| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03703/И |
| Дугаар | 184/ШШ2024/03560 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/03560
| 2024 06 21 | 184/ШШ2024/03560 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, шүүгч Г.Нямсүрэн, шүүгч Х.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:ИО8032816/-т холбогдох,
Гэм хорын хохиролд *******,46,41 төгрөг гаргах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.******* миний бие 2024 оны 01 сарын 16-ны өдөр 11 цагийн үед БЗД 7-р хороо Баянцээл төвийн баруун замд жолоочтой маркийн УНН дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж биедээ хүндэвтэр хохирол авсан. Л.тай холбогдох эрүүгийн хэргийг БЗД-ийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн Л. торгах ял ногдсан. Хохирлын хувьд баримтаар нотолсон хохирлыг гаргасан боловч зарим хохирлыг шаардлага хангаагүй гэж үзэж гаргаж өгөөгүй юм аа. Одоо миний бие дахин эмнэлэгт хэвтэж эрүүл болж сайжраагүй л байна дахин эмчилгээ хийлгэж байгаа болно. Миний бие нь осолд орсноос хойш ажил төрлөө хийх боломжгүй болсон. ХХК-д лангуу агах түрээсэлдэг боловч ажил хийлгүй хоосон түрээс төлөөд явж байна. Тухайн өдөр 17 настай хүү гарцаар гарч явсан. Азаар хүү хөнгөн гэмтэл авсан. Иймд хариуцагчаас *******,46,41 төгрөгийг гаргж өгнө үү” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдааны үед байгсан эвлэрлийн гэрээнд: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага *******,46,41 төгрөгөөс 6,446,41 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,500,000 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л.т холбогдан *******,46,41 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,446,41 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,500,000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Д.*******ын нэхэмжлэлтэй, Л.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн эвлэрэл нь хийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, тэдний эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Д.******* хариуцагч Л. нарын тухайн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн *******6 дугаар зүйлийн *******6.5-д заасны дагуу Д.*******ын нэхэмжлэлтэй, Л.т холбогдох *******,46,41 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,446,41 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,500,000 төгрөгийг хариуцагч Л. нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдахаар харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн *******6 дугаар зүйлийн *******6.6, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 86,50 төгрөгийг гарган улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Х.ОЮУНЖАРГАЛ