Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 1725002200167 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1оны 0 дугаар сарын -ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  овгийн Б. М регистрийн дугаар /ФМ72072504/

Шүүгдэгч Б.М-ийг 2017 оны 08 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангайн бүс” худалдааны төвийн гадаа бичиг хэрэгслийн худалдаа эрхэлж байсан А.Б-д бичиг хэргийн бараа авчирч өгнө гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 40,000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал:Б.М нь 2017 оны 08 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангайн бүс” худалдааны төвийн гадаа бичиг хэрэгслийн худалдаа эрхэлж байсан А.Б-с  “орой бичиг хэргийн бараа авчирч өгнө” гэж хэлээд 40,000 төгрөг авсан боловч бичиг хэргийн бараа авчирч өгөөгүй, мөнгийг буцааж өгөөгүй байна.

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

       -Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн….”2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.М нь надад бичиг хэргийн бараа нийлүүлнэ гэж хэлээд 40,000 төгрөг авсан. М өмнөх өдөр нь надад бичиг хэргийн бараа өгч байсан. Тэр барааг би бэлэн мөнгөөр нь авсан. Тэгтэл маргааш нь над дээр ирээд бичиг хэргийн бараа орой авчирч өгнө гэж хэлээд 40,000 төгрөг аваад явсан. Тэгээд орой бараагаа өгөөгүй алга болсон. Утас руу нь залгахаар утсаа аваагүй. М нь тухайн үед надад “Мэнд-Амар” худалдааны төв дээр бичиг хэргийн лангуу ажиллуулдаг гэж хэлсэн. Тэгээд бараа өгөхгүй алга болохоор нь хайгаад “Мэнд-Амар” төв дээр очиж асуухад М гэдэг хүн энд ямар нэгэн бичиг хэргийн худалдаа хийдэггүй гэж хэлсэн.”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

-Яллагдагчаар Б.М-гийн өгсөн...”2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн “Хангайн бүс ” худалдааны төв дээр бичиг хэргийн бараа зардаг А.Б гэх хүнээс тухайн үед бичиг хэргийн бараа өгье гэж хэлээд 40,000 төгрөг авсан юм. Тэгээд бараа өгч чадалгүй удсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг болон,

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлсөн бөгөөд нотлох баримт шинжлэн судлах хүсэлт гаргаагүй.

          Шүүгдэгч Б.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хүүхэддээ юм авч өгөх гээд “бичиг хэргийн бараа өгнө” гэж хэлж 40 000 төгрөг авсан. Маргааш нь өгнө гэсэн боловч чадаагүй. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэжээ.

          Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Б-гийн “... Өмнөх өдөр нь надад бичиг хэргийн бараа өгч байсан. Тэр барааг би бэлэн мөнгөөр нь авсан. Тэгтэл маргааш нь над дээр ирээд бичиг хэргийн бараа орой авчирч өгнө гэж хэлээд 40,000 төгрөг аваад явсан. Тэгээд орой бараагаа өгөөгүй алга болсон”гэх мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчтой урьд нь харилцаж байсан итгэлийг урвуулан ашиглаж 40 000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн аваад өгөөгүй болох нь нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.М-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

       Хохирогч А.Б-гийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх05-р хуудаст/ болон хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...утасны дугаар өгөөд явсан боловч утсаа авахгүй байсан. М нь тухайн үед надад “Мэнд-Амар” худалдааны төв дээр бичиг хэргийн лангуу ажиллуулдаг гэж хэлсэн. Тэгээд бараа өгөхгүй алга болохоор нь хайгаад “Мэнд-Амар” төв дээр очиж асуухад М гэдэг хүн энд ямар нэгэн бичиг хэргийн худалдаа хийдэггүй гэж хэлсэн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүр мөсөн авах зорилготой залилан мэхэлсэн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн болно.

             Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохиролыг барагдуулсан байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г овгийн Б-ийн М-гийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

E