Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/00761

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 02с 05ө

Дугаар 101/ШШ2024/00761

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ******* ХХК,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Боржигин овогт*******авын ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Өөлд овогт *******ын *******т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, орлогын мөнгөнөөс хувьдаа авч завшсан 25,694,936 төгрөг, бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, Х.*******ийн нэр дээр байгаа ******* ******* ХХК-ийн өмч болох ******* /Gotte/ барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******д буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

92,849,180 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Х.*******, түүний өмгөөлөгч П.*******, Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.******* миний бие нь 2019 оны 02 сарын 25-ний өдөр ******* ******* ХХК-н хувьцааны 67 хувь, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж, ******* гэсэн нэршил бүхий брэнд барааны тэмдэг Нэрс, аньс, чацарганын хүнсний бүтээгдэхүүн-ий патентын хамт 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөгөөр үнэлж, энэ дүнгээр зохих төлбөрийг бүрэн төлж хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулан хуулийн дагуу худалдан авсан. Миний бие ийнхүү ******* ******* ХХК-ийг худалдан авсны дараа Х.******* гэж хүнийг өмнө нь тус компанид ажиллаж, үйл ажиллагааг нь хариуцан эрхлэн явуулж байсан туршлагад үндэслэн түүнтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцож, ингэхдээ түүнд өөрийн худалдан авсан компанийн хувьцааны 17 хувийг бэлэглэж, үйлдвэрлэл хариуцсан захирлаар түүнийг томилж, би өөрөө компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж, компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Энэ компанийг худалдан авснаас хойш 3 жил орчим хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа Х.*******т итгэж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн хариуцуулсан. Мөн миний бие компанийн үйл ажиллагааг өргөтгөх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан, Компанийн нэрээр банкнаас 480,000,000 /дөрвөн зуун наян сая/ төгрөгийн зээл авч энэхүү зээлээсээ Х.*******т итгэл үзүүлж, хувьд нь 90,000,000 төгрөг зээлдүүлэн өгсөн. Гэтэл Х.******* нь миний итгэлийг эвдэж, өөрт нь олгогдсон эрх мэдлийг хувийн зорилгодоо урвуулан ашиглаж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон манай компанийн дүрэмд компанийн барааны тэмдэг, лого, тамга тэмдэг нь тус компанийн өмчлөлд байна гэж зааж баталгаажсан ******* ******* ХХК-ийн өмч болох Gotte барааны тэмдэгтийн гэрчилгээг өмчлөгч хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигч надад огт мэдэгдэлгүйгээр 2019 онд Оюуны өмчийн газарт хандан өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авсан байна. Компанийн өмч болох дээрх барааны тэмдэгтийн гэрчилгээг Х.******* нь ийнхүү өөрийн нэр дээр гаргуулан авсан тухай 2022 оны 07 оны 25-ны өдөр бусдаас сонсож мэдэн, холбогдох баримтыг олж авсан. Мөн Х.******* нь компанийн үйлдвэрлэдэг үндсэн бараа бүтээгдэхүүнийг миний зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүн хадгалах байрнаас удаа дараа дур мэдэн авч борлуулж, компанид орвол зохих орлогын мөнгө болох 25 694 936 / Хорин таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг харилцагч байгууллагуудаас бэлнээр авч хувьдаа завшсан байна. Иймд ******* ******* ХХК-ийн банкнаас авсан зээлээсээ Х.*******т хувьд нь зээлдүүлж өнөөг хүртэл төлөхгүй байгаа 90,000,000 /ерэн сая/ төгрөг компанид орвол зохих бүтэгдэхүүн борлуулсан орлогын мөнгөнөөс Х.******* хувьдаа авч завшсан 25,694,936 /Хорин таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөг, нийт 115,694,936 /Нэг зуун арван таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ******* ХХК-д олгуулах, Х.*******ийн нэр дээр байгаа компанийн өмч болох Gotte барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ******* ХХК-н нэр дээр шилжүүлэн өгөх, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг бэлэглэгч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******гийн нэр дээр буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Энэ асуудлаар нэхэмжлэгч өмнө нь цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан бөгөөд дээрх асуудал нь гэмт хэргийн шинжгүй иргэд хоорондын маргаан байх тул иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол гарсан болно. Мөн хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Д.*******гийн оролцож байгуулсан гэрээний зүйл болох түүний хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг ******* ******* ХХК-ийн нэр, барааны тэмдэгтийг хууль бусаар ашиглан, тус компанийн үйлдвэрлэлийн байранд нууцаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, уг бүтээгдэхүүн дээрээ компанийн нэрийг зөвшөөрөлгүй ашиглан хуулбарлан тавьж Улаанбаатар хотод байрлалтай сүлжээ Си юу монголиа /Cu mongolia сүлжээ дэлгүүр, хоолны газарт зарж борлуулж байсан, мөн компанийн үйлдвэрлэсэн үндсэн бүтэгдэхүүнийг борлуулсан орлогын мөнгийг хувьдаа авч завшсан, компанийн өмч болох Gotte барааны тэмдэгтийн гэрчилгээг дур мэдэн өөрийн нэр дээр гаргуулан авсан зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйлдлүүд нь түүнд компанийн хувьцааг бэлэглэгч, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.*******г гомдоосон ноцтой үйлдэл болж, улмаар Д.*******гаас хариуцагч Х.*******т бэлэглэсэн 17 хувийн хувьцааг буцаан шаардах үндэслэл болж байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар болох Д.*******, түүний хувьцааг нь эзэмшиж гүйцэтгэх захирлаар ажилладаг ******* ******* ХХК нар хариуцагч Х.*******т холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо холбоотой, нэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйлдэл нь нөгөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй шууд хамааралтай, харилцан үүрэг тооцох боломжтой, нэг нэхэмжлэлд хамтатган шийдвэрлэх хуулийн шаардлагад нийцэж байгаа болно. Иймд хариуцагч Х.*******ээс зээлийн гэрээний үүрэг 115,694,936 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгуулах, Х.*******ийн нэр дээр байгаа ******* ******* ХХК-ийн өмч болох Gotte барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ******* ХХК-н нэр дээр шилжүүлэн өгөх, мөн Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн 17 хувийн хувьцаа. хувьцаа бэлэглэгч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******д буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т даалгах, 91,000,000 төгрөгийг Х.*******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Миний бие нь 2019 оны 02 сарын 25-ний өдөр ******* ******* ХХК-ийн хувьцааны 67 хувийг иргэн Б.аас худалдан авч, энэхүү авсан хувьцааны 17 хувийг тус компанийн 33 хувийн хувьцааг эзэмшигч Х.*******т бэлэглэж, бид тус компанийн хувьцааг 50:50 хувиар тэнцүү хуваан эзэмшиж, Х.*******ийг үйлдвэрлэл хариуцсан захирлаар томилж, би өөрөө компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Намайг энэ компанийн хувьцааг худалдан авахаас өмнө Б., Х.******* нар хувьцаа эзэмшигч байхдаа компанийнхаа нэр дээр буюу нэг талаас ******* ******* ХХК-ийг төлөөлж Х.******* 2018 оны 05 сарын 31 -ны өдөр ЗГ18/05/582 дугаартай бичил хэрэглээний зээлийн гэрээ-г байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг мөн тус компанийг Б. төлөөлөн 2018 оны 10 сарын 31-ний өдөр ЗГ18/05/589 дугаартай бичил хэрэглээний зээлийн гэрээ-г тус байгуулан 100 000 000 төгрөг.щ, нийтдээ Финанс ББСБ ХХК-аас 200 000 000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг авсан байдаг. Энэхүү зээлээс 18,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-иас гэсэн утгатайгаар буцаан төлж, үлдсэн 182,000,000 төгрөгийн зээлийг ******* ******* ХХК- аас ББСБ ХХК-д төлөх ёстой өр төлбөр болж үлдсэн байсан. Миний бие тус компанийн хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болохын өмнө энэхүү өр төлбөрийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар өмнөх хувьцаа эзэмшигч Б., Х.******* нартай тус тусад нь болон бид хамтдаа уулзаж ярилцахад дээрх 200,000,000 төгрөгийн зээлээс хувьцаа эзэмшигч нар хувьдаа болон компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, бид нарын хариуцах ёстой өр төлбөр байгаа юм, энэ өрийг бид барагдуулна ингэхдээ тус тусын хувьдаа авч ашигласан мөнгөө тухайн дүнгээр нь харин компанид оруулсан мөнгийг хувьцаа эзэмшигч нар хуваан төлж барагдуулна гэсэн тохироотой гэдгийг надад ойлгуулсан. Миний бие Б.аас авсан өөрийн хувьцааны 17 хувийг X.*******т бэлэглэж, талууд компанийн хувьцааг ижил тэнцүү эзэмшиж, хуулийн дагуу тухайн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээгээр үүрэг хариуцлага хүлээнэ гэдгээ харилцан ойлголцсон. Улмаар Б.аас 50 хувийн хувьцааг нэр дээрээ шилжүүлэн авч эзэмшиж байгаа Д.*******. Б. нар нь дээрх зээлийн өрнөөс 50 хувь буюу 91,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар болж.интэхдээ Б. 42,000,000 төгрөгийг, харин үлдсэн 49,000,000 төгрөгийг Б.******* тус тус хариуцан барагдуулахаар болсон. Харин хувьцаа эзэмшигч Х.*******ийн хувьд дээрх зээлээс өөрийн хувьдаа авсан болон хувьцаа эзэмшигчийн хувьд хариуцан барагдуулбал зохих нийт 91,000,000 төгрөгийг тухайн үед Д.******* миний бие Х.*******ийн өмнөөс ББСБ ХХК-д төлж барагдуулсан болно. Тодруулбал Д.******* миний бие 2019 оны 02 сарын 25-ны өдөр ******* ******* ХХК-ийн 67 хувийн хувьцааны үнэ болох 670 000 төгрөгийг хувьцаа эзэмшигч Б.ад хувьд нь төлж барагдуулан, тухайн өдрөө өөрийн авсан 67 хувийн хувьцаанаас 17 хувийг Х.*******т шилжүүлэн түүнд нийт хувьцааны 50 хувийг эзэмшүүлэх, үлдсэн 50 хувийг өөрөө эзэмших гэрээг тус тус хуулийн шаардлагад нийцүүлэн хийж баталгаажуулсан. Энэ өдрөө урьд өмнө компанийн нэр дээр Б., Х.******* нарын авсан зээлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд хийсэн өмнөх тохиролцооны дагуу Б. 42 000 000 төгрөгийг, Д.******* миний бие үлдсэн 49,000,000 төгрөг дээр нэмж Х.*******ийн төлбөл зохих 91 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг оролцуулан нийт 140,000,000 төгрөгийг би өөрөөсөө төлж, миний тэдний өмнөөс мөнгө төлсөн баримтад Х.******* Б. нар хамтдаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Х.*******ийн өмнөөс түүний төлж барагдуулбал зохих 91,000,000 төгрөгийг Д.******* миний бие төлж барагдуулах үүрэггүй, энэ хүнтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулж өр төлбөр барагдуулах талаар үүрэг хариуцлага хүлээсэн зүйл байхгүй бөгөөд иргэн Х.*******ийн 2018 оны 05 сарын 31-ний өдөр ББСБ ХХК-тай ЗГ18/05/582 дугаартай Бичил хэрэглээний зээлийн гэрээг байгуулан нэр дээрээ зээлж авсан зээлийн үлдэгдэл төлбөр 91,000,000 төгрөгийг түүний өмнөөс төлж барагдуулсан учир дээрх мөнгийг Х.*******ээс буцаан нэхэмжилж байна. Иймд хариуцагч Х.******* өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж, энэхүү нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа бөгөөд, энэ нэхэмжлэлийн шаардлагын дагуу Х.*******ийн ББСБ ХХК-д төлж барагдуулбал зохих өр төлбөрийг Д.******* миний бие түүний өмнөөс төлж барагдуулсан учир энэхүү төлбөрт өгсөн мөнгө болох 91,000,000 төгрөгийг Х.*******ээс гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* Gotte барааны тэмдэгтийн тухайд, миний бие 2012 оны 10-р сарын 03-нд ******* ******* ХХК-ийг анх Боломж -Оч ХХК нэрээр үүсгэн байгуулж өөрийн гэр бүлийн гишүүдийн нэрний эхний үсгээр ******* брэндийг санаачлан зах зээлд аньс, чацаргана, нэрсний өтгөрүүлсэн жүүснээс гадна 17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Номин супермаркет болон Сансар сүлжээ дэлгүүрээр борлуулдаг байсан учир 3318 оны 6-р сард Оюуны өмчийн газарт хүсэлт гаргаж ******* нэрээр брэндээ баталгаажуулж 2019 оны 01-р сарын 04-нд бүртгэл үүсэж гэрчилгээжүүлж Оюуны өмчийн анхдагч эзэн эрхээ авсан. 2.Компанийн 17%-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийн тухайд, Манай компанийн 67%-ийн хувьцааг 140,0 сая төгрөгөөр өмнөх хувьцаа эзэмшигч Б.аас худалдан авсан гэх боловч надад ямар ч мөнгөн шилжүүлгийн баримт үзүүлээгүй, 17%-н хувьцааг нэхэмжлэгч буцаах нөхцөлгүй байсан бол нэхэмжлэгч Д.*******тай гэрээ хийж хамтран ажиллах нөхцөл бүрдэхгүй байсан ба 17% дээр бидний хооронд ямар нэгэн бэлэглэлийн гэрээ хийгдээгүй. Мөн 50:50% хувьцаа эзэмшигчээр хамтарч ажиллах саналыг хүлээн зөвшөөрч 50% хувьцаа эзэмшигч болсноор нэхэмжлэгч Д.******* нь манай компанийн нэрийг ашиглан хангалттай ашиг орлого олсон гэж үзэж байна. Мөн тухайн үед 140 сая төгрөг гэх мөнгөнөөс компанид нэг ширхэг ч тоног төхөөрөмж нэмэгдээгүй түүхий эд материал аваагүй болно. Худалдаа Хөгжлийн Банкнаас компанийн нэрээр Жижиг дунд үйлдвэрт зориулж авсан 480,0 сая төгрөгийн зээлийн тухайд; 2019 оны 2-р сарын 25-наас эхлэн хамтран ажиллах явцдаа 4 удаагийн бага зээл авч төлж байсан 2022 оны 6 сард ЖДҮ-ийн 480 саяын зээл авсан боловч уг зээлийг хугацаанаас нь өмнө шахаж төлөх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. шалтгааны тодруулга; 2019.02.23-нд Д.*******гийн эгч Д.Ганчимэгийн хүсэлтээр түүний хүргэн дүү болох Н.*******тай хамтран ажиллахаар болсон. Мөн Н.******* нь төрийн албанд даргын алба хашдаг учир /нэрээрээ дамжуулан бизнесийг удирддаг. Тэр ч байтугай манай компаниас түүний гар утасны төлбөрийг шилжүүлдэг. удирдлагын зардал гаргадаг байсан. Өнгөрсөн хугацаанд тус компанид ажилласан ажилчид болон манай гэр бүлийн гишүүд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээгүй, тогтмол цалингүй, ажиллагсдын өдөр тутмын хангамжийг өөрийн үзэмжээр хасах, нэмж, олгохгүй, ажиллуулж байсны дээр бидэнд байнга элдэв шахалт үзүүлэн үйлдвэрлэх явц технологи зааврыг мэдэн авахаар дайрч улмаар биднийг шахан хөөж компанийг дангаар эзэмших хүсэлтэй нь илэрхий байсан ба би олон удаагийн шаардлага тавьдаг байсан ч үүнийг гомдоллоо хэмээн үл тоон дорд харьцдаг байсан. Компанийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч санхүүгийн бүх эрх мэдлийг нэхэмжлэгч Д.******* эдэлж бүрэн хяналтдаа байлгаж байсан ч мэдээлэл өгөхөөс дургүйцдэг өөрийн дураар бусдад зээл олгож хувийн сонирхол илт гаргаж өнгөрсөн хугацаанд ямар нэгэн ашиг орлоготой эсвэл алдагдалтай ажилласан мэдээлэл тайлан гаргаж өгөөгүй албан шаардлага тавихаар ашиг гэж жаахан мөнгө өгдөг хэл ам хийхгүй бол дуртай үедээ цалин өгч дургүй үедээ цалин хасчихдаг болсон төдийгүй олон тодорхойгүй байдал үүсгэж аргагүй байдалд орж 2022 оны 3-р сараас миний хувьд цаашид хамтрах боломжгүй тул нэг бол хувьцаагаа худалдаж авъя, нөгөө бол хувьцаагаа заръя гэсэн санал тавьсан. Ингээд аман байдлаар олон удаа ярилцаж 2022 оны 06-р сарын 07-ны өдөр №22/01 дугаартай Хувьцаа худалдах худалдан авах гэрээ хийсэн ч биелэгдэх хугацаагүй гэрээ байсан. Мөн 2022 оны 07-р сарын 05-ны өдөр ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр татан буулгахаар тогтож, комиссыг итгэмжлэлийн үндсэн дээр Н.******* ба би гэсэн 2 гишүүнтэй байгуулж, татан буулгах комиссын тайланг 2022 оны 09-р сарын 01-ний өдрийн дотор сонсохоор болсон. Энэхүү шийдвэрийн 2-т: Татан буулгах комисс компанийн байранд хадгалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн , тоног төхөөрөмж автомашин зэргийг худалдан борлуулж олсон орлогыг ЖДҮ-ийн зээлийн үлдэгдэл төлбөрт төлөх, дансны бэлэн мөнгөний үлдэгдлийг мөн зээлийн төлбөрт төлөх ажлыг хийхээр заасан төдийгүй нэхэмжлэгч Д.*******г мөн адил компаниас зээлдсэн 92,849,110 төгрөгийг буцааж төлүүлэхээр заасан байгаа хэдий ч тайлангаа тавихын оронд эрүүгийн цагдаагийн газар болон иргэний хэргийн шүүхээр яваад байгааг шударга бус хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 4-р сард Ай ч- ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр 578,406,024 төгрөгийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөтэй болохыг тогтоосон. Компанийн бүхий л тоног төхөөрөмж - эд хөрөнгө, 195,198,796 төгрөгийн үнэ бүхий жимс жимсгэнэ- түүхий эдийг нэхэмжлэгч тал бүгдийг нь ачаад аваад явсан зөвхөн өөрөө дангаар худалдан борлуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Д.*******гийн өмнөх миний компанийн хувьцаа эзэмшиж байсан Б.ын Гэрэлт ББСБ-аас хэрэглээний зээл авах гэж яваад танилцсан, хугацаанд нь хүүтэй зээлээ төлчихдөг хөөрхөн бичил бизнест 170,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж манай компанийн 67%-ийг эзэмших болж хамтарч ажиллаж эхэлмэгц хөрөнгө оруулалт гэх мөнгө нь өндөр хүүтэй зээл болон хувирч хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан үүсэж улмаар Б нь сэтгэлзүйн асар их дарамт үзүүлэх болсон. Энэ тухай найз Д.Ганчимэгт ярьснаар 2019.02.23-нд түүний дүү Д. ******* хүргэн Н.******* нартай уулзуулж: асуудлын чинь шийдэхэд тусалъя гэдэг санал сонсож тухайн үеийн хүнд байдлаас, мөн адил тэгш эрхтэй хамтдаа урагшлах их итгэл төрөн Б.тай цаг товлож тэднийг хооронд нь уулзуулснаар өнөөдрийн үр дагаварт хүрсэн. Д.*******тай бизнес нийлснээс хойших 3 жилийн хугацаанд 4 удаа банк болон хувиас нь зээл авч зээлийн хүүг яг цагт нь төлж барагдуулахад үйлдвэрлэлийг тасралтгүй явуулан ажиллаж ирсэн. Энэ хугацаанд манай компанийн борлуулалтын орлого 3.9 тэрбумд хүрсэн ч санхүүгийн тайланг шударгаар гаргадаггүй гүйцэтгэх захирал ба санхүү бүртгэлийн эрхийг Д.******* болон түүний гэр бүл дангаараа захирч, мөнгөн орлогыг дур мэдэн зохицуулж надад мэдэгдэлгүй банкны зээлээс 100 гаруй сая төгрөгийг дүүдээ шилжүүлж компанид ашиггүй цалингийн зардал гарган хамаатан садангаа ажилд авах мэтээр илтэд дээрэнгүй хандаж үл ойшоох байсан тохиолдол маш олон. Хувьцаа эзэмшигчдийн хурал жилдээ 2 хийж ойлголцож асуудлыг шийдэх гэсэн боловч гаргасан шийдвэрээ байнга эргэж буцаж асуудлыг хурцдуулж дарамт үзүүлдэг. Энэ гэрээг хийснээс хойш олон уйл явдал болсон бөгөөд компанийн бүх хөрөнгө тоног төхөөрөмж, бэлэн, бэлэн бус авлага зэргийг Д.******* нөхөр Н.******* нар ачаад аваад явсан яаж үнэгүйдүүлж зарцуулж байгаа эцсийн тайланг ирүүлээгүйд гомдолтой учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2012 онд Боломж-Оч нэрээр компани байгуулж улмаар ******* брэндийг гэр бүлийн гишүүдийнхээ эхний үсгээр гаргаж жимсний /аньс, нэрс, чацаргана/ өтгөрүүлсэн жүүс үйлдвэрлэн зах зээлд борлуулж эхэлсэн. Ингээд 2018 онд гэх нэгэн банк бусаас бизнесийн жижиг зээл 2-3 авснаар гүйцэтгэх захирал Б.тай танилцаж манайд хувь нийлүүлж хамтрахаар болсон ч тэр хүн 6 сарын дотор тараа таниулсан тул бизнесийн зам салсан. Яг энэ мөчид жаргал, зовлонгоо ярьдаг найз Д.Ганчимэг маань дүү Д.******* болон түүний нөхөртэй уулзуулъя гэж дуудсанаар Д.*******тай бизнесээ үргэлжлүүлэхээр ******* ******* компанийнхаа 50%-ийг 140,000,000 төгрөгөөр худалдсан. Д.******* түүний нөхөр ******* нар энэ төлбөр мөнгөө надад үзүүлэлгүй Б.ад өгсөн гэнэлээ. Тухайн үед манай компанийн үндсэн хөрөнгө 170,000,000 төгрөгтэй, үйл ажиллагаа жигдэрсэн байсан. Харамсалтай нь, 2019/02/25-наас хойш гэр бүлээрээ өөрийнхөө байгуулсан компанид өдөр шөнөгүй мөлхтлөө ажилласан ч цалин орлого хаанаа ч хүрэлцэхгүй 3 жил болсон, өнгөрсөн хугацаанд Д.******* нь гүйцэтгэх захирал, санхүү нябо-гийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлснээр удирдлагын тэгш эрх алдагдаж шилэн данстай болох тухай асуудал яригдах бүрд сэтгэлзүйн дарамт үзүүлдэг байсны дээр хөдөлмөрийн гэрээгүй, тогтмол орлогогүй нөхөр, хүүхдүүд маань маш бага цалин хөлсөөр ажиллаж байсан тул хөдөлмөрлөх асуудалд зөрчил эрс нэмэгдсэний дээр 2-3 удаагийн зээлийг маш өндөр хүүтэй төлөөд байхад цалин урамшуулал, хэдий хэмжээний цэвэр ашиг олсон нь мэдэгдэхгүй, ногдол ашиг тодорхойгүй, дуртай үедээ цалин хасчихдаг, орж ирсэн мөнгийг дураараа ах дүү нартай зээлдүүлэх зэрэг үйлдэл гарах явдал давтагдсан учир нэг бол хувьцаагаа худалдаж авах, үгүй бол хувьцаагаа худалдъя гэж 4-5 сар зөвшилцсөний эцэст 2022/06/07-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ хийгдсэн ч амжилтад хүрээгүй тул яриа хэлцэл мухардалд орсон. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг ч удаа шилэн санхүүгийн тайлан гаргаж өгөөгүй, эксел дээр хэдэн тоо тавиад ам хаадаг байсан. 2022/07/05-нд ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр компанийг татан буулгахаар болсон1. Энэ хурлын шийдвэр хүчинтэй хэвээрээ 1 26.3.Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанид үлдэх эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд байгаа ба татан буулгах комисс байгуулагдаж 2022/09/01-ний өдрийн дотор тайлангаа тавих ёстой байсан хэдий ч компанийн тоног төхөөрөмж, түүхий эд жимс элсэн чихэр зэргийг бүгдийг нь Д.******* нь нөхөртэйгөө ирж ачаад явсан, эдгээр бараа материалын үнийг дангаараа тогтоож ашиг сонирхлын зөрчилтэй зарж борлуулсан гэж үзэж байгаа. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 26-р зүйлийн 4-д: ...Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар... болно. Иймд Д.******* нь гүйцэтгэх захирлын хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Эрүүгийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар шалгуулсаар ирлээ. Нэхэмжлэгч миний бие компанийн 50%-ийн эзэмшигчийн хувьд мөн компанийн татан буулгах комиссын гишүүний хувьд хариуцагч Д.******* нь Худалдаа хөгжлийн банкнаас компанийн нэрээр авсан 480,000,000 төгрөгийн зээлээс хувьдаа 92,849,180 төгрөгийг зээлж авсан хэдий ч өнөөдрийг болтол буцааж төлөөгүй. Энэ тухай компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр болон Ай ч - ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр тус тус нотлогддог. Компанийн тухай хуулийн 26,5-д заасны дагуу хариуцагчаас 92,849,180 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ... Д.******* 2021 онд өөрийн эзэмшлийн орон сууц, нөхөр *******ын өмчлөлд байдаг газар болон гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөөр барьцаа хөрөнгийг хангуулж ЖДҮ-ийн сангаас 480,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг ******* ******* ХХК авсан. Д.******* болон Х.******* нар 90,000,000 төгрөгийг компаниас зээл хэлбэрээр авсан. ын дүгнэлтийн дараа Д.******* Х.******* нар өглөг, авлагын талаар акт үйлдэж 90,000,000 төгрөгийг тус тусдаа компаниас авсан зээл гэж тодорхойлж, гарын үсэг зурж, баримт үйлдсэн байдаг. 480,000,000 төгрөгийн зээлийн тухайд Х.******* ямар ч хариуцлага хүлээхгүй яагаад гэвэл Д.******* болон түүний нөхөр ******* нарын үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа учраас. Д.******* өөрөө эрсдэл болон хариуцлагаа хүлээж байгаа. Хариуцагч талаас Компанийн тухай хуулийн 86-р зүйлээр хууль зүйн үндэслэлээ тодорхойлж 90,000,000 төгрөгийг шаардаж байна. Гэхдээ хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчээсээ хуулийн дагуу шаардаж болохгүй. Эрхгүй этгээд шаардлага гаргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: 1хх-7-34, 154-165, 180-182, 2хх-2-7, 19-24, 60-р тал.

Хариуцагч талаас шүүхэд өгсөн нотлох баримт: 1хх-17-18, 45-87, 104, 121-130, 70-116-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1хх-187-239, 2хх-28-32, 2хх-61-62-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, Д.******* нар хариуцагч Х.*******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, орлогын мөнгөнөөс хувьдаа авч завшсан 25,694,936 төгрөг, Х.*******ийн нэр дээр байгаа ******* ******* ХХК-ийн өмч болох ******* /Gotte/ барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******д буцаан шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* Х.*******ийн бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал компанийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг Д.*******, түүний нөхөр Н.******* нар компанийн өрийг төлөхөөр авсан, ******* барааны тэмдгийг өмчлөх эрхтэй, 17 хувийн хувьцааг бэлэглэлээр аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Х.******* ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаад, Б. 67 хувийн хувьцаа эзэмшигчээр2018 оны 05 сарын 28-ны өдөр, 2018 оны 05 сарын 29-нд гүйцэтгэх захирлаар тус тус бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна. /1хх-7, 38-45/

******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б. 2019 оны 02 сарын 25-нд өөрийн эзэмшлийн 67 хувийн хувьцааны 50 хувийг Д.*******д, 17 хувийг Х.*******т худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн болох нь худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /1хх-155-158/

 

Ийнхүү ******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.*******, 50 хувийн эзэмшигчээр Х.******* бүртгүүлсэн, гүйцэтгэх захирлаар Д.******* өнөөдрийг хүртэл бүртгэлтэй болох нь талуудын тайлбар, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх-8-11/

 

Дээрх бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоосон баримт байхгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үнэн зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...аудитын дүгнэлт гарахад 90,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авснаа зөвшөөрч гарын үсэг зурсан... гэж тайлбарлаж байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна,

95 дугаар зүйлийн 95.4-т Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасны дагуу захирал Д.******* ******* ******* ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, санхүүгийн тайланд тусгагдсан авлагыг барагдуулах үүрэгтэй ба энэ талаар шаардах эрхтэй байна.

 

Компанийн санхүүгийн тайланд аудит шалгалт хийхэд үйлдвэрлэл эрхэлсэн захирал Х.******* өөрийн авсан 90,000,000 төгрөг, бусдад тараасан барааны үнэ 25,694,936 төгрөгийг тус тус компанид төлөх өр төлбөрөөр тусгуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, аудитын дүгнэлтээр тогтоогдож байх тул компанид хохирол учруулсан гэж үзэхгүй ба 90,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй зээл, 25,694,936 төгрөгийг компанид хариуцаж төлөх өр төлбөр гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-45-80/

 

Х.******* аудитын тайланд тусгагдсан 90,000,000 төгрөгийг ашиг гэж тайлбарлаж байх боловч ашиг болох нь баримтаар нотлогдоогүй, уг 115,694,936 төгрөгийг төлснөө нотлоогүй тул хариуцагч Х.*******ээс компаниас бэлнээр зээлсэн 90,000,000 төгрөг, бусдаас авах бараа материалын үнэ буюу өр төлбөрт 25,694,936 төгрөг, нийт 115,694,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Х.******* 2019 оны 01 сарын 04-ний өдөр Оюуны өмчийн газарт ******* /Gotte/ барааны тэмдэгтийн гэрчилгээг эзэмших хүсэлтээ гаргасны дагуу Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 08 сарын 21-ний А/132 тоот тушаалаар барааны тэмдгийг эзэмших эрхтэй болох нь барааны тэмдгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх-87, 2хх-17/

 

Х.******* ******* барааны тэмдгийг зохиосон, улмаар ******* ******* ХХК-ийг ашигтай ажиллуулах зорилгоор уг барааны тэмдгийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олж байсан болох нь зохигчдын тайлбар, аудитын дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-45-80/

 

Х.*******, Д.******* нар ******* барааны тэмдэгтийг компанийн үйл ажиллагааг явуулахад ашиглахаар тохирсны дагуу 2019 оны 02 сарын 25-ны өдрийн компанийн шинэчилсэн дүрмийн 2.3-т Бэлгэдэл, барааны тэмдэгтийн загварыг хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх ба тэдгээрийн хэрэглэх эрхийг зөвхөн компани эдэлнэ гэж заасан нь нэхэмжлэгч талын тайлбар, компанийн дүрмээр тогтоогдож байх тул ******* барааны тэмдгийг иргэн Х.******* бус, ******* ******* ХХК эзэмших эрхтэй байна. /хх-8-11/

Иймд Х.*******ийн нэр дээр бүртгэлтэй байгаа ******* ******* ХХК-ийн ******* /Gotte/ барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т даалгах нь зүйтэй.

 

Б. 2019 оны 02 сарын 25-нд өөрийн эзэмшлийн хувьцааны 17 хувийг Х.*******т худалдаж, эрхээ шилжүүлсэн болох нь дээр дурдсанаар тогтоогдсон ба 2019 оны 02 сарын 25-нд Б. өөрийн эзэмшлийн 67 хувийг Д.*******д худалдсан, тухайн өдрөө Д.******* 17 хувийг Х.*******т бэлэглэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул ******* ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******д буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

******* ******* ХХК болон ББСБ ХХК-ийн хооронд 2018 оны 05 сарын 31-нд 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногт 2.5 хувийн хүүтэй, 2018 оны 10 сарын 31-нд 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногт 2.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь зээлийн гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна. /хх-159-160/

 

Уг гэрээний талууд нь ББСБ ХХК болон ******* ******* ХХК байх бөгөөд ******* ******* ХХК-ийн өр төлбөрөөс хувьцаа эзэмшигч, иргэн Х.******* 91,000,000 төгрөгийг төлөхөөр тохирч тооцоо нийлээгүй, улмаар хувьцаа эзэмшигч Х.*******ийн төлбөл зохих 91,000,000 төгрөгийн өр төлбөрийг Д.******* нь Х.*******ийн өмнөөс төлөхөөр тохирсон болох нь баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна. /хх-161,163/

 

Өөрөөр хэлбэл Х.*******ийг 91,000,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

91,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ болгож буй бэлэн мөнгөний орлогын баримт /хх-161-162/ нь бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх ба гэрч Б. нь ББСБ ХХК-ийн захирал байхдаа өөрийн хамаарал бүхий ******* ******* ХХК-д зээл олгосон, төлөлт хийсэн, зээл дуусгавар болгосон гэх баримтуудыг үйлдсэн байх ба ББСБ ХХК-д төлсөн 91,000,000 төгрөгийн зээлийг Х.*******ээс шаардах эрхийг иргэн Д.*******д шилжүүлсэн баримтгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******гийн 91,000,000 төгрөгийг хариуцагч Х.*******ээс гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсанаас үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.*******ээс нийт 115,694,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн эзэмших эрхтэй ******* /Gotte/ барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т даалгах гэсэн хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******д буцаан шилжүүлэн өгөхийг даалгах, бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д.*******д холбогдуулж, компаниас бэлнээр авсан 90,000,000 төгрөг, бусдаас авах бараа материалын үнэд 2,849,180 төгрөг, нийт 92,849,180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба уг мөнгийг ******* ******* ХХК-д олгуулна, компанийн мөнгө гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч тал компанид хохирол учирсан нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

******* ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.******* компанийн захирлаар ажиллаж компанийн санхүүгийн асуудлыг хариуцах, 50 хувийн хувьцаа эзэмшигч Х.******* үйлдвэрлэлийг хариуцахаар тохирч, компанийг ашигтай ажиллуулж байсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт, дансны хуулга, аудитын дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-45-80/

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна,

95 дугаар зүйлийн 95.4-т Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасны дагуу захирал Д.******* ******* ******* ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, санхүүгийн тайланд тусгагдсан авлагыг барагдуулах үүрэгтэй ба өөрийн төлөх өр төлбөрийг төлөөгүй тохиолдолд 50 хувийн хувьцаа эзэмшигч Х.******* аудитын тайланд тусгагдсан 92,849,180 төгрөгийг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.*******гаас шаардах эрхтэй, энэ нь Компанийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

шалгалт хийхэд Д.******* өөрийн бэлнээр авсан 90,000,000 төгрөг, бусдад тараасан барааны үнэ 2,849,180 төгрөг, нийт 92,849,180 төгрөгийг компанид төлөх өр төлбөрөөр тусгуулж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, аудитын дүгнэлтээр тогтоогдож байх тул компанид хохирол учруулсан гэж үзэхгүй 90,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй зээл, 2,849,180 төгрөгийг компанид хариуцаж төлөх өр төлбөр гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-45-80/

 

Д.******* аудитын тайланд тусгагдсан 92,849,180 төгрөгийг төлснөө нотлоогүй, 90,000,000 төгрөгийг ашигт тооцон авах эрхтэй болох баримтгүй тул хариуцагч Д.*******гаас компаниас бэлнээр зээлсэн 90,000,000 төгрөг, бусдаас авч төлөх өр төлбөр 2,849,180 төгрөг, нийт 92,849,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

******* ******* ХХК-ийн захирал Д.******* компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Татварын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон үйл ажиллагаатайгаа холбоотой бусад хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй, санхүүг дур зоргоор удирдаж байсантай холбоотой талуудын хооронд маргаан үүсэж, үйлдвэрлэлээ зогсоосон гэж үзэхээр байна.

 

ын байгууллага хувьцаа эзэмшигч нарт Компанийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хуулийг баримталж ажиллахыг зөвлөсөн байхад талуудын хэн аль нь хууль, дүрэм, журам биелүүлэхгүй, хэн алиндаа зохих шаардлагыг тавьж ажиллаж байсан баримтгүй.

Үйлдвэрийг лацадсан нь ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг компанийн үйл ажиллагааны зорилгод нийцэх эсэх, улмаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа ашигтай ажиллаж байгаа хуулийн этгээдийг татан буулгах шийдвэр гаргасан зэрэг нь хуульд хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй. /1хх-84-86/

 

Талууд үйл ажиллагаа явуулсан цаг хугацааныхаа санхүүгийн байдалд аудит хийлгэсэн, уг аудитын тайланг гаргахад шаардсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 440 гаруй хоногийн хугацаанд аудитын тайланг няцаасан анхан шатны баримтууд, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг өгөөгүй тул шүүх хариуцагчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн болно.

 

Тодруулбал, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болох бөгөөд анхан шатны баримтгүй тохиолдолд дансны хуулгыг анхан шатны баримтыг бүрэн орлоно гэж үзэх үндэслэл хүсэлтэд тодорхойгүй байсан тул шүүхийн журмаар бүрдүүлэх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.*******гаас нийт 92,849,180 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,425,325 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,196 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Х.*******ээс 115,694,936 төгрөг гаргуулах шаардлагад тохирох 736,425 төгрөг, үнийн дүнг тодорхойлох боломжгүй шаардлагад 70,200 төгрөг, нийт 806,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч Д.*******гаас 92,849,180 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 622,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгох нь тус тус хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.*******ээс 115,694,936 /нэг зуун арван таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн эзэмших эрхтэй ******* /Gotte/ барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******д буцаан шилжүүлэн өгөхийг даалгах, бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******гаас 92,849,180 /ерэн хоёр сая найман зуун дөчин есөн мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 1,425,325 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчээс төлсөн 622,196 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.*******ээс 806,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д, хариуцагч Д.*******гаас 622,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/28923, 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 101/ШЗ2023/16037 дугаартай захирамжууд хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ