Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0079

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, П******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П******* ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ П******* ХХК-нд холбогдох хэсгээс татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас П******* ХХК-нд холбогдох хэсгийг хавтаст хэргээс хасч, Т******* ХХК-нд холбогдох хэсгийг тусгаарлан шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П******* ХХК нь Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан ...П******* ХХК-д Ц-022Х, Ц-023Х, Ц-024Х дугаар бүхий 3 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, П******* ХХК-д Ц-022Х, Ц-023Х, Ц-024Х дугаар бүхий 3 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч П******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч П******* ХХК-ийн захирал С.Э*******ад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан П******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч П******* ХХК ...П******* ХХК-д Ц-022Х, Ц-023Х, Ц-024Х дугаар бүхий 3 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, П******* ХХК-д Ц-022Х, Ц-023Х, Ц-024Х дугаар бүхий 3 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА