| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/08581/И |
| Дугаар | 101/ШШ2024/00515 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/00515
| 2024 о 01с 22ө | Дугаар 101/ШШ2024/00515
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах,******* дүүргийн Засаг даргад холбогдох,
ажилгүй байсан хугацааны цалин 16,630,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс******* дүүргийн ******* ******* ******* даргаар томилогдож ажиллаж байх хугацаанд 2015 оны 12 сарын 15-ны******* дүүргийн Засаг даргын тоот тушаалаар жирэмсэн байх хугацаанд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болно. Үүний дараа миний зүгээс шүүхэд хандаж, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1285 тоот шийдвэрээр буцаан томилсон боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл намайг ажилд буцаан томилоогүй байна. 2021 оны 06 сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар 31-ний өдрийг хүртэлх цалин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 5,836,506 төгрөгийг шүүхээр шийдүүлсэн боловч өнөөдрийн байдлаар шийдвэр биелэгдээгүй. Өнөөдрийг хүртэл намайг ажилд эгүүлэн томилоогүй байгаа учир 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 сарын 21-ний өдөр хүртэлх нийт 20 сарын цалин болох /нэг сарын 831,510/ 16,630,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.
Миний бие Хүүхэд, ******* ******* төвийн даргаар томилогдож өнөөдрийг хүртэл улсад тэргүүлэх хэмжээний амжилттай ажиллаж чадсан. Үүний нэг баталгаа нь миний хийлгүүлсэн логог Монгол улс даяар ашиглаж байгаа. Хариуцагч талаас тайлбарлахдаа Хүүхэд, ******* ******* төв татан буугдсан учраас намайг ажилд эгүүлэн томилох боломжгүй, энэ байгууллага татан буугдсан гэж хэлж байгаа,******* дүүргийн *******, ******* ******* төв нь төв байснаас газар болон өөрчлөгдсөн, өөр ямар нэгэн бүтцийн өөрчлөлт орсон зүйл байхгүй, зөвхөн нэршил нь өөрчлөгдсөн. Өмнө нь байсан шиг Дүүргийн засаг дарга Хүүхэд ******* ******* төвийн бүтэц, орон тоог баталж байгаа. Хүүхэд, ******* *******, төвийн даргыг засаг дарга санал болгож дээд шатны албан тушаалтнууд томилдог систем хэвээрээ байгаа. Цалин хөлсний талаар шүүхийн журмаар олон удаа маргаж байсан, бүх шатны шүүхээс намайг ажилд эгүүлэн томилох нь хуульд нийцэх юм байна гэж үзэж шүүхийн шийдвэрүүд гарч байсан. Нэгэнт намайг ажлаас үндэслэлгүй халсан талаар шүүхийн шийдвэр гарсан учраас Монгол улсын шүүхийн шийдвэрийг хэн ч гэсэн дагах ёстой. Хэрвээ намайг хууль бусаар ажлаас халаагүй байсан бол миний амьжиргаа одоогийнхоос шал өөр байх байсан. Өнөөдрийг хүртэл надтай дүйцэхүйц удирдах албан тушаалтан энэ байгууллагад олдохгүй, байгууллагын дарга ойрхон солигдож байгаа нь чадварлаг боловсон хүчин олдохгүй байгаагийн илрэл гэж харж байна, чадварлаг боловсон хүчин байхгүй учраас энэ байгууллагын тогтвортой үйл ажиллагаа цалгардаж, үүнээс үүдэн маш олон ******* эрх ашиг давхар хөндөгдөж байна. Миний бие удамшлын чанартай элэгний хорт хавдартай, мэргэжилдээ хайртай, багаасаа нийгмийн ажилд идэвхтэй оролцож байсан. Би энэ байгууллагад ажиллаж байхдаа өвчнөө мартаж шаргуу хөдөлмөрлөж, ажилдаа эергээр хандаж байсан. Би 4 *******тэй эмэгтэй хүн. Хувь хүний харилцаанаас үүдэн би ажлаас халагдсан гэж үздэг. Би сайдтай ажлаас үндэслэлгүй халагдсан талаар төв аймгийн иргэдтэй уулзалт хийж байхад нь уулзахад намайг ажлаас халах үндэслэлгүй байна гэж хэлсэн, сайдын ажлын албанаас ирсэн албан тоотыг би хавтаст хэрэгт өгсөн байгаа. Би гадаад улс руу эмчилгээнд явах гэтэл эрүүл мэнд болон нийгмийн даатгалын төлөлтийн тогтвортой байдлыг хардаг учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа, миний нөхцөл байдал дордож байна. Миний гол хүсэж байгаа зүйл бол ажлаасаа татгалзаж, шүүхийн журмаар цалингаа гаргуулж эвлэрэх хүсэлтэй байгаа. Өмнөх цалингийн талаарх шүүх хуралдаан дээр энэ асуудал яригдаж байсан. Би 22,600,400 төгрөг нэхэмжлэхдээ өөр албан тушаал хашмаар байгаагаа илэрхийлж байсан. Намайг ажилд санал болгох эрх нь дүүргийн Засаг даргад байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний боловсролын доогуур үнэлж байна, би их сургуулиа онц дүнтэй төгсөж байсан мэргэжлийн сургагч хүн. Хүүхдүүдтэй харьцах байдал тодорхой нарийн стандарттай байдаг, би үүнийг эзэмшсэн. Миний хуучин албан тушаалд Нийслэлийн ******* ******* ******* хэлтсийн даргыг урьж ажиллуулж байсан ч ур чадвар дутуу байсны улмаас ажлаасаа гарсан. Гэр ******* ******* төвийн даргаар намайг санал болгох боломжтой гэж үзэж байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.Эрдэнийн асуудал 2015 оноос хойш явж, би энэ хэрэгт 3 жилийн турш итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. 2021 оны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид 22,600,400 төгрөгийг******* дүүргийн засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэж, 2022 онд энэ мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс 22,600,400 төгрөгийг авахаасаа өмнө энэ мөнгийг авч, цаашид өөр шийдвэрлүүлэх хүсэлт байхгүй гэж бичгээр өргөдөл гаргаж өгсөн боловч үүнийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх хаагдаагүй. Үүнээс хойш 2022 оны шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хэрэг хаагдаагүй учраас цалингаа нэхэмжлэх эрхтэй гэж 2022 онд дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 6 сарын 24-ний өдөр 3001 дугаартай шүүхийн шийдвэр гарч 7,483,590 төгрөгийг нэхэмжилснээс 5,836,509 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Манай талаас давж заалдах шүүхэд гомдол гаргаж Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээсэн. Энэ асуудлаар хяналтын шатны шүүхэд хандаж 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 1286 тоот тогтоолоор ажилгүй байсан үеийн орлогыг үргэлжлүүлэн олгох нь үндэслэлгүй гэж үзэж хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх хурал дээр даргалагчаас тогтоолыг танилцуулахад Н.*******д бид нарыг ямар нэгэн байдлаар ажил санал болгох үүрэгтэй гэж тайлбарлаж өгсөн. Одоогийн байдлаар нэхэмжлэгчийн боловсрол, ур чадварт тохирсон ямар ажлын байр байгааг судалж байгаа. 2024 оны 1 сарын 24-ний өдөр гэхэд нутгийн захиргааны байгууллагын төрийн сан нээгдэж эхэлнэ, үүнээс өмнө Гэр ******* ******* хэлтсээс эрүүл мэндийн нийгмийн даатгалын тооцоолол ирвэл бид нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс руу мөнгийг шилжүүлэх болно. Манай талаас 2022 оны өмнөх цалингийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа, үүнээс хойших цалингийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа... гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Хэргийн 3-65-р тал.
Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Хэргийн 75-79, 83-85-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч******* дүүргийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэлх 20 сарын цалинд сард 831,510 төгрөгөөр тооцож нийт 16,630,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал Монгол Улсын Дээд Шүүх цаашид олговор нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн, ажилд томилох эрх хэмжээ байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Н.Эрдэнийг******* дүүргийн Гэр *******, *******, хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1,670,113 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 01285 дугаар шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 29-38/
Н.Эрдэнийг ажилд нь аваагүйн улмаас тэрээр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3491 дүгээр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт******* дүүргийн Засаг даргаас 17,461,710 төгрөг, 2022 оны 06 сарын 24-ний 3001 дүгээр шийдвэрээр 5,836,509 төгрөгийг тус тус гаргуулж Н.*******д олгохоор шийдвэрлэсэн, 3491 тоот шийдвэрийн дагуух төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, 3001 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчийн тайлбар,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 03246 дугаар шийдвэр, 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 03001 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 01870 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 01286 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-43-63/
Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 01286 дугаартай тогтоолд ... Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй боловч хуулиар ногдуулсан энэ үүргээ тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсэн зохицуулалтын дагуу шийдвэрийг биелүүлэх үр дагавар үүсдэг байна.
Хариуцагч нь Гэр *******, *******, төв татан буугдаж хэлтсийн эрх зүйн статустай болсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч 2018.06.27-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Аймаг, нийслэлийн Гэр *******, *******, асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр *******, *******, асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн ******* *******, *******, асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн ******* *******, *******, асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө гэсэн өөрчлөлт орсноос үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан хууль зүйн нөхцөл үүссэн, хариуцагч******* дүүргийн Засаг дарга нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ эрх бүхий этгээдэд уламжилж, шийдвэрлүүлэх боломжтой, энэ зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл байдал бий болсон байх тул цаашид олговрыг шаардах эрх байхгүй байна... гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч Н.Эрдэнийн ажиллаж байсан******* дүүргийн Гэр *******, *******, хэлтсийн даргын ажил, албан тушаал цомхотгогдсоноос болж ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдэхгүй болсон, цаашид олговрыг шаардах эрхгүй талаар Монгол Улсын Дээд шүүх дүгнэсэн байх тул хариуцагч******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 16,630,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан .... Хариуцагч******* дүүргийн Засаг дарга нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ эрх бүхий этгээдэд уламжилж, шийдвэрлүүлэх боломжтой... гэж дүгнэсний дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх бүхий байгууллагад хандах эрх нь нээлттэй байгааг дурдав.
Нэхэмжлэгч Н.Эрдэнийг улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 311,301 төгрөгийн 155,651 төгрөгийг төлөхөөс хэсэгчлэн чөлөөлснийг дурдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,650 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 16,630,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнийг улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 311,301 төгрөгийн 155,651 төгрөг төлөхөөс хэсэгчлэн чөлөөлснийг дурдаж, төлсөн 155,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ