Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01411

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01411

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * * оршин суух, Х /РД:Л000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *, * тоотод оршин суух, С  /РД:000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.

Хариуцагч А.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч А.С холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Н.Х нь хүү Х.Ө ээж А.С 2011 онд танилцаж 2014 онд гэр бүл болж 2016 онд хууль ёсны гэр бүлээ байгуулсан. Одоо хүү маань 8 нас хүрч байна. Хүүгээ төрснөөс хойш бид 2 хойш маргаагүй. Одоо гэрлэлт цуцлуулж хүү Х.Өг ээж А.С асрамжид үлдэж, мөн хүү Х. 18 нас хүртэл тэжээн тэтгэнэ. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн ээжтэй хамтран амьдраагүй. Дундаасаа хүүхэдтэй болсон. Гэр бүл батлуулсан хүүгээ төрсөн цагаас хамт амьдраагүй учраас гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдээ ээжийн асрамжид нь үлдээх саналтай байна. гэв.

 

Хариуцагч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.С нь хүүхдийн аав болох Н.Х 2011 онд танилцаж, 2014 онд гэр бүл болж, 2016 онд батлуулсан. Хүү Х.  өөрийн асрамжид хэвээр үлдээж, хүүг 18 нас хүртэл Н. тэтгэмж авах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.

 

Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхэд төрөөд 8, 9 сар хүртэл ирж, очоод уулздаг байсан. Бид хамт амьдраагүй. 2012 онд танилцаж 2016 онд гэр бүл болж хүүхэдтэй болсон. 2015 оны 08 сараас бид өөрсдөө байр түрээсэлж 2015 оны 12 сар хүртэл хамт амьдарсан. Хамт амьдраагүй удаж байгаа хамт амьдрах бодол байхгүй байна. Бид хоёр тусдаа газар байдаг. гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Н., А.С нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  * 24 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, А.С иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Х иргэний үнэмлэхийн лавлагаа, ** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 оны 26-ны өдрийн 0000 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгин нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч А. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Н. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Н.Х нь хүү Х. н ээж А.С 2011 онд танилцаж 2014 онд гэр бүл болж 2016 онд хууль ёсны гэр бүлээ байгуулсан. Одоо хүү маань 8 нас хүрч байна. Хүүгээ төрснөөс хойш бид 2 хойш маргаагүй. Одоо гэрлэлт цуцлуулж хүү Х.Ө ээж А.С асрамжид үлдэж, мөн хүү Х.Ө18 нас хүртэл тэжээн тэтгэнэ. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

3.Хариуцагчаас гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Н.Х болон хариуцагч А.С нар 2011 онд танилцаж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Тэдний дундаас 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү Х. төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч Н.Х болон хариуцагч А.С нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж хамт амьдарч үзээгүй, хол тусдаа амьдардаг талаар тайлбар гаргаж байна.

 

7.Мөн гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00000 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8.Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа тайлбарласан, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийх шаардлагагүй гэх талуудын тайлбар зэрэг нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгч Н.Х болон хариуцагч А.С нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

9.Талууд хүү Х.Ө эх А.С асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

10. Нэхэмжлэгч Н.Х нь хүү Х.Өн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба талууд Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлгийг хэмжээг гаргуулах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Х.Ө 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Х тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

11.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба Н.Хүсэлжаргал нь хүү Х.Ө уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг А.С  даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Нэргүйн Хүсэлжаргал, Бургууд овогт Алтанхутагийн Сувдаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Х.Өнөмөнхийг эх А.Сувдаагийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Х.Өнөмөнхийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Хүсэлжаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Н.Хүсэлжаргал нь хүү Х.Өнөмөнхтэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг А.Сувдаад даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА