Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2024/01942

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 02 өдөр  Дугаар 183/ШШ2024/01942 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар О нь 11,157,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,957,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч Э 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эгаас 193,462 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Од олгосугай.

 4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГАЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД

 

О.ЧУЛУУНЧИМЭГ