Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/03370

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 13 182/ШШ2024/03370

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТБ ХХКнд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, Ж.Г,

Хариуцагчийн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие ******* ******* ХК-д 2013 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 08 сард ******* тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд шилжин очиж, халагдах хүртлээ ажилласан. Өөрөөр хэлбэл миний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2023 оны 4 дүгээр улиралд 94,75 хувь, 2023 оны 2 дугаар улиралд 97,2 хувьтай байсан ба, ажилдаа алдаа дутагдал гаргалгүй хичээл зүтгэл гаргаж, сэтгэлээсээ ажилласан. Гэтэл 2024.01.11-ний өдөр ******* ******* ХК-ийн захирлын Б/70 дугаартай тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж намайг ажлаас халсан. Энэ тушаалтай тухайн үед нь танилцсан бөгөөд намайг ажлаас халахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 2023.12.27, 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2023 оны 08, 09 сард барьцаа чөлөөлсөн албан бичигт захирлын өмнөөс гарын үсэг зурсан, өмнө нь сахилгын зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзсэн байна. Миний хувьд тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Учир нь би ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлсэн бөгөөд энэ талаар сахилгын шийтгэл оногдуулах саналын хуудсанд намайг шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй байдал тогтоогдоогүй болохыг дурдсан байна. Би 2023.12.26-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл хоёр хоногийг авах хүсэлтээ хүний нөөцийн программд оруулсан, үлдэгдэл хоёр хоногоо авах талаар өмнө нь ажилчдын дунд, дасгал хийж байхдаа хэлж байсан, захирал ч мэдэж байгаа. Тийм болохоор би ээлжийн амралтыг зохих зөвшөөрлийн дагуу авсан тул ямар нэгэн байдлаар ажил таслаагүй. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар захирлын эзгүйд харилцааны ахлах менежер түүнийг орлох бөгөөд ******* тооцооны төвийн хувьд харилцааны менежер нь ******* миний бие байсан. Тийм учраас захирлын эзгүйд холбогдох барьцаа чөлөөлсөн албан бичгүүдэд гарын үсэг зурсан нь албан тушаалаа урвуулсан явдал биш бөгөөд харин ч харилцагчдад ямар нэгэн чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлсэн. Эдгээр албан бичгүүдэд гарын үсэг зурснаар байгууллагад ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Эдгээр зөрчлийг хэзээ илүүлсэн нь тодорхойгүй, арга хэмжээ тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Түүнчлэн миний хувьд өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан боловч хууль мэдэхгүйн улмаас шүүхэд ямар нэгэн гомдол санал гаргаагүй юм. Тэгээд ч байгууллагын зүгээс дурдсан зөрчлүүдтэй холбоотой надаас ямар нэгэн тайлбар огт аваагүй бөгөөд сахилгын шийтгэлийн хуудсанд тусгасан хууль зүйн дүгнэлтийг төлөөлөгч А.Энхсанаа өөрөө гаргасан, хууль зүйн дүгнэлтэд тусгаагүй асуудлыг ажлаас чөлөөлсөн тушаалд тусгасан байгаа нь ойлгомжгүй байна.

Манай тооцооны төвд Елеман захирал шинээр томилогдож ирснээс хойш намайг хавчиж, ажлын дарамтанд оруулж, өөрийнх нь хамаарал бүхий хүний 370 сая төгрөгийн зээлийг олгоогүйн төлөө хувийн өс санаж явсаар намайг ажилгүй болгосонд гомдолтой байна. Тиймээс ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг ******* тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх захирлын 2019.08.26-ны өдрийн Б/49 тоот тушаалаар ******* тооцооны төвд 2024.01.11-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцааны менежерээр ажиллаж байсан ба гүйцэтгэх захирлын 2024.01.11-ний өдрийн Б/70 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 2023.12.27, 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2023 оны 08, 09 сард барьцаа чөлөөлсөн албан бичигт захирлын өмнөөс гарын үсэг зурсан, тамга дарсан, өмнө нь сахилгын зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг ноцтой зөрчсөн зөрчил болсон гэдэг 4 үндэслэлийг заасан байдаг. Анх ажилтанд сахилгын арга хэмжээ авхуулах тухай саналыг ******* тооцооны төвийн захирал Р.******* оруулж ирсэн бөгөөд сахилгын шийтгэл оногдуулах саналын хуудсан дээр ******* гарын үсэг зурахаас татгалзсан, байлцсан гэрч Ө.******* гэж бичсэн байгаа. Тийм болохоор зөрчлийн талаар нэхэмжлэгчээс удирдлага нь тайлбар авах гэж оролдсон байна, харин нэхэмжлэгч ******* тайлбар өгөхөөс татгалзаж, саналын хуудсанд гарын үсэг зурахаас татгалзсан байна. Ийм тохиолдолд төв *******ны хуулийн хэлтсийн хувьд нэхэмжлэгч *******ээс тайлбар авах шаардлагагүй гэж үзээд саналын хуудсанд дурдагдсан зөрчлүүд нь үндэслэлтэй эсэхийг шалгаж, дүгнэлт гаргадаг, тэгээд хүний нөөцийн газрын саналыг тусгадаг байгаа.

Нэхэмжлэгч *******ийн хувьд шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй байдал баримтаар тогтоогдоогүй, харин бусад 3-н зөрчлийн хувьд баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь ээлжийн амралтын үлдэгдэл хоёр хоногийн амралтаа авах тухай хүсэлтийг хүний нөөцийн программд шивсэн байдаг боловч түүний удирдлага нь баталгаажуулаагүй байхад ажил тасалж, 2023.12.27, 28-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, түүний ямар шалтгаантай ажилдаа ирээгүй болохыг удирдлага нь мэдээгүй байдаг. Энэ нь Р.******* захирал нэхэмжлэгч *******ийн фэйсбүүк чат руу ...жилийн эцэс болж байхад хүсэлт оруулсан байна, төвөөс нэг ч хүнд чөлөө олгохгүй гэж байхад хэлж, ярьж болдоггүй юм уу, Солонгос явсан гэж сонслоо, арай дураараа байна, би холбогдох газарт нь санал оруулна... гэсэн агуулга бүхий захидлаас харагдана. Харин нэхэмжлэгч ******* энэ чатыг уншсан мөртлөө огт хариу өгөөгүй байдаг бөгөөд ирцийн бүртгэлээр ажлаа тасалсан гэдэг нь давхар нотлогдоно.

Нэхэмжлэгч ******* нь 2023.08.28-ны өдрийн 24-01/44, 2023.09.07-ны өдрийн 24-01/48, 2023.09.22-ны өдрийн 24- 01/52, 2023.09.25-ны өдрийн 24-01/54, 2023.09.29-ний өдрийн 24-01/57 дугаар албан бичгүүдийг тухайн өдрүүдэд тооцооны төвийн захирлын шүүгээний лацыг хөндөж, захирлын тэмдгийг дарж, өөрийн гарын үсэг зурсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч ******* нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, удирдлагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, удирдлагыг орлох боломжгүй. Энэ үед Р.******* нь төв дээр ажилтай байсан гэдэг. *******ийн хувьд захирлыг иртэл гарын үсэг зурахгүй, татгалзах эрхтэй байсан, захирлын өмнөөс гарын үсэг зурсан албан бичгүүд нь дандаа барьцаа хөрөнгө чөлөөлсөнтэй холбоотой, үр дагавар бүхий албан бичгүүд байсан. Энэ үйлдлийг хийснээр байгууллагад заавал хохирол учирсан байх албагүй, хийх ёсгүй үйлдлийг зөвшөөрөлгүй хийсэн нь өөрөө ноцтой зөрчил болно. Эдгээр зөрчлийг тооцооны төвийн захирал Р.******* нь 2024.01.04-ний өдөр илрүүлж, сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг төв рүү илгээсэн. Тийм болохоор хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй.

Мөн байгууллагын зүгээс нэхэмжлэгч *******т 2023.07.25-ны өдрийн Б/971 тоот тушаал, мөн оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/1082 тоот тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалуудыг тухайн үедээ нэхэмжлэгч ******* мэдсэн, тушаалын талаар эрх бүхий байгууллагад ямар нэгэн гомдол санал гаргаагүй, эдгээр тушаалууд хүчин төгөлдөр болсон бөгөөд сахилгын давтан зөрчил гаргасан. Хэрэв нэхэмжлэгч ******* нь удирдлага болох Р.*******тай таагүй харилцаатай байсан, зээл олгохтой холбоотой өөр бусад асуудал байсан бол төвд гомдлоо гаргах боломжтой байсан, энэ талаар төвд ямар нэгэн гомдол ирж байгаагүй. Иймд нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил, давтан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд нэхэмжлэгч *******ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

2024.01.17-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2014.12.04-ний өдрийн Санхүү-*******ны тэргүүний ажилтны үнэмлэх, 2014.07.05-ны өдрийн Сангийн яамны Жуух бичиг, 2013.11.14-ний өдрийн Монгол *******ны баярын бичиг, 2010.12.09-ний өдрийн Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медалын үнэмлэх, ******* ******* ХК-ийн дансны хуулгууд, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.01.11-ний өдрийн Б/70 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.24-ний өдрийн 1753 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.02.05-ны өдрийн 24/11 тоот хуралдааны шийдвэр, ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024.01.24-ний өдрийн 1 тоот хуралдааны тэмдэглэл гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.01.11-ний өдрийн Б/70 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2023.08.25-ны өдрийн Б/1082 тоот, 2023.07.25-ны өдрийн Б/971 тоот *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд, 2022.03.25-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам, ******* тооцооны төвийн 2023.09.29-ний өдрийн 24-01/57 тоот, 2023.09.25-ны өдрийн 24-01/54 тоот, 2023.09.22-ны өдрийн 24-01/52 тоот, 2023.09.07-ны өдрийн 24-01/48 тоот, 2023.08.28-ны өдрийн 24-01/44 тоот албан бичгүүд, ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгч *******, тооцооны төвийн захирал Р.******* нарын фэйсбүүк мессэнжерээр харилцсан захидал, 2023.04.12-ны өдрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, нэхэмжлэгч *******ийн цаг бүртгэлийн баримт, *******ийн ээлжийн амралтын хүсэлтийн мэдээлэл, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын баримт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Р.*******ы цаг бүртгэлийн баримт,

Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч *******, Р.******* нарын фэйсбүүк мессэнжерээр харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл,

2024.06.06-ны өдрийн 10617 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гүйцэтгэх захирлын 2019.12.31-ний өдрийн *******ийг үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2019.08.26-ны өдрийн Б/49 тоот *******ийг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал, 2024.01.04-ний өдрийн Р.*******ы сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, Хуулийн газрын дүгнэлт гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлсэн, ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, миний хувьд 2023.12.26-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл хоёр хоногийг авах хүсэлтээ хүний нөөцийн программд оруулсан, энэ талаар өмнө нь ажилчдын дунд, дасгал хийж байхдаа хэлж байсан, захирал ч мэдэж байгаа, тийм болохоор би ээлжийн амралтыг зохих зөвшөөрлийн дагуу авсан тул ямар нэгэн байдлаар ажил таслаагүй, улмаар захирлын эзгүйд барьцаа чөлөөлсөн холбогдох албан бичгүүдэд гарын үсэг зурсан нь албан тушаалаа урвуулсан явдал биш бөгөөд харин ч харилцагчдад ямар нэгэн чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлсэн, эдгээр албан бичгүүдэд гарын үсэг зурснаар байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, эдгээр зөрчилтэй холбоотой надаас ямар нэгэн тайлбар аваагүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй тул ажилдаа эргэн орох, цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгчийн гаргасан гурван зөрчил нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл аваагүй, ажлаа хоёр өдөр тасалсан, хэдийгээр хүсэлтээ хүний нөөцийн программд оруулсан байх боловч шууд удирдлага нь баталгаажуулаагүй, түүний хаашаа явсныг нь ч мэдээгүй, сүүлд нь Солонгос улс руу явсан гэдгийг мэдсэн байдаг, мөн нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, 2023 оны 08, 09 сарын барьцаа хөрөнгө чөлөөлсөн албан бичгүүдэд өөрөө гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан, мөн 1 жилийн хугацаанд хоёр удаа сахилгын арга хэмжээ авагдаж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, үйлдэл хийснээр заавал байгууллагад хохирол учирсан байх албагүй, эдгээр зөрчлийнхөө талаар өөрөө тайлбар өгөхөөс татгалзсан байдаг, иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК-ийн ******* дүүрэг салбарын харьяа ******* тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа гүйцэтгэх захирлын 2019.08.26-ны өдрийн Б/49 тоот тушаалаар ******* тооцооны төвийн харилцааны менежерээр 3 сарын туршилтын хугацаагаар томилогдож, гүйцэтгэх захирлын 2019.12.31-ний өдрийн тушаалаар үндсэн ажилтнаар ажиллаж, 2022.03.28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тэрээр хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон 2019.08.26-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод заасан *******анд чанартай зээлийн багц бүрдүүлэх, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, сайн харилцагч татах, багцыг тогтмол өсгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зээлийн үйл ажиллагааг явуулах үндсэн зорилгыг хэрэгжүүлэн, холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй байжээ.

 

Улмаар нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх захирлын 2024.01.11-ний өдрийн Б/70 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч ******* ******* ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч *******т танилцуулж хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний талаар холбогдох тооцоог хийсэн байна.

 

4.Хариуцагч ******* ******* ХК нь нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн Б/70 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.3, 15.2.5, 15.2.7, 15.2.27, 24 дүгээр зүйлийн 24.3.5, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.3, 8.4.5, 8.4.7, 8.4.27 дахь заалтыг удирдлага болгож,

...нэхэмжлэгч Ганцэцэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, ...шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй 2023.12.27 болон 28-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ...2023.08.28-ны өдрийн 24-01/44, 2023.09.07-ны өдрийн 24-01/48, 2023.09.02-ны өдрийн 24-01/52, 2023.09.25-ны өдрийн 24-01/54, 2023.09.29-ний өдрийн 24-01/57 тоот албан бичгүүдийг тооцооны төвийн захирлын шүүгээний лацыг хөндөж, нэгжийн захирлын тэмдгийг дарж, гарын үсэг зурсан, ....ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд давтан гаргасан... гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж,

123 дугаар зүйлийн 123.2-т ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,

 

2022.03.25-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно., 15.2.1-д Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан..., 15.2.3-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан, 15.2.5-д үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу тал олж авсан, хувийн зорилгодоо *******ны эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас, тэмдэг, үнэт цаас зэргийг ашигласан, 15.2.7-д Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 15.2.27-д *******ны бичиг баримтууд болон хороодын шийдвэр, эрсдэлийн болон хуулийн дүгнэлтийг засварласан, хуурамчаар үйлдсэн, хамтран оролцсон,

24 дүгээр зүйлийн 24.3-т Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж, Хөдөлмөрийн гэрээ, журам, *******ны дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Сахилгын нэг зөрчилд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс зохих шийтгэлийг ногдуулах ба давхардуулан ногдуулахгүй, 24.3.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж тус тус зохицуулсан байна.

 

Харин хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн холбогдох заалтууд нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.3, 8.4.5, 8.4.7, 8.4.27 дахь заалтуудад адил утгаар зохицуулагджээ.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтууд нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байх, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх агуулгыг илэрхийлнэ.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх, мөн ажилтан урьд нь сахилгын ялимгүй буюу жижиг зөрчлийг давтан гаргаж байсан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гол үндэслэл болох юм.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан зохих шийтгэлийг сонгон хэрэглэх, ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

6.Нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх захирлын 2023.08.25-ны өдрийн Б/1082 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2, 24 дүгээр зүйлийн 24.3.2-т зааснаар, ...санхүүгийн үйл ажиллагааны журам, зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бүтээгдэхүүний журмыг зөрчиж, зээл судлан олгохдоо нэгжийн эрхийн хэмжээ хэтрүүлэн 80,000,000 төгрөгийн зээлийг олгосон, ...гурван зээлдэгчийн зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавиагүй, 11 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд газар дээрх хяналтыг хэрэгжүүлж, баримтаар баталгаажуулаагүй, 42 зээлдэгчийн зээлийн даатгалын хугацааг сунгуулж ажиллаагүй... зэрэг зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байна.

 

Мөн тэрээр нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх захирлын 2023.07.25-ны өдрийн Б/971 дүгээр тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2, 24 дүгээр зүйлийн 24.3.2-т зааснаар, ...Аюулгүй байдал, хамгаалалтын дотоод журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, Тэргүүн дэд захирлын 2023.04.12-ны өдөр баталсан Улаанбаатар хот болон орон нутгийн зарим салбар, тооцооны төвийн дохиолол хамгаалалт, аюулгүй байдалд хийх шалгалтын удирдамжийн дагуу хамтарсан баг ******* тооцооны төвд ажиллахаар нээлт хийх гэсэн боловч утсаа унтраасан, шалгалт хийх нөхцөл байдлыг хангаж ажиллаагүй... гэсэн үндэслэлээр нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг хүлээжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь сахилгын шийтгэл хүлээсэн дээрх тушаалуудтай танилцсан, тухайн үедээ эдгээр тушаалтай холбоотойгоор эрх бүхий байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд гүйцэтгэх захирлын 2023.08.25-ны өдрийн Б/1082, 2023.07.25-ны өдрийн Б/971 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд хүчин төгөлдөр болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.3-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр удаа буюу давтан гаргасан нь тогтоогдсон.

 

7.Нэхэмжлэгч ******* нь ******* тооцооны төвийн 2023.09.29-ний өдрийн 24-01/57 тоот, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан, ын ын зээлийн барьцааны хөрөнгийг чөлөөлөх агуулга бүхий албан бичигт,

2024.09.25-ны өдрийн 24-01/54 тоот, Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан, Банзрагчийн Ариунболдын зээлийн барьцааг чөлөөлөх агуулга бүхий албан бичигт,

2023.09.22-ны өдрийн 24-01/52 тоот, Б.Батмагнайгийн зээлтэй холбоотой тодорхойлолт бүхий албан бичигт,

2023.09.07-ны өдрийн 24-01/48 тоот, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн газарт хандсан, Мөнхжаргалын Одбаярын зээлийн барьцааны хөрөнгийг чөлөөлөх агуулга бүхий албан бичигт,

2023.08.28-ны өдрийн 24-01/44 тоот, Авто тээврийн үндэсний төвд хандсан, Ядамсүрэнгийн Чадраабалын зээлийн барьцааны хөрөнгийг чөлөөлөх агуулга бүхий албан бичиг буюу нийт 5 удаагийн албан бичигт ******* тооцооны төвийн захирал Р.*******ы өмнөөс өөрийн гарын үсгийг зурж, тэмдэг дарсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү гарын үсэг зурснаар байгууллагад ямар нэгэн хохирол учруулсан зүйлгүй, харин ч иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчилсэн гэж тайлбарлана.

 

2023.04.12-ны өдрийн Албан хэрэг хөтлөлтийн зааврын 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 12.3, 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэгжийн тэмдгийг тухайн нэгжийн захирал түшнэ, тэмдэг түшиж буй захирал, хүний нөөц хариуцсан газрын бичиг хэргийн мэргэжилтэн ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байх хугацаанд тэмдгийг түүнийг орлон ажиллах эрх бүхий ажилтанд акт үйлдэж хүлээлгэн өгнө, хэрэв хүлээлгэн өгөөгүй бол *******ны эрх бүхий албан тушаалтны иргэн, аж ахуй нэгж байгууллагатай албан асуудлаар харилцсан, гарын үсэг зурагдаж хянагдсан албан бичиг зэрэг зохион байгуулалтын баримт бичигт тэмдэг дарахыг хатуу хориглоно. Энэхүү заалтыг зөрчсөн үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэхээр,

Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11, 3.11.5-д зааснаар УБ хот болон ОН-ийн тооцооны төвийн захирлын эзгүйд нэгжийн харилцааны менежер, шаардлагатай тохиолдолд орлох ажилтныг томилох ба тушаал гаргахгүй, хүний нөөцийн программд баталгаажуулахаар тус тус зохицуулжээ.

 

Харин ******* тооцооны төвийн захирал Р.******* нь Албан хэрэг хөтлөлтийн заавар, Хөдөлмөрийн дотоод журмын дурдсан заалтуудын дагуу нэхэмжлэгч *******т байгууллагын тэмдгийг акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй, түүнийг өөрийгөө орлох ажилтнаар томилоогүй, хүний нөөцийн программд баталгаажуулаагүй, өөрийн нэрийн өмнөөс барьцааны хөрөнгө чөлөөлөх агуулга бүхий 2023 оны 08, 09 сарын 5 удаагийн албан бичгүүдэд гарын үсэг зурах, тэмдэг дарах эрхийг олгоогүй, энэ тухай баримтгүй байх ба, тухайн өдрүүдэд захирал Р.******* нь ямар нэгэн байдлаар ажлаас чөлөө аваагүй, Улаанбаатар хотод ажиллаж байсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, Р.*******ы цагийн бүртгэл, 2024.06.06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Бүрэнбатын ...2023.12.26-ны өдөр захирал ирээгүй, гадуур ажилтай байсан, Улаанбаатар хотод байдаг нэгжээс ирцээ бүртгүүлсэн нь программын IP хаягаар баталгаажсан байна... гэх агуулга бүхий мэдүүлгээр нотлогдсон.

 

Иймд нэхэмжлэгч ******* нь Албан хэрэг хөтлөлтийн зааврын 12 дугаар зүйлийн 12.3-т заасан хориглосон зохицуулалтыг зөрчиж, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.5, 15.2.27, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.5, 8.4.27-д заасан өөрт олгогдоогүй, зөвшөөрөгдөөгүй эрхийг хэрэгжүүлж, ******* тооцооны төвийн захирал Р.*******ы нэрийн өмнөөс барьцааны хөрөнгө чөлөөлөх агуулга бүхий 2023 оны 08, 09 сарын 5 удаагийн албан бичгүүдэд гарын үсэг зурж, тэмдэг дарсан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж үзсэн тул түүний гаргасан ...захирлын эзгүйд барьцаа чөлөөлсөн холбогдох албан бичгүүдэд гарын үсэг зурсан нь албан тушаалаа урвуулсан явдал биш бөгөөд харин ч харилцагчдад ямар нэгэн чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлсэн, эдгээр албан бичгүүдэд гарын үсэг зурснаар байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй... гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

8.Нэхэмжлэгч ******* нь ...2024.12.25-ны өдрийн өглөө миний бие ажилчид бөөнөөрөө дасгал хийж байхад ээлжийн амралтаа авна гэдгийг ярьж байсан, тухайн үед захирал байсан, 2023.12.26-ны өдөр ээлжийн амралт авах хүсэлтээ программд оруулсан боловч захирал байгаагүй учраас баталгаажуулаагүй... гэж тайлбарласныг 2024.06.06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Мягмарсүрэнгийн мэдүүлэг дэмжсэн агуулгатай байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар ажилтан ээлжийн амралт эдлэх хүсэлтээ хүний нөөцийн программд оруулж, шууд удирдлага баталгаажуулснаар ээлжийн амралт эдлэх ба ээлжийн амралтыг хэсэгчлэн авах тохиолдолд нэг удаагийн хэсэгчлэн амрах хугацаа 10 өдрөөс доошгүй байна. Ажилтан ээлжийн амралт авах тохиолдолд шууд удирдлага энэхүү журмын 3.11-д зааснаар тухайн ажилтныг орлон ажиллах ажилтныг томилж хүний нөөцийн программд баталгаажуулах учиртай.

 

Харин нэхэмжлэгч ******* нь 2023.12.26-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл 2 өдрийн амралтаа авах хүсэлтийг Хүний нөөцийн программд оруулсан байх боловч уг хүсэлтийг дээрх журамд зааснаар шууд удирдлага нь баталгаажуулаагүй, татгалзсан байхад нэхэмжлэгч ******* нь 2023.12.27, 28-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй тасалсан, түүний ажилдаа ирээгүй шалтгааныг захирал нь тухайн үедээ мэдээгүй, харин сүүлд Солонгос улс явсан болохыг мэдсэн байна.

 

Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийн цагийн бүртгэл, хүний нөөцийн мэдээллийн сангийн баримт, захирал Р.*******ы 2023.12.27-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар нэхэмжлэгч *******т бичсэн ...жилийн эцэс болж байхад хүсэлт оруулсан байна, төвөөс нэг ч хүнд чөлөө олгохгүй гэж байхад хэлж мэдэгдэж болдоггүй юм уу, Солонгос явсан гэж сонслоо, арай дураараа байна, би холбогдох газарт нь санал оруулна... гэсэн агуулга бүхий захидал,

2024.06.06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Бүрэнбатын ...2023.12.26-ны өдөр ******* нь хоёр өдрийн ээлжийн амралт авах хүсэлтээ оруулсан боловч тэр нь батлагдаагүй. 2023.12.26-ны өдөр захирал ирээгүй, гадуур ажилтай байсан, Улаанбаатар хотод байдаг нэгжээс ирцээ бүртгүүлсэн байна, захирал надаас *******ийг ажилдаа ирээгүй, утас нь холбогдохгүй байна гэж асуусан, тэгээд би төвийн харилцааны менежер Шүрэнцэцэгээс *******ийг асуухад ...би сая хүүхэдтэй нь таарсан, ******* Солонгос руу явсан гэж хэлсэн... гэх агуулга бүхий мэдүүлгээр тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.1-д зааснаар түүний ээлжийн амралтын үлдэгдэл хоёр хоногийн чөлөө авах хүсэлтийг шууд удирдлага нь баталгаажуулаагүй, түүнд албан ёсоор чөлөө олгоогүй байхад тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр ажил тасалсан зөрчлийг гаргажээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...миний хувьд 2023.12.26-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл хоёр хоногийг авах хүсэлтээ хүний нөөцийн программд оруулсан, энэ талаар өмнө нь ажилчдын дунд, дасгал хийж байхдаа хэлж байсан, захирал ч мэдэж байгаа, тийм болохоор би ээлжийн амралтыг зохих зөвшөөрлийн дагуу авсан тул ямар нэгэн байдлаар ажил таслаагүй... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

9.Эдгээр зөрчлүүдтэй холбоотойгоор ******* тооцооны төвийн захирал Р.******* нь 2024.01.04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах, саналын хуудсыг үйлдэж, гэрчээр Ө.*******ийг байлцуулан нэхэмжлэгч *******т танилцуулсан байх боловч нэхэмжлэгч ******* гарын үсэг зурахаас татгалзсан байна. Улмаар энэхүү сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг Төв *******ны хуулийн газар хүлээн авч, ******* тооцооны төвийн захирал Р.*******ы санал үндэслэлтэй эсэхийг шалгаж, нэхэмжлэгч ******* ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэсэн үндэслэл тогтоогдоогүй, харин ажил тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан, албан бичгүүдэд захирлын зөвшөөрөлгүй гарын үсэг зурж, тэмдэг дарсан зөрчлүүд тогтоогдсон тухай дүгнэсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 24 дүгээр зүйлийн 24.5, 24.6, 24.7, 24.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасантай нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ийн 2023 оны 08, 09 сард гаргасан зөрчлийг төвийн захирал Р.******* 2024.01.04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах, саналын хуудсыг үйлдсэнээр илрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан ...2023 оны 08, 09 сард гаргасан зөрчлийг хэзээ илрүүлсэн нь тодорхойгүй, хэрэв 9 сард илрүүлсэн бол 10 сард багтаад арга хэмжээ авах байсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.

 

10.Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, харин түүний 2023.12.27, 28-ны өдрүүдэд ажил тасалсан, 2023 оны 07, 08 сард сахилгын давтан зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдсан, өөрт олгогдоогүй, зөвшөөрөгдөөгүй эрхийг хэрэгжүүлж шууд удирдлагын өмнөөс 2023 оны 08, 09 сарын 5 удаагийн барьцаа хөрөнгө чөлөөлөх агуулга бүхий албан бичгүүдэд өөрийн гарын үсгийг зурж, тэмдэг дарсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил болох нь тогтоогдсон бөгөөд энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч ******* ******* ХК-ийн 2024.01.11-ний өдрийн Б/70 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ******* дүүрэг салбарын харьяа ******* тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх ба, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

11.Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 127 дугаар зүйлийн 127.1., 43 дугаар зүйлийн 43.2.7.‑д зааснаар ******* ******* ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.‑д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА