| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04305/И |
| Дугаар | 184/ШШ2024/03279 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03279
| 2024 06 10 | 184/ШШ2024/03279 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* ******* *******, ******* *******, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, 11 дүгээр хороо, тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,779,735.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ч. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч ургийн овогт /РД: / нь 2017-10-03-ны өдөр “******* Банк” ХК-ийн БГ Их хүрээ тооцооны төвтэй тоот Зээлийн гэрээ болон тоот барьцааны гэрээ байгуулан 7,000,000 /долоон сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн зээлдэгч ургийн овогт /РД: / нь 2018-03-06-ны өдөр “******* Банк” ХК-ийн БГ Их хүрээ тооцооны төвтэй №ЗГ-5026/2018030601 тоот Зээлийн гэрээ болон №ЗГ-5026/2018030601 тоот Барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 5,721,005.46 төгрөг /таван сая долоон зуун хорин нэгэн мянга тав зууны дөчин зургаа/ дээр 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг /Нийт 13,221,005 төгрөг/ Цалингийн зээл зориулалтаар жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн.
Зээлдэгчийн 2020-04-30-ны өдөр Хаан Банк ХК-д ирүүлсэн хүсэлтийн дагуу 2024-04-30-ны өдөр ЗГ/5026/2018030601 -1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунган нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2024-04-22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,348,268 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,928,947 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 311 төгрөг, нийт 9,277,526 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.
Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас 17,779,735.44 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: “...******* *******ны нэхэмжлэлтэй Ч.ид холбогдох 17,779,735.44 төгрөгийг 1 сард 7408822 төгрөгийг төлж барагдуулах тул хариуцагчийн зөвшөөрлийг батал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ч.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,779,735.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17,779,735.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Иймд “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,779,735.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,779,735.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17,779,735.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,848.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 246,848.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД