| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/01095/И |
| Дугаар | 183/шш2024/02888 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 183/шш2024/02888
2024 оны 07 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/02888 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Г*******ийн нэхэмжлэлтэй Ю ХХК-д иргэний хэрэгт нэхэмжлэгч 26,706,672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 4,710,672 төгрөгөөс татгалзаж, 21,996,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Э.Г*******ийн 291,484 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас 291,484 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Г*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай..
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ