Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/шш2024/02659

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр  Дугаар 183/ШШ2024/02659  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ХХК ,

 

Хариуцагч: А******* овогт А*******ын Х*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 391,705,595 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, С.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 391,705,595 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК, А.Х******* нарт холбогдуулан гаргасан Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: ******* ХХК, А.Х******* нар нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тоот зээлийн гэрээг Г******* б*******тай байгуулж 341,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай авсан. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр -А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээлийн хүүг эргэн төлөлтийн графикыг өөрчилсөн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр -Б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарьт тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. 3Г2035100158, 3Г2035100158-А болон -Б тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд БГ2035100158 тоот барьцааны гэрээгээр 0000 улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн маркын автомашин бараа материалын үнэлгээ 341,000,000 төгрөг, 352035100158-1 тоот ипотекийн гэрээгээр А.Х*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай  132.8 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 226,600,000 төгрөг болно. ******* ХХК, А.Х******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дараах зөрчилтэй байна. Үндсэн зээл 304,295,778.99 төгрөг, үндсэн хүү 81,259,837.76 төгрөг, торгуулийн хүү 3,876,645.52 төгрөг, даатгалын өр 2,273,333.36 төгрөг нийт 391,705,595.63 төгрөг болно. Г******* б******* нь ******* ХХК, А.Х******* нараас , 3Г2035100158-A, -Б тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 391,705,595.63 төгрөгийн өр төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна , гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс тус шүүхэд Г******* б*******наас ******* ХХК, А.Х******* нарт холбогдуулан гаргасан зээлийн өр төлбөр 391,705,595 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Ялимгүй зөрчлийн талаар

Иргэн А.Х******* болон ******* ХХК нар нь автомашин худалдан авах зорилгоор Г******* б*******тай 2019 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж 341,000,000 төгрөгийн зээлийг 19.2 хувийн хүүтэй 72 сарын буюу 6 жилийн хугацаатай зээлсэн. Дээрх зээлийг авснаас хойш Ковид-19 цар тахал эрчимтэй тархаж, худалдаа үйлчилгээг хааж, түрээсийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж орлого эрс багассан боловч зээлийн төлөлтийг аль болох хугацаа хожимдуулахгүй гэж хичээж үндсэн зээлээс 36,704,221 төгрөг, үндсэн хүүнээс 116,952,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 333,319 төгрөг, даатгалд 11,365,666 төгрөг нийт 165,357,072 төгрөгийн төлөлтийг б*******инд төлөөд байна. Б*******инд 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын хувьд гүйцэтгэх ёстой үүргийнхээ 80 хувийг гүйцэтгэсэн, 20 хувийн зөрчил гаргасан нь хэргийн материалд авагдсан хүү тооцооллын хүснэгтээс тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.-д гэрээг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл урт хугацаатай гэрээний хувьд зөрчлийн хэмжээ гэрээний хугацаа, төлөх ёстой төлбөр зэрэгтэй харьцуулан үзэхэд бага хэмжээтэй байгаа бол ялимгүй зөрчил гэж үзэх бүрэн боломжтой байна.

2. Гэрээнээс татгалзах хуульд заасан урьдчилсан шаардлага зөрчсөн тухай

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад гэрээнээс татгалзаж, зээлийн өр төлбөр гаргуулах шаардлага гаргаж байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэйгээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл урт хугацаатай гэрээний хувьд нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах гэж байгаа бол гэрээнээс татгалзахаас өмнө нөгөө талдаа татгалзах тухайгаа заавал мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ талаар зээлдэгч нарт огтхон ч мэдэгдээгүй мөртлөө шүүхэд зээлийн өр төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдийг гаргалзан үзэж Г******* б*******ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 391,705,595 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК, А.Х******* нарт холбогдуулан гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Г******* б******* ХК нь ******* ХХК, А.Х******* нартай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр № дугаартай Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, 341,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 6-9 тал/

 

№ дугаартай зээлийн гэрээнд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр маркийн автомашиныг барьцаалсан барьцааны гэрээ, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж, 19 байр, 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 132.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ипотекийн гэрээг тус тус байгуулсан байна. /х.х-ийн 18-21 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан Г******* б*******ны Хоумланд бизнес төвийн захирал гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул зээл болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна., 83.3.-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж зааснаар тус компанийн гүйцэтгэх захирал Норихико Като болох нь компанийн гэрчилгээрээр тогтоогдож байх тул зээлийн гэрээг гүйцэтгэх захирал эвсэл түүнийг төлөөлөх этгээд итгэмжлэлийн үндсэн дээр зээл болон барьцааны гэрээг байгуулах ёстой гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Г******* б******* ХК-ийн Бизнес төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 38-д Зээлийн хүсэлтийг холбогдох журам, дүрмийн хүрээнд шийдвэрлэх..., 39-д Эрх бүхий этгээдийн зээл шийдвэрлэх эрхийн матрицын дагуу эрхийн хүрээнд шийдвэрлэх, 45-д зээл олголтын өмнөх материалын хяналтыг хийх, гүйлгээ хийх шийдвэрийг баталгаажуулах, зээл олгох гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол үнэн зөв хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заажээ. Энэхүү эрх хэмжээний хүрээнд төвийн захирал зээл авахыг хүссэн этгээдийн материалыг холбогдох журам, дүрмийн хүрээнд судлан шийдвэрлэж, зээл олгох гүйлгээ хийх шийдвэрийг баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдтэй хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 62, 64.1-т заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн, б******* нь өдөр тутмын үйл ажиллагаа болох иргэн, аж ахуй нэгжээс хадгаламж хуримтлуулах, зээл олгох үйлчилгээг үзүүлдэг бөгөөд зээл авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжтэй зөвхөн гүйцэтгэх захирал болон итгэмжлэлийн хүрээнд гэрээ байгуулна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч ******* ХХК, А.Х*******, нэхэмжлэгч Г******* б******* ХК нар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр № дугаартай Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн болон №БГ2035100158 дугаартай Барьцааны гэрээ, ЗБ2035100125-1 дугаартай Ипотекийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр 341,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь 341,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.7-д Энэ хуулийн 225.6-д заасан хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээ эдлээгүй боловч үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт буюу урьдчилсан сануулгын хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж тус тус заажээ. Хариуцагч нараас үүргийг ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэг шаардсныг зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийн зөрчил нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх тул ялимгүй зөрчил гэж үзэхээргүй байх тул зээлдэгч гэрээ цуцалж, үүргээ шаардах эрхтэй байна. /х.х-5 хуудас/

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд барьцааны гэрээний зүйл болох эд хөрөнгийг даатгалд хамруулахад гарсан зардлыг б******* шаардах эрхтэй байна.

 

№ дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ2035100158 дугаартай Барьцааны гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №ЗБ2035100125-1 дугаартай Ипотекийн гэрээ Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна

 

Иймд үндсэн үүрэгт 304,295,778 төгрөг, хүү 81,259,837 төгрөг, торгуулийн хүү 3,876,645 төгрөг, даатгалын өр 2,273,333 төгрөг нийт 391,705,595 төгрөгийг хариуцагч ******* ХХК, А.Х******* нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ******* ХХК-ийн эзэмшлийн  автомашин, А.Х*******ийн өмчлөлийн  132.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,186,677 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК, А.Х******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 391,705,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ХХК-ийн эзэмшлийн  автомашин, А.Х*******ийн өмчлөлийн 132.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,186,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, А.Х******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,186,677 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ