Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/шш2024/02284

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02284

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ганбатад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 685,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ганбат биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,994 төгрөгийн 10,497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид 10,497 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 10,497 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ