Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/02410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А*******г 2010 оны 09 сарын 02-ны өдөр төрсөн охин А.А*******, 2013 оны 04 сарын 06-ны өдөр төрсөн охин А.Б******* нартай 14 хоногт 1 удаа бямба гаригт 11-18 цагийн хооронд уулзуулахыг хариуцагч Ж.Н******* даалгаж, нэхэмжлэгч Г.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 05 сарын 16-ны өдөр охин А*******ын дансанд шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А*******гээс 4,476,291.5 төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.Н******* олгож, Г.А*******гийн эцэг байх эрхийг хасуулах тухай шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 678,200 төгрөгийг болон хариуцагч Ж.Н*******н сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжин төлсөн 226,971 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н*******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А*******д, нэхэмжлэгч Г.А*******гээс 86,571 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Н******* тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН