Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/00517

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 01с 22ө

Дугаар 101/ШШ2024/00517

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:  /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

182,541,506 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Идэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц.******* нь 2018 оны 08 сарын 27-ны өдөр Утпала Финанс ББСБ ХХК-тай  дугаар зээлийн гэрээ байгуулан 76,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн бөгөөд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 2020 оны 08 сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж, 2019 оны 08 сарын 17-ны өдөр 038/190827 дугаар гэрээг байгуулсан, мөн 2020 оны 08 сарын 27-ны өдөр ЗНГ0023/200827 дугаар гэрээг байгуулж Зээлийн гэрээний хугацааг 2021 оны 08 сарын 27-ны өдрийг хүртэл сунгасан, 2021 оны 08 сарын 27-ны өдөр Г0012/210827 дугаар гэрээ байгуулан 2022 оны 08 сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан байдаг. Ц.******* 2023 оны 01 сарын 31-ний өдөр зээлийн хэмжээг нэмэгдүүлэхээр хүсэлт гаргаж, талуудын хооронд 2018 оны 08 сарын 27-ны өдөр байгуулагдсан 01/210827 дугаар гэрээнд зээлийн гэрээний хугацааг 18 сарын хугацаагаар буюу 2024 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн хэмжээг 50,163,720 төгрөгөөр нэмэгдүүлэв гэж өөрчлөлт оруулан ЗНГ0010/230131 дугаар гэрээг байгуулсан. Талууд 2018 оны 08 сарын 27-ны өдөр ЗБГ0001/180827 дугаар фидуцийн гэрээ байгуулан ******* УНТ улсын дугаартай Дайвоо маркийн автомашин, 3854 УНО улсын дугаартай Норд бенз маркийн автомашин, ******* УНО улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг тус тус барьцаалсан боловч барьцаа хөрөнгийг манай байгууллагын зөвшөөрөлгүй бусдад худалдан борлуулсан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээнд заасны дагуу Ц.******* нь барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдан борлуулах тохиолдолд манай байгууллагад мэдэгдэх үүрэгтэй боловч мэдэгдээгүй барьцааны зүйлийг солих, нэмэх хэлсэн боловч хүлээж аваагүй. Зээлийн хүүгийн төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2023 оны 03 сараас 2023 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд зөвхөн 2023 оны 7 сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг төлж дахин төлбөр төлөөгүй тул манай байгууллагаас удаа дараа мэдэгдсэн. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний 6.2-р зүйлийн 6.2.1-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, Ц.*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 142,000,000 төгрөг, зээлийн хүү 19,282,413 төгрөг нийт 161,282,413 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2018 оны 08 сарын 27-ны өдөр байгуулагдсан 01/180827 дугаар зээлийн гэрээнд заасны дагуу тооцоолбол үндсэн зээлийн төлбөрт 75,998,458 төгрөг, зээлийн үндсэн хүү нь 142,128,774 төрөг, үүнээс 35,585,753 төгрөгийг төлж, 106,543,021 төгрөгийн хүүг төлөөгүй байх бөгөөд нийт 182,541,506 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс гаргуулах шаардлагатай байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байна. Иймд Ц.*******ээс нийт 182,541,506 төгрөгийг гаргуулах шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү.

******* ББСБ ХХК-ийн эдийн засагчтай нийлж тооцооллыг би хамт гаргасан. Манай хуулийн фирм нэхэмжлэгч компанид хууль зүйн туслалцаа үзүүлж хамтарч ажилладаг. Идэр захиралтай холбогдоход 15 сая төгрөгийг зээлийн гэрээний тооцоотой холбогдуулж авсан нь үнэн, зээлийн хүүгээс хассан, 15 сая төгрөг хүлээж авсан дээр маргахгүй гэдэг хариу ирсэн тул авснаа хүлээн зөвшөөрч байна. *******эд 76,000,000 төгрөг зээлсэнтэй маргахгүй, 15,838,245 төгрөг, 50,163,270 төгрөгийг зээлээгүй нь үнэн. Анх байгуулсан зээлийн гэрээний дагуу 3 хувиар хүүг тооцож нэхэмжилж байгаа. 15 сая төгрөгийн үйл баримтад манай талаас тооцоололдоо оруулж тооцсон. Манай талаас нотлох баримтыг шаардлага хангуулж өгсөн баримтын хувьд үндсэн зээл 75,998,458 төгрөг, үндсэн хүү 142,128,774 төгрөг, үүнээс хариуцагч 35,585,750 төгрөгийг төлсөн. 106,000,000 төгрөгийн хүү төлөөгүй, үлдэгдэлтэй байгаа. Иймээс 181,541,506 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө үндсэн зээлийн үлдэгдэл 75,998,485 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү нийт 142,128,774 төгрөг болсноос 35,585,753 төлж үлдэгдэл 106,543,021 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдлээ 75,998,485 төгрөг гэж зөв тооцоолсон боловч зээлийн хүүгийн тооцоолол хийхдээ Ц.*******эд бодитоор олгоогүй зээлийн дүнгээсээ тооцоолсон байна. Хариуцагчийн тооцоогоор нийт хүү 112,863,456 төгрөг байхаас 72,809,446 төгрөг төлсөн үлдэгдэл 40,054,010 төгрөг байна. Хүүгийн үлдэгдэл 106,543,021 төгрөг шаардсанаас 40,054,010 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, Нийт /75,998,485 + 40,054,010 =/ 116,052,495 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөөнд нь төлөх боломжгүй байгаа учраас хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна.

Би анх нэхэмжлэгч компаниас 76 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байхад манай нэг машин осол хийж ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж, хүү төлөх чадваргүй болсон. Тухайн үед азаар осол хийсэн авто машин даатгалын компанид даатгагдсан байсан учраас Бодь даатгал компаниас 20 сая төгрөг нэхэмжилж, шүүхийн шийдвэр манай талд гарсан. Гэтэл нэхэмжлэгч ББСБ-ын захирал Б.Идэр таньдаг хүнээр яриулж 20 сая төгрөг авах байснаас 15 сая төгрөгийг шууд ******* ББСБ-ын дансанд авъя гээд авсан. Үүнээс хойш улс орон даяар цар тахлын хүнд нөхцөл байдал үүсэж ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Би 116,052,495 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх боломжтой. 72,809,446 төгрөгийг төлсөн байна. Харин нэхэмжлэгч талаас 32 сая төгрөгийг ойролцоогоор төлсөн гэж байна. Төлсөн мөнгөн дүн дээр зөрүү гарч байна. Нэхэмжлэгч тал баримтгүй ч тооцооллын хүснэгт дээр манайхыг төлсөн гэж бичсэн байгаа учир бид баримт өгөөгүй, нэхэмжлэлийн төлсөн гэх дүнг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 6-36-р тал, 48-81-р тал, 89-96-р тал, 106-109-р тал.

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 116-117-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Ц.*******эд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 142,000,000 төгрөг, хүүд 19,282,413 төгрөг, нийт 162,282,413 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндсэн зээлд 75,998,458 төгрөг, хүүд 106,543,021 төгрөг, нийт 182,541,506 төгрөг гаргуулахаар шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагаасаа татгалзсан.

 

Хариуцагч тал үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, төлсөн мөнгөнөөс 15 сая төгрөг, хөнгөлсөн 5 сая төгрөгийг хасаж тооцоогүй, бодитоор олгоогүй зэлээс хүү тооцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хүү болох 66,489,011 төгрөгийг зөвшөөрөхгүй маргаж байх ба зээлийн гэрээний үүрэгт 116,052,495 төгрөгийг төлөх ёстой гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг зээлийн ... гэжээ.

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.

 

******* ББСБ ХХК 2018 оны 08 сарын 27-ны өдөр 76,000,000 төгрөгийг Ц.*******эд 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж, ******* УНТ улсын дугаартай Дайво маркийн автомашин, 38-54 УНО улсын дугаартай Норд бенз маркийн өөрөө буулгагч, 38-46 УНО улсын дугаартай Норд бенз маркийн өөрөө буулгагчийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-18-22, 31-32/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Фидуцийн гэрээний дагуу Ц.*******ийн өмчлөлийн ******* УНТ улсын дугаартай Дайво маркийн автомашин, 38-54 УНО улсын дугаартай Норд бенз маркийн өөрөө буулгагч, 38-46 УНО улсын дугаартай Норд бенз маркийн өөрөө буулгагч зэргийг ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-35-36/

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний зүйлсийг өөрсдийн эзэмшилд бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад хариуцагч эзэмшиж байсан фидуцийн зүйлсийг бидний зөвшөөрөлгүй бусдад худалдан борлуулсан байгаа тул зээлийн гэрээний үндсэн үүргээ нэхэмжилж байна... гэсэн тул зээлийн гэрээний үүргийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

******* ББСБ зээлдэгч Ц.*******ийн дансаар 76,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, ******* ББСБ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2603031660 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-89/

Нэхэмжлэгчээс Ц.*******ийг 2019.09.01-нд 15,828,245 төгрөг зээлж аваад, 2019.09.01-нд 15,838,245 төгрөг төлсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордерийг хэргийн 59-60-р хуудсанд өгсөн боловч хэн аль нь бодитоор мөнгө аваагүй, мөнгө төлөөгүй гэж тайлбарлаж байх тул уг баримтуудыг үнэлэхгүй.

Зээлдэгч 2018.09.27-ны өдрөөс 2019.08.27-ны хооронд хүүг, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2019.08.27-ны өдөр үндсэн зээл, хүүг төлж дуусгах хуваарьтай байх ба зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 76,000,000 төгрөг, хүүд 31,920,000 төгрөг, нийт 107,920,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. /хх-22/

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд буюу 2018.09.27-нд 2,324,000 төгрөг, 2018.10.29-нд 2,250,000 төгрөг, 2018.11.27-нд 2,323,680 төгрөг, 2019.03.18-нд 500,000 төгрөг, 2019.04.02-нд 850,000 төгрөг, 2019.05.07-нд 1,000,000 төгрөг, 2019.06.18-нд 1,000,000 төгрөг, 2019.08.20-нд 1,500,000 төгрөг, 2019.09.20-нд 1,000,000 төгрөг, нийт 12,747,680 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын ордер, ******* ББСБ ХХК-ийн Хаан банкны 5070338393 тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2603031660 тоот дансны хуулгаар тогтоогдож байгааг хасахад зээлийн хүүд 19,172,320 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. /хх-54-58, 61, 67, 90-91/

 

Талууд 2019.08.27-нд 180827 тоот гэрээний хугацааг 2019.08.27-ны өдрөөс 2020.08.27-ны өдөр хүртэл 12 сараар сунгаж, хүүг 2 хувиар тохирсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-27-28/

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлийн үлдэгдлийг 91,836,730 төгрөг гэсэн байх ба үндсэн зээл нь 76,000,000 төгрөг байхад хүүг үндсэн зээл дээр нэмж гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцэхгүй байх ба хүүг 2 хувиар тохирсон байх тул нэхэмжлэгч тал 3.5 хувиар хүү шаардах эрхгүй байна.

 

Зээлдэгч 2019.09.27-ны өдрөөс 2020.08.27-ны хооронд хүүг, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2020.08.27-ны өдөр үндсэн зээл, хүүг төлж дуусгах хуваарьтай байна. Зээлдэгч 76,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг сунгасан тул гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 76,000,000 төгрөг, хүүд 18,240,000 /76,000,000*2хувь*12сар/ төгрөг, нийт 94,240,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан дээр эхний хугацааны хүүгийн үлдэгдэл 19,172,320 төгрөгийг нэмбэл 113,412,320 төгрөгийг төлөх үүрэгтэй. /хх-27-28/

 

Зээлдэгч зээлийн гэрээг сунгасан хугацаанд буюу 2019.08.30-нд 500,000 төгрөг, 2019.10.09-нд 700,000 төгрөг, 2019.11.07-нд 600,000 төгрөг, 2019.11.21-нд 1,812,000 төгрөг, 2020.02.13-нд 300,000 төгрөг, 2020.06.16-нд 4,500,000 төгрөг, 2020.06.16-нд 4,500,000 төгрөг, 2020.07.27-нд 2,126,928 төгрөг, нийт 15,038,928 төгрөг төлсөн болох нь ******* ББСБ ХХК-ийн Хаан банкны 5070338393 тоот дансны хуулгаар тогтоогдож байгааг хасахад 2020.08.27-ны байдлаар зээлийн хүүд 22,373,392 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. /хх-68-74/

 

Талууд 2020.08.27-нд 180827 тоот гэрээний хугацааг 2020.08.27-ны өдрөөс 2021.08.27-ны өдөр хүртэл 12 сараар сунгаж, хүүг 2 хувиар тохирсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-29-30/

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлийн үлдэгдлийг 91,836,730 төгрөг гэсэн байх ба үндсэн зээл нь 76,000,000 төгрөг байхад хүүг үндсэн зээл дээр нэмж гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцэхгүй байх ба хүүг 2 хувиар тохирсон байх тул нэхэмжлэгч тал 3.5 хувиар хүү шаардах эрхгүй байна.

 

Зээлдэгч 2020.09.27-ны өдрөөс 2021.08.27-ны хооронд хүүг, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2021.08.27-ны өдөр үндсэн зээл, хүүг төлж дуусгах хуваарьтай байна. Зээлдэгч 76,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг сунгасан тул гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 76,000,000 төгрөг, хүүд 18,240,000 /76,000,000*2хувь*12сар/ төгрөг, нийт 94,240,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан дээр 2020.08.27-ны байдлаарх хүүгийн үлдэгдэл 22,373,392 төгрөгийг нэмбэл 116,613,392 төгрөгийг төлөх үүрэгтэй. /хх-29-30/

 

Зээлдэгч зээлийн гэрээг сунгасан хугацаанд буюу 2020.09.27-ны өдрөөс 2021.08.27-ны хооронд Ц.*******ийн даатгалаас авах ёстой авлага болох 15,000,000 төгрөгийг 2020.09.03-нд, ББСБ-ын зүгээс хөнгөлөлт үзүүлсэн 5,000,000 төгрөг, 2021.05.25-нд 2,000,000 төгрөг, 2021.05.25-нд 2,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг төлсөн болох нь ******* ББСБ ХХК-ийн Хаан банкны 5070338393 тоот дансны хуулга, ******* ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр зэргээр тогтоогдож байгааг хасахад 2021.08.27-ны байдлаар зээлийн хүүд 16,613,392 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. /хх-65, 75-76/

Талууд 2021.08.27-нд 180827 тоот гэрээний хугацааг 2021.08.27-ны өдрөөс 2022.08.27-ны өдөр хүртэл 12 сараар сунгаж, хүүг 2 хувиар тохирсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-33-34/

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлийн үлдэгдлийг 91,836,730 төгрөг гэсэн байх ба үндсэн зээл нь 76,000,000 төгрөг байхад хүүг үндсэн зээл дээр нэмж гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцэхгүй байх ба хүүг 2 хувиар тохирсон байх тул нэхэмжлэгч тал 3.5 хувиар хүү шаардах эрхгүй байна.

Зээлдэгч 2021.09.27-ны өдрөөс 2022.08.27-ны хооронд хүүг, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2022.08.27-ны өдөр үндсэн зээл, хүүг төлж дуусгах хуваарьтай байна. Зээлдэгч 76,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг сунгасан тул гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 76,000,000 төгрөг, хүүд 18,240,000 /76,000,000*2хувь*12сар/ төгрөг, нийт 94,240,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан дээр дээр дурдсан хугацааны хүүгийн үлдэгдэл 16,613,392 төгрөгийг нэмбэл 110,853,392 төгрөгийг төлөх үүрэгтэй. /хх-33-34/

 

Зээлдэгч зээлийн гэрээг сунгасан хугацаанд буюу 2021.09.27-ны өдрөөс 2022.08.27-ны хооронд мөнгө төлөөгүй байх тул үндсэн зээлд 76,000,000 төгрөг, 2022.08.27-ны байдлаар зээлийн хүүд 34,853,392 төгрөг, нийт 110,853,392 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Талууд 2023.01.31-нд 180827 тоот гэрээний хугацааг 2022.08.27-ны өдрөөс 2024.02.27-ны өдөр хүртэл 18 сараар сунгаж, хүүг 2 хувиар тохирсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-23-25/

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлийн үлдэгдлийг 91,836,730 төгрөг гэсэн байх ба үндсэн зээл нь 76,000,000 төгрөг байхад хүүг үндсэн зээл дээр нэмж гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцэхгүй байх ба хүүг 2 хувиар тохирсон байх тул нэхэмжлэгч тал 3.5 хувиар хүү шаардах эрхгүй байна.

 

Зээлдэгч 2022.08.27-ны өдрөөс 2024.02.27-ны хооронд хүүг, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2024.02.27-ны өдөр үндсэн зээл, хүүг төлж дуусгах хуваарьтай байна.

Зээлдэгч 76,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг сунгасан тул гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 76,000,000 төгрөг, хүүд 27,360,000 /76,000,000*2хувь*18сар/ төгрөг, нийт 103,360,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Гэвч нэхэмжлэгч хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр буюу зээлийн гэрээг удаа дараа сунгахад хуваарийг удаа зөрчдөг үндэслэлээр гэрээг цуцалж, 2023 оны 10 сарын 24-ний өдөр шүүхэд хандаж байгааг буруутгах боломжгүй, зээлийн гэрээг цуцалж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцэж байна.

Үндсэн зээл 76,000,000 төгрөгийг ашигласан хугацаагаар нь тооцох үндэслэлтэй ба 76,000,000*2хувь=1,520,000төгрөг:30хоног*421хоног/2022.08.27-ны өдрөөс 2023.10.23-ны өдрийг дуустал/-оор тооцвол 21,330,666 төгрөгийн хүү тооцогдохоор байна.

2020.08.27-ны байдлаарх төлөөгүй хүүгийн үлдэгдэл 34,853,392 төгрөг, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүртэлх ашигласан хугацааны хүүд 21,330,666 төгрөг, нийт 56,184,058 төгрөгийн хүүгээс 2022.09.15-нд 500,000 төгрөг, 2022.09.15-нд 500,000 төгрөг, 2022.12.27-нд 3,000,000 төгрөг, 2023.07.06-нд 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг төлснийг хасвал эцсийн байдлаар 49,184,058 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. /хх-77-79/

 

Иймд хариуцагч Ц.*******ээс үндсэн зээлд 76,000,000 төгрөг, хүүд 49,184,058 төгрөг, нийт 125,184,058 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 57,357,448 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Үндсэн зээлийг нэхэмжлэгч тал 75,998,485 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас илүү гараагүй тул шүүх 76,000,000 төгрөг гэж тооцож шийдвэрлэсэн ба 1,515 төгрөгийн зөрүү гарч байгааг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,141,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 21,259,093 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ тохирох улсын тэмдэгтийн хураамжид 264,245 төгрөг төлөхөөс 107,000 төгрөгийг төлж, 157,245 төгрөгийг дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийг хангасан дүн 125,184,058 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 783,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******ээс 125,184,058 /нэг зуун хорин таван сая нэг зуун наян дөрвөн мянга тавин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 57,357,448 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Ц.*******эд холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,141,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 157,245 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 783,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 101/ШЗ2023/27499 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ