Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

2022 оны 03 сарын 18-ны өдөр       Дугаар 2022/ДШМ/06                      Баруун-Урт

 

С.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä хийв.

 

Шүүх хуралдаанд:

Прокурор М.Ханджав

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Л.Батаа,         

Б.Энхтүвшин /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

         Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Батзаяа нар îðîëöов.           

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор М.Ханджавын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Т-д холбогдох эрүүгийн ........................... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,  ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... онд Сүхбаатар аймгийн .........суманд төрсөн, ......настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт .........аймгийн .......сумын ..дугаар баг, .......... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзагдсан ........овогт С.Т /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар  аймгийн ....... сумын 1 дүгээр баг “ ........” гэх газар ........... загварын ..............улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх, дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх,  дүрмийн 3.4.б-д  “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хүзүүний 5, 6 дугаар нугалмын хугарал, мултрал, нугас  дарагдал, няцрал бүхий хүнд хохирол учирч улмаар Гэмтэл, хэвтэн эмчлүүлж байгаад мөн оны 09 дүгээр сарын  06-ны өдөр нас барсан буюу хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав нь шүүгдэгч С.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-т холбогдох .............. дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Т-т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор М.Ханджав эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж заажээ.  Анхан шатны шүүх нь С.Т-т холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, шинжилгээ бүрэн биш хийгдсэн байх тул нэмэлт шинжилгээг өөр шинжээч /бүрэлдэхүүнтэй/-гээр хийлгэх шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1852 дугаартай дүгнэлтийн 3 дахь талд “шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц” хэсэг болон 5 дахь талд “нэмэлт шинжилгээний хариу” хэсэгт тус тус талийгаачийн уушгины талаар дурдагдсан, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош хэсэгт: хоёр уушгины зогсонгишлын хатгалгаа, амьсгал гачаал хам шинж...” гэж бичсэн ба “дүгнэлт хэсэгт: “цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний 5, 6 дугаар нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.Талийгаач нь хоёр уушгины хатгалгааны улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ” гэсэн байна. Мөн дүгнэлтийн 2 дахь талд “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 7318 тоот өвчний түүхт төгсгөлийн онош: уушгины идээт үрэвсэл, үжил, үжлийн шок гэж бичжээ. Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт энэ талаар мэдүүлсэн зэргээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд, ....................... 7318 дугаар өвчний түүх нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байх тул уг эмнэлгээс болон ........ аймгийн эмнэлгээс өвчний түүхийг гаргуулах, эмчлэгч эмч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолгүй болно. Иймд анхан шатны шүүхийн 35 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батаа, Г.Энхтүвшин нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амь хохирогч Э.Э нь зам тээврийн осолд орж, нугасны гэмтэл авч, буруу амьсгалан уушги нь гэмтэн үжлийн шоконд орсноос нас барсан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлмээр байна, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх саналтай байна гэв.

Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу шүүгдэгч С.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нар нь “зам тээврийн ослын улмаас нугас дарагдсанаас хэвлийгээрээ амьсгалж, уушги гэмтэн уушгины идээт үрэвсэл,  үжлийн шок үүсэж нас барсан гэж эмч нар хэлсэн” гэх мэдүүлэг, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нь “шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн улмаас нас барсан гэж бичээгүй учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх саналтай” гэх  тайлбарыг тус тус өгдөг ба шинжээчийн дүгнэлтэд авто ослын үед үүсэх боломжтой амь хохирогч Э.Э-ын хүзүүний 5, 6 дугаар нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал бүхий гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна гэж дурдсан боловч, энэ нь хоёр уушгинд хатгалгаа үүссэнтэй холбоотой эсэх талаар тодорхой тусгаагүй байна. /1хх-50-55х/

Мөн мөрдөн байцаалтын явцад амь хохирогчид зам тээврийн ослын улмаас учирсан хүнд гэмтэл нь үхэлд хүргэх эсэх, эмчилгээ хийгдсэнээр амь насыг нь аврах боломжтой эсэх, хоёр уушгины хатгалгаа хэзээ, хэрхэн яаж үүссэн, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хоёр уушгины хатгалгааны улмаас амьсгалын дутагдал орсонтой шалтгаант холбоотой эсэх, эмчилгээ стандартын дагуу зөв хийгдсэн эсэх зэргийг тодруулахын зэрэгцээ амь хохирогчийн  хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг хэрэгт хавсаргах шаардлагатай. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Х-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1852 дугаар дүгнэлтийг бүрэн биш гаргасан учир нэмэлт шинжилгээ хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй өөр шинжээчид даалгах нь зүйтэй бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, зайлшгүй мөрдөн байцаалт явуулах шаардлагатай байх тул шүүгдэгч С.Т-т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж  үндэслэлтэй байна.

Хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэх нь нотлогдвол зохих үйл баримт, нотолгооны зүйлийг эргэлзээгүй, хөдөлбөргүй, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд нотлох аргаар хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох, нөхөн төлүүлэх, хэргийг зөв зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгож оногдуулах зэрэгт чухал ач холбогдолтой болно.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БААТАРСҮХ                   

 

                                             ШҮҮГЧИД                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА