Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/03282

 

 

 

 

 

 

                   2024          06            10  

                                   184/ШШ2024/03282

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* гудамж, өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, 86 дугаар байр, 101 тоот хаягт оршин суух овогт /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 60,223,085.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 60,000,000 /Жаран сая/ төгрөгийг 365 хоногт 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б.ын ******* дахь тоот харилцах дансанд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 /Жаран сая/ төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *******5 хоног хугацаа хэтрүүлээд байна.

*******ны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс 89829693 утсаар болон Facebook чатаар шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б. нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээний 8.2.1 болон 8.2.9 заалтуудыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагчаас 60,223,085.84 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б. нь *******ны нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,223,085.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 60,223,085.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60,223,085.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60,223,085.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 60,223,085.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 460,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД