| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02159/И |
| Дугаар | 183/шш2024/01663 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 183/шш2024/01663
2024 оны 04 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/01663 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,287,893.73 төгрөгийг хариуцагч А бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 5 дугаар сарын 27-ны өдөр 548 000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 548 000 төгрөг, 7 дугаар сарын 27-ны өдөр 548 000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 548 000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 548 000 төгрөг, 10 дугаар сарын 27-ны өдөр 547 893.73 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 556.30 төгрөгөөс 33 778.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 33,778.15 төгрөгийг, хариуцагч Ааас 33 778.15 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ