| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00415/И |
| Дугаар | 183/шш2024/02239 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 183/шш2024/02239
2024 оны 05 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/02239 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар У.Оюунномин нэхэмжлэлийн шаардлага болох 79,140,000 төгрөгөөс алданги 26,380,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,760,000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 06 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч У.Оюунномины Хаан банкны 5009068690 тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч У.Оюунномины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төгс прогресс ХХК-иас 553,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Оюунноминд олгосугай.
4. Уг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
Даргалагч ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ