Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

2022 оны 03 сарын 01-ний өдөр       Дугаар 2022/ДШМ/03                      Баруун-Урт

 

Ш.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор М.Ханджав

                        Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Т.Хүдэр

                       Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Батзаяа нар îðîëöов.         

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Л.Баатардорж, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Бд холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... онд Сүхбаатар аймгийн ........суманд төрсөн, ......настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн ......... сумын 3 дугаар баг, ........ гэх газарт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .........овогт Ш.Б 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн ............... сумын 3 дугаар баг .............гэх газрын худаг дээр иргэн Л.Баатардоржийн гарыг шилбүүрийн модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав нь шүүгдэгч Ш.Блгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бд  оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Л.Баатардоржийн  нэхэмжилсэн 6,030,194 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 1.131.509 төгрөгийг шүүгдэгч Ш.Б-аас гаргуулж хохирогч Л.Баатардоржид олгож, бусад зардал болох хоол хүнс, бензиний зардалд 3.058.685 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 гэм хор учруулсны төлбөр  840.000 төгрөг нийт 4.898.685  төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Ш.Баас эмчилгээний зардал 1.131.509 төгрөгийг гаргуулж  Л.Баатардоржид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр урттай, 300 грамм шилбүүрийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ш.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Л.Баатардорж, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нар нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “хохирогчийн нэхэмжилж байгаа бензиний болон бусад зардлыг тооцож гаргахад эргэлзээтэй байдал байна” гэжээ. Би Галшар сумын хөдөө хэсэгт мал маллан амьдардаг бөгөөд энэ хэрэг эхлээд манай сумын цагдаа дээр, дараа нь ....... суманд, тэгээд харьяаллаар нь Сүхбаатар аймаг руу шилжүүлсэн. Би байцаалт өгөхөөр сум явахдаа харьяалал өөрчлөгдсөнийг зөвшөөрөхгүй гомдол гаргаж ........ сум руу өөрийн биеэр очиж гомдол өгсөн, Байцаалт өгөх гэж Сүхбаатар аймаг руу, өмгөөлөгч авах гэж Хэнтий аймаг руу, эмнэлэгт үзүүлэх болон хэвтэх гэж хэд хэдэн удаа явсан. Энэ бүгдэд ирэх, очихоос эхлээд унааны зардал нэлээд гарсан. Би Баттулгын хууль бус үйлдлээс болж гэмтэж, хохироогүй байсан бол эрүүл мэнд, ажил амьдарлаа алдаж ийш, тийшээ олон удаа явж зардал гаргахгүй байсан. Энэ бүгдийн баримт хавтаст хэрэгт авагдсан. Зарим зардлыг хасаж тооцсонд гомдолтой байна. Миний гар бэртсэний улмаас өөрөө машинаа барьж чадахгүй, машин хөлсөлж болон эхнэрээрээ машинаа бариулж явдаг байсан. Мөн эхнэрийн хамт явж, дэлгүүрээс авсан зүйл нэг баримт дээр л шивэгдэж гарч ирсэн. Би шүүхэд хандаж хохирлыг болон иргэний нэхэмжлэл гаргахдаа архи, пиво, ариун цэврийн хэрэгсэл авсан мөнгө нэхэмжилж байна” гэж хэлж байгаагүй, зөвхөн хүнсний зардлаа нэхэмжилж байна гэсэн. Баттулга нь миний эрүүл мэндэд хор хохирол учруулаад надаас уучлал хүсэхийн оронд ах, дүүстэйгээ нийлж элдвээр хэлж, хохирлоо төлөхгүй байгаад  гомдож байна. Иймд өөрт учирсан хохирлоо төлүүлнэ, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэнэ, миний гар хугарсан болохоор урьдынх шигээ ажил хийж чадахгүй байгаа. Шүүх түүнд торгох ял оногдуулсан нь хууль зөрчсөн, нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээе гэв.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээе гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Л.Баатардорж, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын гомдлын дагуу шүүгдэгч Ш.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдлын асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хангалттай цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтыг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. 

Мөрдөгчөөс хууль бус арга, хэрэгсэл ашиглан нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн эсхүл хууль бусаар хязгаарласан зөрчил гараагүй.

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн ......... сумын 3 дугаар баг ............ газрын худаг дээр иргэн  Л.Баатардоржтой “манай малыг хамт усалсангүй, худгаас хөөлөө” гэж хоорондоо маргалдан түүний  гарыг шилбүүрийн модоор цохиж, эрүүл мэндэд буюу зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

- Хохирогч Л.Баатардоржийн “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ойлоо гэж дууддаг залуугийн мал орж ирэхээр нь хөөж, өөрийнхөө малыг усалж байхад тэр ирсэн. Тэгэхээр нь малаа усалж байя гэхэд манайх цуг ууж болдоггүй юм уу гээд малаа хорихгүй байсан. Тэгэхээр нь Ойлоогийн мөр рүү гараараа хальт цохиход тэр дугуйнаасаа шилбүүр аваад миний зүүн мөр, гуя руу хэд хэдэн удаа чанга цохиод авсан. Манай хоёр ач 10 настай .................. нар зүүн урд 200-300 метрт байсан. Зодуулсны дараа зүүн гар хугарч, зүүн гуя хөхөрч хавдсан байсан. Би өнгөрсөн сард тал харвасан би гомдолтой байна.  Миний зүүн гарыг чулуугаар цохисон гэж мэдүүлээгүй, харин шилбүүрийн модоор цохисон гэж мэдүүлсэн”гэх  /хх-16-17, 20, 24х/,

- Шүүгдэгч Ш.Бын: “... Манай үхрийг хориод байхаар нь хоорондоо муудалцаж, уурганы үзүүрээр хатгахад нь баруун гартаа барьж байсан шилбүүрээр гуян дундуур нь цохих гэтэл зүүн гарын сарвууны ар талд цохисон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх /хх-30, 62х/ мэдүүлгүүд,  

- Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 403 дугаартай “...Л.Баатардоржийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун хөмсөгний гадна хажуу хэсэг, хамар, баруун чамархайд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болох хугацаанд үүсэх боломжтой. Зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-47-48х/,

- Прокурорын эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-09-12х/  зэрэг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Л.Баатардорж нь хоёр ач хүүхдээрээ бусад айлын малыг худаг руу ойртуулахгүй хөөн хорьж, өөрийнхөө малыг усалж байхад нь саахалт айлын Ойлоо буюу Баттулга нь мотоциклтой давхиж ирээд “манай үхрийг хамт усалсангүй худгаас хөөлөө” гэж хэлж, хоорондоо маргалдан шилбүүрийн модоор түүний зүүн гарыг нь цохиж, шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогддог.

 Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын хувьд Ш.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсч үйлдэн Л.Баатардоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршигт зориуд хүргэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь нийгэмд тогтсон хүмүүс хоорондын аж төрөх ёс, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн явдал юм. Тодруулбал: Нэг худгаас малаа усалдаг хүмүүсийн хувьд хоорондоо зохицож малаа услах нь нэн чухал бөгөөд худаг  дээр хэн эхэлж очно, тэр нь малаа усална, энэ хооронд  бусад айлын малыг худаг руу оруулахгүй байх нь малчдад олон мянган жил уламжлагдан ирсэн аж төрөх ёсонд тогтсон зан заншлын хэм хэмжээ юм. Мөн шүүгдэгч, хохирогч нар нь насны хувьд хол зөрүүтэй атлаа хоорондоо маргалдан хүний эрүүл мэндэд халдсан нь нийгэм дэх хүмүүс хоорондын    харилцааны явцад тогтсон ахас дээдсээ хүндэтгэх зан заншил, ёс суртахууны  хэм хэмжээг зөрчжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид  хуульд заасан төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт  тохирсон байх тул шударга ёсны зарчимд нийцнэ.

Хохирогч Л.Баатардорж, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нар нь “иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангуулах тухай” давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед  иргэний нэхэмжлэлийг гаргахдаа  зөвхөн “и” баримт өгөхөөс гадна өөр бусад ач холбогдолтой баримтыг давхар өгч байж, нотлох баримтын хэмжээнд  үнэлэгдэх ёстой. Дангаараа “и” баримт нотлох баримт болохгүй. Тухайлбал: эм тариа, хоол хүнс, шатахууны  зардал нэхэмжилж байгаа үед өвчтөний түүх, эмчилгээний заавар өгсөн эмчийн бичиг /жор/, асарч сувилах,  сувиллын газар сувилуулах, нэмэгдэл хоол өгөхтэй холбоотой зайлшгүй гарсан зардлын баримт, эрх бүхий албан тушаалтнаас утсаар болон бичгээр дуудсан баримт, тайлбар болон мэдүүлэг өгсөн он, сар, өдөр, өөрийн болон бусдын машинд дайгдан явсан бол тухайн өдөр бензин авсан, хөлс төлсөн баримтууд шаардлагатай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Баатардорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын шаардлага хангахгүй баримт өгснөөс иргэний нэхэмжлэлийн тодорхой буюу бодитой тооцоо гаргах бололцоогүй нөхцөл үүссэн байна. /хх-78-99,122-124х/

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэлээс эм тариа, шатахуун, хоол хүнсний зардал нийт 4898685 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх боломжийг иргэний нэхэмжлэгчид олгож, тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон байна.

Иймд хохирогч Л.Баатардорж, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.             

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Хохирогч Л.Баатардорж, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БААТАРСҮХ                   

 

                                             ШҮҮГЧИД                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА