| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03168/И |
| Дугаар | 182/ШШ2024/02993 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/02993
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нийт 4 415 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь trade.mn веб системээрээ дамжуулан криптовалютын цахим биржийн үйл ажиллагаа эрхэлдэг.
Тус биржид ******* нь 2019.07.17-ны өдөр ******* и-мэйл хаяг, 98120589 утасны дугаараар бүртгүүлж, ХААН банкныхаа ******* тоот дансыг баталгаажуулсан.
Харилцагч ******* нь 2021.11.04-ний өдөр тус бирж дэх өөрийн хэтэвчнээсээ 4 415 400 төгрөгийн зарлага гаргахаар баталгаажуулсан.
Энэхүү 4 415 400 төгрөгийн зарлага нь *******ийн ХААН банкны ******* тоот дансанд 2021.11.04-ний өдрийн 15:57 цагт шилжин орсон.
Гэвч энэхүү цаг үед манай бирж болон банкны корпорэйт гэйтвэй үйлчилгээнд хэт их ачаалал үүссэний улмаас биржийн ХААН банкны ******* тоот данснаас *******ийн ХААН банкны ******* тоот дансанд 2021.11.08-ны өдрийн 12:08 цагт 4 415 400 төгрөгийн зарлага дахин нэг удаа буюу давхар шилжигдсэн байсан.
******* нь 2021.11.11-ний өдөр дээрх илүү шилжигдсэн мөнгийг ******* и-мэйл хаягаа бичин, буцаан шилжүүлсэн байсныг биржээс харилцагч хэтэвчээ цэнэглэхээр орлого шилжүүлсэн байна гэж үзэн анзааралгүй *******ийн хэтэвчийг тухайн өдрийн 08:30 цагт 4 415 400 төгрөгөөр цэнэглэн өгсөн байна.
******* нь өөрийнх нь хэтэвч рүү 4 415 400 төгрөгийн орлого илүү орсныг хүлээн зөвшөөрч, 2022.04.28-ны өдөр 2022.11.01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар баталгаа гарган өгсөн.
Гэвч ******* нь баталгаа гаргаж өгсөн өдрөөс хойш нь өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүйгээс гадна үүнээс хойш огт утсаа аваагүй.
******* нь өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон мөнгө биш гэдгийг мэдсээр байж хэтэвч рүү нь илүү орсон 4 415 400 төгрөгийн орлогыг захиран зарцуулсан.
Иймд *******оос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4 415 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Дижитал эксчейнж монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбартай танилцсан бөгөөд эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч *******оос шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие Дижитал эксчэйнж монголиа ХХК-ийн нэхэмжилсэн 4 415 400 төгрөгийг сар бүрийн 05-наас 10-ны өдрийн хооронд 22 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов. Сар бүр 200 000 төгрөг төлнө. Бид нар эвлэрлийн гэрээ байгууллаа. Элдэв хэл ам гаргахгүй, цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй. гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Дижитал эксчэйнж монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох, 4 415 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:
1.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 4 415 400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.08.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.09.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.03.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.12.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.01.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.02.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.04.05-ны өдөр 215 400 төгрөгийг тус тус төлнө.
2.Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр гадны нөлөө дарамтгүйгээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХААН банк ХК-ийн дансны хуулга, *******ийн нэхэмжлэгчид бичиж өгсөн тайлбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан, нийт 4 415 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 415 400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.08.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.09.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.03.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.12.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.01.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.02.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.04.05-ны өдөр 215 400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 596.40 төгрөгийн 42 798.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 42 798.2 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42 798.2 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох, нийт 4 415 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.08.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.09.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.03.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.12.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.01.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.02.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 200 000 төгрөг, 2026.04.05-ны өдөр 215 400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.07-ны өдөр төлсөн 85 596.40 төгрөгийн 42 798.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 42 798.2 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42 798.2 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА