| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/03655/И |
| Дугаар | 183/шш2024/02678 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 183/шш2024/02678
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2024/02678 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* овогт Т*******ын А******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц******* овогт Д*******ийн Т******* холбогдох,
2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А*******г тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэлийн болон Компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А*******д шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгаж, үр дагаврыг арилгуулж Д.Т*******ыг Х******* т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.А*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д*******,
Хариуцагч Д.Т*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Г,
Гэрч Ц.Я,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А******* нь Д.Т*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Үүнд: ... Т.А******* би 2014 оноос эхлэн Х******* т******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2018 оноос тус компанийн 40 хувийн хувьцааг эзэмшсэн. Х******* т******* ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал Д.Т******* нь тус компанийн 60 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Х******* т******* ХХК нь олон улсын тээвэр зуучлалийн үйл ажиллагаа эрхэлдэг компани. Д.Т******* нь 2022 оны 6 дугаар сарын үед намайг ээлжийн амралтаа авсан байх үед надад хэлэхдээ "Манай олон жилийн гадаад хамтрагч агент болох Герман улсын М&М /Militzer and Munch international Holding/ компани нь Монгол дахь төлөөлөгчийн газраа өргөжүүлж Монгол тээвэр зуучийн компанитай хамтарсан компани байгуулах сонгон шалгаруулалтанд оролцох санал тавьсан. Герман улсын М&М компанитай цаашид хамтарсан компани байгуулах нь маш чухал болоод байна, ингэж хамтран ажиллахад манай компанийн хувьцаа нэг хүн дээр төвлөрсөн байх шаардлагатай, 60 хувь бол бага үзүүлэлтэнд орох юм байна, иймд чи компанийн 40 хувийн эзэмшдэг хувьцаанаасаа 30 хувийг нь надад худалдсан байх хэрэгтэй” гэсэн хүсэлт тавьсан юм. Би Д.Т*******ын үгэнд орж 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х******* т******* ХХК-ийн өөрийн эзэмшилд байсан 300 ширхэг буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаагаа 300,000 төгрөгөөр Д.Т*******д худалдах худалдан авах тухай гэрээ хийсэн. Мөн энэ өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ хийсэн. Д.Т******* нь тус гэрээнүүдийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн боловч хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээний дагуу хувьцааны төлбөр мөнгийг одоог хүртэл төлөөгүй. Иймд хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээнээсээ татгалзаж, 300 ширхэг хувьцаагаа буцаан авахаар шаардаж байна... гэжээ,
Д.Т*******д хандаж "хувьцааны төлбөрийг төлөөгүй тул гэрээнээсээ татгалзаж, миний 30 хувийн хувьцааг буцааж надад өгөх хэрэгтэй" гэж хэлэхэд надад дарамт шахалт үзүүлж миний эзэмшлийн хувьцааны үлдсэн 10 хувийн хувьцааг мөн өөртөө шилжүүлэн авах гэж шаардаж, намайг компаниас гарч болно шүү гэх мэтээр дарамт үзүүлсэн тул хамт ажиллах боломжгүй болсон. Х******* т******* ХХК нь бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор 2016, 2017, 2019 онуудад тус бүр, хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкнаас 175,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг авахад миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Хаан банкинд барьцаанд тавьсан. Тус зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа, зээлийн үлдэгдэл 70,000,000 орчим төгрөг байгаа. Д.Т******* нь тухайн зээл авах үедээ надад хэлэхдээ "би шинэ орон сууц авч байгаа, гэрчилгээ гараад ирэхээр банкинд барьцаалаад чиний орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө” гэж хэлж байсан. Гэтэл Д.Т*******ын нэр дээр шинэ орон сууцных нь гэрчилгээ гарсан байхад миний орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгөхгүй байсан. Д.Т******* нь миний орон сууцыг банкны барьцаанаас 2023 оны 6 дугаар сард чөлөөлсөн атлаа банкны чөлөөлсөн баримт бичгийг надад өгөхгүй байсан бөгөөд "Чи надад компанийн 10 хувийн хувьцаагаа худалдах юм бол би орон сууцыг чинь барьцаанаас чөлөөлсөн банкны бичгийг өгч болно" гэж дарамт шахалт үзүүлж байсан. Хаан банк нь миний орон сууцыг банкнаас чөлөөлсөн тухай албан бичгийг барьцаалуулагч надад өгөх ёстой байтал өгөөгүй, эрхээ хамгаалуулна гэж банкинд гомдлоо гаргаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Т.А******* би 2014 оноос эхлэн Х******* т******* ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахын төлөө гадаад хэлний мэдлэг чадвараа зориулан олон чиглэлээр ажиллаж 2-3 хүний хийж гүйцэтгэвэл зохих ажлыг ганцаараа хийж амжилттай ажилласан. Д.Т******* нь хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээг зөрчиж миний 300 ширхэг хувьцааны мөнгийг төлөөгүй тул Т.А******* би 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х******* т******* ХХК-ийн миний эзэмшилд байсан 300 ширхэг хувьцааг Д.Т*******аас буцаан гаргуулж Т.А******* надад олгуулахыг даалгаж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээсээ би татгалзаж байгаа учир энэ гэрээнүүдийг дагалдан гарсан Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, Х******* т******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Х******* т******* ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтанд заасан компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь Д.Т******* 90 хувь, Т.А******* 10 хувь гэж заасан заалтыг тус тус хүчингүйд тооцож, иргэн Т.А******* намайг Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшдэг болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Т.А*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.А******* нь манай 10 жилийн ангийн найз, манай ажилтан байсан ба Америк явах визанд баталгаа хэрэгтэй гэсэн гуйлтаар компанийнхаа 40 хувийн хувьцааг түр дүр үзүүлэн итгэж шилжүүлсэн.Үүнийг Т.А******* мэдэж байсан тул компанийн 30 хувийн хувьцааг буцааж шилжүүлэн авсан болно. Мөн тус компанийн үлдэгдэл 10 хувийн хувьцааг компанийн зээлийн барьцаанд байсан Т.А*******гийн байрыг суллахаар буцааж шилжүүлэхээр тохиролцон үлдээсэн байсан. Тохиролцооны дагуу Т.А*******гийн байрыг зээлийн барьцаанаас суллаж, үлдэгдэл 10 хувийн хувьцаагаа авъя гэсэн боловч өгөхгүй, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр болоод байна. Т.А******* нь манай компанид ямар нэгэн хөрөнгө огт оруулаагүй ажилтан төдий байсан бөгөөд хувьцаа эзэмших ямар ч эрх зүйн үндэслэлгүй этгээд юм. Д.Т******* миний бие 2002 оноос хойш одоог хүртэл тээвэр зуучлалын салбарт ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тээвэр зуучийн Х******* т******* ХХК-ийг үүсгэн байгуулсан. Т.А******* бид хоёр 10 жилийн найзууд бөгөөд манай компанид ажилд орохоос өмнө тэрээр Блүскайд угталтын менежер хийдэг, цагт баригдсан ажил хийхэд хэцүү байна гэж надад ярьдаг байсан, тухайн үед манай компанид англи хэлтэй менежер хэрэгтэй байсан тул түүнийг 2014 оны 10 дугаар сараас эхлэн компанидаа ажилд авсан. Ажилд анх авахдаа манай компани шинээр үүсгэн байгуулагдсан, байнгын оффис дээр суухгүй, шинэ харилцагч олж, ажил хайдаг гэдгийг түүнд хэлж тохирсон.
Гэвч Т.А******* ажилдаа маш сэтгэлгүй хувийн эрх ашгаас өөр юуг ч боддоггүй байсан бөгөөд нэгэнт ажилд авсан болохоор түүний энэ үйлдлийг маш их тэвчиж ажиллуулж байсан. Манайд ажиллах хугацаандаа нэг ч тогтсон харилцагчтай холбоо тогтоогоогүй, компанийн ажлын цар хүрээг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулаагүй, компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд ч компанийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй. Т.А*******гийн төрсөн ах, эгч нар нь АНУ-д хараар амьдардаг байсан тэд нар дээрээ очихыг байнга ярьдаг байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сард АНУ-ын визанд ороод татгалзсан хариу авч байсан. 2018 оны 4 дүгээр сард Т.А******* дахин Америкийн визанд орж явах хүсэлтэй байгаагаа надаас гуйж өмнө нь ороод виза гараагүй тул одоо дахиад орохдоо компанийн хувьцаа эзэмшигч болж ормоор байна гэсний дагуу би түүнд туслах үүднээс маш их итгэл үзүүлэн, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг Т.А*******д бэлэглэсэн "Бэлэглэлийн гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус байгуулж, тус компанийн 40 хувийн хувьцааны эрхийг түүнд шилжүүлэн дүр үзүүлсэн хэлцлийг бид байгуулсан. Мөн виз гарахад ач холбогдолтой, илүү итгэл үнэмшилтэй гээд Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаар хурлын шийдвэрээр Т.А*******г гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж байсан. Ингээд АНУ-ын Элчин сайдын яаманд визний материал бэлдэж өгөхдөө манай компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болсноо гэрчлэн, компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх банкны дансны хуулгууд, гүйцэтгэх захиралд томилсон шийдвэр, компаниас тодорхойлолт гаргуулан визэнд орсноор 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр АНУ руу явах виз гарч, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр АНУ руу явсан. Тэрээр АНУ явахдаа дахин компанид ажиллахгүй гээд ажлаасаа гараад явсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг бэлэглэсэн "Бэлэглэлийн гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г АНУ-ийн виз гаргуулах зорилгоор "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" гэдгийг Т.А******* хамгийн сайн мэдэж байсан мөн хүлээн зөвшөөрч АНУ явахаас өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дээрхи дүр үзүүлсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн компанийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн "бэлэглэлийн гэрээ", "компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ"-г байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. Уг гэрээнүүдийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр очих үед Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр дээр Т.А*******гийн гарын үсэг дутуу зурагдсан байсныг мэдээгүйгээс болж компанийн хувьцааг буцаасан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнүүдийг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж чадаагүй 2020 оныг хүргэсэн. Тухайн үед Т.А******* АНУ явсан байсан тул түүний гарын үсгийг нөхөж зуруулах боломжгүйгээс болж, компанийн 40 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэргийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байдлыг өөрт ашигтай байдлаар ашиглах гэж оролдож шүүхэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Х******* т******* ХХК-ийн хувьцааг буцаасан гэрээний талаар Т.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ огт дурдаагүйгээр гэрээнүүдийг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч дээр өмгөөлөгч гэх хүний хамтаар 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр очиж, "2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа буцаасан бэлэглэлийн гэрээг андуураад буруу хийсэн байна", бэлэглэгч, бэлэг хүлээн авагч 2 хүний нэрийг солиод өгөөч гэсэн хууль бус зүйлийг хүсэж очсон талаар уг нотариатч надад хэлж "би хүнийг шахаж худлаа гэрээ гэрчилэхгүй, Т.А******* гэгч ямар зорилгоор ингэж явж байгаа талаар надаас 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр асууж байсан. Гэтэл Т.А******* шүүхэд нэхэмжлэх гаргахдаа ашиглахаар 2018 онд хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх зорилгоор нотариатч дээр очсон байсан. Түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед манай компани маш их алдагдалтай ажиллан улмаар банкин дахь хамаг дансаа битүүмжлүүлэн үйл ажиллагаа доголдсон, компани маань дампуурах дээрээ тулж санхүүгийн хүнд байдалд орсон, зарим харилцагч манай компанийг шүүхэд хариуцагчаар дуудсан маш хүнд хэцүү цагт Т.А*******, намайг болон компанийг орхиж явсан. 2020 оноос компаний үйл ажиллагаа арай гайгүй болж эхэлсэн үед Т.А******* нь Солонгос байнга явж хар ажил хийх хэцүү байна Монголдоо ажил хайж эхэлсэн тухайгаа хэлж, намайг байнга дуудаж хоол идье, хамт ууж идье гэх болсон. Би түүнийг олон сар ажилгүй байгааг хараад сууж чадаагүй тул хаяад явсныг нь уучлаад 2020 оны 12 дугаар сард буцааж компанидаа ажилд авсан. Мөн компанийн зүгээс Т.А*******д цалингаас гадна урамшуулал олгох түүний өөрийн болон хамтран амьдрагч Баянбатын нийгмийн даатгалын шимтгэлийг хүртэл тасралтгүй төлж ирсэн. Т.А******* өөрөө бие дааж бизнес авч явах чадваргүй гэдгээ мэдэрч 2022 оны 7 дугаар сараас надтай уулзмаар байна гэхэд нь уулзаж бид ярилцсан. Тэгэхэд би чиний компанийн хувьцааг эзэмшмээр байна надад 18.000 ам доллор байна энэ мөнгөнд тааруулан чи надад хэдэн хувийн хувьцаа эзэмших эрх өгөхийн гэхэд нь 1) уг мөнгө түүний мөнгө биш, 2) мөнгө эгчийх нь гэдгийг нь би мэдэж байсан, 3) Т.А*******гийн зан байдлыг мэдэх тул би зөвшөөрөөгүй. Ингээд надаас гуйсан, би бас л өрөвдөн тухайн үед Х******* к ХХК үүсгэн байгуулсан байсан тул тэр компанийн 10 хувь болон Х******* т******* ХХК-ийн 10 хувийг чиний байр барьцаанд байгаа учир баталгаа болгож үлдээе. Харин чи үүрэг хариуцлага хүлээж хамтдаа зүтгэнэ шүү байрыг барьцаанаас чөлөөлөхөд Х******* т******* ХХК-ийн 10 хувийг буцааж авна гэж тохиролцон дээрхи 2 компанийн хувьцааны 10 хувийг тус тус эзэмшүүлсэн. Тохиролцсоны дагуу байрыг барьцаанаас чөлөөлж өгсөн тул Т.А******* Х******* т******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан надад шилжүүлж өгөх нь шудрага юм. Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг 2018 оны 4 дүгээр сард бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд уг хэлцлийг буцаасан хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байсан тул 30 хувийг буцаан авахдаа Хувьцаа худалдах худалдан авах гэрээг 2022 оны 7 дугаар сард хийсэн. Худалдах худалдан авах гэрээ хийх болсон шалтгааны хувьд бэлэглэлийн гэрээ буцдаг сөрөг муу талтай гэж хуульч зөвлөсөн, тэгээд ч уг Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Бодит байдал дээр би өөрийн компанийн хувьцааг Т.А*******гаас худалдаж авах хууль зүйн үндэслэлгүй байсан билээ. Х******* т******* ХХК зардал болон алдагдалтай тээврийнх нь бүх эрсдлийг үүрч төлж, түүнийг ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа талаар хэлж ярьж, яагаад удаа дараа ийм үйлдэл гаргаад байгааг "би чамд загнуулж чадахгүй ажлаасаа гарлаа" гээд хамаг бичиг баримт компьютерт байсан бүх материалуудыг дахин сэргэхээргүй болтол нь устгаад ажлаа хаяад зугтааж явчихаад шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Т.А******* бидний хооронд болсон үйл баримт, нэхэмжлэлийн бүх шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарлана... гэжээ,
Хариуцагч Д.Т******* нь нэхэмжлэгч Т.А*******д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ:
Үүнд: ...Т.А*******гийн төрсөн 2 эгч, 1 ах нь АНУ-д хараар амьдардаг. 2015 оны 6 дугаар сард АНУ-ын визинд ороод татгалзсан хариу авсан. 2018 оны 4 дүгээр сард Т.А******* дахин Америкийн визинд орж явах хүсэлтэй байгаагаа хэлж, өмнө нь ороод виз гараагүй тул одоо дахиад орохдоо компанийн хувьцаа эзэмшигч болж ормоор байна гэж гуйхад найздаа туслах үүднээс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг Т.А*******д бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, тус компанийн 40 хувийн хувьцаа, эрхийг түүнд шилжүүлсэн дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн. Мөн виз гарахад ач холбогдолтой, илүү итгэл үнэмшилтэй байна гээд Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаар хурлын шийдвэрээр Т.А*******г гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж байсан. Ингээд АНУ-ын Элчин сайдын яаманд визний материал бэлдэж өгөхдөө манай компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болсноо гэрчлэн, компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх банкны дансны хуулгууд, гүйцэтгэх захиралд томилсон шийдвэр, компаниас тодорхойлолт гаргуулан визинд орсноор 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр АНУ руу явах виз гарч, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр АНУ руу явсан. Тэрээр АНУ явахдаа дахин манай компанид ажиллахгүй гээд ажлаасаа гарсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг АНУ-ийн виз гаргуулах зорилгоор "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" гэдгийг Т.А******* хамгийн сайн мэдэж байсан тул АНУ явахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дээрхи дүр үзүүлсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн компанийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. Уг гэрээнүүдийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр очих үедээ Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр дээр Т.А*******гийн гарын үсэг дутуу зурагдсан байсныг мэдээгүйгээс болж компанийн хувьцааг буцаасан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнүүдийг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж чадаагүй 2020 оныг хүргэсэн. Тухайн үед Т.А******* АНУ явсан байсан тул түүний гарын үсгийг нөхөж зуруулах боломжгүйгээс болж, компанийн 40 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэргийг бүртгүүлээгүйгээс өнөөдрийн маргаан гарах болсон. Дээрх гэрээний талаар Т.А******* шүүхэд барахгүй энэхүү гэрээнүүдийг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч дээр 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч гэх хүний хамтаар очиж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа буцаасан бэлэглэлийн гэрээг андуураад буруу хийсэн байна, бэлэглэгч, бэлэг хүлээн авагч 2 хүний нэрийг солиод өгөөч гэсэн хууль бус үйлдэл хийлгэхээр очсон талаар уг нотариатч надад хэлж "би хүнийг шахаж худлаа гэрээ гэрчилэхгүй, Т.А******* гэгч ямар зорилгоор ингэж явж байгаа талаар надаас 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр асууж байсан.
Т.А******* нь Х******* т******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг ямар ч шалтгаангүйгээр надад буцаан өгөхгүй гэх болсон. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байсныг ашиглан буцаан 30 хувийн хувьцааг шилжүүлэхдээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр "Хувьцаа худалдах худалдан авах гэрээ", "Компанийн эрх "шилжүүлэх гэрээг" тус тус байгуулсан. Дээрхи 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн "Хувьцаа худалдах худалдан авах гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-нүүд нь өмнө хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Б.Т******* би, өөрийн компанийн хувьцаа, компанийн эрхийн зарим хувийг Т.А*******гийн эрх ашгийн тулд түүнд АНУ-ын виз гаргуулах зорилгоор буюу зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор дүр үзүүлсэн хэлцлийг байгуулан шилжүүлсэн атлаа буцаагаад өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон компанийн хувьцаа, эрхийг шилжүүлэн авахдаа өөрөө өөрийхөө эд хөрөнгийг худалдаж авах хууль зүйн үндэслэлгүй байсан билээ. Иймд Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг бэлэглэсэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ" болон тус компанийн 30 хувийн хувьцааг худалдсан 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг болон барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг, компанийн хувьцаа эзэмшигч Д.Т*******д буцаан шилжүүлэхийг хариуцагч Т.А*******д даалгах, үр дагаварыг арилгуулж Д.Т*******ыг "Х******* т*******" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна ...гэжээ,
Нэхэмжлэгч Т.А******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Т.А******* нь компанийн ажилд хувь нэмэр оруулаагүй, ах, эгч нь АНУ-д хараар амьдардаг байсан учир тэд нартайгаа уулзахыг байнга ярьдаг, 2015 оны 6 дугаар сард АНУ-и визанд орсон боловч татгалзсан хариу авсан 2018 оны 4 дүгээр сард Т.А******* дахин АНУ-н визанд орох гэж байгаагаа хэлээд урьд нь виза гараагүй тул одоо дахиад орохдоо компанийн хувьцаа эзэмшигч болж ормоор байна гэж гуйсан тул туслах үүднээс 2018 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг Т.А*******д бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж тус компанийн 40 хувийн хувьцаа, эрхийг түүнд шилжүүлсэн дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн, мөн үнэмшил төрүүлэхийн тулд Т.А*******г компанийн гүйцэтгэх захирлаар томилсон, компаниас тодорхойлолт гаргуулж визанд орсноор АНУ-ын виз гарсан гэх зэргээр бичсэн нь үндэслэлгүй, худал зүйлүүд юм. Т.А******* би Х******* т******* ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан болно. Харин Д.Т******* нь 2016 оноос /миний санаж байгаагаар/ 2022 хүртэл Улаанбаатар Төмөр замд ажиллаж байсан, мөн хүүхэд төрүүлж 2020 оноос хойш гэртээ хүүхдээ асарч байсан тул Төмөр замын үндсэн ажлынхаа хажуугаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад харилцааг энэ олон жил хариуцан явах боломжгүй байсан тул Т.А******* би хариуцан ажилласан билээ. Энэ компанийн өсөлт хөгжил, амжилт нь миний хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Т.А******* миний ах, эгч АНУ-д хууль ёсоор оршин суудаг бөгөөд Монголдоо ирж гэр бүлийнхэнтэйгээ уулзаад явдаг, бид интернэтээр үргэлж харилцдаг юм. Иймд намайг ах, эгч дээрээ очихыг байнга ярьдаг гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй юм. Гадаад орон руу зорчих виз хүсэхэд иргэн хүн ажиллаж байгаа байгууллагынхаа тодорхойлолтыг өгдөг тэр л журмаар Х******* т******* компани тодорхойлолт өгсөн. Миний АНУ- н виз гарахад сайн нөлөөлсөн зүйл бол би 2018 оноос өмнө Энэтхэг 2 удаа, Тайланд, Европын 8 улс орон, Турк, Хятад, Орос, Солонгос 4 удаа зорчиж байсан миний аяллын түүх, мөн эрхэлж байсан ажил, гадаад хэлээр бусадтай харилцаж Монголдоо буцаж ирэх шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлаж байгааг харгалзан виза олгосон. Т.А******* би 2008-2017 онд Герман улсын Konrad Adenauer сангийн дэргэдэх Улс төрийн боловсролын академид багш-эрдэм шинжилгээний ажилтан, 2017-2019 онд өөрийн хувийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захирал, 2019-2020 онд манай нөхөр Энэтхэгийн Visva Bharati их сургуульд зочин профессороор гэр бүлийн хамт уригдаж ажиллаж байх үед сургуулийн гадаад оюутны хэлтэст ажилтан, 2011-2014 онд Монголын анхны Blue Sky 5 одтой зочид буудалд олон улсын баг хамт олны бүрэлдэхүүнд багтаж менежерийн ажил хийж байсан. Миний үл хөдлөх хөрөнгө өмчилдөг байдал, мөн манай 2 хүргэн АНУ-н иргэншилтэй бөгөөд албан ёсны гэр бүлийн аяллын урилга, батлан даалтын үндсэн дээр АНУ-н виз гарсан билээ. Гэтэл Д.Т******* нь Т.А*******гийн гуйлтаар АНУ-н виз гаргуулах гэж компанийн 40 хувийн хувьцааг бэлэглэж дүр үзүүлэн гэрээ хийж өгсөн гэж бичсэн нь ор үндэслэлгүй. Д.Т******* нь анх надтай уулзаад чиний гадаад хэлний мэдлэг хэрэгтэй болоод байна, хоёулаа энэ компанийг хөл дээр нь босгох хэрэгтэй байна, цалин мөнгөө тохиролцоё, манай компаний хувьцаа эзэмшигч болж болно, хамтарч ажиллая гэж гуйгаад байхаар нь би 10-н жилийн сургуульд найзалж байснаа бодоод итгээд хамтран ажилласан бөгөөд тухайн үед бид хоёр бусдын байр өрөө түрээслээд сандал ширээгээ оруулж тавиад хамтран ажиллаж эхэлж байсан юм. Компанийн санхүүгийн байдлыг харгалзан миний цалинг дундаж хэмжээгээр олгож байсан тул Д.Т******* бид хоёр 2018 онд ярилцаж тохиролцоод компанийн хувьцаанаас 40 хувийн хувьцааг Т.А******* надад эзэмшүүлэн өгч бэлэглэлийн гэрээ хийж хууль журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр компанийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн, уг гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр очих үед компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр дээр Т.А*******гийн гарын үсэг дутуу зурагдсан байсныг мэдээгүйгээс болж компанийн хувьцааг буцаасан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй, тухайн үед Т.А******* нь АНУ-руу явсан байсан тул түүний гарын үсгийг нөхөж зуруулах боломжгүйгээс болж компанийн 40 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэргийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйгээс өнөөдрийн маргаан гарах болсон гэж худал тайлбар бичсэн байна. Д.Т******* бид хоёр 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр компанийн 40 хувийн хувьцааг бэлэглэсэн гэрээ хийсэн бөгөөд буцаагаад хүчингүй болгосон юм. Тухайн үед би АНУ-руу явж байгаа болохоор Д.Т*******д 40 хувийн хувьцаагаа шилжүүлэх гэрээ хийж нотариатч дээр очиж гэрчлүүлсэн юм. Тус гэрээг хийснийхээ дараа нь бид хоёр ярилцаж байгаад би АНУ-руу 2 сарын хугацаатай явж ирээд компанидаа үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцоод хувьцаагаа шилжүүлэхээ болиод тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн компанийн 40 хувийн хувьцаа бэлэглэсэн гэрээгээ хүчингүй гэж үзээд улсын бүртгэлд бүртгүүлээгүй.
Т.А******* би АНУ-руу 2018 оны 9 дүгээр сард яваад 2 сар болоод буцаж ирсэн, тэр үеэс хойш Д.Т*******тай хамт тус компанид 5 жил хамт ажиллаж байхад надаар гарын үсэг зуруулах байсан юм бол энэ олон жилийн хугацаанд гарын үсэг зуруулах ёстой байсан. Т.А******* нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэлдээ огт дурьдаагүй, гэрээг гэрчилсэн нотариатч дээр 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр очиж 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээг андуурч хийсэн байна, бэлэглэгч, бэлэг хүлээн авагч хоёрын нэрийг солиод өгөөч гэж хууль бус үйлдэл хийлгэхээр очсон байсан гэж бичсэн байна. Энэ бол үндэслэлгүй зүйл. Учир нь Д.Т******* бид хоёр тохиролцоод тус бэлэглэлийн гэрээгээ хүчингүй гэж үзээд улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир би нэхэмжлэлдээ бичих шаардлага байхгүй. Нэхэмжлэгч Т.А******* би тус өдөр нотариатч дээр ганцаараа очсон бөгөөд очих болсон шалтгаан нь бол миний нэхэмжлэлийн хариу болгож Д.Т******* нь шүүхэд бичсэн тайлбартаа Т.А*******д компанийн 40 хувийн хувьцаагаа дүр үзүүлэн шилжүүлсэн гэж бичсэн байсан тул би өөрт байгаа баримтуудаа үзэхэд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 40 хувийн хувьцааг надад шилжүүлсэн гэрээ байхгүй байсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байсан юм. Би 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг уншиж үзэхэд тус гэрээг Д.Т******* бид 2 тухайн үед хийж нотариатчаар батлуулахдаа он сар өдрийн хугацааны хувьд илт зөрүүтэй, буруу бичиж, ойлгомжгүй гэрээ хийсэн байсныгаа уншиж мэдсэн. Энэ тухай дурьдвал тус гэрээ нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийгдэж нотариатаар батлуулсан атлаа гэрээний 3-р зүйлийн гэрээний гол нөхцөлд заахдаа хувьцааг хүлээлгэн өгөх хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэхээр гэж тохиролцов гэж бичсэн байсан юм. Иймд би гэрээ хийж батлуулахаас өмнө хувьцаа шилжих ёсгүй гэж үзээд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ хийгдэхээс өмнө нь би хувьцаа шилжүүлж авсан тул нотариатч дээр очиж асуусан юм. Би 5 жилийн өмнөх хийсэн 2 гэрээг андуурч нотариатч дээр очиж асуусан нь үнэн. Нотариатч би гэрээ хийсэн хүмүүсийг сольж бичих ёсгүй гэж уурласан тул би өрөөнөөс нь гарч явсан болно.
Би нотариатч дээр очсон өдрийнхөө маргааш өдөр нь Улсын бүртгэлийн газарт очиж хүсэлтээ өгч хувьцааны тухай баримтуудаа авахад миний хайж байсан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцаа шилжүүлж авсан гэрээ гарч ирсэн юм. Д.Т******* бид хоёрын хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнд он сар өдөр зөрүүтэй бичигдсэн, бодит байдалтай нийцэхгүй, буруу гэрээ хийсэн байгааг уншиж мэдээд эргэлзсэн болохоороо нотариатч дээр очиж асуусан болохоос биш ямар нэгэн хууль бус юм хийлгэх гэж очоогүй. Тус 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь гэрээ хийгдэхээсээ өмнө хувьцааг хүлээлгэн өгөх тухай заасан гэрээ, мөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрээ учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Би тодорхой хугацаагаар гадаад орон руу явдаг байсан бөгөөд компанийн ажлыг орхигдуулахгүй ажиллаж байсан. Тийм болохоор би тус компанид 9 жил тасралтгүй ажилласан нь миний нийгмийн даатгалын шимтгэл төлж байснаас харагдах юм. Хэрвээ би 2018 онд компанийг орхиж явсан бол Д.Т******* нь надад 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр компанийн 40 хувийн хувьцааг бэлэглэх ямар ч үндэслэл байхгүй юм. Д.Т******* нь одоо компани ашиг оролготой болоод ирэхээр намайг компаниасаа гаргах санаа зорилготой байсан гэдгийг би энэ маргаан гарснаас хойш мэдсэн. Т.А******* миний хувьд Х******* т******* компанид оруулсан хувь нэмэр маш их байсан гэж үзэж байна. Би компанийн ажлыг сайжруулахын төлөө ажиллаж байсны зэрэгцээгээр компанийн эрх ашгийг бодож өөрийнхөө өмчлөлийн орон сууцаа компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах зээлэнд барьцаа болгож банкинд олон жилийн хугацаагаар барьцаанд байлгаж байсан нь энэ компаний 40 хувийн хувьцааг эзэмшдэг хүний хувьд компанид оруулж байгаа их хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Хэрвээ би Д.Т*******ын хэлж байгаа шиг дүр үзүүлэн 40 хувийн хувьцаа түр зуур авсан байсан бол амьдралын баталгааны чухал зүйлийн нэг болох орон сууцаа компанийн өмнөөс банкинд барьцаанд тавьж эрсдэлтэй байдалд орох ямар ч үндэслэлгүй юм. Миний хувьд барилгын компанитай орон сууц шинээр захиалан бариулах гэрээ хийж, Х******* т******* компанийн өмнөөс банкинд барьцаанд тавьсан байраа чөлөөлүүлж аваад байрныхаа гэрчилгээг шинээр захиалсан орон сууцны үнийн 30 хувьд нь барьцаалж өгөхөөр тохирсон байсан боловч Д.Т******* нь миний байрыг банкны барьцаанаас чөлөөлж өгөхгүй байснаас болж би шинээр орон сууц захиалан авах боломжоо алдаж хохирсон. Д.Т******* нь сөрөг нэхэмжлэлдээ Т.А*******д компанийн 10 хувийн хувьцааг эзэмшүүлэхдээ болзол тавьж орон сууцаа компаний зээлэнд нэг биш удаа барьцаалан зээл авч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул баталгаа болгож үлдээсэн, байрны гэрчилгээг банкнаас чөлөөлөхөөр компанийн 10 хувийн хувьцаагаа буцаан авна, нотариатч дээр уулзана гэж бид хоёр тохирсон байсан гэж бичсэн нь үндэслэлгүй. Д.Т******* нь намайг 10 хувийн хувьцаагаа өгөхгүй бол байрыг чинь банкны барьцаанаас чөлөөлж өгөхгүй гэж дарамт үзүүлж байсан мессэжийг нь би шүүхэд баримт болгож өгсөн юм. Д.Т******* нь миний хууль ёсны дагуу эзэмшдэг хувьцааг авч хохироох гэж байгаад маш их гомдолтой байна. Т.А******* би шүүхийн байгууллагад болсон явдлыг үнэн зөвөөр нь бичиж өгч байна. Иргэн Т.А******* миний нэхэмжлэлийг хангаж, Д.Т*******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ,
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн шаардлагын тухай
Нэхэмжлэгч Т.А******* хариуцагч Д.Т*******д холбогдулан анх шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг хувьцааг Д.Т*******аас гаргуулж Т.А*******д олгуулахыг даалгах шаардлагыг,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн бүртгэсэн Улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах, Х******* т******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Х******* т******* ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтад заасан компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь Д.Т******* 90 хувь, Т.А******* 10 хувь гэж заасан заалтыг тус тус хүчингүйд тооцуулах, Т.А*******г Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ,
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Т.А******* Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг дагалдан гарсан Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, Х******* т******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Х******* т******* ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтанд заасан компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь Д.Т******* 90 хувь, Т.А******* 10 хувь гэж заасан заалтыг тус тус хүчингүйд тооцуулах, Т.А*******г Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
үлдэх нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А*******г тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар шаардаж, мэтгэлцлээ.
Сөрөг шаардлагын тухай
Хариуцагч Д.Т******* нэхэмжлэгч Т.А*******д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон тус компанийн 30 хувийн хувьцааг худалдсан 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг, компанийн хувьцаа эзэмшигч Д.Т*******д буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгах, үр дагаварыг арилгуулж Д.Т*******ыг "Х******* т*******" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанаар хариуцагч Д.Т******* нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон тус компанийн 30 хувийн хувьцааг худалдсан 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг, компанийн хувьцаа эзэмшигч Д.Т*******д буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгах сөрөг шаардлагуудаасаа татгалзаж,
Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь өөрсдийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилсөн боловч шүүх хуралдааныг зохигчид аль аль нь хойшлуулахгүй, хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, мөн хариуцагч Д.Т*******аас Х******* т******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх болон холбогдох баримтыг шүүх хуралдаанд нотлох баримтаар ирүүлсэн. Уг баримттай танилцах хугацаа авах, шүүх хуралдааныг хойшлуулах, мэтгэлцэх эрхээ хангах боломжийг шүүх нэхэмжлэгчид олгох боломжтой гэсэн боловч зохигчид хугацаа авч өөрчилсөн болон татгалзсан шаардлагатай танилцах мөн нотлох баримттай танилцах хугацаа авах тус тус шаардлагагүй хурлыг үргэжлүүлэх хүсэлттэй гэсэн зохигчдын хүсэлтүүдийг үндэслэн хуралдааныг шүүх цааш үргэлжлүүллээ.
Нэхэмжлэгч Т.А******* шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа “...Т.А******* би 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээгээр Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг хувьцааг 300,000 төгрөгөөр Д.Т*******д худалдсан. Гэвч Д.Т******* хувьцааны үнэ 300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Х******* т******* ХХК-иас цалин олгодоггүй, дандаа хувийн дансаараа Д.Т*******аас олгодог. 2022 оны 7 сарын 07-ны өдөр 1,317,915 төгрөгийг Д.Т*******аас надад шилжүүлсэн гүйлгээ цалин болохоос хувьцааны төлбөр биш тул хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний төлбөрөө төлөх болон гэрээнээсээ татгалзаж байгаагаа заавал хариуцагчид мэдэгдэх үүрэггүй. Хариуцагч хувьцаа авсан бол хувьцааны үнийг өөрөө төлөх үүрэгтэй. Иймээс уг үүргээ Д.Т******* биелүүлээгүй тул 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А*******г тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Т******* шүүхийн хэлэлцүүлэгт хариу тайлбартаа “... нэхэмжлэгч Т.А******* Х******* т******* ХХК-нд гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан боловч ажлаа гүйцэтгээгүй, найз нөхдийн холбоотой байсан тул нийгмийн даатгалыг төлж байсан. Мөн ачаа тээврийн ажил гүйцэтгэж байсан ажлын хөлсийн тухай бүрт нь компаниас олгож байсан.Түүнчлэн 2022 оны 7 сард 2,062,500 төгрөгийн цалин олгосон. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсны маргааш хувьцааны үнэ 300,000 төгрөг, наадмаас өмнө компаниас олгосон урамшууллын хамт 2022 оны 7 сарын 07-ны өдөр 1,317,915 төгрөгийг Т.А*******д би өөрийн хувийн данснаасаа шилжүүлсэн. Компаниас олгосон урамшуулал бутархай дүнтэй гарсан. Хэрэв Т.А******* хувьцааны үнэ 300,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа бол өнөөдрийг хүртэл нэг ч удаа хувьцааны төлбөр төлөх талаар надад мэдэгдээгүй. Төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээнээсээ татгалзаж байгаа бол энэ талаар хариуцагчид мэдэгдэх үүрэгтэй. Т.А*******д төлөх ямар нэгэн өр төлбөр надад байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.
Үйл баримтын хувьд нэхэмжлэгч Т.А******* нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг, нэг бүр нь 1000 төгрөгөөр нэрлэсэн үнэтэй хувьцааг 300,000 төгрөгөөр хариуцагч Д.Т*******д худалдахаар, хувьцааны төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Д.Т******* төлж барагдуулахаар, хувьцааны төлбөрийг төлснөөр Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаанд ногдох эзэмшлийн бүх эрх бүрэн шилжиж, ийнхүү үүрэг хүлээсний дагуу мөн өдрийн Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн 30 хувийн хувьцаагаа нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлж, зохигч компанийн дүрмийг шинэчлэн баталж, дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1-р ХХ-ийн 5-10 дахь тал/
Түүнчлэн Т.А*******д Х******* т******* ХХК-иас 2022 оны 7 сард 2,062,500 төгрөгийн цалин, Д.Т*******аас Т.А*******д хувьцааны үнэ 300,000 төгрөг төлсөн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомт банкны 1,317,915 төгрөгийг шилжүүлгийн мемориалын баримт, хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн тайлбар эдгээр бичгийн нотлох баримтаар няцаагдаж байна. /1хх-ийн 81-ээр хуудасны ар тал, 2хх-1 хуудас/
Дээрхээс дүгнэвэл Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ худалдах, худалдан авах гэрээний шинжийг илэрхийлсэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.А******* нь хувьцааны үнэ болох 300,000 төгрөгийг хариуцагч Д.Т******* төлөөгүй үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа бол энэ талаар Д.Т*******д хуульд зааснаар хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж, ийхнүү төлбөр төлөөгүйгээс гэрээнээс татгалзаж буйгаа түүнд мэдэгдэхийг хуульд заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх “ үүрэгтэй юм. Нэхэмжлэгч нь 2022 оны 7 сарын 07-ны өдөр 1,317,915 төгрөгийг Д.Т*******аас шилжүүлсэн гүйлгээний төлбөрт хувьцааны төлбөр төлсөн үнэ ороогүй гэж татгалзаж байгаа боловч түүнийг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг мөнгөн гүйлгээний төлбөрийн баримтыг бүхэлдээ цалин гэж шүүх үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Т.А******* Х******* т******* ХХК-иас цалин аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч түүнд 2022 оны 7 сард 2,062,500 төгрөгийн цалин олгосон болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймээс шүүх 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч хувьцааны үнэ 300,000 төгрөгийг төлсөн болох нь 2022 оны 7 сарын 07-ны өдрийн 1,317,915 төгрөг төлсөн төлбөрийн баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т.А******* нь хувьцааны үнэ 300,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй, мөн Д.Т*******д төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулсан, түүнд сануулсаар байхад үүргээ биелүүлээгүйн улмаас худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн болохоо нотлох баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ мөн биелүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байх тул 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А*******г тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хариуцагч Д.Т******* нэхэмжлэгч Т.А*******д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэлийн болон Компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А*******д шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгаж, үр дагаврыг арилгуулж Д.Т*******ыг Х******* т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухай:
Хариуцагч Д.Т******* шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэл гаргахдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилсөн үндэслэлээ тодорхойлохдоо: “... 2018 оны 4 сард Т.А******* Америкийн визанд орж, явах хүсэлтээ байгаагаа хэлж, өмнө нь ороод виза гараагүй, дахин визанд ороход компанийн хувьцаа эзэмшигч болж ормоор байна гэж гуйсны дагуу найздаа туслах зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхээ бэлэглэж, Т.А*******г Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулсан. Х******* т******* ХХК-ийн 40 хувийн энгийн хувьцаа болох хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчид Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасны дагуу бэлэглэсэн, нэхэмжлэгч хариуцагчийг шүүхэд маргаан үүсгэж, хариуцагчаар татан чирэгдэл үүсгэн, зохисгүй харилцаж гомдоосон үйлдэл хийсэн үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэлийн болон Компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А*******д шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгаж, үр дагаврыг арилгуулж Д.Т*******ыг Х******* т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохоор, шүүхэд хариуцагчаар татаж маргаан үүсгэснээр шаардах эрх үүссэн ...” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Т.А******* шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг шаардлагын хариу тайлбартаа: “... Америкийн виза гаргуулах шаардлагаар компанийн хувьцаа эзэмшигч болох шаардлагагүй, хариуцагч миний гадаад хэлний мэдлэгийг ашиглах зорилгоор хамтарч ажиллахаар хувьцааг шилжүүлсэн. Д.Т******* намайг харин маш их гомдоосон. Тиймээс намайг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох сөрөг шаардагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Х******* т******* ХХК-ийг анх Д.Т*******, Д.Нарангэрэл нар үүсгэн байгуулж, тус бүр энгийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байсан бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Д.Т******* Х******* т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх-ийн 120 дах тал/
Түүний дараа Д.Т******* 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Х******* т******* ХХК-ийн энгийн хувьцааны 40 хувийг Т.А*******д, мөн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг Т.А*******гийн өмчлөлд тус тус шилжүүлжээ. Зохигчийн хувьд тус хэлцлүүдийг байгуулсан хэлбэрийн талаас буюу гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй. Хэн аль нь тус гэрээг байгуулан, зохих бүрдүүлбэрийг ханган, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1-р хх 137-147 дахь тал/
Зохигчийн шүүхэд бичгээр гаргасан сөрөг шаардлага, хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэтгэлцсэн тайлбарыг нотлох баримтаар авагдсан бичгийн баримтуудтай харьцуулан судалж үзэхэд зохигчийн хооронд хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээ байгуулж, хүсэл зоригоо илэрхийлж, хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр хэлцэл болох нь тогтоогдож байна.
Болж өнгөрсөн цаг хугацаанд зохигчийн хооронд бий болсон эрх зүйн харилцааны талаарх одоогийн төсөөлөл, хэргийн бодит байдал буюу үйл баримтын үндэслэлийг бодитой, зөв тодорхойлоход зохигч, хэргийн оролцогчийн тайлбар чухал ач холбогдолтой. Дээр дурдсанаар шүүхэд гаргасан зохигч, хэргийн оролцогчийн сөрөг шаардлага, тайлбарууд өөр өөр агуулгаар илэрхийлэгдсэн бөгөөд шүүх хуралдааны явцад мөн талуудын мэтгэлцсэн байдал, тайлбар нь мөн агуулгын зөрчилтэй илэрхийлэгдэж байна. Хариуцагч тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч хариуцагчийг шүүхэд маргаан үүсгэж, хариуцагчаар татан чирэгдэл үүсгэн, зохисгүй харилцаж гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь бэлэглэлийг хүчингүй болгож гэрээний дагуу шилжүүлсэн хувьцаа болох хөдлөх хөрөнгийг буцаан шаардах үндэслэлийг бий болгосон гэж тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэж байна гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэгч Т.А******* нь хариуцагч миний гадаад хэлний мэдлэгийг ашиглах зорилгоор хамтарч ажиллахаар Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хувьцаа шилжүүлэх болсон хэлцэлд уг нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна өөр бусад нотлох баримтаар нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.
Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч түүнийг ноцтой гомдоосны улмаас бэлэглэсэн зүйлээ хүчингүй болгож хөдлөх хөрөнгө болох Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхээ нэхэмжлэгчээс буцаан авахаар шаардсан ба шилжүүлсэн хувьцаагаа анхнаасаа хариу төлбөргүйгээр нэхэмжлэгчид бэлэглэж, нэхэмжлэгчийг Х******* т******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулж, ажлын хөлсийг Т.А*******д төлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-81-82, 120, 138,/
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2, 276.3-т зааснаар Х******* т******* ХХК-ийн хувьцааны 40 хувийг шилжүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл ” хийсэн үндэслэлээр хариуцагч бэлэглэлийг хүчингүй болгохыг нэхэмжлэгчээс шаардаж, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн хувьцаагаа Т.А*******гаас гэрээний дагуу Д.Т******* шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд нэг нь бэлэг өгөх, нөгөө нь бэлгийг хүлээн авч, бэлэглэлийн гэрээний дагуу Т.А******* Х******* т******* ХХК-ийн хувьцааны 40 хувийн хувьцаа эзэмшигч болсон байх бөгөөд бэлэглэгч Д.Т*******ыг шүүхэд хариуцагчаар татан шүүхэд маргаан үүсгэн, зохисгүй харилцааны улмаас чирэгдэл үүсгэж байгаа нэхэмжлэгч Т.А*******гийн уг үйлдэл бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарна.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэснээр бэлэглэгч Д.Т******* гомдсон, энэ үеэс бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагч шаардах эрхийн хугацаанд сөрөг шаардлагаа гаргасан нь хуульд нийцсэн, шаардах эрхийн хугацаа дуусаагүй байна.
Иймд хариуцагчийн сөрөг шаардлагыг хангаж, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэлийн болон Компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А*******д шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгаж, үр дагаварыг арилгуулж Д.Т*******ыг Х******* т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х******* т******* ХХК-ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.А*******г тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.А*******д шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгаж, Д.Т*******ыг Х******* т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А******* Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг дагалдан гарсан Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, Х******* т******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Х******* т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Х******* т******* ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтанд заасан компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь Д.Т******* 90 хувь, Т.А******* 10 хувь гэж заасан заалтыг тус тус хүчингүйд тооцуулах, Т.А*******г Х******* т******* ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Т******* 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон тус компанийн 30 хувийн хувьцааг худалдсан 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Х******* т******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг, компанийн хувьцаа эзэмшигч Д.Т*******д буцаан шилжүүлэхийг Т.А*******д даалгах сөрөг шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.А*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,250 төгрөг, хариуцагч Д.Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,100 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 153,050 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Т*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ