Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03460

 

 

 

 

 

 

 

 

2024 08 22 182/ШШ2024/03460

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТБФ ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х хол*******ох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 7,307,890 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О,

Хариуцагч Г.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Зээлдэгч Г.******* нь манай байгууллагаас зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021.12.24-ний өдөр 1106152 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, 8951 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулж, 4,990,000 төгрөгийн зээлийг сарын 2,5%-ийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Харин зээлдэгч нар нь гэрээний дагуу, тохиролцсон хугацаанд зээлийг төлөхгүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 4,531,730 төгрөг, хүү 2,607,297 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,863 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 13,000 төгрөг, нийт 7,307,890 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх хуралдааны явцад бид харилцан тохиролцож хариуцагч Г.*******, нь нэхэмжилсэн 7,307,890 төгрөгийг 2024.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 4,807,890 төгрөгөөр тус тус манай байгууллагад төлж дуусгахаар эвлэрсэн болно. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Бид шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, эвлэрлээ. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,307,890 төгрөгийг 2024.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 4,807,890 төгрөгөөр тус тус ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т хол*******уулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 7,307,890 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн байх бөгөөд хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,307,890 төгрөгийг 2024.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 4,807,890 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******д эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ, итгэмжлэлээр тогтоогдсон.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,307,890 төгрөгийг 2024.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 4,807,890 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 201,535 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 201,535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА