Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/02992

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 08

182/ШШ2024/02992

     

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт бүртгэлтэй, Х тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:*******/,

Хариуцагч: Ч тоот хаягт бүртгэлтэй, Б тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:*******/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 41 933 054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Иргэн *******, ******* нар банктай 2023.04.07-ны өдөр 1060090015 тоот зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 365 хоногт 40,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан. Банк нь 2023.04.07-ны өдөр 1060070015 тоот зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг зээлдэгч *******ийн Хас банк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд 10600790015 тоот зээлийн үндсэн зээл 11 111 111.04 төгрөг, зээлийн хүү 6 690 886.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 378.15 төгрөг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь 1060090015 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024.01.20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 107 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгэр зүйлийн 21.2. дахь заалт болон 1060090015 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 38 888 888.96 төгрөг, 2024.05.06-ны өдрийн байдлаар хүү 3 005 885.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 278.54 төгрөг, нийт 41 933 054 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү...гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

*******-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 933 054 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчтай эвлэрч байгаа тул мөн шүүхийн харьяалалд маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие *******ээс итгэмжлэл хийж, зөвшөөрөл авсан болно.

******* миний бие *******-тай эвлэрлийн гэрээ байгуулж, 41 933 054 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид энэ асуудлаар дахин маргаан гаргах асуудал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

*******ийн хувьд хариу тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй болно. гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:

*******-иас 2024.05.06-ны өдөр *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 933 054 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч *******, ******* нар болон нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Үүнд:

 

1.Хариуцагч *******, ******* нар нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 41 933 054 төгрөгийг дараах байдлаар хэсэгчлэн төлж барагдуулах,

2024.07.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.10.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 6 933 054 төгрөгөөр тус тус төлнө.

2.Зээлийн төлбөрийг Хас банкны тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга ******* ******* гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.

3.Хариуцагч нар эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгээгүй, бүрэн бус дутуу хийгдсэн тохиолдолд Хас банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд 2023.04.07-ны өдөр байгуулагдсан Жижиг, бичил бизнэсийн зээлийн гэрээ, мөн өдрийн 1060090015-01 дугаар Барьцаа гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, дансны хуулга, *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 41 933 054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 41 933 054 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.10.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 6 933 054 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 578 697 төгрөгийн 1 289 348.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 1 289 348.5 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 289 348.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 41 933 054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.10.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 6 933 054 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.06-ны өдөр төлсөн 2 578 697 төгрөгийн 1 289 348.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 1 289 348.5 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 289 348.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА