Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/02181

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/02181

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.З нэхэмжлэлтэй хариуцагч О. холбогдох сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Онь Choir zar /Говьсүмбэр хамгийн там зарын групп/ сайтад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч З. зураг, мессежийг Гоо сайхан ертөнцийг аварна гэх фейсбүүк хаянаас оруулсан буруу үйлдэлдээ уучлал гуйж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийн 9,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч З төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн 87,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С улсын тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 87,475 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч З.Э олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА