгийн Лед зурагт, мөнгөн эдлэл, хар өнгийн цаг, бэлэн 200,000 төгрөг, шар өнгийн модон хайрцагтай задгай мөнгө зэрэг зүйлс авч гарч ирэхээр нь машиндаа суулгаад шууд хот руу явсан. ...Машиндаа 30,000 төгрөгөөр бензин хийсэн. Гэртээ орохдоо 10,000 төгрөгөөр  хүнсний зүйл авсан. Үлдсэн мөнгө болон мөнгөний хайрцаганд байсан мөнгийг бүгдийг нь Ц.Т авсан...” /3хх-ийн 73-75/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хадам Мөнхболдын 02-99 дугаартай жижиг машиныг гуйгаад эхнэр Б.М-гийн хамт байрны мөнгө олохоор Налайх дүүрэг рүү 09 цагийн үед явсан. ...Манай эхнэр машинтайгаа гудамжинд үлдээд би гүйдэг хаалгаар нь хашаанд орж байшингийн урагшаа харсан жижиг цонхыг өөрт байсан халиваар хөшиж онгойлгоод дотогшоо ороод ...200,000 төгрөг, мөнгөн бугуйвч, гинж, ээмэг, жижижг авдартай 10,000 гаруй төгрөг, хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт авсан. ...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Энхболд байцаагч дээр шалгагдаж байгаад зугтаад очихгүй байгаа. Цагаан сараас өмнө шиг санагдаж байна хадам аавын машинаар эхнэрийнхээ хамт Налайх орж ...эзэнгүй айлын цоожийг эвдэж орж Тошиба гэдэг зурагт, дараа нь мөн нэг айлын байшингийн цонхыг хагалж Самсунг гэсэн зурагт, нэг ширхэг Lg гэсэн гар утас зэргийг хулгайлсан. Мөн нэг айлаас зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлсан. Нийтдээ 4 удаа Налайхаас хулгай хийсэн. Хулгайн зүйлүүдээ манай эхнэр ломбарданд тавьсан...” /3хх-ийн 78-82/ гэсэн мэдүүлгүүд,

 

2. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо,  ******** тоотод оршин суух Э.Н-ийн орон байрны вакум цонхыг эвдэн нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагт, Леново маркийн 17 инчийн зөөврийн компьютер, бэлэн 400,000 төгрөг, 13 кг өвчүүний мах, 27 кг ууцны мах зэргийг хулгайлж хохирогч Э.Н-д нийт 1,875,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 233-234/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 238-243/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 89/,

- Хохирогч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн үед гэртээ ирэхэд ...цоожтой шургуулгыг эвдэж дотор нь байсан 400,000 төгрөгийг аваад зурагтын тавиур дээр байсан 32 инчийн ТСЛ маркийн лед зурагт, буйдан дээр байсан леново маркийн нөүтбүүкийг аваад, таамбарт байсан ууц болон үхрийн өвчүүг авсан байсан. ...Би ленова маркийн зөөврийн компьютероо олж авсан. Бусад эд зүйлээ олоогүй...” /3хх-ийн 40-41/ гэсэн,

- Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын сүүлээр нөхөртэйгээ байр түрээслэж амьдардаг ба байрны түрээсийн мөнгө өгөх хугацаа болсон тул Ц.Т-ийн хамт 12 цагийн үед гараад шууд Налайх дүүрэг рүү явсан. ...Ногоон өнгийн хаалгатай хашаа байсан ба хаалгыг нь Ц.Т тогшиход онгойлгохгүй байхаар нь Ц.Т гүйдэг хаалгыг нь нээгээд дотогшоо орсон. ...Гарч ирэхдээ 32 инчийн хар өнгийн нимгэн зурагт, Ленова маркийн хар өнгийн нөүтбүүк 2 авч гарч ирээд шууд машиндаа суугаад хот руу явсан. Манай аав Мөнхболдын ******  улсын дугаартай  автомашинаар явсан...” /3хх-ийн 70-71/ гэсэн

- Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б-ийн Б.М нь Леново брендийн үзүүлэлтэй хар өнгөтэй 1 ширхэг цүнхгүй дан зөөврийн компьютер 7 хоногийн хугацаатай 100,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. ...Гадаа үүдэнд нэг залуу зогсож байсан. ...Зээлийн хугацаа дуусч 2016 оны 02 дугаар сарын сүүлээр 130,000 төгрөгөөр зарсан. Тэгээд удаагүй байхад цагдаа ирээд хулгайн компьютер болохыг хэлсэн. Үүний дараа би компьютер авсан хүнийг цагдаа нарт олж өгөөд хохирогч нь компьютерээ авсан байна лээ...” /2хх-ийн 208/ гэсэн мэдүүлгүүд,  

 

 

3. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо,  ******** тоотод оршин суух иргэн Н.Ц-ын Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 39 инчийн Тошиба маркийн ЛЕД зурагтыг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж, уг 39 инчийн Тошиба маркийн ЛЕД зурагтыг “Уудам ирээдүй” ломбарданд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тавьж иргэний нэхэмжлэгч Г.П-д 378,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 233-234/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 91/,

- Хохирогч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр Тайванжаргал 15 цагийн орчим над руу залгаад гэрээс зурагт алга болсон байна гэж утсаар хэлсэн. ...39 инчийн Тошиба маркийн хар өнгийн лед зурагт хулгайд алдагдсан байсан...” /3хх-ийн 47/ гэсэн,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 238-239/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /3хх-ийн 241/,

- Иргэний нэхэмжлэгч Г.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Уудам ирээдүй барьцаат зээлийн үйлчилгээний газарт хүүхэд тэвэрсэн эмэгтэй сургалтын төлбөрөө төлөх гэсэн юм зурагт авдаг уу гэж орж ирсэн. ...Б-ийн Б.М гэж байсан. ...2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цагдаагаас ирж зурагтыг хурааж авсан. ...Зурагтыг 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан, хүү 28,000 төгрөг болсон. Одоо би нийт 378,000 төгрөг нэхэмжилж байна...” /5хх-ийн 203/ гэсэн мэдүүлгүүд, 

 

4. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо ********* тоотод оршин суух байрлах М.Б-ийн Монгол гэрийн цоожыг эвдэн нэвтэрч 42 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бугуйн цаг зэргийг хулгайлж хохирогч М.Б-д нийт 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 233-234/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 92/,

- Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...манай охин Эрдэнэзулыг 16 цагийн үед гэртээ ирэхэд зурагт алга болсон байсан. Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй 43 инчийн, 2-3 жил хэрэглэсэн зурагт, эмэгтэй хүний шармал бугуйн цаг, манай хүүхдийн LG маркийн гар утас зэрэг хулгайд алдагдсан. Гэрийн цонх бас хагалсан байсныг төлүүлмээр байна. Эд зүйлийн үнэлгээтэй санал нийлж байна. ...Би алдсан эд зүйлсээсээ нэгийг ч олж аваагүй. ...Вакум цонх засуулсан 60,000 төгрөгөө нэхэмжилнэ. Гар утсаа нэхэмжлэхгүй...” /3хх-ийн 51-52, 6хх-ийн 81/ гэсэн мэдүүлэг,

 

5. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ******** тоотод оршин суух Н.Г-ын Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, архи, мөнгөн ээмэг, гинж зэргийг хулгайлж  хохирогч Н.Г-д нийт 652,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3хх-ийн 181-182/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 207-210/,

- Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 87/,

- Хохирогч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...21 цагийн орчим гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цүүг хөшиж онгойлгон гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, 0,75 литрийн Соёрхол архи алдагдсан. 7-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 8-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 6-ийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 5-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, нийт 5 ширхэг мөнгөн аяга байсан...” /3хх-ийн 248-250, 4хх-ийн 1/ гэсэн мэдүүлэг,

 

6. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагаас 12 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ********* тоотод оршин суух Х.А-ын Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж орон байранд нэвтэрч мөнгөн аяга, годон гутал, мөнгөн ээмэг гинж бөгжний хослол зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Х.А-т нийт 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3хх-ийн 181-182/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 214-217/,

- Эд хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 232-234/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 235/,

- Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 88/,

- Хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 30 минутын орчим гэртээ ороход монгол гэрийн гадна үүдний амбаарын цоожийг эвдээд, хаалгын цоожийг цүүгээр нь хөшиж онгойлгоод гэрт хулгай орсон байсан. ...Дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, цааны годон гутал 1 ширхэг, эхнэр Н.Э-ын мөнгөн ээмэг, мөнгөн гинж зүүлтний ком хэрэгсэл зэрэг эд зүйлс алдагдсан. ...0,5 литрийн Чингис нэртэй архи, 0,5 литрийн мульт ундаа зэрэг алдагдсан. ...Би дунд болон бага гарын мөнгөн аягануудаа нэхэмжилж байна. Шармал бугуйвч болон мөнгөн гинж, ээмэг нь цэвэр мөнгөн биш л дээ, тиймээс тэд нарыг нэхэмжлэхгүй, мөн архи ундааг нэхэмжлэхгүй. Манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт орсон байсан. Цоожны үнийг нэхэмжлэхгүй...” /4хх-ийн 4-5, 6хх-ийн 75/ гэсэн,  

- Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Годон гуталыг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ...У надад ОХУ-ын Улан-Удээс 450,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Цэнхэр дөрвөлжин шигтгээтэй ээмэг, кулоны хамт  2008 онд шинэ жилийн баяраар зүүх гээд Бөмбөгөр худалдааны төвөөс 450,000 төгрөгөөр авч байсан. Сувдан унждаг шигтгээтэй хос ээмэг, бөгж, гинж нарын хамт  2012 онд ...бэлгэнд авч байсан. Хар мөнгөн бөгжийг 2011 онд ээмэг, гинжийн хамт 60,000 төгрөгөөр авч байсан. Цагаан мөнгөн зүрхэн хэлбэртэй мушгиа бөгжийг 2013 онд ...бэлгэнд авч байсан. Шармал монетон гинж, кулоны хамт /монет биш/ 2013 онд хос ээмэгний хамтаар 45,000 төгрөгөөр авч байсан. Шармал бугуйвчийг 2013 онд 15,000 төгрөгөөр авч байсан...” /4хх-ийн 30-31/ гэсэн,

- Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.М, Ц.Т хоёр 2016 оны 02 дугаар сарын эхэнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анар хотхонд нэг өрөө байр түрээсэлж амьдарч байсан. 2 дугаар сарын 11-ний өдөр тэдний гэрт хөнжил гудсыг нь хүргэж өгөхөөр очсон. Тэр үед цааны годон гутал байсан. Энэ гутлыг Б.М өмсөж байсан. ...Нэг унадаг дугай байсныг манай хүү Тэмүүжинд өгсөн. Одоо энэ дугай манай  гэрт байгаа. ...Б.М-гийн гэрт мөнгөн ээмэг, гинж, бөгж зэрэг эд зүйлс байсныг би гэр лүүгээ аваад явсан. Одоо манайд хадгалсан байгаа...” /4хх-ийн 25-26/ гэсэн мэдүүлэг,

 

7. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ********** тоотод оршин суух Н.А-ийн өвлийн орон байрны цонхыг эвдэн нэвтэрч зурагт, маркийн гар утас,  мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 487,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3хх-ийн 181-182/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 220-224/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 228/,

- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /3хх-ийн 229-231/,

- Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 89/,

- Хохирогч  Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ...манай урд айлын Амгаланбаатар над руу утсаар яриад танай байшингийн хаалганы цоож үүдэнд хэвтсэн байна, танайд ороход танай зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. ...Гэрт дотор байсан зурагт алга болсон. Энэ зурагтыг анх тайлбар өгөх үедээ маркийг нь андуураад Хитачи гэж буруу хэлсэн. ...Самсунг маркийн зурагт байсан. ...Эхнэрийн ээмэг, гинж бөгж алга болсон. Мөн Самсунг Эс 6 маркийн гар утас алга болсон байсан. ...Цагаан өнгийн Самсунг Эс 6 маркийн гар утсыг эгч Нарангэрэлээс 2015 оны 09 дүгээр сард 150,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Манай эхнэрийн мөнгөн ээмэг нэг хос, цэнхэр гурван шигтгээтэй мөнгөн эмэгтэй бөгж нэг ширхэг, бөөрөнхий бондгор хэлбэртэй мөнгөн эмэгтэй бөгж нэг ширхэг, цагаан цирконон шигтгээтэй мөнгөн эмэгтэй бөгж, цагираган циркон шигтгтээ мөнгөн эмэгтэй бөгж, шанелийн дүрстэй эрэгтэй мөнгөн гинж нэг ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж нэг ширхэг, алтан гялтагнасан хуурамч бөгж гурван ширхэг тус тус алга болсон. ...Манай байшингийн урд хойгуур машин явсан дугуйны мөр үлдсэн байсан. ...М.С-ос хурааж авсан зурагт манай зурагт мөн байна. Энэ зурагтын удирдага дээр шар өнгийн хүүхдийн хумсны лак түрхсэн байсан. Зурагтын доод марк унасан байна. Хажуу талын товч, дэлгэцийн хажуу хэсгийн наалт бүгд мөн байна. ...Гурван шигтгээтэй мөнгөн бөгжийг алт мөнгөний дархан дээр захиалгаар цул мөнгөөр хийлгэж байсан, сорьцгүй, үнэлгээг нь 70,000 төгрөгөөр, шанел брэндийн дүрстэй мөнгөн гинж 925 сорьцтой байсан санагдаж байна. Үнэлгээ нь 180,000 төгрөгөөр үнэлж байна. ...Хаалга цонхны эвдэрлийг нэхэмжлэхгүй...” /4хх-ийн 11-12, 6хх-ийн 72/ гэсэн мэдүүлэг,

 

8. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ********** тоотод оршин суух С.Г-ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг хулгайлж 250,000 төгрөгний хохирол учруулж, уг зөөврийн компьютерийг 2016 оны 02 дугаар сард иргэн М.С-д зарж иргэний нэхэхмжлэгч М.С-д 100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3хх-ийн 181-182/,

- Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /5хх-ийн 189-190/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэдмэглэл /5хх-ийн 191/,

- Иргэний нэхэмжлэгч М.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сард эгчийн хүүхэд болох Ц.Т эхнэрийн хамт Төв аймгийн Жаргалант суманд манайд ирсэн.  Б.М Haier маркийн хар өнгөтэй зөөврийн компьютер залгуурын хамт гаргаж ирэн намайг 100,000 төгрөгөөр худалдаж авах уу гэхээр нь би хэнийх юм бэ гэхэд Б.М минийх гэж хэлсэн. Тэр хоёр буцах түлшний мөнгөгүй зарж байгаа гэсэн. ...Ингээд би зөөврийн компьютерыг 100,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Улаанбаатар хотод ирсэн байхад Ц.Т над руу залгаад хоол ундны мөнгөгүй болчихлоо, зурагтаа заръя, ирээд үзээд авах уу гэхээр нь очиж үзсэн. ...Тэгээд зурагтыг нь 200,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Надад одоо 300,000 төгрөгийн хохирол учирсан, энэ мөнгөө нэхэмжилнэ...” /5хх-ийн 200-201/ гэсэн,  

- Хохирогч С.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сар шинийн нэгний өглөө байсан. ...22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай төрсөн охин Тогтохбаярын амьдарч байгаа монгол гэрийн хаалганы цоож болон хаалгыг эвдээд хулгай орсон байсан. Манай охин Тогтохбаярын хар өнгийн Hair маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч, гар хулгана, хар өнгийн цүнхний хамт  алдагдсан байсан. ...Алдсан зүйлээ буцааж авсан тул нэхэмжлэхгүй, хаалганы эвдэрлийг мөн нэхэмжлэхгүй...” /4хх-ийн 14-15, 6хх-ийн 82/ гэсэн мэдүүлэг,  

 

9. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ************* тоотод оршин суух Г.Г-ийн байшингийн цонхыг хөшиж орон байранд нэвтэрч бөөгийн мөнгөн толь, унадаг дугуй, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж, нийт 830,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3хх-ийн 181-182/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 242/,

- Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 91/,

- Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу цагаан сарын шинийн нэгний өдөр ...23 цаг өнгөрөөгөөд 00 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хаалгыг хажуу талын зүүн зүг рүү харсан вакум цонхыг хөшиж онгойлгосон доод талын цасанд хүний гутлын мөр үүссэн байсан. ...Бөөгийн толь нэг ширхэг, 8-ийн хэмжээтэй мөнгөн аяга нэг ширхэг, ...миний унадаг дугуй алга болсон байсан. Тухайн үед цагдаад хандаж шалгуулаагүй байсан. Бөөгийн толийг хоёр жилийн өмнө таван лангийн мөнгөөр хийлгүүлсэн. Нэг лан мөнгийг 70,000 төгрөгөөр авсан. ...Одоо 395,000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн аягыг 230,000 төгрөг худалдаж авч байсан 200,000 төгрөгөөр үнэлнэ. Дугуйг 2015 оны намар 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан, 500,000 төгрөгөөр үнэлнэ. ...Вакум цонхны эвдэрлийг нэхэмжлэхгүй...” /6хх-ийн 77/ гэсэн мэдүүлэг,

 

10. 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтангадас ХХК-ийн агуулахын байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 3 хайрцаг тамхи зэрэг эд зүйлийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Д.Э-д 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэтгэх тухай тогтоол /2хх-ийн 114/,

- Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх-ийн 117/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 118-119/,

- Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 126/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 156-158/,

- Хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай агуулахад хулгай орж 3 хайрцаг буюу нийт 150 хайрцаг тамхи алдагдсан байсан. ...Манай харуулын ажилтан тухайн шөнө агуулахын хойд талд хашааны гадна ****** улсын дугаартай жижиг жийп маркийн машин зогсож байхад нь очиж харахад машинд 1 эмэгтэй 2 эрэгтэй хүн байж байгаад явсан гэж хэлсэн. ...Хаалга цоожны үнийг нэхэмжлэхгүй...” /2хх-ийн 128-129, 6хх-ийн 73/ гэсэн,

- Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө объектоо эргээд явж байтал хашааны  хаалга онгойсон байхаар нь гайхаад эргээд агуулахын хаалгаа хартал цоожийг нь эвдээд онгойлгосон байсан. ...Тэр үед хашааны хаалганаас зүүн тийш 2-3 метр зайд жижиг хар хөх өнгөтэй жийп машин зогсож байхаар нь очоод хартал машин дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн сууж байхаар нь хаалгыг татаад үзтэл шууд хөдлөөд явсан. Тэр машин ****** улсын дугаартай байсан...” /2хх-ийн 131/ гэсэн,

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн хашааны хаалгыг онгойлгож ороод 3 хайрцаг тамхи аваад гараад зам дээрээс такси бариад 100 айл яваад тэндээ буугаад буудалд хоноод маргааш нь Нарантуул зах дээр тамхи зардаг лангуун дээр зарсан. 1,000,000 төгрөгөөр зарсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Надад ашигласан унаа хэрэгсэл байгаагүй. Хулгай хийсэн тамхиа ганцаараа авч явсан...” /2хх-ийн 73-74/ гэсэн мэдүүлгүүдээр,

 

Мөн Ц.Т нь ганцаараа давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч: 

1. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо,  ********** тоотод оршин суух Г.П-ын байшингийн цонхыг эвдэн нэвтэрч Сони маркийн 40 инчийн ЛЕД зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж,  нийт 540,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:,

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэн тогтоол /3хх-ийн 129/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 134-139/,

-  Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 144/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 153, 5хх-ийн 188/,

- Хохирогч Г.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед гэртээ ирэхэд ...гэрийн хойморьт байсан Сони маркийн зурагт алга болсон, том өрөө дүүрэн шил болсон, том өрөөний цонх хагарсан байсан. Манай гэрээс 40 инчийн Сони маркийн лед зурагт, орны ногоон бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Энэ зурагт манай гэрээс алдагдсан зурагт мөн байна. Би зурагтаа арын хананд тогтоогч, олон өнгийн залгуурыг хугалж авсан байсан, мөн гэрээс алга болсон ногоон өнгийн бүтээлэг зэргээр таньж байна. Би эд зүйлээ олж авсан тул гомдолгүй. ...Зурагтны адаптертэй залгуураа нэхэмжлэхгүй надад гомдол санал байхгүй...” /3хх-ийн 146/ гэсэн,

- Т.У мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Т залгаад намайг хаана байгаа талаар асуухад Бэлхийн гүүрэн дээр явж байна гэхэд наанаа зогсож бай гэж хэлсэн. ...Ц.Т-ийн машинд суусных нь дараа нь харсан чинь ногоон өнгийн бүтээлэгтэй зурагт барьсан байсан. Би наадах чинь юу юм бэ гэхэд Ц.Т эгчтэйгээ хэрэлдээд өрөндөө авсан гэж хэлсэн. Би наад зурагт чинь хулгайн зурагт биш биз гэж асуухад үгүй үгүй гэж хэлсэн...” /3хх-ийн 161-162/ гэсэн,

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би сар өдрийн нь санахгүй байна, шөнө 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх захын орчим архи ууж яваад хүнгүй юм шиг айл харагдахаар нь хашааг нь жорлонгийн хажуугаар нь давж ороод байшингийн цонхыг нь цохиж хагалаад Сони маркийн зурагтыг аваад зам руу гарсан...” /3хх-ийн 164-165/ гэсэн мэдүүлгүүд,

 

2. 2016 оны 07 дугаар сарын 31-ний оройн 22 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ************* тоотод оршин суух иргэн Б.Ө-ын байшингийн вакум цонхыг хөшин эвдэн нэвтрэн Леново маркийн зөөврийн компьютер, Нокиа маркийн гар утас зэрэг нийт 290,000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:,

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /4хх-ийн 226/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 229-233/,

- Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 16/,

- Хохирогч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тухайн үед манайх тоггүй байсан. Гэтэл манай гэр дотор гэрэл гараад, гэр дотор хүн явж байсан. Ээж хүн байна гээд цонхоо нүдсэн. Тэр хүн цонхоор гарах гэхээр нь бариад авсан. ...Цагдаа нар ирсний дараа тэр залуугийн цүнхийг нь үзэхэд манай гэрт байсан хар өнгийн нокиа маркийн гар утас гарч ирсэн. Мөн гэрт орсон чинь манай зөөврийн компьютерийг авч гарахад бэлэн болгосон байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан...” /4хх-ийн 227-228/ гэсэн,

- Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ...хүүтэйгээ цуг гэртээ ирэхэд 23 цаг 30 минут орчим л болж байсан. ...Харанхуйд байшин дотор гэрэл тусаад байсан. ...Би явж очоод харсан чинь гэрт нэг хүн хулгай хийж байсан. ...Уг хүн бид хоёроос зугтаагаад нөгөө талын цонхоор гарах гэж байгаад манай хүүд баригдсан...” /4хх-ийн 239-240/ гэсэн,  

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гадуур найзуудтайгаа пиво уусан. 22 цагийн үед харих гээд тэд нараас салаад явсан. Архины мөнгө олох санаатай монелийн замаар дээшээ өгсөөд алхаж байсан. Нэг гудамжинд гэрэлгүй айл байсан. Хашааны ойролцоо очоод харсан чинь хашаанд нь нохой байхгүй байхаар нь хашааг нь давж ороод ертөнцийн зүгээр баруун талынх нь вакум цонхыг хайчаар хойшилж онгойлгоод орсон. ...Орны хажуу талд байсан нэг гар утсыг авсан. ...Зөөврийн компьютер цүнхтэйгээ байхаар нь  аваад эргээд харсан чинь хашааны хаалгаар 2 хүн гэрэл тусгаад орж ирж байсан. ...Би сандраад өөдөөс харсан цонхыг онгойлгоод гарсан чинь намайг бариад авсан...” /5хх-ийн 4-5/ гэсэн мэдүүлгүүд,

 

3. 2016 оны 05 дугаар сарын 13-наас 15-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ************ оршин суух Д.З-гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч 32 инчийн Планет ЛЕД зурагт, хөргөгч, хөлдөөгч, 3 ширхэг хивс, чемодан, цүнх, зурагтны хүлээн авагч, тогоо зэрэг эд зүйл хулгайлж нийт 1,305,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэтгэх тогтоол /4хх-ийн 135/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 139-144/,

- Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 145/,

- Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 149/,

- Хохирогч Д.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум руу ногоо тарихаар эхнэр хүүхдээ аваад гэрээ цоожлоод гэрээ ээж А-д захиж үлдээгээд явсан. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ээж А над руу утсаар залгаж гэрт хулгай оржсон байна гэж хэлсэн. ...Манай гэрээс 32 инчийн 2012 оны 499,000 төгрөгөөр худалдаж авч байсан Планет лед зурагт, 2011 онд 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан хөргөгч, 2016 оны 3 сард 280,000 төгрөгөөр худалдаж авч байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн хөлдөөгч, том хивс 1 ширхэг, 2 ширхэг жижиг хивс,  ...2015 оны 09 сард Нарантуул захаас 50,000 төгрөгөөр худалдан авсан хар чемодам, аяны зориулалттай аяга, таваг, халбага, сэрээ зэрэг бүх зүйлтэйгээ хамт байсан цагаан, шар өнгө хосолсон алаг цүнх. Энэ цүнхийг доторх хэрэгсэлтэй нь хамт 2015 оны 06 сард 32-ын тойргийн Номин их дэлгүүрээс 60,000 төгрөгөөр худалдаж авсан. Тоон системийн зурагтын хүлээн авагч, 2015 оны 10 дугаар сард 32-ын Номин их дэлгүүрээс 60,000 төгрөгөөр худалдаж авсан. Галд дээр тавьдаг байсан жижиг хөнгөн цагаан тогоо алдагдсан байсан Энэ тогоог 2011 оны 7 сард Нарантуул захаас 15,000 төгрөгөөр авч байсан. Би алдсан зүйлүүдээ худалдан авсан үнээрээ үнэлнэ. ...32 инчийн 2012 оны 499,000 төгрөгөөр худалдаж авч байсан Планет лед зурагт, 2011 онд 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан хөргөгч, 2016 оны 3 сард 280,000 төгрөгөөр худалдаж авч байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн хөлдөөгч, 4*120 хэмжээтэй том хивс 1 ширхэг, 2*120 хэмжээтэй 2 ширхэг жижиг хивс зэрэг эд зүйлсийг хүлээж авсан. ...Алдагдсан олдоогүй эдгээр зүйлүүдээ нэхэмжлэхгүй, монгол гэрийн хаалганы цүүг мулт татаад орсон байсан, эвдрэл гэмтэл гараагүй тиймээс нэхэмжлэхгүй...” /4хх-ийн 158-159, 6хх-ийн 74/ гэсэн,

- Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хархорин захын хойд талд байх аавынхаа хашаан дотор хураалттай байсан гэрээ аваад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, **********-д байх Ц.Т-ийн ээж Ц-ийн гэрийн урд талд авчраад 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ барьсан. ...2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 09 цагт босоод ээжийн хамгийн бага дүү Оюун-Эрдэнэ эгч над руу утсаар залгаад манай угаагч өвчтэй, өнөөдөр манай ажил дээр ирээд ажилчих гэж хэлсэн. ...Намайг гэрээс гарахад Ц.Т-ийг ээж Ц, эгч Т, Т-ийн хүүхэд Т, манай хүү А, Ц.Т нар үлдсэн юм. ...Эгчийнхээ ажил дээр 10 цаг 50 минутын хооронд очоод ажиллаж байгаад орой 21 цаг 30 минутын үед гэртээ харьсан. ...Ууганаа ахаас ямар асуудад болсон талаар асуухад би юу ч мэдэхгүй байна гэсэн. Ц.Т-ийн хаана байгаа вэ гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн...” /4хх-ийн 160-164/ гэсэн,

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ****************-д байрлах гэртээ ...Гэрээсээ урагшаа яваад хашааны хаалга нь хаалттай, хашаандаа нэг гэртэй айл байхаар нь хашааны явган хаалгаар ороод гэр нь цоожтой байхаар нь гэрийнх нь цоожийг эвдлээд дотор нь орж баахан юм авсан. ...Энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” /4хх-ийн 194/ гэсэн мэдүүлгүүд,

 

4. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагаас 13 цаг 40 минутын хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр ************ тоотод оршин суух Д.Д-ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Шарп маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 680,000 төгрөгний хохирол учруулж, уг Шарп маркийн 32 инчийн ЛСД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Аарт” ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 106,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /5хх-ийн 23/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 28-30/,

- Эд зүлийн үнэлгээ /5хх-ийн 52/, 

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /5хх-ийн 109/,

-  “Аарт” ломбардны барьцаат зээлийн гэрээ /5х-ийн 110/,

- Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-9Б тоот гэрээсээ гарсан. ...13 цагийн үед нөхөр Б миний утас руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...Хойморьт байсан хар өнгийн 32 инчийн шарп маркийн зурагт алга болсон байсан...” /5хх-ийн 34/ гэсэн,

- Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай ломбарданд 32 инчийн Шарп маркийн лсд зурагтыг Батчимэг овогтэй Б.М гэдэг хүн 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ...хураан авсан. ...Би барьцааны 100,000 төгрөг, зээлийн хүү 6,000 төгрөг, нийт 106,000 төгрөг нэхэмжилж байна...” /5хх-ийн 205/ гэсэн мэдүүлгүүд,

 

5. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15-19 цагийн хооронд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ************* тоотод оршин суух Р.Б-ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Тошиба маркийн 42 инчийн зурагт, Самсунг Эс-2 маркийн гар утас, Асер маркийн зөөврийн компьютер, Пилипс брэндийн талх нарийн боов баригч зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 940,000 төгрөгний хохирол учруулж, уг Тошиба маркийн 42 инчийн ЛЕД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Хур амаа” ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч А.А-д 270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /5хх-ийн 72/,

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /5хх-ийн 83-88/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 152-159/,

- Эд зүйлийн үнэлгээ /5хх-ийн 187/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /5хх-ийн 174/,

- “Хур амаа” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /5хх-ийн 175/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /5хх-ийн 176/,

- Хохирогч Р.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 30 минутаас 19 цагийн хооронд манай гэрт хулгай орж Тошиба маркийн 42 инчийн лед зурагт, Acer маркийн нөүтбүүк, самсунг эс-2 гар утас, Филипс маркийн талх нарийн боов шарагч эвдэлсэн байсан. ...Би самсунг эс 2 болон Филипс маркийн талх нарийн боов баригчийн үнийг нэхэмжилнэ. Хаалга, үүд цоожны үнийг нэхэмжлэхгүй...” /5хх-ийн 161-162, 6хх-ийн 71/,

- Иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б-ийн Б.М гэдэг хүн 42 инчийн Тошиба маркийн лед зурагтыг 250,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсныг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ...хураалгасан. ...Зурагтыг 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан, хүү 20,000 төгрөг болсон тул одоо нийт 270,000 төгрөг нэхэмжилж байна...” /5хх-ийн 198/ гэсэн,

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 17-18 цагийн орчим Өргөө кинотеатрын хойд талын шинэ замаар өгсөөд байдаг Баянгол дэлгүүрээс 100 грамм архи авч уугаад дээшээ битүү гудамжинд байдаг хашаандаа нэг гэртэй айлаас 1 зурагт, нэг нөүтбүүк авсан. ...Би тэр үед согтуу явж байсан учир сайн санахгүй байна...” /5хх-ийн 167/ гэсэн мэдүүлгүүд,

 

6. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ************* тоотод оршин суух Р.У-ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч 40 инчийн Фунай маркийн ЛСД зурагт, кабелын төхөөрөмжийн удирдлага зэрэг эд зүйл хулгайлж нийт 300,000 төгрөгийн хохирол учруулж, уг 40 инчийн Фунай маркийн ЛСД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс” ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч О.Э-т 163,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /5хх-ийн 72/,

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /5хх-ийн 83-88/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 128-132/,

- Эд зүйлийн үнэлгээ /5хх-ийн 133/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /5хх-ийн 143/,

- “Эрдэнэс” ломбардны барьцаат зээлийн гэрээ /5хх-ийн 144/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-ийн 145/,

- Хохирогч Р.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай нөхөр ажилтай байж байгаад өглөө ажлаасаа буугаад гэртээ иртэл хулгай орсон байсан. ...40 инчийн фунай зурагт, кабелийн төхөөрөмжийн удирдлага алдагдсан. ...Би алдсан эд зүйлээ 400,000 төгрөгөөр үнэлж байна...” /5хх-ийн 129/ гэсэн,

- Иргэний нэхэмжлэгч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай Эрдэнэс барьцаат зээлийн үйлчилгээний газарт 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б-ийн М гэдэг хүний тавьсан 40 инчийн Фунай маркийн лсд зурагтыг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ...хураалгасан. Зурагтыг 150,000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд хүү 13,500 төгрөг болсон тул 163,500 төгрөг нэхэмжилж байна...” /5хх-ийн 196/,

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед модон банзан хашаатай айлын хашааны явган хүний хаалгаар ороод хаалгыг нь эвдэж зурагт хулгайлсан. Өөр зүйл аваагүй. Сагсны шидтэй гудамжтай хашаа байсан...” /5хх-ийн 141/ гэсэн мэдүүлгүүд,

 

7. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ************ тоотод оршин суух Д.О-ын Монгол гэрийн хаалганы цоожийг хөшин орон байранд нэвтэрч 32 инчийн Сони маркийн ЛЕД зурагт болох 270,000 төгрөгний эд зүйл хулгайлж хохирол учруулж, уг 32 инчийн Сони маркийн ЛЕД зурагтыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Арчу” ломбарданд тавьж  иргэний нэхэмжлэгч П.С-т 216,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 17 удаагийн үйлдлээр бусдад 31,127,500 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:.

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /5хх-ийн 72/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 78-81/,

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /5хх-ийн 83-88/,

- Эд зүйлийн үнэлгээ /5хх-ийн 111/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-ийн 122/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /5хх-ийн 107/,

- “Арчу” ХХК-ийн барьцаат зээлийн баримт /5хх-ийн 108/,

- Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр...гэрт хулгай орсон байсан.  32 инчийн Сони маркийн зурагт алдагдсан. ...Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /5хх-ийн 90-91, 6хх-ийн 84/ гэсэн,

- Иргэний нэхэмжлэгч П.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай ломбарданд тавьсан Сони маркийн 32 инчийн лед зурагт хулгайн зурагт байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 03ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Анарчулуун хураан авсан. Б-ийн М гэдэг эмэгтэй хүн өөрийн бичиг баримтаар 200,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Иймээс би барьцааны 200,000 төгрөг, хүү 16,000 төгрөг, нийт 216,000 төгрөг нэхэмжилж байна...” /5хх-ийн 194/ гэсэн мэдүүлгүүд,

 

Бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гашуун сухайт боомтын Хилийн 8 дугаар отрядын 7 дугаар заставын хариуцсан хилийн 703 дугаар тэмдгийн баруун талаар 300 метр газраар хилийн торон саадан доогуур мөлхөж хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /6хх-ийн 42/,

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нарантуул зах дээрээс Өмнөговь аймгийн цагаан хад гэсэн унаанд суугаад 2016 оны 09 дүгээр сарын 12-нд очсон. ...Гашуунсухайт боомт орох унаанд сууж 2016 оны 09 дүгээр сарын 13-ны 12 цагт хил дээр буусан. Хилийн албаны ажилчдын байрны баруун талын сааданд байж байгаад хилийн тор даваад өндөр өвсөн дунд орж унтсан. Орой нар жаргахад сэрээд ганцаараа тал шил архи уугаад Монгол улсын хилийн торны доогуур мөлхөж ороод цааш жалга дагаад гүйж яваад Хятад улсын хилийн торон доогуур гараад 2 давхар цамхагтай ягаан байр байсны баруун талын булан руу чиглээд алхаж явтал урдаас Хятад цэргүүд гарч ирээд намайг барьж саатуулсан. ...Би мөрдөн байцаалтанд байсан учраас шоронд орохоос айгаад мөрдөн байцаалтаас зугтааж хууль бусаар Монгол улсын хилийг давсан...” /5хх-ийн 219/ гэсэн мэдүүлэг,

- Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт /5хх-ийн 240/,

- Хил зөрчигч  хүлээлгэн өгсөн тухай нотломж /6хх-ийн 44х/,

- Хил зөрчигч хүлээлцсэн акт /6хх-ийн 55/,

-  Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Гашуун сухайт боомтын заставын дарга ажилтай. ...Штабын дарга Батсайхан ахалсан бүлэг ирж 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын талтай Хилийн төлөөлөгчийн оролцогчийн хэмжээний уулзалт хийж БНХАУ-ын талаас хил зөрчигч Ц-ийн Ц.Т-ийг хүлээн авсан...” /6хх-ийн 86/ гэсэн,

- Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Гашуун сухайт боомтын 70 дугаар тэмдэгтээр БНХАУ-ын талтай хилийн төлөөлөгчийн орлогчийн хэмжээний уулзалтаар Ц-ийн Ц.Т гэгч хил зөрчигчийг нотломж үйлдэн хүлээн авсан...” /6хх-ийн 92/ гэсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан

- Happy ломбард “Samsung Tv” - 250,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан баримт /3хх-ийн 94/,

- Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /6хх-ийн 64/,

- Мөнхжин ломбард “Леново нот I-5”- 100,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан баримт /3хх-ийн 97/,

- Lucky ломбард “Sony 40 inch led”- 300,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан баримт /3хх-ийн 100/,

- Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /6хх-ийн 67/,

- Энгүүн хүслэн ХХК, “Samsung 43 inch, plarma удирдлага” – 300,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан баримт /3хх-ийн 101/,  

- Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /6хх-ийн 68/,

- Уудам ирээдүй ХХК, “Toshiba Tv Led 39, хуучин удирдлагатай” – 350,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан баримт /3хх-ийн 240/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, /5хх-ийн 246-247/,

- Эд мөрийн тооцож хэрэгт хавсаргах тогтоол /5хх-ийн 248, 6хх-ийн 69/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 22-23/,

- Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 24-26/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 27/,

- Сэжигтэн Б.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх-ийн 29-33, 34-38/,

- Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар  өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун түрүү гэх газраас зурагт нөхрийн хамт хулгайлж ломбарданд барьцаалсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргинй Улиастайгаас нэг зурагт хулгайлсан. ...Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллоос зурагт хулгайлж тэр зурагтаа Ц.Т Төв аймагт байдаг М.С гэдэг эгчдээ 200,000 төгрөгөөр зарсан. Өөр гэмт хэрэг үйлдээгүй. ...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхонд нүүж ирсэн. ...” /3хх-ийн 86/ гэсэн,

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өлзийт хороололд эхнэр Б.М-гийн хамт ****** улсын дугаартай машинтай очсон. ...Гэр хорооллын хамгийн захын задгай, хашаагүй айлын байшин руу орсон. ...Хар өнгийн зурагтыг нь хулгайлсан. Зурагтаас гадна эрэгтэй мөнгөн гинж хулгайлж гарсан. Мөнгөн бөгж бас авсан. Мөнгөн аяга байсныг аваагүй. ...Б.М байшингийн гадаа зогсож байсан. ...Энэ зурагтыг М.С эгчид 200,000 төгрөгөөр худалдсан. Мөнгөн бөгж, гинж зэрэг зүйлсийг Нарантуул зах дээр танихгүй хүнд 70,000 төгрөгөөр худалдсан. ...Цагаан сарын шинийн нэгэнд  буюу 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээс гараад Анар хотхоны зүүн зүгт гэр хороололд эзэнгүй айл руу орж годон гутал 1 хос, хоёр ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Энэ айл руу өдрийн цагаар орсон.  Энэ гутлыг манай эхнэр Б.М өмсөж хэрэглэж байсан. Энэ айлаас авсан хоёр ширхэг мөнгөн аягыг Хархорин зах дээр үл таних хүнд зарсан. Энэ өдөр Буянт-Ухаа 1 хорооллын ар талд байрлах гэр хорооллын эхний гудамжинд байдаг хашаанд хоёр давхар байшинтай айлын хажуу талын монгол гэрийн хаалгыг эвдэлж орж таван ширхэг мөнгөн аяга хулгайлан авсан. Энэ айлаас авсан 5 ширхэг мөнгөн аяга, годон гуталтай айлаас авсан 2 ширхэг мөнгийн аягатай хамт Хар хоринн зах дээр зүс таних хүнд 70,000 төгрөгөөр зарсан. ...Зөөврийн компьютерийг мөн шинийн нэгний өдөр буюу 2 дугаар сарын 09-ний өдөр Нисэхийн гэр хороололд нэг айлаас гэрийн цоожийг эвдэн орж ширээн дээр байсныг нь цүнхэнд хийгээд авч гарсан. Зөөврийн компьютерийг хамаатны эгч М.С-д 100,000 төгргөөр худалдсан. ...2 дугаар сарын 9-ний өдөр Нисэхийн гэр хороололд байсан эзэнгүй байшингийн цонхоор орж дугуй хулгайлсан. Улаан өнгийн тоосгон байшингийн вакум цонхоор орж  бөөгийн мөнгөн толь нэг ширхэг хулгайлсан. Дугуйг Б.М-гийн дүүд бэлэглэсэн. Бөөгийн толийг 100,000 төгрөгөөр худалдсан. Граммыг нь үзэхэд 150 грамм жинтэй  байсан. ...Мөнхжавлан Өлзийт хороололд зурагт хулгайлахад хамт явсан.

...Би 2016 оны 05 дугаар сарын дундуур 17, 18-ны өдөр 13 цагийн орчид хорооллын эцсээр хойшоо явж байгаад усан сангийн чанх ар талд байрлах хашаатай айлын ...хаалганы түгжээг тайлдаг төмөр утас байхаар нь таттал онгойхоор нь ороод ...монгол гэрийн хаалганы бариулнаас барьж байгаад хүчтэй татаад цүүгээр нь мулт татаад  хойморьт нь байсан улаан өнгийн хүрээтэй хар өнгийн 32 инчийн лсд зурагт байхаар нь шууд тэвэрч аваад гэрээс нь гараад такси бариад Хархорин захын ард ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан. ...Энэ үйлдсэн хэргийнхээ дараа Энхболдын замаар хойшоо өгсөөд худгийн урд талд Тэнгэр ээж гэх нэртэй дэлгүүрийн урд талын битүү гудамжтай айлд орж 32 инчийн лед зурагт аваад ...ломбадранд 160,000 төгрөгөөр тавьсан. ...2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Тэнгэр ээж дэлгүүрээс хойшоо яваад сагсан бөмбөгийн талбайн хажуу талын монгол гэртэй айлын хаалгыг эвдэж ороод 40 инчийн лсд зурагт аваад 21 дүгээр хороололд 150,000 төгрөгөөр ломбарданд тавьсан. ...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Энхбаярын замаар өгсөөд Баянгол дэлгүүрийн чанх ар талаар өгссөн замаар өгсөөд битүү гудамжтай үүдэндэээ амбаартай, байшинтай, монгол гэртээ хашаа руу ороод ...тошиба маркийн 40 инчийн зурагт болон жижиг Асеr маркийн компьютер авсан. ...Такси бариад 10 дугаар хороололд ирж Open нэртэй ломбарданд 250,000 төгрөгөөр тавьсан...” /4хх-ийн 56-58, 5хх-ийн 49-50/ гэсэн,

 

- Насанд хүрээгүй гэрч М.Анужин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрт нь цагаан сарын шинийн гурванд очих үед нэг цагаан годон эмэгтэй гутал байсан. Шинэ гайгүй гутал байсан. Энэ гутлыг Б.М эгч өмссөн. Б.М эгчийг цагдаа нар бариад явахад миний гутлыг өмсөж явсан байсан тул надад өмсөх  гутал байхгүй энэ цагаан гутлыг гэртээ өмсөж ирсэн. Энэ гутлыг цагдаа нарт хураалгасан. ...Нэг хар өнгийн зөөврийн компьютер байсан. 2 дугаар сарын 11-ний өдөр дүү Тэмүүжинтэй хамт очиход энэ зөөврийн компьютер байсан. Дараа нь 2 дугаар сарын 14-ний өдөр очих үед энэ зөөврийн компьютер байхгүй байсан. ...Дотор нь баахан зурагнууд байсан. Зургуудыг нь гүйлгэж үзэхэд 16-17 орчим насны нэг охины зураг байсан. ...Цагаан сарын шинийн дөрвөнд очиход хар өнгийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт байсан. Энэ зурагтыг Ц.Т-ийн эгч М.С билүү Сэлэнгэ билүү тэр эгч ирж авсан. Энэ хүний гэр Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд зуны улиралд байдаг байсан.  Хоёр дахь зурагтыг 2 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Ц.Т, Б.М эгч хоёр авчирсан. Энэ зурагтыг цагдаа нар хурааж авсан. ...Манай аав, ээжийн гэрт шинийн гурванд ирж золгосон. Нэгэн, хоёронд ирж золгоогүй. ...Ц.Т, Б.М эгч нар намайг байхад нийт 3 ширхэг зурагт авчирсан. Эхний зурагтыг Сэлэнгэ эгчид өгөхөөс өмнө Ц.Т, Б.М эгч хоёр өдрийн 15-16 цагийн орчим хар өнгийн 40 орчим инчийн зурагт авчирсан. Энэ хоёр дахь зурагтыг нэг хонуулаад маргааш өдрийн 12 цагийн үед аваад явсан. Гурав дахь зурагтыг 2 дугаар сарын 28-нд авчраад 28-29-нд шилжих шөнө цагдаа нар хураагаад авч явсан...” /4хх-ийн 37-38/ гэсэн,

 

- Гэрч А.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...****** улсын дугаартай автомашиныг 2013 оны хавар худалдаж аваад 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Мөнхболд гэх хүнд зарсан. Мөнхболдтой хамаатан садан хүмүүс болохоор машинаа зараад нэрээ шилжүүлэхгүй байгаа. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Мөнхболдын эхнэр Ц.Батчимэгтэй худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Мөнгөө машинаа өгөхдөө буюу 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр авсан...” /2хх-ийн 132-133/ гэсэн,  

 

- Гэрч Ц.Батчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...****** улсын дугаартай Дайхатсу Териос маркийн автомашин миний эзэмшлийн машин мөн. Энэ машиныг 2014 оны 10 дугаар сард Ариунболд гэдэг хүнээс худалдаж авсан. Худалдаж авахдаа машинаа нэр дээрээ шилжүүлээгүй, тухайн үед нотариатаар гэрээ хийж байсан. Машиныг манай нөхөр Мөнхбод, охин Б.М нар унадаг...” /2хх-ийн 48/ гэсэн мэдүүлгүүд зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтас хэргээс шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 826 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэх чадвартай байна.

2. Ц.Т нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Ц.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /1хх-ийн 103/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 845 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Р.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Р.Ц хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна. Р.Ц нь өөрийн  үйлдлийг тайлбарлан мэдүүлэх чадвартай байна.

2. Р.Ц нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

3. Р.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /1хх-ийн 105/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 845 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна. А.Б нь өөрийн үйлдлийн талаар мэдүүлэх чадвартай байна.

2. А.Б нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

3. А.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /1хх-ийн 106/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Шүүгдэгч А.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой гэрч С.Батсайхан,, Л.Жавзанпагма нарын мэдүүлэг /1хх-ийн 63, 65, 161, 162/,

- Шүүгдэгч Ц.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Төмөрцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 64, 173, 174/,

­- Шүүгдэгч Р.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой гэрч Р.Готовын мэдүүлэг /1хх-ийн 66, 172, 244/,

- Шүүгдэгч Б.М-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /3хх-ийн 53/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Ц.Т-ийн хувьд:

Шүүгдэгч Ц.Т нь А.Б, Р.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 277 тоотод оршин суух иргэн Т.Н-ийн гэрийн бүргэд хаалгыг эвдэн орж, 25 төрлийн эд зүйл хулгайлж, нийтдээ 15.625.000 төгрөгийн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Б.М-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 10 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж, нийтдээ 9.532.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж, нийтдээ 4.510.500 төгрөгийн хохирол учруулсан, өөрөөр хэлбэл ганцаараа болон бусадтай бүлэглэн 18 удаагийн давтан үйлдлээр бусдад 31.127.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,  

Мөн Ц.Т нь 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос замын унаагаар гарч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаад хад гэх газар замдаа нэг хонож 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ирж Цагаан хад гэх газраа нэг хоноод 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим Гашуун сухайт боомтод ирсэн. Улмаар боомтын албан хаагчдын байрны хажуугаар хилийн шугам руу очиж, Монгол улсын хилийн торыг шурган гарч Монгол Улсын хилийг ямар нэгэн бичиг баримтгүйгээр хууль бусаар нэвтэрч, БНХАУ-ын хилийн торыг мөн шурган гараад БНХАУ-ын хилийн цэргүүдэд баригдсан, өөрөөр хэлбэл Ц.Т нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт боомтын Хилийн 8 дугаар отрядын 7 дугаар заставын хилийн 703 дугаар тэмдгийн баруун талаар Монгол улсын хилийн торон саадыг бичиг баримтгүйгээр хууль бусаар нэвтэрсэн болох нь хил зөрчигчийг хүлээлгэн өгсөн тухай нотломж /5-р хх-ийн 233/, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /5-р хх-ийн 236, 237-238/, хил зөрчигчийн тухай бүртгэл /5-р хх-ийн 239/, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт /5-р хх-ийн 240/, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 241/, хил зөрчигчийн авч явсан зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 242/, хил зөрчигчийг хүлээлцсэн акт /5-р хх-ийн 243, 244/, саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /5-р хх-ийн 245/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул Ц.Т-ийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т-ийн 2016 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 4 дүгээр гудамжны 66 тоотод оршин суух иргэн Б.Ө-ын байшингийн вакум цонхыг хөшиж эвдэн орж, зөөврийн компьютер, гар утас зэрэг 290.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.Т ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 31.127.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар буюу тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох хохирлын хэмжээгээр зүйлчлэгдэж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад түүний дээрх хулгайлах гэмт хэргийг завдсан гэх үйлдлийг тусад нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд шүүгдэгч Ц.Т-ийн хулгайлах гэмт хэргийг бүхэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээг “Хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж,

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсэгт “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр ...Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” тус тус заажээ.

 

2002 оны болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоосон байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Т-т Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүнд ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

1.2. Шүүгдэгч Б.М-гийн хувьд:

Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Ц.Т-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 10 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж, нийтдээ 11.512.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна. Иймд Б.М-г бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсэгт “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тус тус заажээ.

2002 оны болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоосон байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.М-д 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

1.3. Шүүгдэгч А.Б-ийн хувьд:

Шүүгдэгч А.Б нь Ц.Т, Р.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 277 тоотод оршин суух иргэн Т.Н-ийн гэрийн бүргэд хаалгыг эвдэн орж, 25 төрлийн эд зүйл хулгайлж, нийтдээ 15.625.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н, гэрч нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 12, 13, 51-52, 53, 54, 55/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 5-12/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 190-203/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29-40/, нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 41-42/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 46/, эд мөрийн баримтаар хэрэгт тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 47, 48/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-ид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул А.Б-ийг бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, орон байранд нэвтэрч үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баримвчлах эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсэгт “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

2002 оны болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоосон байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.Б-ид 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

1.4. Шүүгдэгч Р.Ц-гийн хувьд:

Шүүгдэгч Р.Ц нь А.Б, Ц.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 277 тоотод оршин суух иргэн Т.Н-ийн гэрийн бүргэд хаалгыг эвдэн орж, 25 төрлийн эд зүйл хулгайлж, нийтдээ 15.625.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н, гэрч нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 12, 13, 51-52, 53, 54, 55/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 5-12/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 190-203/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29-40/, нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 41-42/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 46/, эд мөрийн баримтаар хэрэгт тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 47, 48/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Р.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул Р.Ц-г бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон орон байранд нэвтэрч үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсэгт “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

2002 оны болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоосон байдлаас дүгнэхэд шүүгдэгч Р.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд:

2.1. Ц.Т, А.Б, Р.Ц нар бүлэглэн үйлдсэн, хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-д 15.625.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Т.Н нь хулгайд алдагдсан эд зүйлсээс 11.684.002 төгрөгийн эд зүйлсийг биед байдлаар буцаан авсан /1-р хх-ийн 46, 2-р хх-ийн 44/, үлдэх 3.950.000 төгрөгийг шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Т, А.Б, Р.Ц нар төлж барагдуусан болох нь хохирогч Т.Н-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт /8-р хх-ийн 114/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогч Т.Н-д шүүгдэгч Ц.Т, А.Б, Р.Ц нараас гаргуулах төлбөргүй байна.

 

2.2. Ц.Т, Б.М нар бүлэглэн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г.М-т 1.810.000 төгрөгийн, Э.Н-д 2.275.000 төгрөгийн, Г.П-т 378.000 төгрөгийн, М.Б-д 780.000 төгрөгийн, Н.Г-д 652.000 төгрөгийн, Х.А-т 550.000 төгрөгийн, Н.А-д 487.000 төгрөгийн, С.Г-т 250.000 төгрөгийн, Г.Г-эд 830.000 төгрөгийн, Д.Э-д 2.700.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.С-д 100.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Нэр бүхий хохирогч нар хулгайд алдагдсан эд зүйлсээс зарим эд зүйлсийг биет байдлаар буцаан авсан /3-р хх-ийн 28, 229-230, 235, 241, 5-р хх-ийн 191/, төлөгдөөгүй 6.545.360 төгрөгийг шүүгдэгч Ц.Т, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэв.

2.3. Ц.Т ганцаараа үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.П-д 540.000 төгрөгийн, Б.Ө-т 290.000 төгрөгийн, Д.З-д 1.305.000 төгрөгийн, Д.Д-т 680.000 төгрөгийн, Р.Б-д 940.000 төгрөгийн, Р.У-т 300.000 төгрөгийн, Д.О-т 270.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 106.000 төгрөгийн, А.Амртүвшинд 270.000 төгрөгийн, О.Э-т 163.500 төгрөгийн, П.С-т 216.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Нэр бүхий хохирогч нар хулгайд алдагдсан эд зүйлсээс зарим эд зүйлсийг биет байдлаар буцаан авсан /3-р хх-ийн 144, 5-рхх-ийн 122, 143, 176/, төлөгдөөгүй 1.200.500 төгрөгийг шүүгдэгч Ц.Т-өөс гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

3.1 Ц.Т-ийн тухайд:

Ц.Т нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад нийт 32.217.500 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 27.744.320 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, үлдэх 4.473.180 төгрөгийн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа бусадтай бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэв.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 7-ныг хүртэл 138 хоног /1-р хх-ийн 133, 136, 2-р хх-ийн 59/,

2016 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 59 хоног /2-р хх-ийн 213, 3-р хх-ийн 61, 68/,

2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс  2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 254 хоног /5-р хх-ийн 207, 216, 7-р хх-ийн 109/,

2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 2017 оны 11 дүгээр сарын 3-ныг хүртэл 2 хоног /8-р хх/ нийтдээ 453 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

3.2. Б.М-гийн тухайд:

Б.М нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад нийт 11.512.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд 8.239.320 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, үлдэх 3.272.680 төгрөгийн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа бусадтай бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэв.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл /3-р хх-ийн 56, 62, 67, 2-р хх-ийн 220/ 60 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж,

Мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж тус тус заажээ.

Б.М-гийн үйлдсэн гэмт хэргийн ангиллыг авч үзвэл: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн үед мөрдөгдөж байсан хуульд зааснаар хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарах боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд энэ ангиллын гэмт хэргийг хуульчлаагүй ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас дүгнэхэд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Б.Мөнхжавлан нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 4 сартай хүүхэдтэй болох нь түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул Б.М-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

3.3. А.Б-ийн тухайд:

А.Б нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад нийт 15.625.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх А.Б-ид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний (192.000x80=15.360.000) төгрөгөөр буюу 15.360.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно гэж, 59.3 дахь хэсэгт “Цагдан хоригдсон этгээдэд торгох ...ялыг оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно.” гэж тус тус заажээ.

А.Б нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл /1-р хх-ийн 107, 110, 2-р хх-ийн 1/ цагдан хоригдсон 90 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192.000 төгрөг/-гээр үржүүлэхэд тэрээр нийт 17.280.000 төгрөгийн торгуулийн ялыг биечлэн эдэлсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийг ялыг бүрэн эдэлсэн гэж үзнэ.

 

3.4. Р.Ц-гийн тухайд:

Р.Ц нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад нийт 15.625.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Р.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний (192.000x80=15.360.000) төгрөгөөр буюу 15.360.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно гэж, 59.3 дахь хэсэгт “Цагдан хоригдсон этгээдэд торгох ...ялыг оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно.” гэж тус тус заажээ.

Р.Ц нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл /1-р хх-ийн 120, 123, 2-р хх-ийн 55/ цагдан хоригдсон 143 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192.000 төгрөг/-гээр үржүүлэхэд тэрээр нийт 27.456.000 төгрөгийн торгуулийн ялыг биечлэн эдэлсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийг ялыг бүрэн эдэлсэн гэж үзнэ.

 

4. Бусад асуудлаар:

Эрүүгийн 201526011217 тоот эрүүгийн хэрэгт 14.5 см өндөртэй, 11 см өргөнтэй, баруун гартаа дун барьсан, зүүн гартаа хулгана барьсан гуулин цутгамал Баяннамсрай бурханыг нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэлээр А.Б-ийн гэрээс хураагдсан бөгөөд хэнийх болох нь тодорхойгүй байх тул улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг эрээн үүргэвч цүнхийг Р.Ц буцааж авна гэсэн тул түүнд буцаан олгож, хүрэн өнгийн даавуун ороолт, ногоон эрээн даавууны өөдөс 9 ширхэг, цаасны өөдөс 7 ширхэг, уранхай гялгар уут 2 ширхэг, саарал өнгийн ажлын бээлийн 1 хосыг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 3 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Т, Б.М нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Дайхацу Териос маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл тэдний өмчлөлийн эд зүйл биш, бусдын өмчлөлийн эд зүйл болох нь гэрч Ц.Б-ийн “...****** улсын дугаартай Дайхатсу Териос маркийн автомашин миний эзэмшлийн машин мөн. Энэ машиныг 2014 оны 10 дугаар сард Ариунболд гэдэг хүнээс худалдаж авсан. Худалдаж авахдаа машинаа нэр дээрээ шилжүүлээгүй, тухайн үед нотариатаар гэрээ хийж байсан. Машиныг манай нөхөр Мөнхболд, охин Б.М нар унадаг...” /2хх-ийн 48/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлого гэдэгт гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл хамаарахгүй тул хэрэгт битүүмжилсэн Дайхацу Териос маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн /5-р хх-ийн 246/ мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Т овогт Ц-ийн Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон өөрчсөн зүйлчилсүгэй.

 

2. Т овогт Ц-ийн Т-ийг Монгол улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд,

- Х овогт Б-ийн М-г урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

- Ө овогт А-ийн Б, Б овогт Р-ийн Ц нарыг урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч,үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Ц-ийн Т-ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т ааснаар 03 жил 06 сар тус тус хорих ялаар,

          - Шүүгдэгч Б-ийн М-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

          - Шүүгдэгч А-ийн Б-ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 15.360.000 /арван таван сая гурван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар,

          - Шүүгдэгч Р-ийн Ц-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 15.360.000 /арван таван сая гурван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 04 жилийн хорих ялаар тогтоосугай.

         

          5. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг, Б.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

         

          6. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ийн цагдан хоригдсон 453 хоногийг, Б.М-гийн цагдан хоригдсон 60 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

         

          7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар А.Б-ийн цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгтэй тэнцүүлж (192.000x90=17.280.000 төгрөгийн) түүнд оногдуулсан 15.360.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд,

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар Р.Ц-гийн цагдан хоригдсон 143 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгтэй тэнцүүлж (192.000x143=27.456.000 төгрөгийн) түүнд оногдуулсан 15.360.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тус тус тооцсугай.  

 

          8. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 02 жил 06 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

         

          9. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гарахыг мэдэгдсүгэй.

         

          10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-өөс нийт 4.473.180 төгрөг гаргуулж,

          - хохирогч Г.П-д 90.000 төгрөгийг,

          - хохирогч Д.З-д 165.000 төгрөгийг,

          - хохирогч Р.Б-д 190.000 төгрөгийг,

          - хохирогч Г.М-т 111.680 төгрөгийг,

          - хохирогч Э.Н-д 487.500 төгрөгийг,

          - хохирогч М.Б-д 390.000 төгрөгийг,

          - хохирогч Н.Г-д 326.000 төгрөгийг,

          - хохирогч Х.А-т 125.000 төгрөгийг, 

          - хохирогч Н.А-д 28.500 төгрөгийг,

          - хохирогч Г.Г-д 215.000 төгрөгийг,

          - хохирогч Д.Э-д 1.350.000 төгрөгийг,

          - иргэний нэхэмжлэгч М.С-д 50.000 төгрөгийг,

          - иргэний нэхэмжлэгч Г.П-т 189.000 төгрөгийг, 

          - иргэний нэхэмжлэгч А.А-д 270.000 төгрөгийг,

          - иргэний нэхэмжлэгч О.Э-т 163.500 төгрөгийг,

          - иргэний нэхэмжлэгч П.С-т 216.000 төгрөгийг, Б.М-гаас нийт 3.272.680 төгрөгийг гаргуулж,

          - хохирогч Г.М-т 111.680 төгрөгийг,

          - хохирогч Э.Н-д 487.500 төгрөгийг,

          - хохирогч М.Б-д 390.000 төгрөгийг,

          - хохирогч Н.Г-д 326.000 төгрөгийг,

          - хохирогч Х.А-т 125.000 төгрөгийг,  

          - хохирогч Н.А-д 28.500 төгрөгийг,

          - хохирогч Г.Г-д 215.000 төгрөгийг,

          - хохирогч Д.Э-д 1.350.000 төгрөгийг,

          - иргэний нэхэмжлэгч М.С-д 50.000 төгрөгийг,

            - иргэний нэхэмжлэгч Г.П-т 189.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Р.Ц , А.Б нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.      

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14.5 см өндөртэй, 11 см өргөнтэй, баруун гартаа дун барьсан, зүүн гартаа хулгана барьсан гуулин цутгамал Баяннамсрай бурханыг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, мөрдөн байцаалтын шатанд Дайхацу Териос маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, хэргийн хамт ирүүлсэн камерийн бичлэг бүхий 3 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, алаг эрээн цэцэгтэй үүргэвчийг Р.Ц-д буцаан олгож, хүрэн өнгийн даавуун ороолт, ногоон эрээн даавууны өөдөс 9 ширхэг, цаасны өөдөс 7 ширхэг, уранхай гялгар уут 2 ширхэг, саарал өнгийн ажлын бээлий 1 хосыг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Б, Р.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ц.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, Р.Ц , А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ц.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР

                               ШҮҮГЧИД                                                          С.БАЗАРХАНД                                  

                                                                                                            Х.ОДБАЯР