Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/03688

 

 

 

 

 

 

                   202*******          07            16  

                                   18*******/ШШ202*******/03688

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* ******* оффист байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 1******* дүгээр хороо, хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт /РД:/,

Хариуцагч:  ******* дүүрэг, 1******* дүгээр хороо, хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт /РД:УП9700*******5/,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, 33 дугаар байр, 3 дугаар орц, тоот хаягт оршин суух овогт /РД:ЧЕ700811/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1*******8,*******26,1.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б., Э. нараас 2021 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн №ЗГ/2021*******6885565 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний төлбөрт Нийт **************.767,639. /дөчин дөрвөн сая долоон зуун жаран долоон мянга зургаан зуун гучин есөн төгрөг ерөн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, Б., Э., Б. нарын барыдаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, Б., Э. нараас Нотариатын төлбөрт 2500 /хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах, Б., Э. нараас 2023 оны 0******* дүгээр сарын 28-ны өдрийн №3202350590" тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний төлбөрт Нийт 103,656,*******71.36 /нэг зуун гурван сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах, Б., Э., Б. нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, Б., Э. нараас нийт 1*******8,*******26,1.28 /нэг зуун дөчин найман сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуун арван нэгэн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулах. Б., Э., Б. нарын барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үүгэжээ.

Хариуцагч Б.аас шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие овогтой нь Хаан банкнаас ирсэн нэхэмжлэлийн дагуу нийт 1*******8,*******26,1.28 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч байна. Мөн нийт төлбөрийн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Э.аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие овогтой нь Хаан банкнаас ирсэн нэхэмжлэлийн дагуу нийт 1*******8,*******26,1.28 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч байна. Мөн нийт төлбөрийн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Б.аас шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Бадамханд овогтой Эрдэнбат /РД:ЧЕ700811/ нь Хаан банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хүү овогтой нь уг зээлийг Хаан банктай тохиролцож төлөх болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б., Э., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1*******8,*******26,1.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1*******8,*******26,1.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б., Э., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1*******8,*******26,1.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б., Э., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1*******8,*******26,1.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 1*******8,*******26,1.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  Б. өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007*******26 дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, тоот хаягт байрлах *******8 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б., Э. нарын гар утас, бэлэн хувцас зэрэг жагсаалтаар барьцаалуулсан бараа материалуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******6,*******33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7*******6,*******33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД