Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/03515

 

                  

 

 

 

 

 

 

 

                   24         06            19

                                   

 

 

 

 

 

 

 

                                     184/ШШ24/03515

 

 

 

   

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* 7 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух /РД:/-т холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 24 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 24 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С.******* би 21 оны 05 сарын 19-ны өдөр Орос улсын иргэн - т бэлэглэлийн гэрээний дагуу Нийслэлийн дүүргийн -р хороо 73-р байр 2-р орц 0 тоотод байрлах байрыг шилжүүлж өгсөн. бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч С.******* намайг маш ноцтой гомдоосон үйлдэл хийсэн ба мөн бэлэглэлийг гэрээ байгуулж шилжүүлэх үеэс хойш 23 оны 9 сард миний амьдарч байсан байрны цоожийг сольж намайг орох боломжгүй болгож байраа эзэмшиж ашиглах боломжгүй болгосон. Иймд С.******* би 21 оны 05 сарын 19-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.*******гээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...С.*******гийн нэхэмжлэлтэй С.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Иймд С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 1000900941 тоот данснаас 111,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД