Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2024/00437

 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.од холбогдох хүүхдийн сургалтын төлбөр 4,983,080 гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 2,491,540 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 2,491,540 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,679 төгрөгийг тал хувь 47,339 төгрөгийг хариуцагч О.оос гаргуулж нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч О. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА