Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2024/00436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: *******,

Нэхэмжлэлийн шаардлага: *******ийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалын өөрт холбогдох хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2017 оны 9 дүгээр сараас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн эрхлэгч, 2021 оны 1 дүгээр сараас амбулторийн тасгийн БЗДХ, ДОХ-ын их ээр ажиллаж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халагдсан, шүүхийн шийдвэрээр амбулаторийн тасгийн халдвартын кабинетийн ээр эргэн томилогдон халдвартын ийн тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгуулан ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэн ажиллаж байгаа болно. Гэтэл *******ийн дарга Л. нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалаар миний үндсэн ажлын чиг үүргийг өөрчилж, өсвөрийн ид шилжүүлэн, мэргэжлийн халдвартын ийн жижүүрт гаргахгүй, багц цагийн сургалтад явуулахгүй, өрөөндөө дуудаж олон мэргэжлийн албаны хүмүүсийн дэргэд зүй бус үг хэллэгээр гутаан гүтгэн доромжилж, ёс зүйгүй авирлаж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхэнд минь бүдүүлгээр ноцтой халдаж ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна. Иймд миний бие Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд минь халдаж ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтээр ялгаварлан гадуурхаж гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.******* нартай уулзаж тохиролцож энэ тушаалыг гаргасан гэж хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч хэлж байна. Ер нь бол энэ тушаалд 7 хүн орсон байгаа. 7 хүний 6 хүнтэй нь уулзсан. Харин Б.*******тэй уулзаагүй тушаал гарсан гэдгийг баталж байна. Халдварт өвчний талаарх сургалтад мэргэжлийн ийг хамруулах талаарх албан бичиг ирсэн. Энэ албан бичигт Халдварт өвчин судлалын үндэсний төв 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 31/1798 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Энэ нь Элэг бүтэн Монгол 2 буюу 2022 оноос үргэлжилж буй хөтөлбөрийн 2022-2025 онд сургалтад мэргэжлийн халдвартын ийг оролцуулах тухай албан бичгийг харьяа газруудад хүргүүлсэн байдаг. Уг албан бичгийн 2 дугаар хавсралт дээр албан тушаалаар ажиллаж байгаа мэргэжлийн албан тушаал, лэх эрх зэргийг дурдаж, детальчлан оруулж өгсөн байдаг. Жишээлбэл, халдвартын , хянадаг, элэгний эм, эм бичдэг, халдвартын ийн хяналт хийдэг элэгний эм бичих эрхтэй , дотрын гэх мэтчилнээр тодорхой зааж өгсөн сургалт байсан учраас энэ сургалтад миний бие дүүргээ төлөөлж оролцох ёстой байсан. Гэтэл уг сургалтад байгууллага албан ёсоор хамруулаагүй. Хамрагдах тухай хүсэлтээ би тухайн үед Эрүүл мэндийн төвийн дарга болон тасгийн эрхлэгч нарт сургалт семинарт хамрагдаж болох бүх хууль ёсны, баримт нотолгоог хавсарган өгсөн боловч намайг сургалтад хамруулахгүй гэж хэлсэн. Миний өгсөн өргөдөлд цохолт хийгээгүй. Энэ сургалтад Б.******* чамайг явуулахгүй гэж миний ширээн дээр миний гаргасан өргөдөл, гомдолд хавсарсан баримтууд ирсэн үлдсэн байдаг.

Хоёрдугаарт: ээлжийн сургалтад энэ хүмүүс намайг хамрагдсан гэж байна. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын нарыг чадавхжуулах сургалтад би хамрагдаж чадаагүй. Дараа нь хоёр дугаар ээлжийн сургалтад миний бие болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гомдол гаргасны дагуу , газраас төрөлжсөн мэргэжлийн, яамны харьяа байгууллагуудын ны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг, гэх мэт төрийн тусгай үйлчилгээ явуулдаг эмнэлгүүдийн нарын сургалтад намайг хамрагдах уу гэж санал тавьсны дагуу би сургалтад хамрагдсан. Тэрнээс байгууллага асуудлыг минь шийдээгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан. Миний бие 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 3 шатны шүүхийн шийдвэрээр халдвартын гэх албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилдаа орсон. Үүний дагуу ажлаа үүргээ гүйцэтгэж байхад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А/88 тушаал гарч, миний хийж байгаа ажлыг элэгний В, С вирусийг өсвөр үеийг хариуцан ажилладаг ид хариуцуулна гэж тушаал гарсан. Тухайн үед байгууллагын удирдлага болон холбогдох хүнд хандсан боловч шийдэлд хүрээгүй. Тиймээс дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаад шийдэгдээгүй учраас Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалд гомдолтой байгаа тул тушаалыг надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: ... Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаал нь байгууллагын дарга өөрөө санаачилсан юм биш. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болон амбулаторийн тасгийн нар хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулаад илгээ эрхэлсэн орлогч дарга төлөвлөж орж ирсэн тушаал байгаа юм. Уг тушаалаар ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой эрүүл мэндийн төвийн дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тушаал. Уг тушаалаар амбулаторийн тасагт ажиллаж байгаа нэр бүхий 6 ийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ажиллах ажил үүргийн хуваарилалтыг хавсралтаар баталсан. Уг тушаалыг Монгол Улсын төсвийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 16.5.1 16.5.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын эрүүл мэндийн даргын эрх үүргийн 2.6.3 2.6.10, ажил олгогчийн эрх үүргийн 4.1.1-д зааснаар нийцүүлэн гаргасан. Нэхэмжлэгч тушаал гарснаар багц цагийн сургалтад явуулахгүй байгаа, жижүүрт гаргахгүй байгаа, хэл амаар доромжилсон гэж нэхэмжлэл гаргасан.

Багц цагийн сургалтад явуулдаггүй гэдэг асуудал нь Халдвар судлалын үндэсний төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.гийн баталсан хоёр хоногийн гепатит вирусийн халдварын тандалт, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, оношилгоо, илгээний хяналтын сургалтад 6 ийг хамруулахаар нэр заагаагүй бичиг ирсэн. Энэ сургалтад явах нарыг удирдлагаар хэлэлцээд сургалтад явсан байдал, мэргэшүүлэх байгууллагын стратеги зорилтын хүрээнд нэр бүхий нарыг явуулсан. Б.******* би энэ сургалтад заавал явах ёстой гэж удирдлагын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, юм болгонд Б.******* явах ёстой гэдэг байр сууриас хандаж байгаа юм.

Багц сургалтын 2 дугаар шатны сургалтад нь Б.******* хамрагдчихсан байгаа. Тэгсэн мөртлөө нэхэмжлэл гаргахдаа би сургалтад хамрагдаагүй гэж Эрүүл мэндийн төвийн даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндэтгэлгүй хандаж өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцсэн үйлдэл гаргаж байна. Энэ нь Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1 4.2.2-т заасан заалтыг Б.******* зөрчсөн.

Сургалтад шаардлага хангасан нар оролцсон. Мөн нэхэмжлэгч хуралд оролцсон атлаа өөрийнхөө хуралдсан хурлын тэмдэглэлийг өөрөө бичиж, үүнийгээ нотариатаар батлуулаад хэрэгт нотлох баримтаар өгчихсөн байгаа. Энэ нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл юм. Тэр хуралдаан дээр албан ёсоор Н. гэдэг хурлын тэмдэглэл хөтөлсөн байгаа. Уг хурлын тэмдэглэл дээр Б.******* ийг доромжилсон үйл баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрийг нь ноцтой доромжилсон гээд байгаа. Тийм асуудал огт байдаггүй. Тэтгэвэрт гараад эмнэлгийн хүсэлтээр ажиллаж байгаа нарыг өндөр настны тэтгэвэрт гарсан авгайчууд гэж нас хүйсээр нь ялгаварлан гадуурхсан.

Мөн нэхэмжлэгч эвлэлдэн нэгдэх эрхэд халдлаа гэсэн асуудал гаргасан. 16 тасгийн эрхлэгчийг Үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнээр элсүүлээгүй бөгөөд ажил мэргэжлээр, жендерийн ялгаварлан гадуурхалт гаргасан. 4 жилийн хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллахдаа нэг ч удаа Үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулаагүй, зохион байгуулж чадахгүй, чадваргүй, ажилчид нь дэмжихгүй, ажилчдынхаа төлөө нэг ч юм хийгээгүй ийм хүн байгаа юм.

Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гомдол гаргасан. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Н. шалгаад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5.1-д заасныг удирдлага болгон Б.******* ийн гаргасан гомдлыг холбогдох хүмүүсийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдохгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, Налайх, Багахангай дүүргийн прокурорын байгууллага хянаад Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэж үзсэн. Тийм учраас нэхэмжилж дурдаад байгаа шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

3.1 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот Ажил үйлчилгээ зохицуулах тухай тушаал, хавсралт ( 1 дүгээр хх-ийн 03-04 хуудас ),

3.2 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 тоот Б.*******ийг ажилд авах тухай тушаал ( 1 дүгээр хх-ийн 07 хуудас ), 

3.3 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/38 тоот Б.*******ийг эгүүлэн ажилд томилох тухай тушаал ( 1 дүгээр хх-ийн 08 хуудас ), 

3.4 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт ( 1 дүгээр хх-ийн 09-18 хуудас), 

3.5 Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, шийдвэр ( 1 дүгээр хх-ийн 19-22 хуудас), 

3.6 1006/13 дугаартай диплом ( 1 дүгээр хх-ийн 49-50 хуудас), 

3.7 Б.*******ийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх ( 1 дүгээр хх-ийн 51-52 хуудас), 

3.8 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрын дугаар диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ ( 1 дүгээр хх-ийн 53-56 хуудас), 

3.9 Эрүүл мэндийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эрх олгох тухай тушаал, хавсралтын хамт, В, С дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт оношилгоо, илгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх нь багц цагийн сургалтын гэрчилгээ ( 1 дүгээр хх-ийн 57-59 хуудас), 

3.10 , Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тоот сургалтад оролцуулах тухай албан бичиг, хавсралтын хамт ( 1 дүгээр хх-ийн 60-62 хуудас), 

3.11 *******ийн амбулторын тасгийн эрхлэгч Э.д гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлт, хавсралт ( 1 дүгээр хх-ийн 63-67 хуудас), 

3.12 Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03/620 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 68 хуудас), 

3.13 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралд дуудсан тухай тэмдэглэл ( 1 дүгээр хх-ийн 70-71 хуудас), 

3.14 *******ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Д.Оюунмаад гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт ( 1 дүгээр хх-ийн 72-73 хуудас), 

3.15 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар шийдвэр ( 1 дүгээр хх-ийн 74-75 хуудас), 

3.16 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар магадлал ( 1 дүгээр хх-ийн 76-78 хуудас), 

3.17 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ( 1 дүгээр хх-ийн 79-81 хуудас), 

3.18 Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/146 тоот албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 82 хуудас), 

3.19 Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023.09.29-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/874 тоот албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 83 хуудас), 

3.20 Эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тодорхойлолт ( 1 дүгээр хх-ийн 84 хуудас), 

3.21 Эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тодорхойлолт ( 1 дүгээр хх-ийн 85 хуудас), 

3.22 Нийслэлийн *******ийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар гомдол шийдвэрлэх тухай тогтоол ( 1 дүгээр хх-ийн 86 хуудас), 

3.23 газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 87 хуудас), 

3.24 Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/18 тоот журам заавар батлах тухай тушаал, хавсралт ( 1 дүгээр хх-ийн 88-95 хуудас) хамт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

4. Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.1 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/62 тоот Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт ( 1 дүгээр хх-ийн 97-111 хуудас), 

4.2 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Б. нарын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт ( 1 дүгээр хх-ийн 112-116 хуудас), 

4.3 Б.гийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0026037 тоот зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар ( 1 дүгээр хх-ийн 117 хуудас), 

4.4 Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 90 тоот албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 118 хуудас), 

4.5 Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.гийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай ЗХБ-39 дугаартай тогтоолын хуулбар ( 1 дүгээр хх-ийн 119 хуудас), 

4.6 Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/620 тоот албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 120 хуудас), 

4.7 Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/98 тоот албан бичиг, Б.гийн 2022, 2023 онуудын амбулаторийн үзлэгийн тоон үзүүлэлт, Б.*******ийн 2022, 2023 онуудын амбулаторийн үзлэгийн тоон үзүүлэлт ( 1 дүгээр хх-ийн 121-123 хуудас), ,

4.8 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Б.******* нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт ( 1 дүгээр хх-ийн 124-127 хуудас), 

4.9 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, Б.******* тэй хийсэн хурал, уулзалтын тэмдэглэл ( 1 дүгээр хх-ийн 187-188 хуудас), 

4.10 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/264 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 190-192 хуудас), 

4.11 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/345 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 193-194 хуудас),

4.12 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/497 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 195-196 хуудас), 

4.13 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/50 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 197-199 хуудас), 

4.14 Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/51 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ( 1 дүгээр хх-ийн 200-202 хуудас) зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт

5.1 Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2023.12.01-ний өдрийн ТГ- тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг (1 дүгээр хх-ийн хуудас), 

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2023.06.08-ны өдрийн 03/752 тоот гомдол шалгуулах тухай албан бичиг, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021.05.19-ний өдрийн 04/578 тоот гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021.11.29-ний өдрийн тоот хариу өгөх тухай албан бичиг, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2023.01.13-ны өдрийн 05/59 тоот гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, , Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2023.11.29-ний өдрийн тоот сургалтад оролцуулах тухай албан бичиг, хавсралтын хамт, , Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2023.11.29-ний өдрийн тоот сургалтад оролцуулах тухай албан бичиг, хавсралтын хамт, Гепатитын вирусын халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо, илгээ, хяналт сэдэвт сургалтын хөтөлбөр, бүртгэл

5.2 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/87 дугаар тушаал ( 2 дугаар хх-ийн хуудас) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Тус эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн үндэслэлээ:...Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нь уг тушаалыг гаргаснаараа миний ажлын чиг үүргийг өөрчилж жижүүрт гаргахгүй байгаа, жил бүр хангах ёстой багц цагийн сургалтад хамруулаагүй, байгууллагын албан ажилчдын дунд зүй бус үг хэллэгээр доромжилсон, ялгаварлан гадуурхаж, үр дүнгийн урамшуулал олгохгүй байгаа тул тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулна.. гэж

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...Эмч *******ийг ялгаварлан гадуурхаагүй, эмнэлэгийн дарга хууль, журамд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажил үйлчилгээг зохицуулж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тушаал гаргаж нарыг ажлыг зохицуулсан, нэхэмжлэлд үндэслэлд дурдсан асуудлыг уг тушаалаар хязгаарлаагүй, ажил үүргийн зохицуулалт хийсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй.. хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигч тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах эсэхэд маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.******* маргаан бүхий тушаалыг үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд хандаж, талуудын маргаан шийдэгдээгүй тул уг шийдвэрийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гардан авч (1 хх-ийн 22 хуудас), 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасантай нийцэж байх тул шүүхэд гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

6. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/34 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.*******ийг тус эмнэлэгийн Амбулторын тасгийн Халдварын кабинетын ээр томилжээ. (1хх-8 хуудас) 

 

7. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Амбульторын тасагт ажиллаж байгаа зарим нарын ажиллах ажил үүргийн хуваарь гаргаж, нэхэмжлэгч Б.*******т хавсралтаар Халдварт өвчин, элэгний В, С вирусаас бусад халдварт өвчний үйл ажиллагааны чиглэлийг хариуцуулсныг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүхээс хөдөлмөрийн эрхийн харилцааны маргааныг шийдвэрлэхдээ тухайн нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд холбогдох тушаал шийдвэр хамаарах эсэх, хуульд нийцэж гарсан эсэхэд дүгнэлт хийдэг.

 

8.Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр тушаалыг хүчингүй болгоно хэмээн маргаж байна. Үүнд:

 

1.Миний ажил үүргийг өөрчилж жижүүрт гаргахгүй байгаа,

2.Багц цагийн сургалтад явуулаагүй,

3.Эмнэлэгийн дарга өрөөндөө дуудаж албаны болон байгууллагын ажилтнуудын дунд зүй бус үг хэллэгээр доромжилсон,

4.Намайг ялгаварлан гадуурхаж, урамшуулал олгоогүй, ажлын чиг үүрэг өөрчилсөн гэжээ.

 

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр 08-ны өдрийн А/88 тоот тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг тус тус үндэслэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн тасагт ажиллаж байгаа нарын ажил үүргийн хуваарийг баталсан байх бөгөөд энэ тушаалаар Б.*******ийг элэгний В, С вирусээс бусад халдварт өвчнийг хариуцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, ажилтан Б.******* нар 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, албан тушаалын тодорхойлолтыг баталж, ажлын байрны тодорхойлолтоор халдвартын кабинетын ийн ажил албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг зохицуулсан байна. (1 хх-ийн 09-18 хуудас),

 

Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь /нэхэмжлэгч Б.*******/ Амбулторын тасгийн халдвартын ийн чиг үүргийн хүрээнд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т нь сард мэргэжлийнхээ дагуу илгээний тасагт жижүүр хийнэ, ээлжлээр ажиллах, 5.2.13-т мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, 5.2.15-д ..ур чадварын нэмэгдэл олгох журмын дагуу хийсэн ажлаа улирал бүр дүгнүүлэх, Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээнд сургалтын багц цагийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй байхаар,

 

Ажил олгогч нь 5.1.4-т зааснаар ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон урамшуулал олгох, 5.1.5-д ..төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын дагуу улирал бүр ажилтнуудыг дүгнэж, үр дүнгийн урамшууллыг олгох үүрэг хүлээнэ, 5.1.6-д Ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх, мэргэшихэд туслалцаа үзүүлэн дэмжиж, ажлын үр дүн явц, чанарын талаар үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах,

 

Байгууллагын дотоод журам-ын Эрүүл мэндийн төвийн даргын хэрэгжүүлэх эрх үүргийн 4.1.1-д Байгууллагын зохион байгуулалтын нэгж, ажилтны албан тушаалын тодорхойлолтод ажлын уялдаа, ачааллыг жигдрүүлэх, давхардлыг арилгах зорилгоор ажил үүргийг оновчтой тогтоож мөрдүүлнэ, 4.1.6-д ажилтны хөдөлмөрийн оновчтой зохион байгуулах.. зэрэг эрх үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар ажил олгогч ажилтны хэрэгжүүлэх эрх үүргийг, нь багц цагийн сургалтад хамрагдах, ээлжээр жижүүрт гарах, ур чадварт тохирсон урамшуулал авах, байгууллагын удирдлага эрх хэмжээний хүрээнд ажил үүргийг оновчтой зохион байгуулах эрхийн талаар зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэийн үндэслэл шаардлагаа ..миний ажил үүргийг өөрчилж жижүүрт гаргахгүй байгаа, Багц цагийн сургалтад явуулаагүй, Эмнэлэгийн дарга өрөөндөө дуудаж албаны болон байгууллагын ажилтнуудын дунд зүй бус үг хэллэгээр доромжилсон, Намайг ялгаварлан гадуурхаж ажлын чиг үүрэг өөрчилсөн гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа боловч маргаан бүхий А/88 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.*******ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, жижүүрт гарахыг хязгаарласан, багц цагийн сургалтад хамруулаагүй, хамрагдах эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тушаалыг хүчингүй болгуулах шаардлагатай холбоогүй, хамааралгүй байх ба үндэслэл тус бүрт дүгнэлт хийвэл

1.    Ажил үүргийн дагуу жижүүрт гаргахгүй байгаа гэдгээ баримтаар нотлоогүй, байгууллагын удирдлага жижүүрт гаргахгүй байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй,

2.    Багц цагийн сургалтад явуулаагүй гэх боловч Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зохион байгуулсан сургалтад 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамрагдсан буюу маргаан бүхий тушаал гарснаас хойш хамрагдсан (хх-ийн 163-171 хуудас)

3.    ..өрөөндөө дуудаж олон мэргэжлийн албан хүмүүсийн дэргэд зүй бус хэллэгээр гутаан доромжилсон, гэх боловч хх-ийн 70 дугаар хуудаст авагдсан хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгч Б.******* өөрөө хөтөлсөн, хурлыг удирдсан хүн хянасан тухай тэмдэглэгээ байхгүй тул уг баримтыг үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй,

4.    Ялгаварлан гадуурхсан.. , урамшуулал олгоогүй гэх боловч энэ тухай Хүний эрхийн үндэсний комисст хандаж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТГ- дүгээр албан бичгээр, Эрүүл мэндийн газраас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд Зөвлөмж хүргүүлж, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох зөрчлийг арилгах (2 хх-ийн 85 хуудас)-ыг даалгасан байна.

 

Хэдийгээр Эрүүл мэндийн газраас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд Зөвлөмж хүргүүлж, 5 зөрчил илэрсэн, зөрчилд ажилтнуудын улирлын үр дүн урамшууллыг үнэлэх үнэлгээний багийн хурлын тэмдэглэл хөтлөөгүй, нарын жижүүрээр ажиллах хуваарийг батлахдаа нийт нарын тэгш оролцоог хангаагүй, ялгавартай хандсан, ..Б.*******т 2024 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй, .Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний хугацаа дууссан байхад сунгаагүй.. гэх зөрчлил илэрсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн маргаж буй А/88 дугаар тушаалын үндэслэлд хамааралгүй, зөвлөмжийн тушаалтай шууд холбоо, хамааралтай гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Б.Хандбилэгийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох тус төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай тушаал ямар хамааралтай нь тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэлд шууд хамааралтай гэж үзэх боломжгүй, тушаал нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох Налайх дүүргийн Эрүүл мэндийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн А/88 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА