Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

Т.Ш, Ч.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар àéìãèéí Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "Б" танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор М.Ханджав

                        Шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/,

Шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч *******

                       нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Батзаяа нар îðîëöов.          

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Т.Ш-ийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ш, Ч.С нарт холбогдох эрүүгийн 1930005590174 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, 19.. онд Сүхбаатар аймгийн Э.. суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Фленти трейд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар  хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхоны .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй ....Ч.С /РД:...../,

Хоёр. Монгол Улсын иргэн, 19... онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, ... настай, дээд боловсролтой, мод боловсруулах үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “*******” задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй ё /РД:......../,

Холбогдсон хэргийн талаар:

   Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэж *******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнд “*******” ХХК-д 15000000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл эргэлтийн хөрөнгөд зарцуулна, цаашид Турк улсын хөрөнгө оруулалтаар барилга барьж өгөх нь  тодорхой болсон байгаа, “Маку” компанитай хамтарч бяслаг экспортлоно, өөрийг чинь даргаар нь томилно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 15000000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав нь яллагдагч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Орлой овогт Чулуунбаатарын , ******* нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмын дагуу шүүгдэгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг, шүүгдэгч *******, ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч *******т 15, 000, 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасан. ******* ХХК-ийн бүрэн эрх 2019 оны 01 сарын 15-нд Хатанбаатар, нарт шилжсэн гэдгийг нотлох нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа. Энэ ******* ХХК-ийн бүрэн эрх Хатанбаатар, нарт шилжсэнээс хойш 14 хоногийн дараа хөрөнгө оруулалтаа хийсэн. Энэ 14 хоногийн хугацаанд ******* ХХК-ийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байсан хүмүүс бол Хатанбаатар, нар юм. Эдгээр хүмүүсийн сүүний үйл ажиллагаанд оролцож байсан, сүүний үзэсгэлэн худалдаанд оролцож байсан зэрэг баримтуудаар нотлогдож байгаа. Үүнийг анхаарч үзээсэй гэж би боддог. Би бол 4.5 сая төгрөгийн төлөө хүн залилах хүн биш, надад тийм ёс зүй, хүмүүжил байхгүй. Хатанбаатар нар төслийн судалгаанд зориулж Эрээн яваад ирэхдээ хөрөнгө оруулагч болсон гэдгээ  баталж, би болно гэж над дээр ирсэн. Энэ нь чатын харилцаа зэргээр нотлогддог юм. 2018 онд ******* ХХК-ийн тайлан баланс, дансны хуулгаар энэ компани хэр зэрэг чадвартай нь харагдах ёстой. Гэтэл үүнийг огт авч хэлэлцэхгүй байгаа юм. Нотлох баримтууд ч хавтаст хэрэгт байгаа. Миний эрх энд зөрчигдөж байгаа. Жил бүрийн 02 сарын 10-ны дотор татварын тайлан гаргаж өгдөг татварын хуультай. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26.1-д жилийн татварын тайланг тухайн жилийн эхний 01 сарын дотор гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл 01 сарын 15-ны дотор тухайн ХХК-ийн үйл ажиллагааг аваад татварын тайлангаа гаргаж өгөөгүй. Дараагийн асуудал бол хөрөнгө оруулалт хийчхээд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлээгүй. Эдгээрийг шүүх олж харахгүй байгаад гомдолтой байгаа юм. Үнэхээр шударга шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт надад байна. Шүүгдэгч нар чухам ямар үйлдэл, эс үйлдэл хийсэн болон бодит байдлыг хэрхэн бодит биш болгосон үйлдэл эс үйлдэл хийсэн юм, хохирогчийн төөрөгдөл нь хэзээ, хэн гэгч этгээдийн бэлтгэсэн, боловсруулсан мэдээлэл дээр үндэслэж үүссэн юм, тэд бодит биш мэдээллийг хэрхэн яаж хамтран бэлтгэсэн, ямар үндэслэлээр компанийн бусад хувьцаа эзэмшигчээс эрх зүйн байдлыг ялгаатай байдлаар авч үзэх болсон, компаниас мөнгө гаргаж өгсөн хүнийг яагаад гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үзээгүй юм гэсэн эргэлзээтэй олон асуудал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******гийн гомдлын дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй, бусад  шүүгдэгчийн давж заалдах гомдол бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж байна. 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан “******* ХХК-д 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл эргэлтийн хөрөнгөнд зарцуулна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн *******ыг  төөрөгдөлд оруулж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  15 000 000 төгрөгийг компанийн ...............  дугаартай дансанд хийснийг нэг хоногийн дараа хуваан ******* 4395000 төгрөг, ******* 9595000 төгрөгийг өөрсдийн данс руугаа шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

1. Хохирогч *******ын: “... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр гэх залуутай Эрээн хот руу судалгааны ажлаар хамт явахад ******* ХХК-ийн захирал нь сүүний үйлдвэрийг алдагдалд оруулчихаад байгаа, 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл эргэлтийн хөрөнгөд зарцуулна гэх саналыг тавьсан. Энэ талаар дүү т хэлээд аймагт очиж Шинэхүүтэй уулзахад үйлдвэр зогсонги байдалд орох гээд байна, мөнгөө эртхэн хийчих гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дүү 7 сая, би 8 сая төгрөгийг ******* ХХК-ийн ..... дугаарын данс руу хийсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар  томилогдсоны дараа дансны хуулгыг  үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр , хоёрын зөвшөөрлөөр Шинэхүүгийн дансанд 4,395,000 төгрөг, ын дансанд 9,595,000 төгрөг орж, 1 сая орчим төгрөг үлдсэн байсан. Гүйлгээний утга нь зээлсэн мөнгөө хүүтэй нь авав гэсэн байсан гэх /1хх-55-56, 59х/,

2. Гэрч Х.ийн: “... ын байрын гадаа машинд уулзахад компани эргэлтийн хөрөнгөгүй болсон 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хэвийн явагдана гэж хэлэхээр Сүхбаатар аймаг руу ах бид хоёр явж Хатанбаатар ах, Шинэхүүтэй уулзсан. 2019 оны 01 сарын өдөр 14-ний өдөр ах Хатанбаатарыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, намайг ******* ХХК-ийн захирлаар тус тус томилогдсон. Мөн оны  01 дүгээр сарын 25-ны өдөр нийт 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Шинэхүү, нар нь   надад ******* ХХК-ийн тамга, тэмдэг, хаан банкны харилцах дансны нэвтрэх нэр болон гүйлгээ хийх нууц үгийг өгөхөд нь компанийн дансыг үзэхэд  бид хоёрын хөрөнгө оруулалт хийсэн 15 сая төгрөгөөс 1 сая гаран төгрөг  үлдсэн байсан. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Шинэхүүгийн данс руу  4,6 төгрөг, ын данс руу 9,500,000 төгрөг шилжсэн байсныг ах Хатанбаатарт хэлсэн” гэх /1хх-71х/,

3. Гэрч Б.гийн: “... 2018 оны 03 дугаар сарын 28-нд ******* ХХК-ийн захирлаар томилогдон  ажиллаж байсан. Хатанбаатараас Хаан банкны 5644251231 дугаартай дансаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 сая төгрөг шилжиж ирснийг Шинэхүү дарга хөрөнгө оруулалтаар орж ирэх 15 сая төгрөгөөр өр төлбөрөө дарна шүү гэж хэлсний дагуу 4,6 сая төгрөгийг Шинэхүүгийн  данс руу , 9.5 сая ын данс руу тус тус  шилжүүлсэн. Нягтлан бодогч сайн мэднэ” гэх /1хх-63х/,

4. Гэрч У.ийн: “... Би нэхэмжлэх болон баримтуудыг интернет банкинд дээр шивдэг.*******  ХХК-ийн данснаас зарлагын гүйлгээ хийхэд захирал интернет банкны нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрч гүйлгээ хийдэг” гэх /1хх-69х/ мэдүүлгүүд,

5.  “*******”  ХХК-ийн бүх гишүүдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар Х.ийг томилсон тухай тушаал /1хх-11х/ зэрэг болно.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн эсхүл хууль бусаар хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг  ноцтой зөрчсөн тохиолдол гараагүй.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд *******, ******* нар нь “*******”  ХХК-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, компанийг санхүүгийн эрсдэлтэй буюу алдагдалтай ажиллаж байгааг мэдсэн, ******* нь захирал Ч.д компанид хөрөнгө оруулалтаар орж ирэх 15 сая төгрөгөөр өрөө дарна шүү гэж хэлсэн, ******* нь 2019 оны 01 дүгээр 14-ний өдөр шинэ гүйцэтгэх захирал Х.тод ажлыг нь хүлээлгэж өгөхдөө  харилцах дансны нэвтрэх нэр болон гүйлгээний нууц үгийг өгөлгүй 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  хуучин гүйцэтгэх захирал Б., нягтлан бодогч У. нараар “*******”  ХХК-ийн харилцах дансанд хөрөнгө оруулалтаар орж ирсэн 15 сая төгрөгийн  гүйлгээг хийлгүүлж, ******* дансандаа 4,395,000 төгрөг, ******* дансандаа 9,595,000 төгрөг дансандаа тус тус  авсан зэрэг хэргийн нөхцөл байдал тогтоогддог бөгөөд шүүгдэгч нар нь компанид оруулсан мөнгөн хөрөнгөө олж авах боломж олдлоо гэсэн  сэдэлт, санаа зорилгын үүднээс тус үйлдлийг хийж, бусдын өмчлөх эрхэд халдсан хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэн залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

         

          Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацааг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

         

          Энэ хэрэгт талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар санал,  хүсэлт, гомдол шүүхэд гаргаагүй учир шүүгчийн 2021 оны 04 сарын 28-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гарган шүүх хуралдааныг хийхээр товлосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа тул шүүгдэгч  ын өмгөөлөгч *******ын гомдлыг хангахгүй орхив.  /2хх-81-83х/           

 

Иймд энэ талаар бичсэн шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БААТАРСҮХ                   

 

                                             ШҮҮГЧИД                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА