Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/03399

 

 

 

 

 

 

                    2024          06            13  

                                    184/ШШ2024/03399

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, ******* хаягт оршин  суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, ******* хороолол, дүгээр байр, тоот хаягт оршин суух овогт /РД:/-т холбогдох,

70,712,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагч Ч. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.******* нь Ч.ын гуйлтын дагуу 110,000,000 төгрөгийг сарын 03 хувийн хүүтэй түүнд зээлдүүлсэн бөгөөд өөрийн “ХААН” банкны 57129001 дугаарыы данснаас 2017.07.26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017.10.30-ны өдөр 17,211,000 төгрөг, өөрийн “Төр”-ийн банкны дугаарын данснаас 52,789,000 төгрөг, нөхөр Ч.Баттулгын “ХААН” банкны 57082038 дугаарын данснаас 2018.04.23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018.04.24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.04.25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018.04.27-ны өдөр 2,000,000 төгрөг, ноолуурын ченж “ХААН” банкны дугаарын данс-наас 2018.09.10-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус Ч.ын “ХААН” банкны дугаарын данс руу шилжүулж хүлээлгэж өгсөн.

Үүнээс хойш Ч. нь зээлийн үндсэн төлбөрөөс 30,000,000 төгрөг, хүүний төлбөрийг 82,300,000 төгрөг төлсөн ба зээлийн үндсэн төлбөр болох 80,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул зээлийн төлбөрөө төлж барагдуулахыг шаардаж, удаа дараа уулзсан ба хамгийн сүүлд 2023 оны сүүлчээр уулзахад Ч. нь зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 80,000,000 төгрөгөөс 70,712,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч, 2024 оны 02 сард 20,000,000 төгрөгийг, 2024 оны 07 сард 30,064,000 төгрөгийг, 2024 оны 10 сард 20,712,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар баталгаа гаргаж өгсөн боловч 2024 оны 02 сард төлөх байсан 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй мөн дараагийн төлөлтийг сайн дураараа төлөхгүй болох нь тодорхой болсон тул шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байнагэжээ.

Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд:

“...Ч. надаас 70,712,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,712,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 40,000,000 төгрөгөөр төлж барагдуулж дуусгана” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ч.т холбогдуулан 70,712,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 70,712,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,712,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 40,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Иймд М.*******ын нэхэмжлэлтэй, Ч.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, тэдний эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тухайн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу М.*******ын нэхэмжлэлтэй, Ч.т холбогдох 70,712,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 70,712,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,712,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 40,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 511,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 255,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД