Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/03494

 

                 

 

 

 

 

 

 

 

                   2024          06             18

                                   

 

 

 

 

 

 

 

                                   184/ШШ2024/03494

 

 

 

   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* ХХК-ийн байранд байрлах ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, байр, *******-3 тоот хаягт оршин суух овогт /рд:/,

Хариуцагч Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, гудамж, 39 тоот хаягт оршин суух овогт /рд:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 69,012,090.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “**************” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ3005*******4734 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, БГ3005*******4734 дугаар Ипотекийн гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч овогтой , овогтой Номин-эрдэнэ нараас 69,012,090.01 төгрөгийг гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү. ЗГ1805219614            дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ1805219614 дугаар бүхий Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: “...************** ХК-ийн нэхэмжлэлтэй Т., Н.д холбогдох 69,012,090.01 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т., Н. нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 69,012,090.01 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү-2204129960, ГД-00*******64266 дугаар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ойлгосон болно. Иймд хариуцагч Т., Н.Номмин-Эрдэнэ нар бидний эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “**************” ХК нь хариуцагч Т., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,012,090.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 69,012,090.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Т., Н. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 69,012,090.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5-д заасны дагуу “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Т., Н. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 69,012,090.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т., Н. нараас 573,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “**************” ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД