Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/шш2024/02662

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр

              Дугаар 183/ШШ2024/02662                  Ула******* хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х******* овогт Э*******ийн Ц*******  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц******* үнэлгээ хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар магадлалаар Э.Ц*******, М.Э******* нараас 263,174,641 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Ц******* миний өмчлөлийн  120 м2 бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Э.Ц******* миний өмчлөлийн төлбөрт хураагдсан 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 398,667,000 төгрөгөөр үнэлэгдснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас томилсон шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3/1262 тоот мэдэгдэлийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Банкны төлбөр барагдуулах газарт өөрийн биеэр очиж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Ө*******ээс мэдэгдэлийг гардан аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3/1262 тоот мэдэгдэл, үнэлгээний тайланг харахад Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилж Э.Ц******* миний өмчлөлийн  120 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Буфа үнэлгээ ХХК шинжээчээр үнэлгээ хийж, гаргасан үнэлгээний тайлан, тайланг гаргасан зарчим, аргачлал, тогтоосон үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байр буюу Маршал таун хотхоны орон сууц нь одоогийн зах зээлийн үнэ нь 1 м2 нь 3,700,000 төгрөгөөр доод тал нь үнэлэгдэж байгаа бөгөөд уг орон сууцны хотхоны давуу тал нь хотхон дотроо кэмбриджийн хөтөлбөртэй Монгол билиг оюу ерөнхий боловсролын сургуультай, улсын болон хувийн цэцэрлэгтэй, эрүүл цэвэр агаарт байрладаг, гадна дотор авто зогсоол хүрэлцээтэй, тухайн бүсэд дахин шинээр орон сууц, барилга баригдахгүй, хөдөлгөөн болон орон сууцын ачаалал нягтаршил нэмэгдэхгүй зэрэг олон давуу тал нь тухайн орон сууцны үнийг өсгөх боломжийг бүрдүүлж байгааг харгалзан үзээгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1-д заасан шударга байх, бодитой байх зарчимд нийцэхгүй, хуульд заасан үнэлгээний стандарт, аргачлалд нийцэхгүй байна. Төлбөр төлөгч миний бие өөрийн орон сууцаа 520,000,000 төгрөгөөр үнэлж байгаа ба манай хотхоны орон сууцууд одоо зарагдаж байгаа байрны 1 м.кв нь 3,700,000 төгрөгөөс дээш үнээр худалдаж байгаа тул энэхүү үнээр тооцоход манай орон сууцны үнэ 440,000,000 төгрөг болж байгаа тул дээрх шинжээчийн үнэлгээг бодит бус, миний хөрөнгийг маш доогуур үнэлсэнг зөвшөөрөхгүй байна. Иймээс Э.Ц******* миний өмчлөлийн төлбөрт хураагдсан  120 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын томилсон шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна, гэжээ.

  

Хариуцагч 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугааp сарын 22-ны өдрийн ******* дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* магадлалаар Э.Ц*******, М.Э******* нараас 263,174,641 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

 

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Э.Ц*******ын гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Ц******* нь ...Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Ц******* миний өмчлөлийн  120 м2 бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Э.Ц******* миний өмчлөлийн төлбөрт хураагдсан  120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 398,667,000 төгрөгөөр үнэлэгдснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас томилсон шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн  мэдэгдэлийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Банкны төлбөр барагдуулах газарт өөрийн биеэр очиж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахлагч дэслэгч М.Ө*******ээс мэдэгдлийг гардан аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3/1262 тоот мэдэгдэл, үнэлгээний тайланг харахад Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилж Э.Ц******* миний өмчлөлийн  120 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Буфа үнэлгээ ХХК шинжээчээр үнэлгээ хийж, гаргасан үнэлгээний тайлан, тайланг гаргасан зарчим, аргачлал, тогтоосон үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байр буюу Маршал таун хотхоны орон сууц нь одоогийн зах зээлийн үнэ нь 1 м2 нь 3,700,000 төгрөгөөр доод тал нь үнэлэгдэж байгаа бөгөөд уг орон сууцны хотхоны давуу тал нь хотхон дотроо кэмбриджийн хөтөлбөртэй Монгол билиг оюу ерөнхий боловсролын сургуультай, улсын болон хувийн цэцэрлэгтэй, эрүүл цэвэр агаарт байрладаг, гадна дотор авто зогсоол хүрэлцээтэй, тухайн бүсэд дахин шинээр орон сууц, барилга баригдахгүй, хөдөлгөөн болон орон сууцын ачаалал нягтаршил нэмэгдэхгүй зэрэг олон давуу тал нь тухайн орон сууцны үнийг өсгөх боломжийг бүрдүүлж байгааг харгалзан үзээгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1-д заасан шударга байх, бодитой байх зарчимд нийцэхгүй, хуульд заасан үнэлгээний стандарт, аргачлалд нийцэхгүй байна. Төлбөр төлөгч миний бие өөрийн орон сууцаа 520,000,000 төгрөгөөр үнэлж байгаа ба манай хотхоны орон сууцууд одоо зарагдаж байгаа байрны 1 м.кв нь 3,700,000 төгрөгөөс дээш үнээр худалдаж байгаа тул энэхүү үнээр тооцоход манай орон сууцны үнэ 440,000,000 төгрөг болж байгаа тул дээрх шинжээчийн үнэлгээг бодит бус, миний хөрөнгийг маш доогуур үнэлсэнг зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газар нь ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугааp сарын 22-ны өдрийн ******* дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* магадлалаар Э.Ц*******, М.Э******* нараас 263,174,641 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргадаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар магадлалаар Э.Ц*******, М.Э******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 264,648,464 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Э.Ц*******ын өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон 111 байрны 1 тоот хаягт байрлах 120 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч буюу Э.Ц*******, М.Э******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 984 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, 984 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлж, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017018 дугаарт бүртгэгдсэн 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  тогтоолоор хураажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Э.Ц******* нь 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт үнийн саналаа хүргүүлсэн байна.

 

Төлбөр төлөгч үнийн санал ирүүлсэн боловч дээрх үнийн санал зөрүүтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газар эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б ХХК -ийг шинжээчээр томилж, шинжээч нь  120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 398,667,000 төгрөгөөр, үнэлсэн бөгөөд үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч Э.Ц******* хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул  120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 398,667,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн Шүүх хэргийн оролцогчдоос шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г******* татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан.

 

Ийнхүү нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг агуулгаар нь хэлэлцэж эхлэх үе шатанд шүүгчээс хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор татгалзан гаргах хүсэлт нь татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол" гэх үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, эсхүл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, эсхүл хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үед бий болсон бол шүүгч болон шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлтэй байна.

 

Харин дээрх үндэслэлээр хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий байдал эргэлзээ гэж үзэж болохгүй юм. Учир нь тухайн үйл ажиллагаа нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүний хууль ёсны үйл ажиллагаа бөгөөд үндэслэл бүхий эргэлзээг бий болгосон гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин хэргийн оролцогч өөрийн хүсэлт, үйл баримтыг шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

 

Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д зохицуулсныг шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үөдээ шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж ойлгох нь учир дутагдалтай. Шүүгчээс татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад хамааралтай болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан  120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Ц*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ