| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/01445/И |
| Дугаар | 101/ШШ2024/01120 |
| Огноо | 2024-02-28 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2024/01120
| 2024 о 02с 28ө | Дугаар 101/ШШ2024/01120
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Номун овогт *******ын ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* констракшн ХХК /рд:*******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух Харчин овогт *******гийн ******* /рд:*******/ нарт холбогдох,
Т.*******гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, байрлах, нэгж талбарын /*******/ дугаар бүхий 525 м.кв газар дээр барьсан 20 метр хашааг болон бетон хучилт хийсэн замыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., түүний өмгөөлөгч Н., хариуцагч ******* констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., , хариуцагч Ц.Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороонд байрлах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай 525 м2 талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай газрыг эзэмшдэг юм. Миний бие 2021 оны сүүлээр эзэмшил газар дээрээ очиход хашаалж, газрыг бүхэлд нь бетон хучилт хийсэн байдалтай байсан, эхнэрийн хамт тухайн газрыг хашсан хүмүүстэй нь уулзах гэсэн боловч тэнд барьж буй хотхон уруу оруулахгүй, холбогдох хүмүүстэйгээ уулзуулахгүй, мэдэхгүй гэж хэлээд дотогш орохыг зөвшөөрөөгүй. Өнөөдрийн байдлаар хотхон нь барьсан орон сууцаа зах зээлд борлуулахын тулд манай эзэмшил газрыг оролцуулан оршин суугчдын тав тухтай амьдрах орчин, автомашины зогсоолоор хангасан мэтээр зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд сурталчилгаа байршуулан зарлаж байгааг сая мэдсэн төдийгүй хариуцагч нь хууль бусаар миний эзэмшил газрыг хашаалж, дотогш нэвтрүүлэхгүй үйлдэл гаргаж миний газар эзэмших эрхэд халдаж байгаа тул тус хотхоныг барьж буй аж ахуйн нэгж болох ******* групп ХХК хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хандсан ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-06/915 дугаар албан бичгээр хариу өгсөн учраас нэхэмжлэгч тал газар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Т.******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороонд байрлах Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай 525 м2 талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай газрыг эзэмшдэг юм. Миний бие 2021 оны сүүлээр эзэмшил газар дээрээ очиход хашаалж, газрыг бүхэлд нь бетон хучилт хийсэн байдалтай байсан, эхнэрийн хамт тухайн газрыг хашсан хүмүүстэй нь уулзах гэсэн боловч тэнд барьж буй хотхон уруу оруулахгүй, холбогдох хүмүүстэйгээ уулзуулахгүй, мэдэхгүй гэж хэлээд дотогш орохыг зөвшөөрөөгүй. Өнөөдрийн байдлаар хотхон нь барьсан орон сууцаа зах зээлд борлуулахын тулд манай эзэмшил газрыг оролцуулан оршин суугчдын тав тухтай амьдрах орчин, автомашины зогсоолоор хангасан мэтээр зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд сурталчилгаа байршуулан зарлаж байгааг сая мэдсэн төдийгүй хариуцагч нь хууль бусаар миний эзэмшил газрыг хашаалж, дотогш нэвтрүүлэхгүй үйлдэл гаргаж миний газар эзэмших эрхэд халдаж байгаа тул тус хотхоныг барьж буй аж ахуйн нэгжийг ******* групп ХХК гэж ойлгож хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хандсан ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-06/915 дугаар албан бичгээр хариу өгсөн учраас нэхэмжлэгч тал газар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/1577 дугаар албан бичгээр нэгж талбарын дугаартай 524м.кв газар Т.*******гийн нэр дээр, тухайн газар нэгж талбарын дугаар бүхий 22877 м.кв талбайтай газартай давхцалтай, давхцал бүхий газрын эзэмших гэрчилгээ ******* констракшн ХХК болон Ц.******* нарын нэр дээр байгаа тухай лавлагаа ирсэн тул хариуцагч нарыг сольж нэхэмжлэл гаргаж байна. Иймд Т.*******гийн эзэмших эрхтэй газрыг хашаалж, газрыг бүхэлд нь бетон хучилт хийсэн замыг албадан хашааг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү... гэв.
Хариуцагч ******* констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй.
Хариуцагч ******* констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* констракшн ХХК, Ц.******* нарыг газар эзэмшдэг учраас энэ хэрэгт хариуцагчаар татсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, нотлох баримт гаргаж өгсөн. Уг хашааг манай компани барьсан, нураа гэж шаардлага тавьж байгаа бол ИХШХШТХ-ийн 38.1.5-д заасны дагуу нотлох баримтаар үндэслэлээ тодорхойлох болохоос аман хэлбэрээр шаардаж болохгүй. Барилга угсралтын компаниуд хотын өнгө үзэмжийг бодож ижил төрлийн хашаа барих асуудал элбэг байдаг. Адилхан хашаа байна гэдэг үндэслэлээр манайхыг хашаа барьсан гэж гүтгэж болохгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 90.2-р зүйлд заасны дагуу шударга эзэмшигч учраас нэхэмжлэлийн шаардлагыг шаардаж байна гэж байна гэтэл Иргэний хуулийн 90.2-р зүйлд Шударга эзэмшигч өөрийн эзэмшлийн алдсан хөрөнгөө 3 жилийн дотор шинэ эзэмшигчээс шаардах эрхтэй гэж заасан байна. Нэхэмжлэгч тал 2018 оноос газрыг эзэмшиж эхэлсэн буюу хуульд заасан шаардлага гаргах эрх 2021 онд дууссан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч Ц.Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Шүүгчийн захирамжаар хариуцагч солигдож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ 2022 оны 11 сарын 9-ний өдөр өөрчлөн гаргасан байна. Тухайн нэхэмжлэлийг өөрчлөн гаргах үед итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүчин төгөлдөр итгэмжлэлгүй байсан буюу иргэн *******гээс иргэн т олгосон итгэмжлэл 2023 оны 2 сарын 7-ны өдөр байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 11 сарын 9-ний өдрийн нэхэмжлэлд нэхэмжлэгч Т.******* өөрөө биш түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчин төгөлдөр итгэмжлэлгүй байхдаа гарын үсэг зуржээ.
2. Мөн Нэхэмжлэгч талаас хэргийн материалд хавсаргаж өгсөн Газрын гэрчилгээ нь хүчин төгөлдөр мөн эсэх, нэхэмжлэгч Т.******* нь тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа эсэхийг бүрэн нотлохгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль 2018 оны 6 сарын 21-ний өдөр тус тус шинэчлэн батлагдсан бөгөөд тэдгээр хуулийн өөрчлөлтийн дагуу газар эзэмших эрх шинэчлэгдэн бүртгэгдэж, эрхийн улсын бүртгэлийн дугаар олгож, гэрээ, гэрчилгээг шинэчлэх ажил 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн, гэтэл хавтаст хэрэгт байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Эрхийн улсын бүртгэлийн дугааргүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна, үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт байгаа хотхоны шинэчлэгдсэн газрын гэрчилгээг харвал тодорхой болно. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1 .б.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан, гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ....2018 онд авсан газар дээрээ 2021 оны сүүлээр очсон ... гэж бичсэн байгаа, үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрөө хуульд заасан нөхцөл, шаардлагыг газар эзэмших хугацаандаа зөрчсөн буюу газраа зориулалтын дагуу 2 жил эзэмшиж, ашиглаагүй болох нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу хүчин төгөлдөр эсэхийг буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай. 3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... Өнөөдрийн байдлаар хотхон нь барьсан орон сууцаа зах зээлд борлуулахын тулд манай эзэмшил газрыг оролцуулан оршин суугчдын тав тухтай амьдрах орчин, автомашины зогсоолоор хангасан мэтээр зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд сурталчилгаа байршуулан зарлаж байгааг сая мэдсэн төдийгүй хариуцагч нь хууль бусаар миний эзэмшил газрыг хашаалж, дотогш нэвтрүүлэхгүй үйлдэл гаргаж..." хэмээн бичжээ. Гэтэл хотхон нь нийт 10 блок барилга 2017 оноос баригдаж, 2019 онд бүрэн ашиглалтад орж дууссан бөгөөд 2018 оноос хойш СӨХ хариуцаж байгаа болно. ******* констракшн ХХК болон иргэн Ц.******* нарын хувьд нэхэмжлэгчийн эзэмшил гэх газар дээр автомашины зогсоол байршуулаагүй төдийгүй тухайн газар руу нь нэвтрүүлэхгүй байх үйлдэл хийгээгүй болно. Мөн шинжээчийн дүгнэлт дээр ******* констракшн ХХК болон Ц.******* нарын барьсан гэх хашаа гэсэн болохоос тухайн хашааг хэн барьсан талаар, хэрэг хянан шийдвэрлэж буй яг одоо үед хэний өмчлөл эсэх талаар шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй. Одоогийн байдлаар тухайн хашаа нь хариуцагч болох ******* констракшн ХХК болон Ц.******* нарын өмчлөл, эзэмшил биш бөгөөд СӨХ-н тухай хуульд заасны дагуу 2018 оноос хойш хотхоны СӨХ-н өмчлөлд байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн тухайн хашааг нураах шаардлагыг хашааны өмчлөгч, эзэмшигч бус этгээдийн эсрэг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 4. Мөн Газрын тухай хуулийн 441 заалтын дагуу СӨХ нь орчны газрыг ашиглах эрхтэй байдаг. Үүний дагуу хотхоныг хариуцдаг СӨХ, хотхоны урд байрлах 360 тауэрийг хариуцдаг 360 СӨХ-үүд орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргасан байна. ******* констракшн ХХК болон иргэн Ц.******* нарын нэр дээрх газрын 166 м.кв талбай бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 сарын 2-ны өдрийн А/13 дугаар захирамжаар СӨХ рүү, 6142 м.кв талбай бүхий газар нь 360 СӨХ рүү тус тус шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл ******* констракшн ХХК болон иргэн Ц.******* нар нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш болсон байна. Иймд иргэн Т.*******гээс иргэн Ц.******* болон ******* констракшн ХХК-д холбогдуулан гаргасан Т.Дуүрэнгийн эзэмших эрхтэй газрыг хашаалж, газрыг бүхэлд нь бетон хучилт хийсэн замыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-18, 37, 155-р тал.
******* групп ХХК-аас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 20-25, 145, 149-р тал.
Хариуцагч Ц.*******эс шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 186-189-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 44-55, 57-59, 64-128, 165-176, 220-2-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.******* хариуцагч ******* групп ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч ******* групп ХХК-ийг Ц.*******, ******* констракшн ХХК-аар сольж, эзэмшил газрыг хашаалж, газрыг бүхэлд нь бетон хучилт хийсэн зам болон хашааг буулгаж, газар чөлөөлүүлэх-ээр шаардлагаа тодруулсан ба энэ шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. 2022.04.08, 2023.02.07-нд нэхэмжлэгч Т.*******гээс итгэмжлэл авсан, итгэмжлэл нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийг солих, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах эрхтэй байх тул хариуцагч талын нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах итгэмжлэлгүй байхдаа хариуцагчаа сольсон, нэхэмжлэлээ өөрчилсөн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Хариуцагч тал Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг СӨХ, 360 СӨХ-ны ашиглалтад шилжүүлсэн, СӨХ-г хамтран хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаагүй, Ц.*******, ******* констракшн ХХК хуулийн дагуу газрыг эзэмшдэг, ашигладаг гэх баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч Т.*******д Нийслэлийн Засаг дарга 2018 оны 06 сарын 18-ны өдрийн тоот захирамжаар Баянзүрх дүүргийн дугаар хороо, үйлчилгээ, конторын зориулалтаар 525 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамж гарган, гэрчилгээ олгосон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000736285 тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6/
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 сарын 18-ны өдрийн тоот захирамжаар Т.*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, 525 м.кв газрыг Нийслэлийн Газрын албаны кадастрын мэргэжилтэн нэгж талбарын ******* дугаарт бүртгэж газрын байршлын кадастрын зураг хийж, Нийслэлийн Газрын албаны хэлтсийн дарга хянаж баталгаажуулсан болох нь кадастрын зураг, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-10/
Нэхэмжлэгчийн эзэмшил газрын хажуу талд хариуцагч ******* констракшн ХХК, Ц.******* нарын эзэмшил газар байрладаг, уг эзэмшил газар дээр үйлчилгээтэй орон сууцны цогцолбор баригдсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газраас ирсэн 2022.07.04-ний 10/2518 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх-44-55, 64-127/
Нэхэмжлэгч нь 525 м.кв газрыг эзэмших эрхтэй боловч уг газрын зарим хэсгийг эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 08 сарын 18-ны 1/1577 тоот албан бичиг, хавсаргасан зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-58-59, 167-176/
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ,
92.1.Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
106 дугаар зүйлийн 106.2.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Чөлөөлүүлэх хашаа, бетон зам нь Мандал СӨХ, 360 СӨХ-ны хөрөнгө болсон талаарх баримтгүй, Ц.*******, ******* констракшн ХХК нар бетон зам, хашааг барьсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирсэн 2022.07.04-ний 10/2518 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон.
Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар Ц.*******, ******* констракшн ХХК-ийн эзэмшлийн барилга барьсан газрыг СӨХ, 360 СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 сарын 02-ны А/13 дугаартай захирамж, хавсралт, 2023 оны 12 сарын 04-ний өдрийн А/1357 дугаартай захирамж, хавсралтаар тус тус тогтоогдож байх тул Ц.*******, ******* констракшн ХХК нар газар эзэмших эрхээ Мандал СӨХ, 360 СӨХ-нд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн татгалзалд хамаарахгүй, хариуцагч талын хариуцагч нарын эзэмшлийн газрыг СӨХ, 360 СӨХ-нд тус тус шилжүүлсэн гэж тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. /хх-44-55, 124-1/
Нэхэмжлэгч нь 525 м.кв газрыг эзэмших эрхтэй боловч уг газраа эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтууд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагч Ц.*******, ******* констракшн ХХК нарт холбогдуулан гаргасан Т.*******гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, байрлах, нэгж талбарын /*******/ дугаар бүхий 525 м.кв газар дээр барьсан 20 метр хашааг болон бетон хучилт хийсэн замыг буулгаж, газрыг чөлөөлүүлж нэхэмжлэгч Т.*******д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэлийг хангасан тул шинжээчийн зардлыг хариуцагч нарт хариуцуулах хуулийн зохицуулалттай боловч шинжээчийн зардлыг төлсөн баримтыг нэхэмжлэгч тал өгөөгүй тул төлсөн гэж үзэж, хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.*******, ******* констракшн ХХК нараас Т.*******гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, байрлах, нэгж талбарын /*******/ дугаар бүхий 525 м.кв газар дээр барьсан 20 метр хашааг болон бетон хучилт хийсэн замыг буулгаж, газрыг чөлөөлүүлж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ