Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00315

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,                                           

Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,                            

Хариуцагч: Н.А-д холбогдох,    

            Гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 6 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ийг шилжих шөнө Ад зодуулж, хөнгөн хохирол авсан тул тэрээр намайг “гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч, хохирлын 10,000,000 төгрөгийг шүүх хуралдааны дараа өгнө” гэж гуйсны үндсэн дээр би түүнд итгэж гомдолгүй гэх бичиг хийж өгсөн. Шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 21-ны өдөр болж өгнөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл хохирлын 10,000,000 төгрөгийг өгөөгүй. Иймд Н.Аас 10,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ад холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Н.А бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч А.Бби нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Аас 3,500,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Н.А нь 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Бд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан байхаар тохиролцов. Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаангүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

            2. Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Н.А нар нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

            Нэхэмжлэгч А.Бгэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулахаас 6,500,000 төгрөгөөсөө татгалзаж, 3,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хариуцагч Н.А нэхэмжлэгч А.Бд бүрэн төлж барагдуулах,      

            3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч А.Бнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Н.Аас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 3,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийн тал хувь буюу 35,475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:  

            1. Нэхэмжлэгч А.Бнь гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 3,500,000 төгрөгийг хариуцагч Н.Аас гаргуулах, хариуцагч Н.А нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Аас 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөг гаргуулж төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.      

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА