Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/02401

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** тоотод оршин суух, С******* овогт С*******гийн Э******* /регистрийн дугаар *******/-т холбогдох

Сургалтын төлбөр 18,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******,

Хариуцагч С.Э*******,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БСШУ-ны сайдын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/205 дугаар тушаалаар ****** байгуулагдаж, өнөөдрийн байдлаар 900 гаруй сурагчтай, 100 орчим багш ажилтантайгаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн эх үүсвэрийн ихэнх хэсгийг суралцагчдын сургалтын төлбөр бүрдүүлдэг бөгөөд үлдэх хэсгийг төрөөс олгох хувьсах зардал бүрдүүлдэг. Суралцагчдын сургалтын төлбөрийг*****-ийн Удирдах зөвлөлөөс жил бүр тогтоож, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчтай сургалтын гэрээ байгуулан төлбөрийг авдаг. Хариуцагч нь Э*******ын М /2017 оноос/, Э*******ын Г /2019 оноос/ тус д элсэн суралцсан ба Э.М нь ** бүлэгт, Э.Г нь ** бүлэгт суралцаж байна. Анх Э.М, Э.Г нарыг элсэн суралцахад тэдний ангийн багш нараар дамжуулан С.Э*******т сургалтын гэрээ байгуулах талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл сургалтын гэрээ байгуулдаггүй. С.Э******* нь Э.Мын 2018-2019 оны хичээлийн жилийн буюу 1 дүгээр ангийн сургалтын төлбөрийг төлснөөс хойш сургалтын төлбөрийг төлөөгүй бөгөөд С.Э******* нь **** сургуулийг төлбөртэй ерөнхий боловсролын гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн хүүхдүүдийг элсүүлэн суралцуулж байгаа атлаа өнөөдрийг хүртэл сургалтын төлбөрт нэг ч төгрөгийг төлөлгүй сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т зааснаар гэрээ байгуулах саналыг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймээс талуудын хооронд гэрээ байгуулагдсан, эрх зүйн харилцаа үүссэн. Э.М, Э.Г нар нь насанд хүрээгүй хүүхдүүд буюу иргэний эрх зүйн чадамжгүй этгээд болох тул тэдгээрийн эцэг буюу хууль ёсны төлөөлөгч С.Э*******ыг тухайн гэрээний нэг тал гэж үзнэ. Э.Мын 2019 оноос 2023 он хүртэлх хугацааны сургалтын төлбөрт нийт 7,200,000 төгрөг, Э.Гийн 2019 оноос 2023 он хүртэлх хугацааны сургалтын төлбөрт нийт 10,800,000 төгрөг болсон ба хариуцагчийн нийт төлөх төлбөр 18,000,000 төгрөг болоод байгаа юм. -ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулиас удаа дараа буюу улирал бүр хариуцагчид төлбөр төлөхийг шаарддаг боловч одоог хүртэл төлбөрөө огт төлөхгүй байна.

Иймд С.Э*******аас сургалтын төлбөр 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч С.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...анх Э.М, Э.Г нарыг элсэн суралцахад тэдний ангийн багш нараар дамжуулан С.Э*******т сургалтын гэрээ байгуулах талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл сургалтын гэрээ байгуулдаггүй... гэж дурдсан нь үндэслэлгүй, бодит байдалд огт нийцэхгүй байна. Хариуцагч миний бие өөрийн хүүхдүүд болох Э.М, Э.Г нарыг төлөөлж ***** сургалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй болно. Мөн Э.М, Э.Г нар нь тус тай сургалтын гэрээ байгуулж байгаагүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд аливаа гэрээний харилцаа бий болоогүй болно. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээ байгуулах саналыг дуугүй хүлээн зөвшөөрсөн үйл баримт огт байхгүй тул нэхэмжлэгч нэхэмжпэлдээ ...Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зуйлийн 196.2-т зааснаар гэрээ байгуулах саналыг дуугүй хулээн зөвшөөрсөн гэж үзнэ... гэж дурдсан нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Монгол Улсын иргэд болох Э.М, Э.Г нарын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан сурч боловсрох, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй авах үндсэн эрхээ эдлэж байхад төрийн буюу улсын болох нэхэмжпэгч байгууллагын зүгээс ...сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хундрэл учруулж байна... гэж нэхэмжлэлдээ дурдаж байгаа нь ойлгомжгүй, зохисгүй байна.

Иймд ******* сургуулиас иргэн С.Э******* надад холбогдуулан гаргасан Сургалтын төлбөрт 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.      

3. Хариуцагч С.Э******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* БСБ нь төрийн өмчит, ашгийн бус хуулийн этгээд бөгөөд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгохоор Монгол улсын хууль тогтоомжид заасан байдаг. Гэтэл хариуцагч буюу төрийн өмчит ерөнхий боловсролын нь ерөнхий боловсролыг үнэ төлбөртэй олгож байгаа нь буюу сургалтын төлбөр авч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн өмчит ********** БСБ нь Э.Мт ерөнхий боловсрол олгохдоо 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг авсан нь үндэслэлгүй юм. 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг авсан үйл баримт дээр талуудын хэн аль маргаагүй буюу нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтдаа энэ талаарх баримтыг нотлох баримтаар гарган өгсөн. Нэгэнт л төрийн өмчит ерөнхий боловсролын нь ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж төлбөр авсан тул авсан мөнгөө Э.Мын хууль ёсны төлөөлөгчид буцаан өгөх ёстой буюу Э.Мын хууль ёсны төлөөлөгч нь шилжүүлсэн мөнгөө төрийн өмчит ************ БСБ-аас буцаан шаардах эрхтэй болно.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгөө ********** БСБ-аас шаардан буцаан нэхэмжилж байна гэв.

4. Нэхэмжлэгч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ ************ төрийн өмчийн, ашгийн төлөө бус тул төлбөр авах үндэслэлгүй гэжээ. Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Боловсролын байгууллага нь улсын төсөв, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна гэж заасан. ******** нь улсын төсвөөс олгох хувьсах зардал болон өөрийн үйл ажиллагааны орлого буюу сургалтын төлбөрөөс санхүүжиж, сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. ******* суралцагчдын төлсөн сургалтын төлбөр нь зөвхөн сургалтын аятай, таатай нөхцлийг бүрдүүлэхэд зарцуулагддаг бөгөөд энэ нь төрийн өмчийн сургуулиудаас сургалтын чанараар илүү байх нөхцлийг бүрдүүлдэг юм. Мөн хариуцагч нь ****** сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргаж байсан ба уг нэхэмжлэлийг Нийслэлд дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0541 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тус д сурагч элсүүлэхдээ эцэг, эхийн хүсэлт болон гэрээ байгуулж, төлбөрөө төлсний үндсэн дээр суралцуулах журамтай байх бөгөөд нэхэмжлэгч С.Э******* үүнийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ элсүүлэн суралцуулжээ, 7-д Нэхэмжлэгчээс төрөөс ерөнхий боловсролын сургалтыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх Үндсэн хуульд заасан эрх хязгаарлагдаж байна гэж тайлбарлаж байх боловч түүний хүүхдүүдийн хувьд хамран сургах тойргийн улсын нь үнэ төлбөргүйгээр боловсролыг олгодог бөгөөд өөрийн харьяа даа үнэ төлбөргүйгээр боловсролыг олгодог бөгөөд өөрийн харьяа даа үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрх нь нээлттэй байна гэж тус тус дүгнэсэн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж, сурагчийн сургалтын төлбөрийн мэдээлэл, ******** захирлын 2018.10.08-ны өдрийн А/39 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, мөн сургуулийн захирлын 2019.09.23-ны өдрийн А/45 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, ****-ын Удирдах зөвлөлийн 2018.05.25-ны өдрийн 04 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, **********ийн дугаартай сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл шаардлага, 2022.09.27-ны өдрийн баримт, 2022-2023 оны хичээлийн жилд эцэг, эх, асран хамгаалагчтай байгуулах сургалтын гэрээ, АУ багш С.Б гэсэн баримт, ангийн сургалтын төлбөр, нэхэмжлэгчийн итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******ийн 2020.03.31-ний өдрийн 1/42 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус ирүүлсэн байна.

6. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: *****ийн 2024.02.21-ний өдрийн 1/31 дугаартай албан бичиг, -ийн Удирдах зөвлөлийн 2017.08.28-ны өдрийн 05 дугаартай тогтоол, -ийн дүрэм, 2021.12.04-ний өдрийн ********ийн дотоод журам, Боловсролын ерөнхий газрын 2024.02.22-ны өдрийн 01/554 дугаартай тодорхойлолт, -ийн захирлын зөвлөлийн 2018.05.09-ний өдрийн 2018/07 дугаартай хурлын тэмдэглэл, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023.11.27-ны өдрийн 2/5630 дугаартай албан бичиг, Боловсролын ерөнхий газрын 2023.11.27-ны өдрийн 01/5970 дугаартай албан бичиг, Боловсролын ерөнхий газрын даргын 2022.05.03-ны өдрийн А/42 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.12.30-ны өдрийн А/392 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.04.14-ний өдрийн А/127 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.01.25-ны өдрийн А/18 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.02.16-ны өдрийн А/45 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.03.23-ны өдрийн А/91 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.04.25-ны өдрийн А/133 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.06.27-ны өдрийн А/212 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.05.25-ны өдрийн А/171 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.10.25-ны өдрийн А/350 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.09.22-ны өдрийн А/307 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023.11.22-ны өдрийн А/392 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.04.25-ны өдрийн А/37 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.05.25-ны өдрийн А/80 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.06.22-ны өдрийн А/114 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.09.23-ны өдрийн А/223 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.10.25-ны өдрийн А/275 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.12.20-ны өдрийн А/377 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2022.12.30-ны өдрийн А/392 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, -ийн Удирдах зөвлөлийн 2019.05.03-ны өдрийн 04 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.30-ны өдрийн 128/ШШ2022/0541 дугаартай шийдвэрийг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч *********** нь хариуцагч С.Э*******т холбогдуулан хүүхдүүдийн сургалтын төлбөр нийт 18,000,000 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Хариуцагч С.Э******* нь 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Монгол Улсын иргэд болох Э.М, Э.Г нарын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан сурч боловсрох, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй авах үндсэн эрхээ эдлэж байхад төрийн буюу улсын болох нэхэмжпэгч байгууллагын зүгээс ...сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна... гэж нэхэмжлэлдээ дурдаж байгаа нь ойлгомжгүй, зохисгүй гэж, нэхэмжлэгч нь манай нь улсын төсвөөс олгох хувьсах зардал болон өөрийн үйл ажиллагааны орлого буюу сургалтын төлбөрөөс санхүүжиж, сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь холбогдох хуулийн шаардлагад нийцсэн зэргээр тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. ********ийн дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээнээс үзвэл уг гэрчилгээний хавсралтад заасан нөхцөл шаардлагыг ханган тухайн түвшний боловсрол эзэмшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрлийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас нэхэмжлэгчид олгосон байна.

Дээрх тусгай зөвшөөрлийн хавсралт Сургалт эрхлэх нөхцөл шаардлага-д сургуулийн хэв шинжийн хувьд гүнзгийрүүлсэн сургалттай, бага, дунд, ахлах сургуулийн бүтэцтэй, боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт нь Бага MNS 5420.2:2004, суурь MNS 5420.3:2004, бүрэн дунд MNS 5420.2:2004, MNS5420.5-20:2004, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлбөр, төлөвлөгөө, Нийслэлийн боловсролын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-нд баталсан гүнзгийрүүлсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр гэжээ.

3б. *****ьд хариуцагч С.Э*******ын хүүхдүүд болох Э.М нь 2018-2023 оныг хүртэл суралцаж байсан, Э.Г нь 2019 оноос өнөөдрийг хүртэл суралцаж байгаа, 2018-2019 оны хичээлийн жилийн Э.Мын сургалтын төлбөрийг хүлээн зөвшөөрч 2,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь *****ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/39 дугаартай Элсэлт зохион байгуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, мөн сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/45 дугаартай Элсэлт зохион байгуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

3в. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр С.Э******* нь хандсан байх бөгөөд ******ийн захирал М.Мө******* 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/42 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг С.Э*******т өгсөн, уг албан бичигт ...Сургууль эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр сургалтын төлбөрийг сурагчдаас авч үйл ажиллагаандаа зарцуулдаг учраас Та гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө төлөх нь зүйтэй. Шаардлагатай мэдээллийг тус дээр ирж үзэж, судлах боломжтойг Танд дахин илэрхийлье. Сургуулийн автобус болон үдийн цайтай холбоотой асуудлыг бид цаашид анхаарч ажиллах болно гэжээ.

3г. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0541 дугаартай шийдвэрээр С.Э*******аас Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/205 дугаар тушаалын 1 дэх заалтын -ын харьяалалд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын байгуулах сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрт С.Э*******ыг эцэг, эхийн хүсэлт болон гэрээ байгуулж, төлбөрөө төлсний үндсэн дээр суралцуулах журамтай байх бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ элсүүлэн суралцуулсан гэсэн дүгнэлт хийгдсэн байна.

Мөн төрөөс ерөнхий боловсролын сургалтыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх Үндсэн хуульд заасан эрх хязгаарлагдаж байна гэж тайлбарласныг хүүхдүүдийн хувьд хамран сургах тойргийн улсын нь үнэ төлбөргүйгээр боловсролыг олгодог бөгөөд өөрийн харьяа даа үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэх эрх нь нээлттэй байна гэжээ.

4. -ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Сургалтын болон оюутны байрны төлбөрийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтаар 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын болон оюутны байрны төлбөрийг тогтоож, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 4 улирлын суурь төлбөрийг 2,000,000 төгрөгөөр, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай Сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтаар ерөнхий боловсролын сургуулийн бага бүлгийн 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчийн нэг жилийн суурь төлбөрийг 3,000,000 төгрөгөөр байхаар тогтоосон байна.

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн *****ийн дүрмийн 4.2.5-д сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох чиг үүргийг гүйцэтгэхээр заажээ.

Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ерөнхий боловсролын , цэцэрлэгт сургуулийн болон цэцэрлэгийн зөвлөл, их , дээд , коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын , улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын д, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан боловсролын сургалтын байгууллагад удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ гэж зааснаар -ийн Удирдах зөвлөл нь өөрийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосоныг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Боловсролын байгууллага нь улсын төсөв, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь улсын төсвөөс олгох хувьсах зардал болон өөрийн үйл ажиллагааны орлого буюу сургалтын төлбөрөөс санхүүжиж, сургалтын үйл ажиллагаа явуулдаг гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

4а. *******ийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээнд сургуулийн хэв шинжийг гүнзгийрүүлсэн сургалт явуулахаар зөвшөөрөл олгогдсон гэсэн байх бөгөөд хариуцагч С.Э******* нь гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг бол сургалтын төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

. Хариуцагч С.Э*******ын хувьд тухайн хичээлийн жилд эцэг, эх, асран хамгаалагчтай байгуулах сургалтын гэрээг нэхэмжлэгчтэй бичгээр байгуулаагүй боловч өөрийн хүүхдүүдийг сургасан хэвээр байсан, Э.Мын хувьд 2023 онд өөр д шилжин суралцсан байх бөгөөд хүүхдүүдийн суралцсан болон суралцаж буй хугацааны сургалтын төлбөрийг эцэг, эх, асран хамгаалагч хариуцах нь зүйтэй байна.

Зохигчдын хооронд сургалтын гэрээний харилцаа үүссэн, энэ нь Иргэний хуулиар тухайлан зохицуулаагүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан боловч дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан хариуцагч С.Э*******аас сургалтын төлбөрт 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******ьд олгосугай

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****ьд холбогдуулан гаргасан 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Э*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 247,950 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг хариуцагч С.Э*******аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/03875 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ