| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/02363/И |
| Дугаар | 183/шш2024/02664 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 183/шш2024/02664
2024 оны 06 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2024/02664 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө******* овогт З*******ын Н*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х******* овогт С*******гийн С******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,049,998 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч З.Н*******,
Хариуцагч С.С*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Н******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Хариуцагч С.С******* нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр надтай уулзаад ахдаа маргааш гэхэд яаралтай 10,000,000 төгрөг олоод өгөөрэй, манай ээжийн бие муу байгаа, би ээжийгээ эмчлэх гэсэн мөнгө дутчихлаа гэсэн тул би маргааш нь өөрийн харъяалагддаг хадгаламж зээлийн хоршооноос 1 жилийн хугацаатай зээл авч түүнд 10,000,000 төгрөгийг өгсөн. Хариуцагчийн ээжийн бие муу байсан учир би хүн чанар гаргаж удаан хүлээсэн. Гэтэл С.С******* нь Америкийн Нэгдсэн Улсруу яваад холбоо ч үгүй алга болсон. Би түүнээс удаа дараа мөнгөө нэхсэн боловч тэрээр өгөөгүй. 2024 оны 3 дугаар сарын эхээр Монголд ирэхэд нь 2 удаа ярьсан боловч удахгүй өгнө гэж хэлсэн боловч харин одоо утсаа ч авахгүй алга болсон. Би одоо хадгаламж зээлийн хоршооноос зээлж авсан 10,000,000 төгрөгийн хүүг төлж байгаа, одоогоор 3,049,998 төгрөгийг би С.С******* нь надаас зээлж авсан мөнгөний хүүнд төлж хохирчихоод байна. Миний энэхүү нөхцөл байдлыг С.С******* нь огт бодохгүй, өөртөө тус болсон хүнийг ийнхүү хохироож байгаад миний хувьд маш гомдолтой байна. Миний хүү цусны цочмог хорт хавдараар өвдөж БНХАУ-д ясны чөмөг шилжүүлж манай гэр бүлд сэтгэл санааны болон төлбөрийн хүнд байдал үүсээд байгаа юм. Энэ эмчилгээ нь Монгол эмчлэгдэх боломжгүй бөгөөд маш өндөр зардалтай эмчилгээтэй өвчин юм. Иймд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг энэ мөнгийг түүнд зээлсэнээс надад учирсан хохирол 3,049,998 төгрөг, нийт 13,049,998 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч С.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.Н*******ын Хадгаламж зээлийн хоршооноос 1 жилийн хугацаатай авч өгсөн гэх энэ мөнгө хүүгийн хамт 13,049,998 төгрөгийг С.С******* надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Увс аймагт оршин суух миний танил Энхтөр гэх эмэгтэй надруу утсаар яриад манай нутгийн дүү З.Н******* хүнд мөнгөө залилуулчихаад авч чадахгүй байна, та цагдаад ажиллаж байсан хүн туслаад өгөөч гэсэн. Энэ үед миний ээж өвчтэй байсан учир би З.Н*******ыг И******* уулзуулж мөнгийг нь хөөц*******үүлэхээр болсон. Ингээд бид нар 2-3 удаа уулзсан. Энэ үед би З.Н*******ын мөнгийг аваад алга болсон хүмүүсийнх нь хаяг дугаарыг нь олж өгсөн. Мөн өөрийг нь цагдаагаас эрэн сурвалжилж байсныг зогсоож өгсөн. Ингээд З.Н******* надад ахаа баярлалаа гээд 10,000,000 төгрөгийг миний дансанд өөрөө шилжүүлж өгсөн. Үүнээс би З.Н*******аас ямар нэгэн мөнгө төгрөг зээлж гуйж аваагүй. Энэ байдлыг Итгэл мэднэ. Итгэлд мөнгө өгсөн гэсэн. Итгэл надруу З.Н*******ын ажлыг хөөц*******өж байна, их нааштай болж байна. 70,000,000 төгрөгийг нь авч өглөө гэж хэлсэн. Одоо 300,000,000 орчим төгрөг үлдсэн гэж ярьж байсан. Энэ үед З.Н******* байсан. Тухайн үед миний ээж 84 настай өндөр настан байсан. Хорвоогийн жамаар бурхан болсон. Ээжид эмчилгээний мөнгө шаардлагагүй байсан. Би АНУ-руу дүүрүүгээ явсан. Миний явахыг Итгэл, З.Н******* нар мэдэж байсан. Иймд би З.Н*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Н******* нь зээлийн гэрээний үүрэгт 13,049,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С*******т холбогдуулан гаргаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
З.Н******* нь 10,000,000 төгрөгийг С.С*******ын Хаан банкин дахь дугаарын дансанд шилжүүлж, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулжээ.
Хариуцагч С.С******* нь ... нэхэмжлэгч бусдаас авах ёстой авлагыг би авч өгөхөөр тусалсан. Би цагдаагийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд миний таньж мэддэг хүмүүс ажилладаг би тэр хүмүүсд хэлж мөнгийн олж өгөх талаас нь тусалсан тул надад нэхэмлэгч баярлалаа гэж хэлээд шагнасан. Мөн би өөрийн таньдаг хүмүүсээрээ мөнгийн залилсан хүмүүсийн хаяг, гэр орон зэргийн олж өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар С******* овогт С*******ын Хаан банк дахь дугаар дансанд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг З******* овогт Н******* гүйлгээний утга: зээлүүлэв Н*******аас гэсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгчээс хариуцагч С.С*******т 10,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна гэж шүүх үзэв /х.х-ийн 6 тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчл******* мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ. Нэхэмжлэгчээс дээрх зээлийн мөнгийг С ХЗХ-оос 2023.04.06-ны өдрийн 67/04 дугаартай зээлийн гэрээний дагуу авч, зээлийн хүүд 3,049,998 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна. /х.х - 5, 7 тал/
Иймд шүүх зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохирлын хамт нийт 13,049,998 төгрөгийг хариуцагч С.С*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 223,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.С*******аас 13,049,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Н*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С*******аас улсын тэмдэгтийн хураамжид 223,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ