| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00706/И |
| Дугаар | 101/ШШ2024/01545 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/01545
| 2024 о 03 с 20ө | Дугаар 101/ШШ2024/01545 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
3,909,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
Зохигчдын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүхийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******аас ******* надад хэрэг болоод байна, түр зээлүүлээч гэсний дагуу түүний Хаан банкин дахь 5806002778 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн зээлдүүлсэн. Мөн Б.******* нь 2022 оны 1 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мебель дэлгүүрт намайг дуудаж ...тавилга авах гэсэн мөнгө дутаад байна гэж гуйж *******ын картнаас 2,909,900 төгрөг уншуулан надаас зээлж гэртээ тавилга авсан. Гэтэл одоог хүртэл удаа дараа уулзаж, утсаар ярьж мөнгөө нэхэж байхад мөнгийг төлөхгүй байгаа тул Б.*******ас 3,909,900 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* нь тэй харилцаатай байсан нь үнэн... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.******* нь М.*******аас ямар нэгэн байдлаар мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. М.*******ын зүгээс Б.*******, Б., н.Ариунжаргал нарыг хариуцагчаар татаж маргасан. н.Ариунжаргалтай холбоотой шүүхийн шийдвэр 2023 оны 10 сарын 04-ний өдөр гарч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. М.******* Б.Аюурзанын эхнэрээс 1,000,000 төгрөг нэхэмжилж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаагүй тул нөхөр болох Б.*******ас одоо нэхэмжилж байна. Шүүх нэхэмжилж буй 3,909,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм байна гээд тогтоосон. Хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг дахин өөр хүнээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Б.******* тавилга авах гэсэн мөнгө дутаад байна гээд 2,909,900 төгрөг зээлсэн гэж хэлдэг. Гэтэл тавилгын дэлгүүрт худалдаалагдаж байсан ор матраас нь яг 2,909,900 төгрөгийн үнэтэй байсан. Хэрвээ тавилга авах гэсэн мөнгө дутаад нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн юм бол тавилга 2,909,900 төгрөгөөс илүү үнэтэй байх ёстой, гэтэл тийм биш. Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу Б.Аюурзанын гэрчийн мэдүүлгийг харах юм бол М.******* хариуцагчийн хадам эх Б. нар 3 жил гаруй хугацаанд гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь харагддаг. М.******* байнга нэг хүний данс руу олон дахин гүйлгээ хийх юм бол эхнэр нь хар авах магадлалтай учраас Б.Аюурзанын дансаар дамжуулж Б.т мөнгө өгч байсан. Ор матрасын тухайд М.******* нь Б.*******, н.Ариунжаргал нарыг шинэ байранд орсон учраас бэлэг гэж авч өгсөн. Хүний картыг уншуулж тавилга авах боломжгүй, нууц дугаарыг нь эзэмшигч өөрөө л мэдэх ёстой. Үндэслэлгүй тайлбар хэлж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 3,909,900 төгрөгийг үгүйсгэх баримт байхгүй, мөнгө хүлээн авсан талаар маргаан байхгүй... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-19-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******д холбогдуулан 3,909,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчид шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 01 сарын 19-ний өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2024 оны 02 сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 2,909,900 төгрөгийн тавилгыг бэлэглэсэн, 1,000,000 төгрөгийг хадам эх н.т өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч М.*******ын Хаан банкны тоот данснаас хариуцагч Б.Аюурзанын Хаан банкны 5806002778 тоот данс уруу 2021 оны 12 сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг шилжин орсон үйл баримтыг шүүх тогтоосон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн дугаартай шийдвэрээр тогтоогдож байх тул дахин нотлохгүй. /хх-3-5/
Хариуцагч ...1,000,000 төгрөгийг хадам эх н.т өгсөн... гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагчийн дансанд 1,000,000 төгрөг шилжин орсон нь тогтоогдсон тул хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.Аюурзанын хадам эх н.тэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан талаар талууд тайлбарлаж байх ба энэ үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
2022 оны 01 сарын 23-нд Б.Аюурзанын гэр бүл мебелт ХХК-иас тавилга худалдан авсан, худалдан авсан тавилганы үнэ болох 2,909,900 төгрөгийг нэхэмжлэгч М.*******ын Хаан банкны тоот данстай картаар уншуулан төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд .2,909,900 төгрөгийн тавилгыг бэлэглэсэн.... гэж тайлбарлаж байх боловч бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдсонгүй.
М.*******аас хариуцагч Б.*******д мөнгө төлөх үүрэг үүссэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, хариуцагчаас 3,909,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй атлаа хэрэгт өгсөн нотлох баримтуудаа эх хувиар, эсхүл нотариатаар батлуулж өгөөгүй байна.
Гэвч талууд нэхэмжлэгч М.*******ын данснаас хариуцагч Б.Аюурзанын данс уруу 1,000,000 төгрөг шилжин орсон, М.*******ын картаар Б.Аюурзанын авсан тавилгын үнэд 2,909,900 төгрөгийг уншуулсан үйл баримтын талаар маргаагүй тул шүүх зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нотлох баримт шаардах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,909,900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 77,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ас 3,909,900 /гурван сая есөн зуун есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ