Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2024/00438

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2024/00438

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч:  *******,*******,*******од оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух,  овогт ийн д холбогдох

Байрны түрээсийн төлбөр 3,000,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч С.тай 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулан нэг сарын 400,000 төгрөгөөр 24 сарын хугацаатайгаар 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл байраа түрээслүүлсэн. Орон сууц хөлслөх гэрээг нотариатаар баталгаажуулж хоёр тал гарын үсэг зурсан. Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байрнаас гаргасан. Уг гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул түрээсий үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөгөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 631,000 төгрөгийг шилжүүлэн авсан. 31,000 төгрөг нь тогны мөнгө байсан юм. Одоо үлдэгдэл мөнгө болох 3,000,000 төгрөгийг төлөхгүй байх тул төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.*******агийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч С.д холбогдуулан байрны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

     

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг улсын төсвөөс, 31,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

  Хариуцагч С. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******гийн нэхэмжлэлтэй,  хариуцагч С.д холбогдох байрны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг улсын төсвөөс, 31,475 төгрөгийг хариуцагч С.аас гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА