Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 1725000000164 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Оюу Толгой ХХК-д механик засварчин ажилтай, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн Дэнжийн 1-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн О-гийн О, рөгистрийн дугаар /ОВ: /

Шүүгдэгч О.О-ийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутагт 4-14-р байрны зүүн талд УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж Б.Ц-ийг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: О.О нь 2017 оны 10 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутагт дэвсгэрт УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам гарахаар явж байсан Б.Ц-ыг мөргөснөөс биед нь баруун гарын шуу ясны далд зөрүүтэй хугарал, богтос ясны сэтэрсэн хугарал, тархи доргилт, баруун өвдөг дор болон зүүн шагайны үений хэсэгт зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар:

 

эрүүги!

оролцс

барим-

03-05;

/ХХ-ИЙ1

өдрий

ороль

батаг

дэх : Эрүү|

НЭ

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03- 05 дугаар тал/

 

-Хохирогч Б.Ц-ын ... Би 2017 оны 10 сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын үед Орхон аймаг Баян Өндөр сум Хүрэн булаг багийн 4-14 дүгээр байрны зүүн талаар явган хүний замаар хоошоо өгсөж явж байгаад зам хөндлөн гарч Монос эмийн сан орох гээд замын хоёр талруу харахад замын хойд талаас цагаан өнгийн машин, урд талаас нилээн зайтай хар өнгийн машин ирж байсан. Би зам хөндлөн гарах гээд энэ хоёр машиныг өнгөрөөгөөд гаръяа гэж бодоод замын зүүн талд зогсож байхад нөгөө цагаан өнгийн машин ирээд миний зүүн талын хөлийн шилбэрүү мөргөөд түс гэж дуугараад би шидэгдээд баруун талаараа газарт унасан. Би босоод ирэхэд баруун талын гар хугарсан байсан. Би зогсож байгаа хүнийг дайраад унагаачихлаа гэсэн чинь уучлаарай би өөр тийшээ харж яваад харсангүй гэж хэлж байсан. Миний гар хугарсан байхыг хараад эмнэлэг явъя гэж байсан...Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг О бүгдийг гаргасан. Би шүүх хуралд  оролцохгүй. О гэх залууд хөнгөн ял оногдуулна уу гэх мэдүүлэг /хх-ийн 08-10-р хуудаст/

-Шинжээчийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 150 дугаартай ... Уг осол нь '8-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Оросоо овогтой О нь ... Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 22- 24 дүгээр хуудас

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 901 дугаартай ... Б.Ц-ын биед баруун гарын шуу ясны далд зөрөөтэй хугарал, богтос ясны сэтэрсэн хугарал, тархи доргилт, баруун өвдөг дор болон зүүн шагайны үений хэсэгт зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Баруун гарын шууны 2 ясны хугаралд гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ... гэх дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-52-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

          Шүүгдэгч О.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хаан банкны урд замаар урагш явж байхад хохирогч миний урдуур зам хөндлөн гарч яваад гэнэт эргээд мөргүүлсэн. Машинаа зогсоох боломж байгаагүй. Гэхдээ миний буруу. Хохирогчид 950 000 төгрөг төлсөн. Гэм буруугаа зөвшөөрч байна гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар шүүгдэгч О.О нь 10 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутагт 4-14-р байрны зүүн талын замаар УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж явган зорчигч Б.Ц-ыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

            Шүүгдэгч О.О-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэютэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохирол нөхөн төлсөн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Хохирогчийн эмчилгээний зардлыг шүүгдэгч бүрэн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт О-гийн О-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ