Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/шш2024/02987

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02987

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.Э нэхэмжлэлтэй хариуцагч А.Т  холбогдох 7,650,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,650,000 төгрөгийн 2,150,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,500,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,350 төгрөгийн 68,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т улсын тэмдэгтийн хураамжид 68,675 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 68,675 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.Э олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА