| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/02852/И |
| Дугаар | 101/ШШ2024/02015 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2024/02015
| 2024 о 04 с 15ө | Дугаар 101/ШШ2024/02015 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* /рд:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* /рд: /-д холбогдох,
51,408,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Ш.*******, түүний өмгөөлөгч Н., гэрч П., нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2007 оны -р тогтоолоор батлагдсан ******* ******* ******* ******* ******* нийтлэг журам-ын 3.14 дэх заалт, Засгийн газрын 2017 оны -р тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам-ын 5.5.5 дахь тус тус заалтуудыг үндэслэн 2022 онд Дорнод аймаг дахь Улсын тусгай хэрэгцээний аймаг ******* Чойбалсан ******* *******т өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах замаар байгалийн хадлан бэлтгүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэхүү өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхээр иргэн Ш.*******тай 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 2022/АГГ/07 дугаартай Хадлан бэлтгэх гэрээ-г байгуулан аймаг ******* Чойбалсан ******* *******т 1 га газрын түрээсийн төлбөрийг 5000 төгрөгөөр тооцож 10,000 га газарт байгалийн хадлан бэлтгүүлэх зөвшөөрлийг олгосон. Ш.******* нь гэрээний 5.3 дахь заалтад заасан 50,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд 2022 оны 09 сарын 21-ний өдөр тус *******наас байгуулагдсан ажлын хэсэг Чойбалсан ******* *******т газар дээр нь хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан ба Ш.******* хадлангийн зориулалтаар ******* ашигласан төлбөрөө төлөөгүй тул үйл ажиллагааг нь зогсоох талаар мэдэгдэж, Ш.*******ийг *******н дээр ирж уулзахыг хадланчдад нь хэлээд буцсан. Гэтэл Ш.******* нь иргэн Б., Ц., Т. нартай аман гэрээ байгуулж, хадлан хийсэн га талбайн төлбөрийг 5000 төгрөгөөр тооцон төлж, 500 га тутамд 2000 боодол өвс авахаар тохиролцон хадланчдыг талбайд оруулж 370,000,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж байна. Энэ нь манайхтай байгуулсан гэрээг зөрчсөн бөгөөд 2023 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар Чойбалсан ******* ******* бэлчээрт хадлан бэлтгэсэн хэвээр байна. Иймд хадлан бэлтгэх гэрээний төлбөр болох 50,000,000 төгрөг, зөрчил арилгах ажлын хэсгийн албан томилолтын 2 удаагийн зардал 908,000 төгрөг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас зөрчилд хяналт тавихад зарцуулсан зардалд 500,000 төгрөг, нийт 51,408,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэлийг дэмжиж байна. Иргэн Ш.******* нь гэрээний 5.3 дахь заалтад заасан 50,000,000 төгрөгийг гэрээнд заасан 2022 оны 09 сарын 21-ний өдөр төлөх үүргийг хүлээсэн боловч төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй. Улмаар тус *******наас байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 09-р сард Чойбалсан ******* *******т байгалийн хадлангийн гэрээний хэрэгжилтийг газар дээр нь шалгах ажлыг зохион байгуулан ажилласан. Шалгалтын ажлаар очиход Ш.*******ийн гэрээт талбайд хадлан бэлтгэж байгаа гэх иргэд байсан бөгөөд Ш.******* хадлангийн зориулалтаар ******* ашигласан төлбөрөө төлөөгүй тул үйл ажиллагааг нь зогсоох талаар мэдэгдэж, Ш.*******ийг ******* нь дээр ирж уулзахыг хадланчид нь хэлээд буцсан. Улмаар Ш.*******ийг утсаар дуудаж ******* нь дээр дуудсан бөгөөд гэрээний үүрэг болох хадлангийн талбайн төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй, харин гэрээгээр байгалийн хадлан бэлтгэх газраа иргэн Б., Ц., Т. нартай аман гэрээ байгуулж, 500 га тутамд 2000 боодол өвс авахаар харилцан тохиролцож хадланчдыг оруулсан байдаг. Ш.*******тай харилцан тохиролцож хадлан хийсэн Б., Ц., Т. нар нь 2023 оны 03 дугаар сар хүртэл хадлан бэлтгэсэн байх тул Дорнод аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ******* *******ийг хадланчдаас албадан чөлөөлсөн. Ш.******* нь хадланч Б., Ц., Т.Ренцендорж нартай тохиролцсоноор нийт 370,000,000 төгрөгийн ашиг олсон байдаг. Иймд Иргэн Ш.*******аас 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 2022/АГГ/07 дугаартай Хандан бэлтгэх гэрээ-ний дагуу олох байсан орлого болох 50,000,000 /тавин сая/ төгрөг, албан томилолтын 2 удаагийн зардал 908,000 төгрөг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас зөрчилд хяналт тавихад зарцуулсан зардал 500,000 төгрөг нийт 51,408,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжилсэн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна. 2022 оны 07 сарын 29-ний өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ******* ******* ******* *******ийн ******* *******ны газартай Хадлан бэлтгэх гэрээг байгуулсан. Улмаар гэрээ байгуулсны дараа ******* бүсийн мэргэжилтэн болон надтай харилцан тохиролцож хадлан бэлтгэж өгөх хадлангийн бригадын дарга Т.тай 2022 оны 08 сарын 05,06-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан сумын Авдар хараат хэмээх газарт ашиглах талбайн цэгийг тогтоохоор очоод тус цэгийг тогтоосон. /цэгийн зургийг хавсралтаар оруулав./ Гэтэл Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ******* ******* ******* *******ийн ******* ******* нь надтай хамтарч ажиллах Т.тай 2022 оны 08 сарын 18-ны өдөр 2022/ АГГ/10 хадлан бэлтгэх гэрээг давхардуулан хийсэн байсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ******* ******* ******* *******ийн ******* *******ны 2023 оны 04 сарын 05-ны өдөр надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжилсэн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна. 2022 оны 07 сарын 29-ний өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ******* ******* ******* *******ийн ******* *******ны газартай Хадлан бэлтгэх гэрээг байгуулсан. Улмаар гэрээ байгуулсны дараа ******* бүсийн мэргэжилтэн болон надтай харилцан тохиролцож хадлан бэлтгэж өгөх хадлангийн бригадын дарга Т.тай 2022 оны 08 сарын 05, 06-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан сумын Авдар хараат хэмээх газарт ашиглах талбайн цэгийг тогтоохоор очоод тус цэгийг тогтоосон. /цэгийн зургийг хавсралтаар оруулав./ Гэтэл Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ******* ******* ******* *******ийн ******* ******* нь надтай хамтарч ажиллах Т.тай 2022 оны 08 сарын 18-ны өдөр 2022/ АГГ/10 хадлан бэлтгэх гэрээг давхардуулан хийсэн байсан. Гэрээг давхардуулан хийсний улмаас 2022 оны 08 сарын 20-ны өдөр эхлэх байсан хадлан талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ талаараа холбогдох мэргэжилтэн т өөрийн биеэр очиж хэлэхэд хуулийн хэлтсийн дарга байхгүй байгаа тул ирэхээр нь холбогдоно, гэрээнд өөрчлөлт оруулна гэсээр огт холбоо бариагүй. Нэхэмжлэлд дурдагдсан ашиг орлогыг Ш.******* миний бие огт олоогүй, тухайн орлогыг Т. тэдний хамтрагчид болох Н. нарын хүмүүс олсон байх ёстой. Миний хувьд тэдгээр хүмүүсийн ямар хэмжээний ашиг олсныг огт мэдэхгүй. Н.г ч огт танихгүй, уулзаж байгаагүй. Иймд нэхэмжлэгч талын буруутай үйлдлийн улмаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон, дээрх нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 1-8, 18, 55-59, 78-113, 138-143-р тал,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 22-р тал,
Шүүхийн журмаар нотлох баримт: 1хх-ийн 31-43, 45-51, гэрч нарын мэдүүлэг-123-132, 154-242, 246-250, 2хх-ийн 12-14-р тал, гэрч П.ын мэдүүлэг.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* хариуцагч Ш.*******т холбогдуулан гэрээний төлбөрт 50,000,000 төгрөг, ажлын хэсгийн албан томилолтын зардалд 908,000 төгрөг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас зөрчилд хяналт тавихад зарцуулсан зардалд 500,000 төгрөг, нийт 51,408,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээний төлбөрөө төлөөгүйгээс олох ёстой байсан орлогод 50,000,000 төгрөг, ажлын хэсгийн албан томилолтын зардалд 908,000 төгрөг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас зөрчилд хяналт тавихад зарцуулсан зардалд 500,000 төгрөг, нийт 51,408,000 төгрөгийг гаргуулах-аар шаардсан ба энэ шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч тай давхардуулж гэрээ байгуулсан, хадлан хадаагүй, өөр хүмүүс хадлан хадсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
******* ******* ******* ******* ******* ******* нь аймаг ******* ******* ******* зохицуулах үндсэн чиглэлтэй байгууллага болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх-7/
Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 16.1.6-д зааснаар аймаг ******* ******* *******ийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх эрхтэй байна.
Дээрх эрхийнхээ хүрээнд 2007 оны дугаар тогтоолоор Отрын ******* ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тогтоол гаргасан, 2017 оны дугаар тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журмыг баталсан болох нь Легалинфо.мн сайтад байршсан нийтэд илэрхий үйл баримт байна.
Зохигчдын хооронд 2022 оны 07 сарын 29-ний өдөр дугаартай хадлан бэлтгэх гэрээ байгуулагдсан байх ба газар ашиглуулагч ******* ******* ******* ******* ******* ******* нь Чойбалсан ******* бүс нутагт байршилтай газарт хадлангийн зориулалтаар 10,000 га газрыг 2022 оны 08 сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл ашиглуулах, газар ашиглагч Ш.******* нь 1 га тутмыг 5,000 төгрөгөөр тооцож 50,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хадлан бэлтгэх гэрээ, гэрч П.ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1хх-3-4/
2022 оны 8 дугаар сарын 4-5-ны өдрийн үед ******* ******* ******* ******* ******* *******ны мэргэжилтэн буюу гэрчээр асуугдсан П. нь Чойбалсан ******* бүс нутагт байршилтай газарт хадлангийн зориулалтаар ашиглах 10,000 га газрыг Ш.*******т газар дээр нь очиж зааж өгч, эргэлтийн цэгийн зургийг компьютерт зурж өгсөн болох нь гэрч П., Т., зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул газар ашиглуулагч ******* ******* ******* ******* ******* *******г гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал Ш.*******, Т. нарт биечлэн очиж хадлан хийх газрыг зааж өгсөн нь тогтоогдож байх тул хариуцагч талын ...Т.Мөнгөнбаганын газрын эргэлтийн цэгийн зураг байхгүй, давхардуулж гэрээ хийсэн... гэх тайлбар үндэслэлгүй.
Хариуцагчийн ...тай давхардуулж гэрээ байгуулсан, газрыг ашиглаагүй, өөр хүмүүс хадлан хадсан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба уг тайлбар нь Зайсан инвест агро ХХК-тай байгуулсан гэрээ, үзлэгийн тэмдэглэл, гэрч Т.Мөнгөнбаганын ...2022 оны 8 сарын 5-ны үед мэргэжилтэн , гэрч а, , миний бие, ******* бид нар Чойбалсангийн хадлангийн талбайд очиж газраа заалгаж авсан, Ш.*******ийн хадлангийн талбайд , нар байрлаад хадлан хийж байсан, би өөрийн талбайдаа хадлангаа хийсэн... гэх, гэрч Б.ын ...*******ийн талбай дээр , , нар хадлан хийсэн... гэх, гэрч Б.ын ...******* ахтай тохиролцож хадлангийн талбайд нь 2022 оны 8 сарын 27-ны өдрөөс 2022 оны 9 сарын сүүл хүртэл ажилласан... гэх мэдүүлгүүд, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ....10,000 га газар маш том газар, бизнесийн санаа олж Мөнгөнбаганын техник дээр тулгуурлаж ашиг олохоор гэрээ хийсэн, Түмэндэмбэрэл даргыг таньдаг байсан учир гэрээний төлбөрийг дараа төлөхөөр тохирсон, тай 30, 70 хувиар ашгаа авч, би гарааны зардлаа гаргахаар тохирсон... гэх тайлбар зэргээр хангалттай няцаагдаж байна. /1хх-55-59, 126-132/
Хариуцагч Ш.******* нь гэрч Б.ыг хадлангийн талбайд ажиллуулсан, хуурай дүү гэрч Б.а нь зар тарааж Б., Т., Ц. гэх хүмүүстэй тохирч хадлангийн газарт ажиллуулсан, улмаар хадлан бэлтгэж машинаар өвсийг ачуулсан болох нь гэрч Б., Б.а, Т. нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар ашиглагч Ш.******* 2022 оны 8 сараас газрыг хадлангийн зориулалтаар ашигласан, уг хадлангийн талбайгаас өвч ачуулсан нь тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжсэн гэж үзэхээр байх ба талуудын хэн аль гэрээг цуцлах санал гаргасан, улмаар гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид олох ёстой байсан орлого шаардах эрх үүсээгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т хадлангийн талбайн нэг га тутамд 5,000 төгрөгөөр тооцож, нийт 50,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 01-ний дотор шилжүүлсэн байх гэж заасны нэхэмжлэгч тал хариуцагчаас 50,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Газар ашиглагч Ш.******* газар ашигласны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийг хадлан бэлтгэх гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчаас 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч тал гэрээний дагуу ашиглуулах 10,000 га газрыг Ш.*******т зааж, хүлээлгэн өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхээр мэргэжилтэн П. 2022 оны 8 сард Дорнод аймагт томилолтоор ажилласан нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлэхтэй буюу томилолтоор ажилласантай холбоотой зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хамааруулан хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. 2022 оны 12 сард иргэнээс ирсэн гомдлын дагуу 2023 оны 2 сард Дорнод аймагт томилолтоор ажиллаж, 454,000 төгрөг байгууллагаас олгосон нь тогтоогдож байна. /1хх-221-240/
2022 оны 12 сард иргэнээс ирсэн гомдлыг үндэслэн, ******* ******* ******* ******* ******* *******ны 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 31 дугаартай албан бичигт дурдсан ...Ш.*******, Т., н. нар нь улсын тусгай хэрэгцээний аймаг ******* *******т 2023 оны 02 сард дур мэдэн хадлан бэлтгэх эрхтэй мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хууль бусаар өвч авч байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй... гэх гомдол мэдээлэлд Дорнод аймгийн Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад, прокурор ... Т.Мөнгөнбаганыг Ш.******* нарыг 10,000 га газарт хадлан бэлтгэх гэрээтэй тул хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг биш, иргэний маргаан... гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь Дорнод аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 124 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байна. /1хх-155-158/
Дээрх гомдлын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Б. гэгчийг Чойбалсан сумын мэдлийн газарт зөвшөөрөлгүйгээр 25.08 га газарт хадлан хадсан үндэслэлээр 500,000 төгрөгөөр торгож, 108,978 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн хэргээр тогтоогдож байна. /1хх-161-220/
Ш.*******ийн үйлдэлтэй холбоотой Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас зардал гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 500,000 төгрөгийг хариуцагч Ш.*******аас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ш.*******аас хадлан бэлтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******нд олгож, нэхэмжлэлээс зөрчил арилгах ажлын хэсгийн албан томилолтын 2 удаагийн зардал 908,000 төгрөг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас зөрчилд хяналт тавихад зарцуулсан зардалд 500,000 төгрөг, нийт 1,408,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 50,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 407,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.*******аас 50,000,000 /тавин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******нд олгож, нэхэмжлэлээс 1,408,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 407,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ