Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2024/00448

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч:  *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 4 дүгээр хороо,*******,*******од оршин суух, ******* овогт ын д холбогдох

  

Зээлийн гэрээний үүрэгт 1,537,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ХХК-тай 23/115 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний зорилго нь заасан барааг зээлээр борлуулахтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан. .. Дээрх гэрээний дагуу хариуцагч Т. нь Galaxy А54 загварын гар утас худалдан авах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх үүргээ зөрчин гэрээний 3.1.3, 3.1.4-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 129 хоногт үндсэн зээл 1,213,018 төгрөг, зээлийн хүү 236,685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,699 төгрөг нийт 1,537,400 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Т.эс гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ХХК-д 1,537,400 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,537,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 1,537,400 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 39,549 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,774 төгрөгийг улсын төсвөөс, 19,774 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,537,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,549 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,774 төгрөгийг улсын төсвөөс, 19,774 төгрөгийг хариуцагч Т.эс гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                        Б.УРАНЗАЯА