Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/03548

 

 

 

 

 

 

                  2024           06            20  

                                    *******4/ШШ2024/03548

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т. даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, 1 дүгээр орц, 6 тоот хаягт оршин суух овогт /РД:НЬ91091*******6/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга г, нэхэмжлэгч М.*******, хариуцагч У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М.******* миний бие 2013 онд У.той танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтрах амьдрах хугацаанд буюу 2015 оны 05 дутаар сарын 04-ний өдөр охин , 2019 оны 06 дугаар сарын *******-ний өдөр охин , 2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр нар тус тус төрсөн. Гэвч У. нь өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсноор 2023 оны 10 дугаар сараас биднээс тусдаа байх болсон.

Тэр үеэс хүүхдүүд маань миний асрамжид өсөж, торниж байна. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүхдүүд маань эцгээрээ овоглодог ба тусдаа амьдрах болсноор У. нь хуулиар хүлээсэн хүүхдүүдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээсээ чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Хоёр том охин минь сургууль, цэцэрлэгт сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, бусад зардлууд нэмэгдэж байгаа тул хуульд заасны дагуу У.оос нь тэтгэлэг гаргуулах шаардлагатай байна.

Иймд охин , , А. нарт эцэг У.оос тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд:

“...Бидний хамтын амьдралаар бий болгосон үл хөдлөх хөрөнгө болох Ү2201001981 дугаартай орон сууцны өөрт ногдох хувиа өөрийн 3 охин , , А.Дагина нарт өөрийн хүсэлтээр өгч байна. Хүүхдийн тэтгэмжийг тохирсон ёсоор 2024 оны 12 сарыг дуустал сар бүрийн 20-ны өдөр 300,000 төгрөгийг М.*******т шилжүүлэхээр тохирсон болно. 2025 оны 01 дүгээр сараас сар бүрийн 20-ны өдөр 500,000  төгрөг өгөхөөр тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Мөн бусад хэрэгцээний асуудалд боломжоороо тус нэмэр болох болно. ******* нас хүрсэн үед суралцах сургалтын төлбөрийг бүрэн хариуцна. Мөн хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ ярьж, уулзаж өөр дээрээ байлгахаар тохиролцсон. М.******* цаашид тэтгэмж болон эд хөрөнгийн талаар маргаан гаргахгүй байхаар тохиролцсон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч У.од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, зохигчид хэлэлцэн тохиролцож хариуцагч нь үл хөдлөх хөрөнгө болох Ү-2201001981 дугаартай орон сууцыг 3 охин болох , , А. нарт өгөхөөр, 2024 оны 12 сарыг дуустал сар бүрийн 20-ны өдөр 300,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сараас сар бүрийн 20-ны өдөр 500,000  төгрөг төлөхөөр, мөн , , А. нарыг ******* нас хүрсэн үед суралцах сургалтын төлбөрийг бүрэн хариуцахаар, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ ярьж, уулзаж өөр дээрээ байлгахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Иймд М.*******ийн нэхэмжлэлтэй, У.од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, тэдний эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тухайн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу М.*******ийн нэхэмжлэлтэй, У.од холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нь үл хөдлөх хөрөнгө болох Ү-2201001981 дугаартай орон сууцыг 3 охин болох , , А. нарт өгөхөөр, 2024 оны 12 сарыг дуустал сар бүрийн 20-ны өдөр 300,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сараас сар бүрийн 20-ны өдөр 500,000  төгрөгийг хүүхдүүдийг ******* нас хүртэлх хугацаагаар төлөхөөр, мөн , , А. нарыг ******* нас хүрсэн үед суралцах сургалтын төлбөрийг бүрэн хариуцахаар, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ ярьж, уулзаж өөр дээрээ байлгахаар харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.оос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД