| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/07132/И |
| Дугаар | 101/ШШ2024/00725 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/00725
| 2024 о 02с 02ө | Дугаар 101/ШШ2024/00725
| ******* хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 62 тоотод байрлах, *******-******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* *******, ******* ******* ******* /рд:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 513,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******-******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус ББСБ-ын эзэмшлийн УБУ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг Б.Очир нь жолоодон Баянгол дүүргийн 6-р хороо Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд уулзварт баруунаас зүүн чигт явж байхдаа 2021 оны 11 сарын 22-ны өдөр 19 цагийн үед QX56 маркийн УНТ улсын дугаартай автомашинтай шүргэлцсэн ******* тээврийн осол гаргасан болно. - ХХК-аар УБУ улсын дугаартай автомашины эвдрэлд үнэлгээ хийлгэхэд автомашинд учирсан хохирол 465,000 төгрөг, үнэлгээний төлбөр 30,000 төгрөг болсон. Тус ББСБ-д нийт 495,000 төгрөгийн хохирол учирсан байна. Уг ослын шалтгаан нөхцөл нь жолоочид зорчих баримжаа олгох *******ын хэвтээ тэмдэг тэмдэглэл хийгдээгүйгээс гарсан болох нь Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн02203 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн *******ын хэвтээ тэмдэг тэмдэглэлийн ажлыг ******* ******* *******, ******* ******* ******* хариуцан хийж гүйцэтгэдэг болохыг 7/330 тоот албан бичгээр Газраас мэдэгдсэн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Б.Очирт 28ё-3/363 дугаарт албан бичгээр ... уулзварын хэвээ тэмдгийг ******* ******* *******, ******* ******* ******* хариуцдаг болохыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас албан ёсоор мэдэгдсэн тул иргэн та өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхэд хандан, нэхэмжлэл гаргана уу гэж ирүүлсэн тул танай шүүхэд хандаж байна. Иймд ******* ******* *******, ******* ******* *******-аас УБУ улсын дугаартай автомашинд учруулсан хохирол болох 495,000 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 18,000 төгрөг, нийт 513,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* *******, ******* ******* ******* нь Нийслэлийн Засаг даргын 2021 .3 дугаар сарын 25-ны өдрийн А/209 дугаартай Эрх шилжүүлэх тухай захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын *******тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу тоот Хотын гол болон туслах гудамж *******уудын тэмдэглэгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Замын хөгжлийн *******т манай газраас 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 257 тоот тэмдэглэгээний ажлын гудамж, *******уудын байршил, тоо хэмжээг илүүлэх тухай албан бичиг явуулсан. Нийслэлийн Замын хөгжлийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 5/1750 тоот албан бичгээр тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэх байршил, тоо хэмжээг ирүүлсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээт ажлыг хийж дуусган 82/2021 дугаартай акт, гэрээ дүгнэсэн маягтаар Нийслэлийн Замын хөгжлийн *******т хүлээлгэн өгсөн. Уг актын 2.1-д Энэхүү тэмдэглэгээний ажил нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан, авто *******ын ******* ******* ажлыг зориулалтын дагуу ашиглахад хангалттай гэж үзээд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна.
Уг ******* тээврийн осол 2022 оны 11 сарын 22-ны өдөр болсон байх бөгөөд бид ажлаа бүрэн хийгээд хүлээлгээд өгснөөс хойш гарсан байна. Энхтайваны өргөн чөлөөнд нийт 12,000 м2 орчим хэвтээ тэмдэглэгээ байдгаас 2021 онд Нийслэлийн Замын хөгжлийн газраас манай газраар 2,343 м2 тэмдэглэгээний ажил гүйцэтгүүлсэн бөгөөд бусад ажлуудыг өөр аж ахуй нэгж байгууллагуудаар хийлгэсэн. Тухайн осол болсон Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын хяналтын инженерийн өгсөн үүрэг даалгаврын дагуу зогс шугам 6м.кв, явган хүний гарц 38.4м.кв ажил хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Эгнээ тусгаарлах шугам, үргэлжилсэн шугамын ажил манай байгууллагаар огт хийлгээгүй бөгөөд хийх үүрэг даалгавар өгөөгүй болно. Авто *******ын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.3-д зааснаар Нийслэл, орон нутгийн чанартай авто *******, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна гэж заасны үндсэн дээр Нийслэлийн Замын хөгжлийн ******* нь авто *******ын эзэмшигч бөгөөд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын *******ын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Э., Прокурор М. нар тоот зөрчлийн хэрэг нээж тус хэргийг шалгаж Нийслэлийн Замын хөгжлийн газрыг холбогдогчоор татан буруутайд тооцож 0003369 дугаартай шийтгэх хуудсаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгосон боловч Холбогдогчоор татаагүй, хуульд заасан процессын дагуу явуулаагүй, хэргийг нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр мөн холбогдогчоор татаж эрх үүргийг тайлбарлаагүй, шинжээчийн дугаартай дүгнэлтийг Замын хөгжлийн *******т танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй зэрэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэврийн хуудсыг хүчингүй болгосон байна. Энэ хэрэгт манай байгууллагыг холбогдогчоор татагдаж гэм буруутай гэж тогтоогдоогүй байхад Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын *******ын цагдаагийн хэлтсээс иргэнд учирсан хохирлыг манай байгууллага төлж барагдуулах ёстой гэсэн нь хуулийн дагуу үндэслэлгүй байна. Мөн хэргийн материал дотор Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын *******ын цагдаагийн хэлтсээс 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 26ё-3/92 албан бичгийн хариуд 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 178 тоот албан бичгээр манай байгууллага хариуцагч биш, хохирол төлөх үндэслэлгүй болхийг албан бичгээр хүргүүлсэн. Иймд манай байгууллага нь хэргийн хариуцагч биш бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...******* ******* *******, ******* газрын гэрээг шалгаж үзэх хэрэгтэй. Авто *******ын тэмдэглэгээнээс болж осол гарсан бол Нийслэлийн Замын хөгжлийн ******* буруутай... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-26-р тал, 29, 31,-32-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 171-179-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 89-96-р тал, 106-111, 139-146-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК хариуцагч ******* ******* *******, ******* ******* *******-т холбогдуулан гэм хорын хохирол болох авто машинд учирсан хохиролд 495,000 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 513,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Авто *******ын тухай хуулиар *******ын тэмдэглэгээг Нийслэлийн Замын хөгжлийн ******* хариуцаж, эзэмшдэг гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
УБУ улсын дугаартай авто машины өмчлөгч нь *******-******* ББСБ ХХК болох нь зохигчийн тайлбар, тээврийн цагдаагийн албаны ******* тээврийн осол, хэргийн үзлэгт тэмдэглэгдсэн байдал зэргээр тогтоогдсонтой хариуцагч маргаагүй тул *******-******* ББСБ ХХК-ийг шаардах эрхтэй гэж үзэв.
Баянгол дүүргийн нутаг 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн зохицуулдаг уулзварт 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 19 цагийн үед тоёота приус маркийн УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Б.Очир жолоочтой, инфинити кьюикс 56 маркийн УНТ улсын дугаартай Байгаль жолоочтой тээврийн хэрэгслүүд хоорондоо шүргэлцсэн ******* тээврийн осол гарсан, уг ослын улмаас УБУ улсын дугаартай тоёота приус авто машины зүүн урд хаалга хонхойж зурагдаж, зүүн хойд хаалга үзүүр дээрээ хонхойж зурагдаж гэмтсэн болох нь зохигчийн тайлбар, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэрэгт авагдсан - ХХК-ийн гаргасан автомашин техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна. /хх6-7, 31/
Жолооч нар 25-р эмийн сангийн уулзварыг нэвтрэх үйлдэл хийхдээ *******ын хэвтээ тэмдэглэгээ байхгүйгээс баримжаа алдсанаас шүргэлцсэн болох нь Дотоод хэргийн их сургуулийн 2022.01.27-ны дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-9/
Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1036 дугаар Захирамжаар Авто Замын хөгжлийн *******-ын нэрийг Замын хөгжлийн ******* болгон өөрчилсөн болох нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын https://road.ub.gov.mn/ вэб сайтад нийтэд илэрхий байдлаар мэдээлжээ.
Авто *******ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Нийслэл, орон нутгийн чанартай авто *******, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна гэж заасны дагуу нийслэлийн чанартай авто *******, түүний зурвас газрыг эзэмшигч нь хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Замын хөгжлийн газрыг мөн гэж үзэхээр байх ба энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна. /хх140/
******* ******* *******, ******* ******* нь ******* *******, арчлалт, хамгаалалт, *******ын будаг тэмдэг, тэмдэглэгээ хийх, асфальт бетон бүтээц хайрга, дайрганы үйлдвэрлэл, гудамж талбайн гэрэлтүүлгийн завсар арчлалт ашиглалтыг хариуцах, хяналт тавих чиг үүрэгтэй аж ахуйн тооцоот үйлдвэрийн ******* болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-34/
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн А/209 тоот эрх шилжүүлэх тухай захирамжаар 2021 онд хийгдэх *******тай холбоотой багц ажлыг 5 хавсралтаар баталж, дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэхийг ******* ******* *******, ******* ******* *******-т үүрэг болгосон, хавсралтад заагдсан ажлуудыг ******* ******* *******, ******* ******* *******-т хийж гүйцэтгэн 2021 оны 11 сарын 18-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч талын тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2021.03.25-ны А/209 тоот эрх шилжүүлэх тухай захирамж, түүний хавсралт, Авто *******, *******ын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хх-90-95, 107-111/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч ******* ******* *******, ******* газрын хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд гэмтэл, хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Авто *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Авто *******ыг эзэмшигч нь авто *******ын арчлалт, *******ын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Замын хөгжлийн ******* нь нийслэлийн авто *******тай холбоотой ажлыг хууль болон дүрэм, журамд заасны дагуу бусдаар гүйцэтгүүлж, хяналт тавих эрх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын *******ын цагдаагийн хэлтсийн 2022.10.20-ны 28ё-3/363 тоот албан бичигт тухайн уулзварын хэвтээ тэмдгийг ******* ******* *******, ******* ******* ******* хариуцдаг болохыг тогтоосон гэж тайлбарлаж байх боловч уг осол гарахад ******* ******* *******, ******* ******* ******* буруутай болох нь тогтоогдохгүй, *******ын цагдаагийн хэлтэс нь ******* тээврийн ослыг шалгах эрхтэй боловч бусдын гэм буруутай үйлдлийг тогтоодог эрх бүхий байгууллага биш тул уг албан бичгээр хариуцагчийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч тал ...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Замын хөгжлийн газрыг буруугүй гэж үзсэн... гэж тайлбарлаж байх боловч эрүүгийн шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүйгээс торгосныг үндэслэлгүй гэж дүгнэсэн байх бөгөөд үүгээр Нийслэлийн Замын хөгжлийн газрыг буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч тал жинхэнэ хариуцагч биш гэж маргасан байхад нэхэмжлэгч тал хамтран хариуцагч татах талаар хүсэлт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан байгааг дурдав.
Иймд хариуцагч ******* ******* *******, ******* ******* *******-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 513,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд авто *******ын тэмдэглэгээнээс болж осол гарсан бол Нийслэлийн Замын хөгжлийн ******* буруутай гэх дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,040 төгрөгийг улмын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******, ******* ******* *******-т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 513,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД