| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/04067/И |
| Дугаар | 183/шш2024/03054 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 183/шш2024/03054
2024 оны 07 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/03054 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, зайсан гудамж, Г Р орон сууцны хотхоны блокын 6-р давхар, тоот, 136,24 м.кв бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг Б.З нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б ХХК хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,544,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 1,272,115 төгрөгийг, улсын төсвөөс 1,272,115 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.З /РД:/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ