Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03738

 

                 

 

 

 

 

 

 

 

                  24           07             17

                                   

 

 

 

 

 

 

 

                                     1*******4/ШШ24/0373*******

 

 

   

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* давхарт байрлах “******* ******* ББСБ” ХХК /РД:60*******2726/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:УП990717/-д холбогдох,

 

1,*******30,649.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 24 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 24 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...зээлдэгч А.гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,*******30,649.************** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,*******30,649.************** төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 24 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 230,649.************** төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч А.д холбогдуулан 1,*******30,649.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,*******30,649.************** төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 230,649.************** төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.д холбогдох 1,*******30,649.************** төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 1,*******30,649.************** төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 24 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 25 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 230,649.************** төгрөгийг “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,240.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.гаас 22,120 төгрөгийг, Төрийн сангийн 1000900941 тоот данснаас 22,120 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД