Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03517

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 29

182/ШШ2024/03517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг,*******,*******-н хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие ******* нь 1964 оны 03 дугаар сарын 16-нд Увс аймаг Улаангом суманд төрсөн. 1980 онд Ховд аймгийн хөдөө аж ахуйн технихкомд элсэн сурч 1983 онд малын бага эмч мэргэжилээр төгссөн. Төгссөний дараа Увс аймгийн малчин суманд малын бага эмчээр ажиллаж байгаад 1984 онд цэрэгт Дорноговь аймаг Барилгын цэргийн 222-р ангид алба хааж 1987 оны 08 дугаар сарын 20-нд халагдсан. Халагдаж цэргээс ирээд 1987 оны 10 дугаар сарын 25-нд Увс аймгийн Сагил суманд малын бага эмчээр томилогдон ажилласан. Ажиллаж байгаад 1993 оны 11 дүгээр сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн юм. Тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал болон халсан тушаал дээрх бичиглэлүүд нь тамга дээр бичигдсэн гэж шаардлага хангахгүй байгаа юм. Иймээс зайлшгүй шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байж тэтгэвэрээ тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын малын бага эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Энэ хугацаанд хамт ажиллаж байсан хүмүүс олдохгүй, гэрч болох хүн байхгүй, хөл муу групп-т байдаг учир миний бие гэрч хайж явах боломжгүй байгааг харгалзаж үзнэ үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Увс аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар эмч томилох тухай тушаал, Увс аймаг Сагил сумын Мал эмнэлэг-үржлийн албаны ерөнхий эмчийн 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар эмч ажлаас халах тухай тушаал, Увс аймгийн Сагил сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсан цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газар, Архивын ерөнхий газар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас *******ын ажиллаж байсан байдлыг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрийн болон ажилд томилсон, ажлаас халсан тушаалуудын бичигдсэн байдал нь тамган дээр бичигдсэнээс нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг тооцохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

*******ын хөдөлмөрийн дэвтэрт:

3.1. Аймгийн мал эмнэлгийн газрын даргын 32 дугаар тушаалыг үндэслэн 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс Увс аймгийн Сагил сумын малын бага эмчээр авч ажиллуулав,

3.2. Сумын мал эмнэлэг үржлийн албаны ерөнхий эмчийн 01 тоот тушаалаар 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөв гэж ажлын тухай тэмдэглэсэн байна. /хх 6/

 

4. Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал Увс аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар эмч томилох тухай тушаал, болон Увс аймаг Сагил сумын Мал эмнэлэг-үржлийн албаны ерөнхий эмчийн 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар эмч ажлаас халах тухай тушаалаар нотлогдож байна. /хх 7-8/

 

5. Мөн ******* нь 1987 оны 10 дугаар сараас 1993 оны 10 сард Увс аймгийн Сагил сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж цалин авс байсан болох нь цалингийн тодорхойлолтоор нотлогдож байна. /хх 9/.

 

6. Мөн Увс аймгийн Архивын тасгаас *******ын 1989-1990 онд цалин авч байсан болон Увс аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар эмч томилох тухай тушаал, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар МАХН-ын Төв Хорооны 5-р тогтоолоор урамшуулал олгох тухай тогтоол, түүний хавсралт, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар хорогдсон малын акт тодорхойлолт хянаж батлах тухай тогтоол, түүний хавсралт, Увс аймаг Сагил сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар МАА-н бригадуудад орон тоо албан хариуцлагатан томилох тухай тушаал, түүний хавсралт зэрэг баримтыг ирүүлсэн ба эдгээр баримтууд нь *******ын ажиллаж байсан байдлыг нотолж байна.

 

7. Түүнчлэн ******* 1988.06.20-ны өдөр мэдүүлсэн БНМАУ-н хүн амын регистрийн картанд ажил эрхлэлтийн байдлын талаар 1987 онд Сагил мумын мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр ажилд орсон, малын бага эмч ажил эрхэлдэг гэж,

1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрснийг бүртгэх анкет мэдүүлэхдээ ажил эрхлэлтийн байдлаа Сагил сумын мал эмнэлэгт малын эмчээр ажилладаг гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

 

Иймд дээрх тогтоогдсон үйл баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч *******ын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Сагил сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар *******-н 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА