| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04475/И |
| Дугаар | 182/ШШ2024/03477 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/03477
| 2024 08 26 | 182/ШШ2024/03477 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, 341Е тоотод оршин суух Боржигин овогт Лодонгийн Батсайхан /РД:УЮ68042919/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,675,553.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,675,553.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь Хаан банкны 7 буудал дахь тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан 6,000,000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/20194311182 тоот зээлийн гэрээ болон БГХ/2019 3311182 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 6,000,000 төгрөгийг авч нийт зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг болсон ба зээлдэгчээс 2019 оны 01 сарын 03-ны өдөр 1000 төгрөг төлснөөр зээлийн үлдэгдэл 11,999,000 төгрөг болсон. Цалингийн зээлийн хувьд жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авч, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалж байсан. Зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 396,236 төгрөгийг, зээлийн хүүд 345,951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,123 төгрөг, нийт 743,314 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул банкны зүгээс зээлээ төлөхийг шаардаж, утсаар холбогдож, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээг авсан ч зээл төлөгдөж дуусаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн хариуцагчид 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11,603,763.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,761,210.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,297,579.18 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг нийт 25,675,553.54 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Иргэний хувийн хэрэгцээнд нь зориулж найзууд болох Мягмар овогтой Жаргалсайхан, Ариунжаргал хоёрт тус бүрд нь 6 сая төгрөгийг хаан банкнаас зээлж авч өгсөн. Тус зээлийг уг хоёр иргэд өөрсдөө төлж барагдуулна гэж анх авхуулахдаа тохиролцсон боловч одоо хүртэл төлж барагдуулаагүй гадаад улс руу явсан байна. Анх авсан 12,000,000 төгрөгийг сар бүр өөрийнхөө бололцоогоор төлнө. Хүү төлөх санхүүгийн боломж байхгүй. Би өөрөө бие муу учир хүнд ажил хийж чадахгүй байгаа. гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,
3.2. Нотариатын зардал төлсөн баримт /хх 8/,
3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/
3.4. Итгэмжлэл /хх 5-7, 36/,
3.5. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201944311182 дугаар Зээлийн гэрээний хуулбар /хх 9-11/,
3.6. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГХ201944311182 дугаар Барьцааны гэрээний хуулбар /хх 12-13/,
3.7. Зээл олгосон шилжүүлгийн баримт /хх 14/,
3.8. Зээлийн хүсэлт, зээлдэгчийн анкет /хх 15/
3.9. Зээлийн бүртгэлийн карт /хх 16/,
3.10. Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 17, 37/.
4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201944311182 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 11,603,763.80 төгрөг, зээлийн хүү 12,761,210.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,297,579.18 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 25,675,553.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 11,603,763.80 төгрөгийг хүлээн зөвшөөрч, санхүүгийн боломжгүйн улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзсан тайлбарыг гаргасан.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Хаан банк ХК хариуцагч нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201944311182 дугаар Зээлийн гэрээний гэрээ байгуулагдаж, банк нь 11,999,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасны дагуу эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, гэрээний дагуу 11,999,000 төгрөгийг зээлдэгч хүлээн авсан, 30 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон байна. /хх 9-11/
2.2. Мөн талууд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГХ201944311182 дугаар Барьцааны гэрээг байгуулж тус гэрээгээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201944311182 дугаар Зээлийн гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалинг барьцаалсан байна. /хх 12-13/
2.3. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэл, талуудын шүүхэд өгсөн тайлбар, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар зээлдэгч нь дээрх зээлийг цалингийн зээл зориулалтаар авсан байна.
Нэхэмжлэгчээс дээрх барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
2.4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заажээ.
Иймд, нэхэмжлэгч Хаан банк ХК болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгчээс зээлдэгч д 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгосон, хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 396,236 төгрөг, зээлийн хүүнд 345,951 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,123 төгрөг, нийт 743,310 төгрөгийг төлсөн нь зээлийн бүртгэлийн картанд тусгагдсан байна.
Хариуцагчаас зээл авсан үйл баримт болон 743,310 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байх тул эдгээр үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
4. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй гэх тайлбарыг гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш хугацаанд зээлийг огт төлөөгүй байна. /хх 16/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Хариуцагчийн зээлийг найзууддаа авч өгсөн, санхүүгийн боломжгүй, бие муутай гэх татгалзал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, чөлөөлөх үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 13,000 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан учир хариуцагчаас нотариатын зардалд төлсөн 13,000 төгрөгийг гаргуулах үндэстэй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч аас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 11,603,763.80 төгрөг, зээлийн хүү 12,761,210.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,297,579.18 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 25,675,553.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,327.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 286,327.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч аас 25,675,553.54 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 286,327.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 286,327.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА